Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-иас стратегийн нөөц бүрдүүлэх зорилгоор худалдан авах улаанбуудайн үнийн тооцоог Монголын тариаланчдын үндэсний холбоонд танилцууллаа. Улаанбуудайн үйлдвэрлэлийн өртөгт суурилсан худалдан авах үнийн тооцоог салбарын яам, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК болон мэргэжлийн холбоо хамтран хийсэн байна. Судалгаанд 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг хамруулжээ. Өртгийн судалгаа, “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийн танилцуулга болон тариаланчдын холбооноос гаргасан саналыг үндэслэн улсын стратегийн нөөцөд худалдан авах улаанбуудайн үнийг ангиллаар нь тогтоосон байна.
Тодруулбал, нэг тонн улаанбуудайн худалдан авах үнийг:
- I ангилал – 1,450,000 төгрөг
- II ангилал – 1,350,000 төгрөг
- III ангилал – 1,250,000 төгрөг
- IV ангилал – 1,150,000 төгрөг байхаар тогтжээ.
Засгийн газраас дотоодын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, зах зээл дэх улаанбуудайн үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор 100 мянган тонн хүнсний улаанбуудайг улсын стратегийн нөөцөд бүрдүүлэхээр шийдвэрлэсэн байна. Улаанбуудайн үйлдвэрлэлийн өртөгт суурилж, тариаланчдад ашигтай үнээр худалдан авах бөгөөд шаардлагатай зардлыг 2026 оны төсвийн тодотголд тусган өргөн мэдүүлжээ. Стратегийн нөөц бүрдүүлэх худалдан авалтыг үйлдвэрлэлийн бодит өртөг болон тариаланчдын саналыг харгалзан хэрэгжүүлэхээр болж байна.
3,605.46




















































Нэргүй 2026-09-02 202.9.41.42
хужаамаэж бүрдхүүн болиулх хэргтэй.
зочин 2026-09-02 66.181.189.167
Болж өгвөл хөдөө аж ахуйгаа зохих хэмжээгээр дэмжих хэрэгтэй, Хүнд хүчир хөдөлмөр,хүн хүч дутагдалтай байна Хэрэгцээ ч байнга өсч байна, Монголчууд хоолноос,мал маань ногооноос гараагүй байна
Нэргүй 2026-09-02 202.9.41.42
тэд эд гж тогтоогоод бх юм бхгүй хужааианжууд хужааманж хулгай тэд эд гж тогтоохмгэдг бүрлдхүшнд нь орцн гаацн тогттоонмгэцн шаацн бхгүй эндүрвээ.