niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-23 01:34 UTC Quelle: https://news.mn/r/2884076/ a8449140f3848814… ← zurück zu niitlelch.mn

Цүнх баригчдын хэлхээ тасрахгүй нь

Цүнх баригчдын хэлхээ тасрахгүй нь

Цүнх баригчдын хэлхээ тасрахгүй нь

Нийгмийн сүлжээнд өдөр болгон ямар нэг асуудал гарч ирж түүнийг улсаараа шүүж, хоёр талцаж хэрэлддэг болоод удаж байна. Үүнд бүр дасал болж байна. Өчигдөр өрнөсөн хоёр үйл явдлыг ойрын өдрүүдэд нийгмээрээ хэлэлцэх төлөвтэй болчихлоо. Юу гэвэл, нэг нь Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн өрөөнд нэгэн бүсгүй, “Би энд ажилладаг. Энэ миний өрөө”  гээд ажлын өрөөгөө танилцуулж байна гэж ойлгогдохоор бичлэг цахим сүлжээнд тархсан нь олны шүүмжлэл дагуулж байна. Хамгийн хачирхалтай нь, түүний бичлэгийг Эрчим хүчний сайд Б.Найдалаа хийсэн нь асуудал дагуулав.  Улсаараа түлш, эрчим хүчний хомсдолд орсноос үүдэн үнийн өсөлт, өрийн дарамт, дараалал дугаарлалд туйлдаж гүйцээд байхад салбарын сайд нь өрөөндөө бичлэг хийж салбаганаж байгаад иргэд ийнхүү бухимдаж байна. Цахим орчинд "Сайд ажилдаа анхаарах нь бүү хэл ажлын өрөөндөө хүүхэн эрхлүүлж суух завтай л байгаа юм байна. Ирэх өвөл улсаараа хөлдөх, утаандаа дарлуулахаас авахуулаад мянга мянган асуудал байхад сайдтанд түүнд анхаарал хандуулах, бодлого боловсруулах сөхөө алга.

Төрийн албанд тэр бүү хэл Төрийн ордонд хагас нүцгэн хүүхэн дураараа дургиж, төрийн тамга дарж тоглохоос наагуур эрээ цээргүй аашилж байгаа нь  мэдлэг, мэргэжилгүй, ёс зүйгүй намчдын хэлхээ төрд үүрлэсний гор" гэх мэтчилэн сэтгэгдлээ хуваалцаж байна.

Төрийн бодлого шийдвэр бай-гаа онохгүй байгаагаас үүдэн иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудан доройтож байгаа энэ цаг  үед сайдын өрөөний сандал суудлаар тоглож, савсагнаж байгаа нь зүгээр нэг санамсаргүй хийсэн үйлдэл огт биш гэж зарим хүн хардаж байна.

Ерөнхий сайд Н.Учралын Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж, сөрөг хүчин Ардчилсан намын бүлгийн 41 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурснаа мэдэгдээд буй ийм эгзэгтэй цаг үед Эрчим хүчний сайдын өрөөнд болсон ёс зүйгүй үйлдэл гал дээр тос нэмсэн үйлдэл боллоо.

Хоёрдугаарт, сөрөг хүчин Ардчилсан намынхан амь орж “Өөрчилье, бүтээе” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Үүнийгээ олон нийтэд таниулж, мэдээлэхдээ ёстой нэг аргаа барж  байх шиг л харагдана. Тэд төв талбай дээр дуулж, уйлж, чанга орилсоор хэд хонолоо. Тухайлбал, Нийслэлийн Ардчилсан намын дарга Б.Ган-Очир гитартай дуулж харагдсан бол Ардчилсан Оюутны холбооны ерөнхийлөгч залуугийн илтгэл тавьж буй үеийн ярианы, өнгө биеийн хэлэмж шүүмжлэл дагуулав.  "УИХ-ын гишүүн асан Ж.Батзандагийн хойд дүр бидэнд одоо хэрэггүй. Ийм ядмаг аргаар иргэдийн тэр дундаа залуусын итгэл үнэмшлийг олж чадахгүй" гэж олонх нь үзэж байна. Залуучууд өөрсдийн дуу хоолойг хүргэж, үзэл бодлоо илэрхийлэх нь зөв. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Харин ч оролцоотой байх ёстой. Гэлээ гээд энэ мэт хэлж ярьж байгаагаа ч ойлгож байгаа нь тодорхойгүй, хоолойгоо шахаж орилсон, толгой хаялж сүгсэлзсэн залуучуудыг нам ашиглаж байгаа нь өөрөө иргэдийг татах гэхээс илүүтэй дургүйцлийг төрүүлэв.

Хоосон орилж, хоолойгоо шахаж, яаж ч уран донгодож, худал эх орончийн дүр эсгэдэг "ах нар"-ын явуургүй арганд иргэд хууртахаа болиод удаж байна. Ийм имиж модноос аль эрт гарчихсан.

Тийм учраас хуучин арга барилаар шинэ үеийг татах гэсэн нь ядмагхан арга барил нь итгэл үнэмшилгүй, зүгээр нэг намчин, цүнх баригч шиг харагдуулж байна. Цүнх баригч, намчдын цуваа хэзээ ч тасрахгүй энэ мэт үргэлжилсээр байгаа нь эзэнгүй төрийн эмгэнэл болж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-27 202.133.76.116

Залуу АН одоо явахгүй дээ өвгөн АН чинь бохир байсан худлаа байсан монголчууд үхэр байх ч илжиг биш лдээ МАН гэж АН-ынхаа хуучны100жилийн хуучирсан хувилбар байна

Avatar

Нэргүй 2026-08-27 103.229.121.241

ер нь энэ улс төрд удаан сууж бгаа нөхдүүдийг бүгдийг нь зайлуулаад эрх зүйч, инженер хүмүүсийг л шинээр гаргамаар юм уу.

Avatar

Нэргүй 2026-08-27 66.181.188.44

За даа аль нам хэн ч гарсан адилхан л юм бна доо. Монгол л бол Монгол юм бна.

Avatar

Нэргүй 2026-08-27 202.126.89.72

Mongol hun Mongoliin problem bidnii tsisand baidag baihoo.

Avatar

irgen B 2026-08-27 66.181.182.140

ted ulam oluulaa boljee. COP17 yr dyn ba ajil heregch handlaga dutmag haragdajbna. hotolboriin daguu heleltsyyleg iumnuud n yavahgyiheden saidaa dagaj huilarsan toriin albanii tsunh barigchid l baih shiv…

Avatar

ТӨР ХААНА БНА ?????? 2026-08-27 202.126.88.202

Улаанбаатар Дулааны Сүлжэээ гэж Төрийн Компани Том том Тансаг Орон сууц Хорооллуудаас авилгал авч Дулаанаар хангаад бусад Хуучны Хорооллыг Өөрт нь Хамааралгүй Шугамтай гээд анидаг жишиг тогтлооо….

Avatar

Нэргүй 2026-08-27 66.181.186.218

Юу гэж тасрах вэ дээ- бүр улам боловсронгуй Үл харагдам болоод байгаа биз дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж