niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 01:03 UTC Эх: https://news.mn/r/2884643/ 1840f46d0f2073ce… ← niitlelch.mn руу буцах

Хувийн амбицаа тэргүүнд тавьсан Ерөнхий сайд  

Хувийн амбицаа тэргүүнд тавьсан Ерөнхий сайд  

Хувийн амбицаа тэргүүнд тавьсан Ерөнхий сайд  

Монгол Улс хувийн амбицаа дийлэхээ больсон Ерөнхий сайдтай болов. Засгийн газар өнөөдөр /2026.08.31/-ийн ээлжит бус хуралдаанаараа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлэх болсныг монголчууд эхэлж Uchral Nyam-Osor хувийн фэйж хуудаснаас л мэдэв.

Төрийн чухал тогтоол шийдвэрийг гүйцэтгэх засаглалын тэргүүн нь хувийн цахим хаягаараа дамжуулан түрүүлж цацна гэдэг үнэндээ төрт ёс алдагдаж эхэлсний нэг илрэл юм.

Засгийн газрын шийдвэр хамтынх. Хамтын шийдвэрээ асуудал хариуцсан сайд нь хэвлэлийнхэнд танилцуулж, асуултад нь хариулж ирсэн жишигтэй.  Гэтэл өнөөдөр юу болов.  Ерөнхий сайд нь урьдчилж бэлдсэн болов уу гэмээр рийлийг хувийн фэйсбүүк хуудсандаа оруулж, Монгол Улсын 2027 оны төсвийг хагас дутуу танилцуулсан бол Сангийн сайд нь хэвлэлийнхэнд яриа өгөхөөс татгалзаж, Төрийн нарийн бичгийн дарга нь тодруулга өгч додомдов.

Угтаа бол Монгол Улсын төсөв зөвхөн Uchral Nyam-Osor-ын фэйж хуудас дагагч нарт хамаатай асуудал биш. Монгол Улсын төр засгаас эхлээд 3.6 сая иргэн, аж ахуй нэгж бүрт хамааралтай асуудал. Тийм ч учраас үе, үеийн Ерөнхий сайд нар Сангийн сайд болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, төсвийг боловсруулсан Сангийн яамныхан багаараа зэрэгцэж зогсоод хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл хийж ирсэн жишигтэй юм. Харин Ерөнхий сайд Н.Учралд улсын төсвийг ард иргэддээ танилцуулахаас илүү хувийн фэйсбүүк дагагчийнхаа тоог л  нэмэх нь чухал болж…

Уг нь Засгийн газар Хэвлэл мэдээллийн албатай. Засгийн газар мөн албан ёсны цахим хуудас болон вэб сайт ч бий.  Сонин, радио, телевиз, вэб сайтуудаас ч илүү том нүсэр алба ажилладаг гэж хэлж болно. Гэтэл төсвийн мэдээлэл Засгийн газрын албан ёсны цахим сайтад Ерөнхий сайдын хувийн цахим сүлжээнд цацагдсанаас хоёр цагийн дараа цацагдах жишээтэй.  Мэдээллийг дэлгэрэнгүй бичих, нягтлах зэрэгт цаг хугацаа шаарддаг ч Ерөнхий сайд нь хувийн амбицаа татахгүй, өнөөдрийнх шиг хэвлэлийн албатайгаа “уралдсаар” байвал төрийн мэдээллийн үнэ цэнэ ч унах биз. Ер нь Засгийн газрын Хэвлэлийн алба нүсэр бүтэцтэй ажиллах хэрэг байгаа юм уу гэдэг асуудал ч хөндөгдөж таарна.

Нөгөөтэйгүүр, Засгийн газрын тэргүүнд хувийн амбицаас илүү улс орны эрх ашиг тэргүүнд тавигдах ёстой.  Танхимаараа гаргасан шийдвэрийг ганцаараа өмчилсөн аятай хувийн цахим хуудсаараа дамжуулж цацаад нэг их алдар нэр олохгүй.

Хашиж байгаа алба, баталсан шийдвэр бүр Монгол Улсын Засгийн газартай холбоотой учраас Ерөнхий сайдын зангарагтай хөдлөх ёстой шүү дээ. Дагагчийнхаа тоог нэмэгдүүлэх зэрэг бол 20 дугаар асуудал байх ёстой, үнэндээ бол.

Гэтэл зөвхөн 2027 оны төсвийн хуулийн төсөлтэй холбоотой мэдээллээр хязгаарлахгүй Засгийн газраас гаргасан бүхий л шийдвэр хувийнх нь цахим хаягаар эхэлж “цацагдаад”, дараа нь төрийн албан ёсны цахим сайтад нийтлэгдэх болсоор удлаа. Нэг их хөмхийгөө зуусан, эс бол хүн загнасан, ширээгээ цохисон дүр зурагтай сүр, сүр рийлээр гарч ирэхийг яана.

Хувийн амбицаа дарж дийлэхгүй бол төрийн албан ёсны сувгуудтайгаа зэрэгцүүлж ядаж мэдээллээ өгдөг ёс зүйтэй болмоор байна. Эцсийн эцэст Монгол Улсын Засгийн газар болохоос биш хувийн тань Их засаг сургууль биш шүү дээ.

Дээр нь ард иргэдийн хувьд өнөөдөр Засгийн газрын тэргүүн чих халууцуулсан нэр бүхий сайд нартаа хариуцлага тооцох юм уу, үгүй юм уу. Гүрийсээр цаг хожин, өмнөх асуудлыг мартагнуулах байдлаар сайд нарынхаа толгойг илсээр байх уу гэдгээс эхлээд асуух асуулт олон бий. Гэтэл улсынхаа төсвийг хэвлэлийнхний өмнө танилцуулчих зүрх зориггүй байгааг юу гэж ойлгох вэ.

Монгол Улсын 2027 оны төсвийн хуулийн төслийг харвал 2026 оны төсвөөс 10 их наяд төгрөгөөр зардал нь өсч 43 их наяд төгрөгт хүрэв.  Энэ их орлогыг хаанаас олох юм, эцсийн дүндээ татвар төлөгчдөө л дарамталж саана, эс бол зээл авна, зээл олдохгүй бол мөнгө хэвлэхээс өөр арга зам үгүй. Засгийн газрын "Рио Тинто" групптэй хийж байгаа Оюутолгой төслийн хэлэлцээр дуусаагүй байхад уг төслөөс ногдол ашиг авах юм ярих. Ойрын жилүүдэд ногдол ашиг өгч чадахгүй гэвэл, төсөвт тусгасан орлогоо юугаар нөхөх юм.  Энэ мэтчлэн тодорхойгүй зүйлээс хэдэн  тэрбумаар мөнгө оруулж ирэхээр тооцсон нь зөвхөн ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулиар ард иргэдээс санал  "зулгаах" гэсэн явуургүй л улс төр юм. Эцсийн дүндээ эдийн засаг элгээрээ хэвтэх энэ Засгийн газарт хамаагүй бололтой. Товчхондоо улсын төсвийн зардал өснө гэдэг инфляц үйлдвэрлэнэ, үнийн өсөлт үргэлжилнэ гэсэн үг. Ирэх жил ч улам л уруудах нь дээ, яана вэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-31 103.212.119.127

төрийн ажлыг шоу маягаар явуулдаг болоод байгаа хүүхдүүд шүү дээ

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.160.59

Учрал туршлага дутаж балчирдаж байгаа нь үнэн, тун өлбөгөр ажиллаж байгаа нь ч үнэн. Гэхдээ Засгийн газрын шийдвэрийг сайд нарын олонхийн саналаар гаргадаггүй, Ерөнхий сайдын шийдсэнээр гаргадаг, Ерөнхий сайд бүх хариуцлагыг дангаар хүлээдэг зарчимтай!!! Харин хувийн цахим хаягтаа засгийн шийдвэрийг тавьсан нь буруу шүү!!!

Avatar

Иргэн 2026-08-31 202.55.186.137

Үнэн. Төрт ёсны дэг жаяг, нийтийн эрх ашиг гэж юм байдаг. Хийж байгаа ажлаа үүрэг хариуцлага гэж боддоггүй, эрх мэдэл гэж боддог.Улс орон, ард түмний төлөө биш өөрсдийнхөө төлөө, дахин сонгогдохын төлөө л поопорч байдаг. Ард түмнийг хар масс гэж нэрлээд хуурч, хулхидаж гаршсан. Төрийн ажил ингэж явахгүй ээ! Төрийн албаар хувь улстөрч пиар хийхгүй ээ! Учрал гэдэг хүн өөрөөсөө өгөөд байгаа юм биш, татвар төлөгчдийн мөнгийг хуваарилж байгаа юм. Ард түмэн өөрөө өөрсдийгөө тэжээж бгаа. МАН биш!

Avatar

Зочин 2026-08-31 64.119.17.54

2 хөрш, Америк гээд том гүрнүүд хэвлэлийн алба нь нийтэд мэдээ өгч харагдах юм. Төрийн албан тушаалтнууд өөрсдөө танхимаараа өгч мэдээ өгч цаг гарздан, сэтгүүлч нарын асуултад тайлагнах хэрэгтэй юу? Сэтгүүлчид гэж өөлөх, буруутгах, мушгин гуйвуулах асуулт тавьж дэлгэцийн "Баатар" болох гээд уралдах юм. Трампыг дуурайж хувийн цахим хуудасаараа мэдээлэх нь буруу жишиг.

Avatar

Нэргүй 2026-08-31 160.19.10.129

ajlaa sain hiideg n ulsaa udirdaachee

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.176.27

Монгол эрчүүд АНУ-г шүтээд байгаа юм бол Америк эрчүүд шиг гэр бүлээ ганцаараа тэжээх ёстой, үүнд 2 хүүхдийн коллежийн төлбөр хамгийн багаар бодоход 400000 ам. доллар, хаус 1 сая ам. доллар, шинэ машинууд 10 жил тутам, сарын 4000 ам. доллар амьжиргаанд, мөн тэтгэвэртээ гарахад зориулж мөнгө хуримтлана.

Avatar

Ene Balai Bazaaniig Yavuulya !!! 2026-08-31 202.9.40.10

Ene Mangar bazaan ( Uchiraa Olohgui l baigaa yum bishuu !!! )
Ediin Tsagan nurchihsan , Ard iregdiin yaduural gazar avchihsan baina shuu de ! bol j baigaa yum negch baihgui l baíndaa !!!

Avatar

Нэргүй 2026-08-31 103.57.93.231

Учрал сайд их хэцүү үед хэцүү нөхцөлд маш сайн ажиллаж байна. Ард олон хэн нь хэн бэ гэдгийг мэдэрч байгаа. сошиалаар донгосогч атаархагчдын дэмий хов живд бүү ач холбогдол өгөө

Avatar

Сүгсэлзүүр номер....... 2026-08-31 202.126.89.93

Монголын СҮГСЭЛЗҮҮРҮҮД….

СҮГ-СҮГ-СЭЛ-ЗҮҮҮР.

Avatar

Нэргүй 2026-08-31 202.21.107.112

Дагагчийн тоо нэмэгдүүдэх нь дугаар 1 ажил

Avatar

DGG 2026-08-31 66.181.179.136

гоц гойд юмгүй энэ мэдээллийг өөрөө хийх ямар ч хэрэггүй ш дэ бүхэл бүтэн хэвлэл мэдээллий алба байгаа биз дэ

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.189.109

МАН АН ын өлөнгүүд төр барьж гийгүүллээ юу

Avatar

Нэргүй 2026-08-31 103.212.116.37

Олон улс дэлхийн хэмжээнд улс төрийн өндөр албан тушаалтан хувь Мейл хаяг фейсбүүк фейж хаягаа ашиглаж янз бүр мэдээлэл солилцох дамжуулах бол хариуцлага тооцох Огцруулах үндэслэл болдог юм билээ. Монголд хууль гэж байна уу

Avatar

Нэргүй 2026-08-31 202.9.40.174

хужааманжууд иымршвүү маягр шаана хужааманжууд.

Avatar

ЗОЧИН 2026-08-31 203.91.115.50

УЧРАЛ МУУ ДАЛАР ӨӨРӨӨСӨӨ ӨГӨХ ГЭЖ БАЙГАА ЮМ СОЛИОРООД БАЙСАН. ИХ ХУРЛААР НААДУУЛ ЧИНЬ ОРОХООР ДЭМЖИГДЭХГҮЙ БОЛ ЯАХ ЮМ БОЛ

Avatar

Нэргүй 2026-08-31 202.9.40.174

энэмтээрхужааманжууд худлаа шааж худла шаахсгж шаасрбх пзлданууд.

Avatar

Нэргүй 2026-08-31 202.9.40.174

хужааманж пздагууд худла шаагаад тархинб ядууро хужааманж пздагууд эгл аимьлрл сайханшүү гжхбдлаа шааж хужааманж биздаагууд худлаамшааж эгл биш амьдрлтай болх гж хужааманж пздагууд худлаа шааж түрүыний бөөс хулгай хужаамаэжууд монгрвол гэснмхужааманжуудмоннолгэсн ихнхнь нь хужааманжууд.

Avatar

Нэргүй 2026-08-31 202.9.40.174

хужааманжууд толгойд шаацн биднуус торт иднэ нүүдэлчд наплион идн гж хужааманжууд толгойд шаац хужааманжууд тийм хужааманж ёс журм тогтхигээд шаагаад бн шдж хужааманжууд тэгж шааж ирсн тэгсн ганц нэгдмйг бас тийм ажллгндаа шаацн итгүүлцн хужааманж заль.хужааманжуудтэгжшааж ирсн.тэртээ тэргүйхужэаманжууд тооны олноор эзлцнхужааманжнамтөргж бгуулцн.хужааманж атгаг тооцоо гжаймршүү.тэгхдээхужааманжуждтолгойд бол бүгд хужааманжууд.

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.191.191

энэ нэг сэтгэцийн өвчтөнийг эмнэлэгт нь хэвтүүтээч

Avatar

Ариука 2026-08-31 103.212.119.58

Учралын засгийн газрын гаргасан шийдвэр л чухал шүү дээ.Тэрийг заавал хэдэн сэтгүүлчээс сонсох гээд яадаг юм.худлаа яриагүй л байх.Хэрэгжилтэнд нь та нар анхаар.Сэтгүүлч нарт хийх зүйл олон бгаа.Хотын дарга бсан Нямбаатар Оюунэрдэнэ нарын но.ковидын үеийн хулгайн талаар та нар том сурвалжлөга нэвтрүүлэг бэлдээчээ.Таван толгойн хулгай.Оюутолгойн луйвараа тодруулаач чадал чинь хүрэхүү

Avatar

Дооктор Порпийсор 2026-08-31 202.126.89.93

хувийн сургуулийн төлгөн доокторууд нээрээ зайлаасай

Avatar

Нэргүй 2026-08-31 202.9.40.174

тэрийг басзүгр нэг амбийцбсийг мтээр нууждалдлх гж гж хужааманжууд.

Avatar

Нэргүй 2026-08-31 202.9.40.174

хужааманжууд амбицгж үгиыг урвуулж ашлгхнуж хужааманж бодлгоын хулгайхужааманжуудын инэ тэргүүнд тавтж эзлх хужааманж бодого лбсийн 40 жил

Avatar

Нэргүй 2026-08-31 202.9.40.174

хужахманжуудын хужаааманж хавхнууд хаа сайгүй.

Avatar

Нэргүй 2026-08-31 202.133.76.125

учрал огцор

Avatar

Cok 2026-08-31 103.57.92.84

Түүнд санаархал л байгаа өөр юу ч байхгүй, тэр хэтэрхий жижигхэн. Томтой жижиг юу ч яриад нэмэргүй яриа нийлэхгүй, харин битүү тэр нэгэн бол бас байж болох юм. Битүү түүнийг хэн болохыг таагаарай

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.191.191

сэтгүүлчдийн амыг барьж болохгүй шүү!!! үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг ардчилсан Үндсэн хууль олгосон юм!

Avatar

Нэргүй 2026-08-31 124.158.106.117

Болно шүү дээ. Өөрөө бичихэд буруу зүйл алга.

Avatar

ёстой л үнэн дээ 2026-08-31 66.181.191.207

Их л завтай ерөнхий сайд байх нь ээ. Завтай байна гэдэг нь сайнаар харвал боловсрол өндөр сархилга хариуцлагаа чанд сахидаг ,ажлаа эмх цэгцтэй төлөвлөдөг хүний ажил.Эсрэг талаас нь харвал улсынхаа цар хүрээгээр харж ажлаа төлӨВЛӨЖ чаддаггүй ажил амьдарлын туршлагагүй нөхөр бол аар саархан асуудлыг аван шүүрэн ярьчихаад том ажил хийчихлээ гэж андуурдаг хүний л ажил. Энэ залуугийн хэлсэн үг үйлдэлд нь улс төрийн өнцгөөр задлан шинжилэхэд л ямархуу чадал чансаатай залуу вэ гэдэг нь харагданаа

Avatar

Нэргүй 2026-08-31 66.181.176.186

"ХОРОЛ" ДЭЭР НЭМЭХ НЬ "МАА", ТЭНЦҮҮ УЧИРТАЙ ГУРАВ ДУУРИЙН "ХОРЛЛМАА"

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж