niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 01:30 UTC Source: https://news.mn/r/2884424/ 242b3cd64166a65c… ← back to niitlelch.mn

Х.Нямбаатар төрөөс төрсөн тэрбумтнуудаа нэрлэв үү?

Х.Нямбаатар төрөөс төрсөн тэрбумтнуудаа нэрлэв үү?

Х.Нямбаатар төрөөс төрсөн тэрбумтнуудаа нэрлэв үү?

Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарын “жиргээ”-гээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар төрөөс төрсөн тэрбумтны нэг болж таарав.

Учир нь, Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир өнгөрч буй долоо хоногт Ардчилсан намаас зарласан “Өөрчилье” өдөрлөгийн үеэр эрх баригч намынхны нүүрсний хулгай, төрийн албыг зарж 60 тэрбумыг босгох тухай асуудал, Туулын хурдны замын хулгай,  Хадгаламж банкны мөнгөөр казинодсон хэрэг зэрэг өнгөрсөн хугацаанд нийгэмд дуулиан тарьсан асуудалд нэр бүхий улстөрчид хамааралтай ч өнөөдрийг хүртэл хариуцлага хүлээсэнгүй гэдэг асуудлыг хөндөж ярьсан юм.  Түүнийг нь нэр бүхий вэб сайт мэдээлсэнд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар “шүүрч аван” “Энэ пейжийг Манай намын ерөнхий брокер Я.Содбаатар, Барилга хот байгуулалтын саад Э.Бат-Амгалан нар луйварчин Сакуна гэгчээс 500 сая төгрөгөөр авсан. Зөвхөн намайг харлуулах гэж. Жинхэнэ төрөөс төрсөн тэрбумтангуудаа зүгээр байхад зүгээр л байгаарай. Та нөхдийн бузрыг яривал далай шүү. Эрдэнэт, Тавантолгой…” гэж нүүр номын хуудсаараа дамжуулан хариу барьсан нь шинэ цагийн төрөөс төрсөн тэрбумтны тоог МАН-ын генсек Я.Содбаатар, сайд Э.Бат-Амгалан нар тэргүүлж эхлэв үү гэх асуудал хөндөхөд ч хүргээд байна.

МАН Засгийн эрх барьснаас хойш хөрөнгө орлого нь өссөн улстөрчдийн тоонд тэд зүй ёсоор багтана. Тэр дундаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга улс төрд хамгийн нөлөөтэй буюу улс төрийн томилгоо, стратегийн гол шийдвэрт нөлөөлөхүйц албан тушаалтан юм. Дээрх албан тушаалд хэн байхаас үл хамаарч төрийн том томилгоо, асуудалд оролцдог. Гэвч Монгол Улсын хууль тогтоомжоор эрх баригч улс төрийн намын генсек нь хөрөнгө, орлого мэдүүлдэггүй. Сүүлийн үед энэ асуудалд судлаачид анхаарал хандуулж, төрийн өндөр дээд албан тушаалтнуудын адил хөрөнгө орлогоо мэдүүлдэг байх нь улс төрийн намд тустай гэж үзэх болсон билээ.

Эрх баригч МАН-ын хувьд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унаснаас хойш хоёр хуваагдсан гэж хэлж болно. Зөвхөн УИХ дахь МАН-ын бүлгээр хязгаарлагдахгүй Нийслэлийн МАН-ын хороо нь хагаралтай байгаа.  Э.Бат-Амгалан сайдын хувьд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас урьтаж Нийслэлийн МАН-ын хороог удирдлагадаа авах амбиц бий. Тэрхүү амбицаа өнгөрсөн өвлөөс эхлэн цухуйлгаж, хавар улс төрийн ширүүн зодоон хийсэн ч бараагүй. Харин энэ намарт үргэлжлүүлэх төлөвтэй байна. Эрх мэдэл булаацалдсан тэмцэл дунд МАН-ын гишүүдийн булхай луйвар ил болсоор байгаа юм. Гэвч хуулийн хариуцлага хүлээсэн нь тоотой. Тиймээс хуулийн дээгүүр гишгэчсэн нь хариуцлага хүлээдэггүй жишиг тогтлоо гэх шүүмжлэл ч хурцаар тавигдах болсон билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
9
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-30 192.82.92.204

тэгээд ингэж мэдэж бгаам бол бариад аваач ээв бал л худ болно доо

Avatar

Нэргүй 2026-08-30 64.119.19.203

хэхээ хэрээнийхээ харыг гайхна. Хэлсэн хэлүүлсэн бүгд төрөөс төрсөн тэрбумтнууд иргэд мэднэ шдээ

Avatar

Нэргүй 2026-08-30 66.181.189.109

МАН АН ын үе үеийн өлөн хулгайчуудын хулгай луйварыг ухвал далай цаашаа.

Avatar

Зочин 2026-08-30 202.126.89.254

Насаараа төрд шургалаж хулгай луйвараар мэргэшсэн архагшсан хүн Содбаатар гэгч муруй амласан шаар ганц удаа юм зарж үзээгүй байж яаж ингэж тэрбумтан болж хөрөнгөжсөн байх уу!!!😜😜😜 Үнийгг шалгаж няталдаг газар гэж байна уу???

Avatar

Зочин 2026-08-30 103.57.93.105

МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НЭГДСЭН НАМЫН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ ХҮҮРЭНСҮГИЙН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧ ЯНГҮГИЙН х***а СОДБААТАР ТӨРӨӨС ТЭРБУМТАН БОЛЖЭЭ….

Avatar

өаөбабө 2026-08-30 43.242.242.24

Өнөөдрийн ядуурал авилгал бүх зүйл Ерөнхийлөгч Хүрэлсүхээс эхтэй. Олон жилийн өмнө одооны ханшаар бол бараг 14 их наяд төгрөгийг тухайн үед хэнч ийм хулгай хийнэ гэж санаанд ч буухгүй байхад Банкнаас хулгайлж казино тоглож байсан сэтгэхүйтэй хүнйг яах гэж Ерөнхийлөгч болгосон юм МАН. Ерөнхийлөгч болчоод Галч залууг дуртайгаа хий гэж Ерөнхий сайд болгож улсаар тоглуулсан одоо Зээ хүүгийнхээ аавыг Хотын дарга болгож тоглуулж байна. Ойрын хүмүүс нь Содбаатар Ж. Энхбаяр бүгд ЖДҮ-ээс мөнгө хулгайлсан

Avatar

зочин 2026-08-30 66.181.176.191

Нээх том том хулгай ярина, Хэвлэл мэдээллийн хэрэгчлэлээр цацаж шуугиан тарьна,Тэр нь огт нотлогоогүй, үндэслэл үгүй,Хуулийн байгууллага шалгаад шалгаад юу ч илрэхгүй,,Бусдыг гүтгэх, хэлмэгдүүлэх улс төрийн ашиг хонжоо олох хэрүүлийн нэг хэсэг, иргэдийг хуурч мэхлэн төрийн эрхэнд гарах оролдлого л болж хувирна

Avatar

зочин 2026-08-30 66.181.176.191

Жишээ нь Ж,Энхбаярын компани сайн үйлтрийн хээлтүүлэгч ч билүү үржүүлэх төсөл боловсруулж хэрэгжүүлэхээр дөнгөж зээл аваад байхад нь луйвар хулгайтай холбон шуугиа дэгдсэн ,Иймд арга буюу ажлаа цуцалж, зараагүй байсан зээлээ тэр дор нь буцааж өгсөн,Монголд сайн үйлтрийн мал өсгөх нэг чухал ажил зогссон, Хуулийн байгууллага шалгаад гэмт хэргийн чанартай зүйл илрүүлээгүй, Энэ нь одоогоос 20 гаруй жилийн өмнө асуудал,Гэтэл ЖДҮ-ийн сангаас хулгайлсан гэж гүтгээд, бид үнэмшээд,

Avatar

Нэргүй 2026-08-30 66.181.187.205

МАН-ыхан хэзээ ч нэгэндээ хариуцлага тооцохгүй. Зөвхөн хоолонд орох ээлжээ л сольцгоодог. 60 тэрбум, ногоон автобус, нүүрсний хулгай, Туулын хурдны зам зэрэгт ялыг нь үүрүүлдэггүй. Зөвхөн ээлжээ авах хөшүүрэг л болгодог. Хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг 2 жил гацааж бна.

Avatar

Нэргүй 2026-08-30 202.133.76.2

урьд нь иймэрхүү юм яриад байсан тэгээд нэртэй устай нь өнөө аваатай нь зарлаач иймэрхүү шантааж маягаар явбал хол явахгүй шүү Нямбаатар аа

Avatar

Нэргүй 2026-08-30 202.9.40.151

Ерөнхийлөгч Хүрэлсүх өмнө нь Н.Энхбаяртай муудалцах МАХН тухайн үедээ 2 хуваагдаж үр дүнд нь АН сонгуульд олонх болж байлаа. Одоо түүх давтагдаж Хүрэлсүх болон Оюун-Эрдэнэ нарын хагралаас үүдэн МАН бас 2 хуваагдлаа. Удахгүй сонгууль болно. АН-д цэвэр тавиулах болов уудаа.

Avatar

Зочин 2026-08-30 192.82.92.42

Галзуу солиотой юм шиг энэ этгээдэд хариуцлага тооцох цаг болсон!

Avatar

Нэргүй 2026-08-30 202.133.76.21

нэрийг нь ард түмэнд бүгдийг зарлаачдээ мэдэж байгаа бол худлаа л байхгүй юу сүр сүр худлаа өөрөө тэднийхээ нэг болчихсон биз

Avatar

зочин 2026-08-30 202.179.24.236

Мэдээлэлд маш ойр байдаг, чухал мэдээлэл бүхий эдгээр хүмүүс мэдээлэлээсээ хуваалцах л юм. Даанч хууль, хяналтын байгууллагууд нь хянадаггүй бололтой

Avatar

сонгогч 2026-08-30 202.9.47.74

Өмнөх болон одоо байгаа Ерөнхийлөгч, УИХ- н гишүүд, сайдуууд, мөнгөтэй харилцдаг газар хэлтсийн дарга нар, гэмт хэрэгтнүүдийг хамгаалдаг цагдаа, прокурор, шүүхийнхэн, уул уурхайн эзэд бүгд ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАНГУУД….!!!!!!!!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-08-30 66.181.185.10

Яаж ганцаараэ унах вэ дээ, тэр Барилгын сайд бол тодорхо л баагий байсан- тэрийг мэдээд барихгүй л байгаа болохоос биш 😂

Avatar

Нэргүй 2026-08-30 103.229.122.206

өөрөө жагсахлтын 1-д

Avatar

Нэргүй 2026-08-30 66.181.186.221

1 ih hayadtai baij duugui baij boldogguin bhdaa. saihan amraach.delhiigeer zugaalaach

Avatar

Иргэн 2026-08-30 66.181.183.47

холоос занаад сууж байдаг нийслэлийн намын дарга болжээ

Avatar

Нэргүй 2026-08-30 66.181.184.146

ирж шалгуулаа

Avatar

зочин 2026-08-30 66.181.176.191

Ардчилагч гэх бүлэг хулгайчууд 1990-ээд онд төрийн эрхэнд гарангуудтаа л нийгмийг өмчийг идэж уусан, Үнэгүйдүүлж байгаад л хамаг үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийг хулгайж, өөрийн мэдлийн хөрөнгө ,халдашгүй өмчөө болгосон, Хамгийн анхны саятанууд эдний дундаас төрсөн, Бүүр улсад ганц үлдсэн Эрдэнэтийг луйвардах гэж оролдсон Элбэгдорж ,Батүүл Баттулгаас эхлээд АН-ын энэ олон баячууд төрөөс төрсөн баячууд биш юм уу, Зах зээлийн үед мөнгөтэй нь улам баяжинэ,Мөнгөгүй нь ядууна Ясаа гартал мөлжүүлнэ

Avatar

зочин 2026-08-30 66.181.176.191

Ардчилагч гэх хулгайчууд үүнийг л хүссэн, Хэрэгжүүлж чадсан, Иргэдийг хувьцаа гэх хоосон цаасаар хуурсан, Монголын хамаг баялаг хэдхэн хүний гарт орлоо, Монголд баян ядуу хүмүүсийн хооронд асар том ялгаа буй боллоо, Цаашид ядуусыг хүн гэж үзэхээ байна Малаас дор үзнэ, Барууны ардчилал гэгч үндсэндээ хоосон зүйл, Баячуудын дарлал мөлжлөгийн з****г хэрэгсэл,,Үнэн нүүрийг нь нуусан халхавч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж