niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-23 00:34 UTC Quelle: https://news.mn/r/2885099/ 03a1dd36027a5b39… ← zurück zu niitlelch.mn

Н.Учралын ТӨХК-иудыг чиглэсэн томилгоо!

Н.Учралын ТӨХК-иудыг чиглэсэн томилгоо!

Н.Учралын ТӨХК-иудыг чиглэсэн томилгоо!

Төрийн өмчит компаниудын төсөв УИХ-аар хэлэлцэгддэггүй, тайлагнадаггүй, зөвхөн захирлууд нь шийддэг төсвийг төсөвт нэгтгэнэ гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдээд буй. Тиймээс 2027 оноос ашигтай ажиллаж буй төрийн өмчит компаниудын нийт ашгийн 30 хувийг төсөвт нэгтгэх, ашиггүй ажиллаж байгаа компаниудыг татан буулгана гэсэн зарчим барьж буйгаа илэрхийлж байгаа юм. Төрийн өмчит компаниуд дээр хамгийн их авлигын асуудал яригддаг, зөвхөн тухайн төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын шийддэг төсвийг улсын төсөвт нэгтгэнэ гэсэн үг. Тиймээс төрийн өмчит компаниудаар дамждаг олон тэрбум төгрөгийг хянах, ашиггүй ажиллаж байгааг нь татан буулгахаар төлөвлөж буй. Гэвч нөгөө талдаа төрийн өмчит компаниудын удирдлагуудыг өөрчлөх, сэлгэх томилгоонууд удахгүй хийгдэх сурагтай.

Өөрөө хэлбэл, Төрийн өмчит компаниудад халаа, сэлгээ оруулахаар Ерөнхий сайд Н.Учрал зэхэж байна.

Түүний хувьд хэд хэдэн төрийн өмчит компаниудын удирдлагуудыг хооронд нь сэлгэх, томилох асуудлыг тун удахгүй хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн захирал Э.Ууганбаярын оронд УИХ-ын гишүүн асан Г.Ганболдын нэр яригдаж байна. Түүний хувьд 2024 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хот хөдөөгийн бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг “Гашуунсухайт авто зам”-ын даргаар томилохоор яригдаж байна. Н.Цэрэнсамбуугийн хувьд 2025 оны аравдугаар сард “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж байсан билээ.

Мөн “Дархны төмөрлөгийн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирлаар ИНЕГ-ын дарга асан Б.Отгонсүхийг томилох сурагтай. Б.Отгонсүхийн хувьд ИНЕГ-ын даргын ажлаа өнгөрсөн хавар өгсөн юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

1000 2026-09-03 202.72.243.182

НЭМЭГДЭХҮҮНИЙ БАЙРЫГ СОЛИХОД НИЙЛБЭР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ.

Avatar

Энэ улс.... 2026-09-03 202.126.89.93

Монгол Төр ЦАХИМЖААД чухам л Цэнгэлийн манлай болчихлоо гсн Ус, Дулаан түгээлтийн ХҮТ, ОСНААУГ, Улаанбаатар Дулаан мэт Төлгөн ТӨХК-иул нь Улстөрөжөөл Томроол Байраа мэддэггүй Айл Өрх Иргэдийг Халаалтгүй, Халуун Усгүй байлгаж Хохирож бна !!! Халуун ус өгөөч гэхэр Өргөдөлөө бичиж өг гэхийн……Энэ улсын Иргэд Халуун устай Халаалттай Орчин үеийн Орон сууцанд Амьдрах тавилан бга юу ??.?

Avatar

Нэргүй 2026-09-03 66.181.189.109

ха ха МАН АН ын өлөн хулгайчууд харин ч нэг сайхан хуцахаас өөр гийгүүлэх ажил байлаа юу. 2 нүүр гаргасан новшнууд

Avatar

Нэргүй 2026-09-03 185.232.20.195

Төмөрлөгийг нэг жил гоё харагдуулаад ирээдүйг нь үгүй хсн нөхөр этт дээр жаалж бн. Одоо оронд нь энэ Отгонсүх очвол бүр баллах биз. Этт ахин авилга болж эхэлсэн. төмөрлөг сэргэхээсээ өнгөрч

Avatar

зочид 2026-09-03 202.55.191.194

Зочин: Универсал нөхдүүд их байнаа.

Avatar

Зочин 2026-09-03 66.181.188.191

Төрийн удирдах албанд ажиллах хүн Архины академид сурсан байх ёстой гэж өөрсөддөө тааруулж журам гаргачихаад ямар мэргэжилтэй, ямар чадвартай нь хамаагүй заавал дарга байх ёстой хэдэн хүн байх юм аа.

Avatar

Хог шаарнууд 2026-09-03 138.252.29.4

Дандаа мэргэжлийн бус цүнх баригч нарыг ингэж томиловол Монгол улс яаж хөгжих вэ дээ. Нэртэйгээр нь эмнэлгийн ерөнхий мэс засалчаар Данх галчийг томилчихооч … тэгээд өөрсдөө Данхаар хагалгаагаа хийлгэ, гүйцээ.

Avatar

И 2026-09-03 59.153.114.27

улс тарийг, мэргэжлийн томилгоогоо ялгаж салгаж баймаар юм.

Avatar

Нэргүй 2026-09-03 66.181.179.223

ийм л мэргжлийн бус улс төрийн томилгоог болио.

Avatar

Төлгөн ТӨХК-аааа 2026-09-03 202.126.89.93

Ус, Дулаан Хариуцдаг ОСНААУГ, ХҮТ, УЛААНБААТАР ДУЛААН МЭТ…ТОМРООД АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ТӨЛГӨН ТӨХК-ИУДЫХАА УЧРЫГ ОЛОО. ТЭДНИЙГЭЭ ТОМОРЧ УЛС ТӨРЖӨӨД БАЙЛГҮЙ ЗҮГЭЭР АЖЛАА Л ХИЙ ГЭЖ ХЭЛ, ЭДГЭЭР ТӨЛГӨН ТӨХК-ИУДЫГ ЧИНЬ МАН-ЫН МӨНГӨГҮЙ ЦҮНХ БАРИГЧИД УДИРДДАГ ШҮҮ ДЭЭ

Avatar

Нэргүй 2026-09-03 59.153.112.62

Хаа хамаагүй хүмүүсийг мэргэжил хамаагүй томилох юм. Нисэхийн ажилтан төмөрлөг буюу металлург байж чадах уу? Хүнд үйлдвэр бол үйлчилгээний байгууллагаас зарчмын асар их ялгаатай

Avatar

Нэргүй 2026-09-03 202.9.47.30

Чагнаад орж металлурги байсан уу

Avatar

И 2026-09-03 59.153.114.27

Отшонсүх гэгч нь нисэхийн мэргэжлийн бишээ зүгээр л цүнх баригч, нисэхийн тараагаад хөөгдсөн нөхөр.

Avatar

Нэргүй 2026-09-03 66.181.160.126

Төрийн өмчтэй компаниудыг хөгжүүлэх гэж оролдох нь сүүдрээ гүйэж түрүүлэх гэсэнтэй утга нэг!! Харин үүний оронд ТӨК-ийг яаралтай хувьчлах хэрэгтэй!!! Одоо алдаагүй зөв хувьчлах арга замыг мэддэг болсон, тэгвэл хулгай арилж, төсөв чинь түнтийгээд л ирнэ!!!

Avatar

Зочин 2026-09-03 103.57.93.105

УЧРАЛЫН МАШ ЗҮЙТЭЙ ШИЙДВЭРҮҮДИЙН ХАМГИЙН ТОМ НЬ ЭНЭ БАЙНА… АВИЛГАЧДЫН МАШ ОЛОН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛНА… НАМЫН НЭР, ИРЭХ СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭ БОДВОЛ НААД АВИЛГАЧ ТАВИУЛУУДАА ТӨСӨВТ НЭГТГЭЭРЭЙ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж