niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 01:03 UTC Эх: https://news.mn/r/2884765/ d4db6ef9842937cb… ← niitlelch.mn руу буцах

Монголд ажиллах ОХУ-ын багш нарыг хүлээн авч уулзлаа

Монголд ажиллах ОХУ-ын багш нарыг хүлээн авч уулзлаа

Монголд ажиллах ОХУ-ын багш нарыг хүлээн авч уулзлаа

ОХУ-ын Гэгээрлийн яамнаас хэрэгжүүлж буй “Хилийн чанад дахь орос багш” олон улсын хүмүүнлэг, боловсролын төслийн хүрээнд УБТЗ-ын харьяа Төмөр замын их сургууль, Политехник коллеж болон Улаанбаатар, Дархан, Зүүнхараа, Сайншанд, Замын-Үүд зангилааны ерөнхий боловсролын зарим сургуульд багшлах ОХУ-ын багш нарыг өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн хүлээн авч уулзлаа.

Тэрбээр уулзалтын үеэр хэлэхдээ “Монгол, Оросын олон жилийн найрамдалт харилцаанд боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагаа онцгой чухал байр суурь эзэлж ирсэн. Монгол, Оросын хамтарсан байгууллага болох “Улаанбаатар төмөр зам” ХНН ч энэхүү харилцааны бодит илэрхийлэл, хоёр орны ард түмэн, мэргэжилтнүүдийг холбосон чухал гүүр байсаар ирсэн. Тийм учраас “Хилийн чанад дахь орос багш” төсөлд “Улаанбаатар төмөр зам” ХНН нэгдэн оролцож байгаа нь бидний хувьд онцгой ач холбогдолтой юм” гэдгийг онцлон дурдаад ОХУ-ын багш нарт ажлын амжилт хүслээ.

Энэхүү төсөл нь орос хэлний сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, мэргэжлийн орос хэлтэй хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байгаа юм. “Хилийн чанад дахь орос багш” төслийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн урилгаар ирж байгаа 10 багш нь ОХУ-ын нэр хүндтэй их сургуулиудыг төгсөж Москва, Санкт-Петербург, Воронеж, Нижний Новгород, Челябинск зэрэг хотод ажиллаж байгаад иржээ. Уулзалтад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлага, Монгол Улсын Боловсролын Яам, ОХУ-ын Элчин сайдын Яамны төлөөлөл байлцлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-01 103.229.121.121

Ямарч байсан орос англи хэлээр хамтдаа хичээлээ заах байлгүй. Дан орос хэл гэдэг учир дутагдалтай….

Avatar

Зочин 2026-09-01 66.181.184.41

Хүүхдийн тархи хогийн сав биш. Орос хэлээр зөвхөн Орост л ярина. Хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан улсууд чинь Орос хэл сурахаа больж байхад Монголд орос хэл заана гэдэг ямар эмгэнэлтэй юм бэ???

Avatar

Нэргүй 2026-09-01 59.153.113.196

ХАМГИЙН ХОЦРОГДСОН ЗАГВАРЫН ВАГОНТОЙ АТЛАА ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ГЭЖ БАЙГАА

Avatar

Нэргүй 2026-09-01 103.10.20.218

АН МАН ХҮН 3 нийлээд улсаа цөлмөөд байхаар яаж өөдөлдөг юм, АН МАН ХҮН 3 болон тэдгээрийн тойрон хүрээлэгчидээ дахин дахин сонгоод гуйлгачин хэвээр л байх болно

Avatar

Нэргүй 2026-09-01 59.153.112.102

Аспирин ч болов олж уу!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж