niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-23 00:34 UTC Quelle: https://news.mn/r/2885306/ d1dafa44dc0c72b2… ← zurück zu niitlelch.mn

АН: 2027 оны төсөв сонгуульд зориулсан төсөв

АН: 2027 оны төсөв сонгуульд зориулсан төсөв

АН: 2027 оны төсөв сонгуульд зориулсан төсөв

Ардчилсан намаас өнөөдөр /2026.09.03/ “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.


Ардчилсан намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж:

-2027 оны улсын төсөв бол цэвэр сонгуульд зориулсан төсөв болохоор харагдаж байна. Хоёрдугаарт, энэ төсөв иргэдийн халаасыг тэмтэрсэн төсөв болох нь.

Ардчилсан намаас тавьж байгаа ганцхан шаардлага бий. Тэр бол үнийн өсөлтөд нэрвэгдээд байгаа иргэдийнхээ амьдрал, ахуйг бодитоор шийдвэрлэхэд анхаарсан төсөв оруулж ирээч ээ, бодлого гаргаач ээ гэсэн шаардлага. Гэтэл өнөөдөр иргэдийнхээ амьдралыг улам хүндрүүлэхээр төсөв оруулж ирэх гэж байна.

2016 он буюу 10 жилийн өмнө 24 мянган төгрөгөөр авч байсан өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр 81410 төгрөгөөр авч байна. Энэ бол төгрөгийн үнэ цэн хэр хэмжээгээр унасныг харуулж байгаа бодит жишээ.

Төгрөгийг хэн, яаж үнэгүйдүүлдэг вэ? Дарга нар ийм хэмжээний төсөв баталж, үр ашиггүй зарцуулалт хийж, төсвийн сахилга батыг алдагдуулснаараа төгрөгийг үнэгүйдүүлдэг.

Гуравдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг ноцтой зөрчих гэж байна.

“Оюутолгой" компаниас орж ирээгүй байгаа 3 их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой мөнгө. Энэ мөнгийг ямар нэгэн дарга урдуур нь орж, төсөвт оруулж ирээд, түүгээрээ станц, дэд бүтцийн төсөл барих ямар ч боломжгүй. Хуримтлалын сангийн тухайд тусгай заалт нь өөрөө тодорхой байгаа. Энэ мөнгө иргэн бүрийн нэрийн дансанд орох ёстой.

Станц барьж болно. Дэд бүтэц барьж болно. Гэхдээ Баялгийн сангийн мөнгөөр болохгүй. Энэ бол Баялгийн санг балгийн сан болгож байгаа үйлдэл. МАН “ард түмэндээ ирлээ” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр МАН ард түмнээсээ хулгайлах гэж байна. Үүнийг бид анхаарах хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 

-Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв боллоо. Улсын төсөв, төрийн өмчит компаниудын төсвийг харах юм бол Монгол Улс сүүлийн 10 жилд мөнгөгүйдээ биш, мөнгөтэйдээ зовж ирсэн улс боллоо. Гэвч байгаа мөнгөө зөв зарцуулж чадсангүй. Төслүүдийнхээ эрэмбэ, дарааллыг бүгдийг нь буруу өрсөн. Төсөл, хөтөлбөрүүдийнхээ тооцооллыг буруу хийсэн.

2024 онд Засгийн газар 14 мега төсөл, нийслэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр ярьж байгаа мега төслүүдийн тоо хэдэн зуу давчихлаа.

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг эргээд харах юм бол биелсэн зүйл тун ховор байна. Үе үеийн Засгийн газрууд ажлаа бодит үр дүнгээр бус, дандаа пи-ар-аар хийдэг болсон. Аливаа ажлаа урьдчилж зарладаг, тооцоогоо буруу хийдэг болсон.

Үүний үр дүнд юу болж байна вэ? Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байна. Иргэдийн амьдрал сайжрахгүй байна. Зөвхөн 2020 оноос хойших улсын төсвүүдийг харьцуулахад 2027 оны төсөвтэй харьцуулахад төсвийн хэмжээ 208 их наяд 839 тэрбум төгрөгөөр өссөн байна.

2015 оноос хойших 12 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага 10 дахин өссөн.

Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд долоон удаагийн төсөв хэлэлцэж байна гэдэг өөрөө нэг зүйлийг маш тодорхой харуулж байна. Энэ бол Засгийн газар улсын төсвөө анхнаасаа бодитой, зөв тооцож чадахгүй байна гэсэн үг.

Инфляцийг жил бүр 6 хувьд барина гэдэг ч хэзээ ч биелж байгаагүй. Худлаа тоонуудаар биеийнхээ зардлыг өсгөдөг. Төрийн өмчит компаниудын зардлыг татаж авна гэсэн. Зөв. Гэхдээ нөгөө талаас хэн Засгийн газрыг сүүлийн 10 жил удирдсан юм бэ. Одоогийн Засгийн газрын сайд нар бүгд л өмнө нь сайд, дарга байсан шүү дээ. Гэнэт өнөөдөр сэрж байгаа юм шиг толгойгоо сэгсрээд байх шаардлага байхгүй.
“Эрдэнэс Монгол” ХХК төрийн өмчит компаниудыг үр ашигтай, сайн менежмент хийх ёстой. Гэтэл 42 компанийнхаа зөвхөн ашигтай ажиллаж байгаа гурвхан компани дээр менежмент хийсэн. "Эрдэнэс Тавантолгой"-гоос сүүлийн 3-хан жилд 208 тэрбум төгрөг менежментийн төлбөр нэрээр авсан. Удирдлагын зардал нь 500 тэрбум төгрөг. Ганц ашигтай компани болох "Эрдэнэс Тавантолгой" 8.5 их наяд төгрөгөөр төслүүд санхүүжүүлсэн. Эрх баригчид мөнгөний баримжаагүй болсон. Монгол Улс буруу дарга, буруу бодлогын гороор мөнгөгүй биш, мөнгөтэй байгаагийн зовлонг эдэлж байна. Үүнийг засах хэрэгтэй. Орлогоо буруу тооцчихоод зардлаа түрүүлж тавиад үрчихдэг. Ингээд өрөнд ордог болчихоод байна.
Хэрвээ улсын төсвийн орлогыг 10 их наяд төгрөгөөр тэлж байгаа юм бол зардлыг 11 их наяд төгрөгөөр яагаад тэлээд байгаа юм бэ. Хуримтлуулж болдоггүй юм уу. Эсвэл хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдээ дуусгаж болдоггүй юм уу.
Төсөл хөтөлбөрүүдээ дуусгадаггүй сэглээд хаячихаад байна” хэмээн ярилаа.
УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа: 
-Бүх хуулийг уландаа гишгэсэн, Монголбанкны мөнгөний бодлого явуулах орон зайг хумьсан төсөв санхүүгийн бодлого сүүлийн 10 гаруй жил үргэлжилж байна. Сангийн яам жил бүр Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж, сайд нь эргэж сонгогдох гэж нийгмийн халамж, харилцааны чиглэлээр төсвийг маш их тэлж байна. Төсвийн орлогыг НДШ, НӨАТ хоёр л бүрдүүлж байна.
НДШ татварын хэмжээнд хүрсэн. Энэ хэмжээгээр иргэд, аж ахуйн нэгжээ сөхрүүлж, тэдний олсон орлогыг төсөвт орлого болгож авч ирж байна.
Орлогоо хуваарилахдаа эдийн засгаа төрөлжүүлэхэд зарцуулагдахгүй байгаа нь бүх тоогоор илэрхийлэгдэж байгаа. Эдийн засгаа төрөлжүүлэх үндсэн ажлаа Засгийн газар хийж чадахгүй байна. Экспортын орлогын 98 хувь нь зөвхөн уул уурхайн хоёрхон бүтээгдэхүүнээс хамаарч байна. Тэрхүү хоёр бүтээгдэхүүний үнэ унах юм уу, экспортолдог зах зээл хаагдахад манай улсын төсвийн орлого тэг болно. Засгийн газар төсвийн бодлогоо хийж чадахгүй байна. Засгийн газрын төсвийн тэлэлтэд хяналт тавьдаг төв банк нь ажлаа хийхгүй байна. Төв банкийг яагаад УИХ-ын харьяа мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг институт болгож байгуулсан бэ гэхээр дөрвөн жилийн хугацаатай Засгийн газрын хэт амбиц, мөнгө зарцуулах шуналыг татаж хумих гэж байгуулдаг. Харамсалтай нь, Монголбанкны ерөнхийлөгч ажлаа хийхгүй байна. Энэ байгууллагыг ажиллуулахгүй байна. Монголбанкны Мөнгөний бодлогын дарга нь төсвийн тодотгол өргөн баригдаж байгааг саяхан л мэдлээ. Инфляцийнхаа тохируулгыг хийх гээд сууж байна гэж зурагтаар ярьж байна лээ. Энэ бол системийн гажуудал хэр хэмжээнд хүрснийг харуулсан энгийн жишээ.
Эдийн засагт 1 их наяд төгрөг нийлүүлэхэд 1.2 хувийн эрэлтийн функцийг нэмдэг. Энэ хэмжээгээр инфляц нэг хувиар өсдөг. Өнөөдрийн 13 хувийн инфляц он гараад 15, 16 руу хүрэх нөхцөл бүрдсэн.
Засгийн газар энэ бүхнийг тооцоололгүй оруулж ирсэн гэж бодохгүй байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой сонгуулийн төсөв гэж харахаар байна” гэлээ.
Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан: 
-Ардчилсан намын Бодлогын ерөнхий зөвлөл нь намын дүрмээр олгогдсон чиг үүргийн хүрээнд УИХ, Засгийн газрын шийдвэрт дүгнэлт, судалгаа хийж УИХ дахь Ардчилсан намын бүлэг, намын удирдлагуудад танилцуулдаг. Ерөнхий сайдын есөн шийдвэрийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд бодит биш байсан. Газрын хэвлийн баялгаас иргэдийнхээ нэрийн дансанд орох мөнгийг өмнөөс нь “шанагадах” гэсэн явцуу эрх ашиг бүхий шийдвэр байсан. 2027 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Нийгмийн болон суурь бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай гэсэн ганцхан хуудас хуулиар баялгийн сангаар тодорхойлчихсон байгаа иргэдийн нэрийн дансанд орох мөнгийг иргэдийн өмнөөс 2 их наяд төгрөгийг “шанагадах” гэж байна.
Хоёрдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг харвал 1 их наяд төгрөг оруулж ирээд, мөн 1 их наяд төгрөгийг иргэдээс асуух нэрээр зарлагадах гэж байна.
Оюутолгойгоос орж ирэх ногдол ашгийг 3 их наяд гэж үзээд орохоос нь өмнө 2 их наяд, орсных нь дараа 1 их наяд төгрөгийг зарлага болгож гаргах хуулийн төсөл орж ирж байгааг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байгаа юм.
Хэн гэдэг сайд иргэдийн нэрийн өмнөөс шанагдахыг харах үлдэж байна гэдгийг анхааруулъя” хэмээв.
Ардчилсан намын Хэрэг эрхлэх ерөнхий газар хариуцсан Нарийн бичгийн даргаЛ.Эрдэнэбулган:
Ардчилсан намаас санаачлан хэрэгжүүлж байгаа “ӨӨРЧИЛЬЕ БҮТЭЭЕ” Үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар маш олон аймаг, дүүрэгт АН-ын гишүүд дэмжигчид, сайн дурын иргэд хөдөлгөөнд эвлэлдэн нэгдэж байна. Иргэд нэг л зүйлийг хэлж байна. Малчдын өмнө юу тулгамдаж байгаа юм бэ. Жижиг дунд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байгаа хэрнээ яагаад өрөнд ороод байгаа юм бэ. Яагаад үүд хаалгаа бариад байгаа юм бэ. Үүнийг өөрчлөхгүй юм уу. Маш олон залуус гадаад улсыг зорьж байна. Гадаад улсыг зорьж байгаа иргэдийн тоо 64 хувиар өссөн байна. Монголдоо сайхан амьдрах бус гадагшаа явж амьдрахыг хүсдэг болчихсон байна. Үүнийг өөрчлөхгүй юм уу.
Өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа иргэд тэтгэвэрт гарсан өдрөөсөө эхлээд орлого багатай иргэдийн жагсаалтад орж байна. Үүнийг өөрчлөхгүй юм уу гэсэн асуудлыг гаргаж тавьж байна.
Энэ үндэсний хөдлөгөөн бол нэг намын компанит ажил биш, ард иргэдийн хүсэл сонирхолд тулгуурлаж байгааг маш олон зүйл харуулж байна. Тухайлбал, үндэсний хэмжээнд Ардчилсан намын сонгуульт гишүүдээс гадна маш олон сайн дурынхан нэгдэж байна. Мөн an.mn платформыг ашиглаж санал асуулгад оролцож шийдэл, саналаа хэлэх боломжтой. Өнөөдөр бид байгалийн баялгийг түүхийгээр нь гаргаж түүнээс олсон орлогоо ямар ч тооцоо судалгаагүй хавтгайруулсан эдийн засгаас хөдөлмөрөөрөө сайхан амьдардаг, бизнесээ хийгээд босож ирдэг, татварын дарамт шахалтгүй бүтээлч Монголдоо сайхан амьдардаг болгохын төлөө явж байгаа юм. “Өөрчилье бүтээе” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 1,200 иргэн an.mn сайтад санал өгсөн байна. Үүнээс 1064 санал гарсан байна.
Санал асуулгад оролцож байгаа иргэдийн дийлэнх нь үнийн өсөлтийг ярьж байна.
Асуудал бүрийн цаана шийдэл байгааг эрх баригчид харахгүй байна гэсэн гомдлыг иргэд маш ихээр өгч байна. Үндэсний хөдөлгөөний онцлог нь иргэдээ сайхан сонсдог буцаад хариу өгдөггүй байсан бол бид иргэдийн санал асуулгыг 12 дугаар сарын 06-ны өдөр танилцуулна. Иргэдээс ирсэн шийдэл бүрийг 10/100 гэсэн хөтөлбөр болгож, энэ нь АН-ын цаашдын мөрийн хөтөлбөр, бодлогын баримт бичгийн суурь нь болно. Тиймээс an.mn рүү орж гуравхан асуултад хариулаад Үндэсний хөдөлгөөнд нээлттэй оролцох боломжтой учраас идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-09-03 103.145.234.36

АН-ынханд Монгол улсын хөгжил, эдийн засаг, ард түмний амьдрал огт хамаагүй. Түүхэнд АН-ынхан улсынхаа эсрэг, улсын хөгжлийн эсрэг, ард иргэдийн сайн сайхан амьдралын эсрэг ажиллаж байсан гэж тодорхойлогдох болнодоо…Ан-ынханд намынх нь явцуу эрх ашиг хамгийн чухал.

Avatar

Нэргүй 2026-09-03 66.181.185.10

Хэдэн жил тасралтгүй лааз өшиглөчихсөн баагийнууд 🙈😂🙈.

Avatar

Зочин 2026-09-03 192.82.92.42

Терийн цомхотгоогуй байж баахан цалин нэмэх гэж юу байдаг юм!!!

Avatar

Амьд жэксон 2026-09-03 202.126.88.83

Сөрөг хүчин юм байхдаа

Avatar

Нэргүй 2026-09-03 66.181.185.10

Одоо тэгж л нэрлэх байх даа

Avatar

Нэргүй 2026-09-03 66.181.178.21

Энэ нэг АВСТРАЛИЙН НУТГИЙН ИНДИАН АБЕРЖИНтай адил, хүрэн бор царайтай сахалтай нөхөр чинь хэн бэ

Avatar

Зочин 2026-09-03 203.23.199.2

Харин ч дутуу байна гээд нэхэх ёстой бишүү яаядаа эдрийг. Төрийн өмчит хуулийн этгээдүүдэд 100 гаруй ихнаядын мөнгө эргэлдэж түүгээрээ зарцуулж байна гээд АН-ын адарга Цогтгэрэл яриад л байсан даа уул нь. Күй нээрээ нууцаар зарцуулдаг байсан мөнгийг нь илрүүлээд бүгдээрээ хэлэлцээд батлая гээд өргөн барихаар сонгуульд зориулсан төсөв гээд мунгинаад байх юм

Avatar

Нэргүй 2026-09-03 202.131.225.196

Сахал, үсээ янзлаачээ тэнэг пиздукаа. чамд зохихгүй байна

Avatar

ЖИНХЭН ЭРГҮҮ ҮХЭР МОНГОЛ 2026-09-03 202.21.110.94

МОНГОЛД СЭТГҮҮЛЧИД ГАНЦ НЭГ ЯРИЛЦЛАГА ХИЙХЭЭР НЬ ТЭДНИЙГЭЭ ЭРДЭМ БОЛО.СРОЛТОЙ ХҮН БАЙНА ГЭЖ ИТГЭЭД БҮГДИЙГ НЬ ИХ ХУРАЛДАА СОНГОДОГ УЛАМЖЛАЛТАЙ БОЛСОН . ГЭТЭЛ ТЭД НАР НЬ ХУДЛАА ЯРЬЖ ЧАДДАГ Л ХҮМҮҮС БАЙДАГ…..ӨРӨВДӨЛТЭЙ ШҮҮ…………..ЭНЭ НЭГ ЗУРГАА АВХУУЛСАН НӨХРИЙГ БАС Л СОНГОХ БАЙХ ДАА…………..!!!!!!!!!!!!!!!

Avatar

Del 2026-09-03 202.133.76.1

ардчилсан нам нэг л биш засаг огцруулах ямар ч хэрэг байхгүй 27 , 28 оны сонгуульд ялах тооцоололоо сайн бодох хэрэгтэй засаг огцруулна орилоод байвал ардын намтай адилхан муухай харагдаад байна даа

Avatar

Маш зөв 2026-09-03 192.82.92.204

Болж байна зөв, одоо л сөрөг хүчин гэдгээ мэдэрч мэдрүүлэх цаг.Улсын Төсвийн бодлого алдагдаж, МУ-ын мөнгөн тэмдэгт төгрөг цаас болсон 100,000 төгрөгөөр 2016 онд 60 л бензин авдаг байсан бол одоо 20 л, 100ш талх авдаг байсан бол одоо 12ш талх авдаг болсондоо хөөрхий. Та одоо 5000 төгрөг барьж ороод ганц сав ундаа л авнадаа, амьдрал хүнд байна шүүдээ???

Avatar

Нэргүй 2026-09-03 66.181.191.191

ер нь үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний баталгаа бол Ардчилсан Нам юм бна. Ардчилсан Үндсэн хуулийг сахиулж чадах улстөрийн хүчин мөн.

Avatar

Нэргүй 2026-09-03 43.242.242.59

Дандаа л ингэж хуцацгаах юм. АН-ын улс орны хөгжил ргэдийн амьдралыг дээшлүүлэх талаар хийж байгаа зүйл огт алга. харин юм л бол Засгийн газрыг огцрууулж тараах, жагсаан цуглаан үймэн самуун өдөөж улс орныг тогтворгүй байлгах санаатай байдаг. Удахгүй Засгийн газрыг огцруулах ажиллагаа нь эхэлнэ. Эднээс өөдтэй зүйл гарахгүй. Анх 6 нам нэгдэж 1 нам болсон. өөр өөр үзэл бодолтой намууд яахаараа 1 нам болдог байна. Ийм л хуурамч нам юм. Тарцгаа луйварчид аа

Avatar

Нэргүй 2026-09-03 66.181.191.191

орк тролл чи мэдэхэв

Avatar

Нэргүй 2026-09-03 103.145.234.36

Сандал суудлын төлөө л ингэж байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж