niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 01:32 UTC Source: https://news.mn/r/2884255/ 9172205e76e70983… ← back to niitlelch.mn

"COP17" хурлын үр дүн, шийдвэрүүдийг өнөөдөр танилцуулна

"COP17" хурлын үр дүн, шийдвэрүүдийг өнөөдөр танилцуулна

"COP17" хурлын үр дүн, шийдвэрүүдийг өнөөдөр танилцуулна

Улаанбаатар хотноо наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын сүүлийн өдөр өнөөдөр тохиож байна.

Хоёр долоо хоног үргэлжилсэн тус хурлын үеэр дэлхийн улс орнуудын төлөөлөл газрын доройтол, цөлжилт, ган гачигтай тэмцэх, газар болон усны нөөцийг тогтвортой ашиглах асуудлаар санал, туршлага, шийдлээ хуваалцлаа.

"COP17" хурлаар “Газар ба хүн”, “Ус”, “Хүнс”, “Бизнес ба санхүү”, “Залуучууд” зэрэг үндсэн сэдвийн хүрээнд олон талт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Эдгээр хэлэлцүүлэг нь газрын доройтлыг саармагжуулах, цөлжилт болон гангийн эрсдэлийг бууруулах, байгалийн нөөцийг тогтвортой удирдах шийдэлд чиглэж байв.

Хурлын сүүлийн өдөр оролцогчид эцсийн шийдвэр, тайлангаа баталж, хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцсэн асуудлуудын үр дүн, цаашдын зорилтоо нэгтгэн танилцуулна.

Цэнхэр бүсэд: "COP17" хурлын хаалтын хэвлэлийн бага хурал өнөөдөр 17:00 цагт болно. Хэвлэлийн бага хуралд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Яасмин Фоуад болон "COP17" хурлын ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар оролцож, хурлын үр дүн, гаргасан гол шийдвэрүүд болон цаашдын зорилтын талаар мэдээлэл өгнө.

Мөн сүүлийн өдрийн дагалдах арга хэмжээнүүдээр бэлчээр, нүүдлийн мал аж ахуй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санхүүжилт, гангийн эрсдэлийг даван туулах чадвар, газар эзэмшил, хөрсний эрүүл мэнд, газар болон усны нөөцийн уялдаа холбоо зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Ногоон бүсэд: "COP17-ын" хүрээнд зохион байгуулсан арга хэмжээ, санаачилгуудыг онцлон танилцуулж, шилдэг оролцогчид болон санаачилгад шагнал гардуулахын зэрэгцээ хаалтын ажиллагааг зохион байгуулна.

Ийнхүү "COP17" бага хурал хоёр долоо хоногийн турш дэлхийн хэмжээнд цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх чиглэлээр улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бодит шийдэл боловсруулах чухал талбар болж, өнөөдөр албан ёсоор өндөрлөх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-28 103.229.120.164

Энэ заваан хурлаа тэр наадмын дараа хийсэн бол ингэж хүмүүсийг бухимдуулахгүй байлаа. Дээрээ дандаа модон хөлдүү толгойтой авилга авсаар амьдралаас тасарсан худалдагдсан хүн хогнууд удирдаж байгаа болохоор ийм боллоо. Хичээл сургуультай давхцаад бензингүй, зам хаагаад , ёстой 1 самарлаа даа. Хулхи худалч хулгайч нар…Ард түмэн энэ хөлдүүснүүдээс 27, 28 онуудад салахаа мэдэх байлгүй.

Avatar

Зочин 2026-08-28 202.55.180.186

Монгол Улс усны нөөцөөс илүү ундны усны чанар, аюулгүй байдлыг анхаарах цаг аль хэдийн болсон байна.
АНХААРААРАЙ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж