niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 01:03 UTC Эх: https://news.mn/r/2884673/ ab261f0af0f9eee4… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхий сайдыг бараадсан дэдүүд!

Ерөнхий сайдыг бараадсан дэдүүд!

Ерөнхий сайдыг бараадсан дэдүүд!

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газар 2026 оны дөрөвдүгээр сард 16 дэд сайдын орон тоог цомхотгож, нийт зургаан дэд сайдтай ажиллахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, Гадаад харилцааны дэд сайдаар Г.Амартүвшин, Эдийн засаг, хөгжлийн дэд сайдаар С.Даваасүрэн, Сангийн дэд сайдаар О.Хулан, Батлан хамгаалахын дэд сайдаар Д.Баасандамба, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайдаар Б.Мөнхтамир, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар Д.Мөнх-Эрдэнэ үргэлжлүүлэн ажиллаж буй. Тэгвэл дэд сайдын суудлаасаа буусан эрхмүүд эхнээсээ Ерөнхий сайдыг бараадан, зөвлөхөөр ажиллаж эхэлжээ. Ингээд дэд сайдаас зөвлөхийн албан тушаал руу шилжсэн хүмүүсийг танилцуулъя.


Г.ДАШНЯМ 2.1 ТЭРБУМЫН АВТОМАШИНТАЙ, 6.6 ТЭРБУМЫН БАРИЛГА БАЙГУУЛАМЖТАЙ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд асан Г.Дашням нь Ерөнхий сайд Н.Учралын зөвлөхөөр ажиллаж буй. Тэрбээр бага сургуулиа ОХУ-д, ахлах сургуулиа Швейцарьт, их сургуулиа Англи улсад дүүргэсэн. Түүний хувьд их сургуулиа гадаад суралцаж, төгсөөд эх орондоо ирж үүрэн телефоны оператор "Жи Мобайл" компаниас ажлын гараагаа эхлүүлжээ. Мөн "Жет шаринг Монголиа" ХХК-ийн захирлаар ажиллаж байсан юм.

Тэрбээр хамгийн сүүлд 2023 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний өөрийнх нь жилийн нийт орлого нь 721 сая төгрөг байна.

Таван нийтийн орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд 6.6 тэрбум төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Мөн туулах чадвар өндөр "Mercedes Benz SLS 500", "BMW-528", "Mercedes Benz- S600", "Yamaha- YZF" маркийн автомашин гээд нийт дөрвөн автомашинаа 2.1 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр дотоодын банкинд төгрөгийн 51 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Түүний хувьд "Онон бат ширээт сан", "Жет шаринг монголиа" ХХК, "Улаанбаатар сити эф си" "Грийнбридж тур", "Зүэндко", "Жимобайл групп" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.

С.ДАЛХААСҮРЭН 41 АДУУ, 15 ҮХЭР, 130 ХОНЬ, 65 ЯМААТАЙ

Эрчим хүчний дэд сайд асан С.Далхаасүрэн Ерөнхий сайд Н.Учралын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байна. Тэрбээр өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан бөгөөд 2020-2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний өөрийнх нь жилийн нийт орлого нь 71 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 112 сая төгрөг гэж мэдүүлсэн байна. Мөн нэг амины орон сууцтай гэж мэдүүлсэн бөгөөд нийт 450 сая төгрөгийн барилга байгууламжтай гэжээ. Мөн туулах чадвар өндөр "Nissan, Patrol", суудлын жижиг машин "Hyundai Sonata" маркийн автомашин гээд хоёр автомашинаа 334 сая төгрөгөөр үнэлжээ. Тэрбээр дөрвөн адуу, 39 адуу, 15 үхэр, 130 хонь, 65 ямаатай бөгөөд 128 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн эзэмших эрхтэй 1400м2 нэг газраа 20 саяар үнэлсэн бол 100 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэсэн байна.

Мөн дотоодын банкинд төгрөгийн 124 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш нэг жил өнгөрчээ. Түүний хувьд "Юнайтед тигрлион", "Барслан" групп, "Юнайтэд санаа" компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.

Г.НОМИН ДОТООДЫН БАНКИНД 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХАДГАЛАМЖ, 25 АДУУТАЙ 

Эрүүл мэндийн дэд сайд асан Г.Номин Ерөнхий сайдын Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөхөөр томилогдон ажиллаж байна. Тэрбээр шүдний их эмч мэргэжилтэй бөгөөд, 2015-2016 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд туслах судлаач, 2019-2024 онд тус их сургуулийн Нүүр ам судлалын сургуульд багш, Нүүр ам судлалын сургуулийн эмнэлэгт эмч, 2024-2025 онд Эрүүл мэндийн яаманд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллаж байсан туршлагатай. Анагаах ухааны магистр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй, эрүүл мэндийн салбартаа 10 жил ажиллажээ.

Тэрбээр хамгийн сүүлд 2024 онд АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүний жилийн нийт орлого нь 243 сая төгрөг байна. Тэгвэл хөрөнгө борлуулсны орлого нь 193 сая төгрөг гэж мэдүүлсэн байна.

Хоёр нийтийн орон сууц, нэг үйлчилгээний зориулалттай барилгатай гэж мэдүүлсэн бөгөөд 2.3 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн туулах чадвар өндөр "Mercedes Benz-G 500" маркийн нэг автомашинаа 420 сая төгрөгөөр үнэлсэн байна. Мөн тэрбээр 25 адуугаа хоёр сая төгрөгөөр үнэлжээ. Дотоодын банкинд 1.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай бөгөөд "Шунхлай бонд" ХХК, "Голомт банк", "Мацуяа Бонд", "Актив бонд Транч" ХК-нд хөрөнгө оруулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-01 203.98.77.101

Шүдний эмч шүдээ л мэднэ. Тогтолцоогоо ойлгохгүй. Олон улсын байгууллагад ажилласан, төсөл хөтөлбөр дээр ажиллаж байсан гэхээр бүгдийг мэднэ гэсэн үг биш. Ядаж л аймаг, дүүргийн эмнэлэгт ажиллаж бодит амьдрал практикаа мэддэг, үхэл хагацал, өвчин зовлонтой мэргэжлээрээ ажиллаж туулсан хүнээр зөвлүүл л дээ. Наад охин чинь юу ч зөвлөх вэ дээ. Сайд нь ч бас тэс хөндлөн хүн. Одоо наад попролоо болио. Хүнээ бод, хүний нөөцөө хөгжүүл. Ямар хүний нөөц бэлтгэж гаргаж байгаагаа үнэл.

Avatar

Зочин 2026-09-01 103.168.34.202

muusain nohoin baasnuud!!!

Avatar

Иргэн 2026-09-01 103.57.95.214

Ер Монгол улсыг ерөнхийлөгчийн засаглалтай болгож нэг хүн дээр хатуу хариуцлага хүлээлгэхгүй бол цаашидаа энэ янзаараа бол МАН -АН-мафиууд тогтолцоонд Монгол улс сүйрлээ!!

Avatar

Нэргүй 2026-09-01 202.131.225.53

шүдний эмчээ олигтойхон хийж сурмаарынм бишүү дээ

Avatar

Зочин 2026-09-01 103.168.34.86

Зөвлөх гэсэн энэ олон төсөв саагчидаа зайлуулаачээ.

Avatar

Нэргүй 2026-09-01 59.153.114.22

энэ тэнэгүүдийг зайлуулаач, луйвар, авлигын мөнгөөр гадаадад сурсан ухаантай болж төрд бас авлигадаж ороод жэнхэнэ баллаж байгаа гарууд даа. нэгэнт л дэд гээд орон тоог үгүй болгосон бол бүгдийг нь алга болгооч, н**ш гэж …

Avatar

ө 2026-09-01 122.201.19.173

Занданшатарын ЗГ 2025 оны 07 дугаар сард төрийн албаны 9 хувийн цомхотгол хийж ганц зөв юм хийсэн, дахиад 10 хувь цомхотгож, ажлыг нь сайжруулах шаардлагатай байна,

Avatar

Арай л 2026-09-01 202.9.40.163

Зөвхөн тэрбумтнууд сайд, гишүүн болдог цаг үе хэдийтлээ.

Avatar

Зочин 2026-09-01 192.82.92.42

Данхайсан терее цомхотгож, яамдыг нэгтгэн эрс цееруулж, мэдлэгжуулээчээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж