Дээд боловсролын байгууллагын ректор, захирлуудад "Багш, ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн дэмжлэгийг хэрэгжүүлэх" талаар чиглэл өгсөн болохоо Боловсрлын сайд Л.Энх-Амгалан мэдэгдлээ.
Боловсролын ерөнхий хуульд төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах нийгмийн баталгааг хуульчилсан.
Уг хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор холбогдох журмыг баталсан.
Тиймээс 103 дугаар тогтоол болон Засгийн газрын 2025 оны 215 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлага хангасан элсэгч, суралцагчдын сургалтын төлбөрийн санхүүжилт, өмнөх үлдэгдэл төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллана.
Санхүүжилт шилжихийг хүлээж байгаа шалтгаанаар шаардлага хангасан элсэгч, суралцагчдын суралцах эрхийг хязгаарлахгүйгээр, хичээл сонголтоо бэрхшээлгүй хийх нөхцөлөөр хангах, хичээл, сургалтын үйл ажиллагааг хэвийн эхлүүлэх чиглэлийг их, дээд сургуулиудад өгчээ.
3,605.46






















































Нэргүй 2026-08-25 103.212.116.172
энэ саад боловсролын салбарт хоёрдахь удаагаа СААД болж бгаа хүн
Нэргүй 2026-08-25 103.212.119.206
Баян- Өлгий аймагт тэр байтугай аль цэцэрлэг олон салбар байгуулж хэн олон галч манаач авах вэ гэдэг уралдан жилийн жилд болдог энэ жил ч гэсэн бас тийм юм болж бна энэ дээр анхаарах нэг ч яам газар боловсролын газар гэж байхгүй болсон юу нь эрчим хүч худалаа яриад байгаа юм вэ тэдний оронд баян өлгийд байгаа олон цэцэрлэг салбарыг цэгцлэх хэрэгтэй худалаа яриад л нэг ч монгол хүн нэг сэтгүүлч байхгүй юм уу баян өлгий аймгийн боловсролын газар гэж ялзарсан газар байгаа арга хэмжээ авах зарим цэц