niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 02:05 UTC Source: https://news.mn/r/2883214/ b7d1f01bb4d25570… ← back to niitlelch.mn

"Инфляц он дуустал хоёр оронтой тоон дээр байна"

"Инфляц он дуустал хоёр оронтой тоон дээр байна"

"Инфляц он дуустал хоёр оронтой тоон дээр байна"

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Засгийн газраас улсын төсвийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танахаа мэдэгдэж, УИХ-д 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ. Ерөнхий сайдын зүгээс “Иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалж, стратегийн нөөцүүдээ хадгалахын тулд төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэнэ” гэдгийг онцолж байна. Сайд нарын багцаас 433.4 тэрбум төгрөг танахаа Засгийн газрын тэргүүн мэдэгдсэн. Төр засгаас төсвийн хэмнэлт хийх талаар ярьдаг ч бодитоор хэрэгждэггүй. Ер нь хэмнэлтийг юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Энэ удаагийн төсвийн тодотголыг хийхдээ нэг эерэг зүйл байгаа нь төсвийн зардлыг хэмнэнэ гэж байна. Гэхдээ зөрүүлээд цалин, тэтгэвэр болон эрчим хүч, бензин шатахуун зэрэг нийгэмд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зориулна гэдэг өнцгөөр тайлбарлаж байна лээ. Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд улсын төсвийг тодотгож болно. Хамгийн гол нь төсөв хэмнэх бодлогын шинэчлэл нь хаана байна вэ. Зардлыг тодорхой хэмжээгээр хэмнээд нийслэлийн бондын зарцуулалтыг хойшлуулж байгаа бололтой. Хөрөнгийн зардлаас 250 орчим тэрбум төгрөгийг царцаан, 1.4 их наяд төгрөгийн орон зай гаргаж байна. Хэмнэлтийг хийж болно.

Ингэхдээ өнөөгийн тулгамдсан нөхцөл байдлаа зөв үнэлэх шаардлагатай. Тэгээд Монгол Улсын төсвийн бодлого хэрхэн явж ирсэн бэ гэдэг дээр илүү их анхаарч, бодлогын чанартай шинэчлэл хийх гэж оролдсон бол үр бүтээлтэй байх байсан болов уу.

Би хувьдаа зардлыг хэмнэж байгаа нь сайн зүйл ч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг зөв үнэлэх ёстой гэж харж байна. Учир нь өнөөдөр инфляц өндөр болж, иргэдийн амьжиргаа хүнд байгаа нь үнэн. Засгийн газрын зүгээс иргэдийн амьжиргааг хамгаалах нь чухал гэж хэлж байгаа ч хэрхэн, яаж хамгаалах вэ гэдэг тал дээр илүүтэй анхаарах ёстой. Зардлын хувьд бодитоор 600 тэрбум төгрөгийг хөрөнгийн болон урсгал зардлаас хэмнэсэн нь сайн зүйл.

-Сөрөг хүчний зүгээс Засгийн газар 2025 оны төгсгөлөөр 2026 оны нэг их наяд төгрөгийг урьдчилан авч, зарцуулчихсан. Төсвөө 1.4 их наядаар тодотгох нь хангалтгүй. Төсвийн алдагдлыг бүрмөсөн арилгаж, тодотгол хийх шаардлагатай гэдэг байр суурийг илэрхийлж байна?

-Миний хувьд төсвийн алдагдал, зарлагыг багасгах ёстой гэдэг байр суурийг илэрхийлдэг. Гэтэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотгол дээр байгаа сөрөг зүйл нь төсвийн зардлыг 1.4 их наяд төгрөгөөр хэмнэж байгаа боловч төсвийн зарлага нэмэгдсэн. Өмнө нь төсвийн зарлага 32 их наяд төгрөг байсан бол одоо 33 их наяд болж, ДНБ-нд эзлэх хувь нь ч гэсэн нэг хувиар нэмэгдэж байна. Тэр нэмэгдсэн нэг их наяд орчим төгрөгөөр төсвийн алдагдал нэмэгдэж, нэг хувьтай төлөвлөсөн төсвийн алдагдал хоёр хувьтай болж байна. Энэ бол тоон үзүүлэлтийн хувьд сайн зүйл биш. Эдийн засгийн өндөр хямралтай байгаа энэ үед төсвийн зарлагыг тэлж, цалин хөлсний зардлыг нэмэх нь хэр оновчтой вэ. Хэрэв нэмбэл хэзээ нэмэх вэ гэдэг дээр анхаарах ёстой. Бид өмнөх бодлогын жишгээ л дагаж байна. Ер нь эдийн засаг хүндэрч, эдийн засаг доройтохоор иргэдийн амьжиргаа болон эрэлтийг дэмжих эдийн засгийн бодлого явуулж ирсэн. Тэрийг л одоогийн Засгийн газар давтаж байна.

Угтаа бол өмнөх бодлогын нөлөөлөл нь ямар байв, цалин тэтгэврийг нэмснээрээ иргэдийн бодит орлогыг өсгөж чадсан уу гэдэг асуудал гарч ирнэ. Мөн хувийн хэвшил рүү хандсан бодлого маш эргэлзээтэй, тодорхойгүй байна. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн суурь цэвэр хувийн хэвшил дээр тогтож байгаа гэж ойлгодог. Цаашдаа хувийн хэвшлээ илүү дэмжсэн, өсч хөгжих суурь нөхцөлийг нь хангасан ийм л төсөв, татварын бодлого хэрэгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөг болгож, төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэврийг нэмснээр хувийн хэвшил дээр шууд дарамт ирнэ.

Эдийн засгийн урт хугацааны бодлого боловсруулах ёстой. Өнөөдрийн асуудлыг намжааж, гал унтраахаар иргэд дээр ирж байгаа дарамтыг багасгах нь хоёрдугаар асуудал гэж хэлнэ. Учир нь өнөөдрийг хүртэл явж ирсэн төсвийн бодлогоо үнэлэх, урт хугацаандаа төсвийн бодлогоо зөв болгох асуудал нь илүү их ач холбогдол өндөртэй байх болно.

Аж ахуйн нэгжүүд татвар болон нийгмийн даатгалын өртэй байвал өмнө нь орлогыг нь шууд татаж авдаг байсан. Харин одоо төр 70 хувийн орлогыг нь татан авч, 30 хувийг нь үлдээхээр болж байгаа. Энэ бол харьцангуй эерэг зохицуулалт мөн. Гэхдээ Монгол Улсын хувьд эдийн засгийн хөгжлийн загвараа зөв харж байгаа бол төрийн бүтцээ бууруулж, төсвийн зардлаа танаж, хувийн хэвшлийн орон зайг тэлж, чанартай ажлын байр, бодит орлого бий болгож, түүнийг нь иргэд хүртдэг байх ёстой. Гэтэл өнөөдөр төрийн бүтэц, төсвийн зарлага, татварын бодлого зөв хэрэгжихгүй байна. Бид татварын бодлогын томоохон шинэчлэлийг хийж, иргэдээ гэхээс илүү хувийн хэвшлээ дэмжин, бодит орлого нэмэгдэх нөхцөлийг бий болгох ёстой. Гэтэл иргэдийг хамгаална гээд төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэх нь буруу. Эдийн засагт ямар нэгэн бүтээмж бий болгоогүй учраас хувийн хэвшлийн орон зай улам хумигдана. Тэгэхээр бодлогын томоохон шинэчлэл хийх шаардлагатай нөхцөл байдалд явсаар л байна.

"НОГДОЛ АШГИЙГ НЬ ТӨСӨВ РҮҮ ТАТАЖ, УРСГАЛ ЗАРДАЛД ЗАРЦУУЛБАЛ УХРАЛТ БОЛНО"

-Бас нэг онцлох зүйл нь ТӨК-ийн ногдол ашгийг төсөв рүү татсанаар зарцуулалт нь ил тод, хяналттай болно гэдгийг Сангийн сайд танилцуулсан. Ногдол ашгийг иргэдэд бус төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглах нь гэдэг хардлагыг дагуулж байна. Энэ хэр зөв менежмент вэ?

-Энэ талаарх хуультай нь нарийн танилцах ёстой. Би бол энийг ойлгохдоо Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна гэж ойлгосон. Тэгэхээр Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрийн өмчит компаниудын ногдол ашгийн тодорхой хэсэг нь Баялгийн сан руу ордог. Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг улсын төсөв дээр татна гэхээр яг юунд зарцуулахаар өөрчлөх гэж байна вэ гэдгийг бодож үзэх шаардлагатай. Ногдол ашгийг нь татаж, баялгийн гурван сан руугаа хуваарилаад, хөрөнгө оруулалт руу зарцуулах зарчим дээрээ байх нь зүйтэй.

Хэрвээ ногдол ашгийг нь төсөв рүү татна гээд төсвийн урсгал зардалд оруулна гэвэл санхүүгийн зарчмын хувьд ухралт хийнэ.

Учир нь энэ сайн зүйл биш. Харин төрийн өмчийн компаниудын ил тод байдал нэмэгдэнэ гэдгийг ямар байдлаар тайлбарлаж байгааг ойлгохгүй байна. Хамгийн гол нь төрийн өмчит компани ч гэсэн өөрөө бие даасан аж ахуйн нэгж. Төрийн өмчит компанийн тодорхой хэсгээ хуулийн дагуу ногдол ашгаа хуваарилж, тодорхой хэмжээний ногдол ашгаа үлдээж, хөгжиж дэвжээд явдаг. Тэгэхээр төсвийн тодотгол дээр яригдаж байгаа нэг эргэлзээтэй асуудал нь төрийн өмчит компаниудын ногдол ашгийг хэрхэн зарцуулах вэ, төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа төсвийн шинж чанартайгаар оролцох гээд байна уу гэдэг болгоомжлол байна.

-Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэврийг 2026 оны арваннэгдүгээр сараас эхлэн ахмадуудад олгож эхэлнэ. Дунджаар тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэх бөгөөд нийтдээ 1.2 тэрбум төгрөг зарцуулах нь. Энэ нэмэгдэл үнийн өсөлт дагуулах болов уу яах бол?

-Үүн дээр хоёр асуудлыг хөндөх нь зүйтэй. Нэгдүгээрт, энэ орлогыг хаанаас бий болгох вэ. Өнөөдөр улсын төсвийн болон татварын орлого тодорхой хэмжээгээр дутагдалтай явж байна. Мөн улсын төсвийн алдагдал өндөр байна. Нөгөө талд нь төсвийн орлогыг юунаас бий болгох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Дээр дурдсанчлан төрийн өмчит компаниудын ногдол ашгийн орлогоос бүрдүүлэх юм уу. Эдийн засаг өөрөө шинээр бий болгоогүй орлогуудаас бэлэн мөнгө тараавал эрсдэлтэй. Иргэдийн цалин хөлс, ахмадын тэтгэвэр нэмэх асуудал Монгол Улсад байсаар л байна. Гэхдээ энэ дээр ямар орлогоор нэмэх вэ, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлж, хувийн хэвшлийг дэмжиж, эдийн засаг нь сууриараа тэлсэн орлогоос нэмэх ёстой юу. Хоёрт, цалин, тэтгэврийг хэзээ нэмэх ёстой вэ гэдэг асуудал. Өнөөдөр инфляц 13 хувьтай байна.

Ирэх есдүгээр сард улам нэмэгдэнэ гэж харж байна. Ийм цаг үед цалин, тэтгэврийг нэмвэл шууд хэрэглээ рүү чиглэсэн зардлыг нэмнэ. Ер нь тодорхой хэмжээгээр инфляцийг өдөөх нь гарцаагүй. Тэгэхээр цаг хугацааны хувьд хэзээ байх вэ гэдэг дээр анхаарах ёстой.

Мэдээж иргэд болон төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх учраас баяртайгаар хүлээн авах байх. Гэхдээ бид өмнө нь ч гэсэн ийм бодлогыг олон удаа хэрэгжүүлж ирсэн. Өнгөрсөн 2010 оноос хойш цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмж ирсэн шүү дээ. Ялангуяа тодорхой цаг хугацаануудад. Ингэж явсны үр дагаварт боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчид, ахмад настнуудын амьдрал нь сайжирсан уу. Монголчуудын амьдрал дээшилж, ядуурал буурсан билүү. Тэгэхээр нөгөө талд нийлүүлэлтийн суваг дээр тодорхой хэмжээний өөрчлөлт хийж чадаагүй үед иргэдэд бодит дэмжлэг болох нь тун бага.

-Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр наймдугаар сараас махны үнэ буурч, шинэ ургац худалдаанд гарснаар инфляц алгуураар буурч нэг оронтой тоонд орно. Ер нь инфляцийн хамгийн оргил сар нь долдугаар сар байдаг гэсэн асуудал хөндсөн. Үнэхээр жил бүрийн долдугаар сард инфляц өндөр хувьтай гарч ирсэн болж таарч байна уу?

-Ер нь эдийн засгийн нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байна. Өмнөх түүхийг харахад, инфляцийн өсөлт хичээл сургууль эхлэхтэй зэрэгцэн намар, цагаан сарын баяртай холбоотойгоор хаврын улиралд өдөөгддөг байсан. Эдийн засаг, хөгжлийн сайдыг ямар эх сурвалжид үндэслэн тэгж хэлснийг мэдэхгүй байна. Миний төсөөлж байгаагаар инфляц нэг оронтой тоо руу орж, их хэмжээгээр буурна гэдэгт эргэлзэж байна. Учир нь Монголбанкнаас бодлогын хүүгээ өсгөсөн бол одоо төсвийн зарлага нэмэгдэх гэж байна. Махны нийлүүлэлт өндөр хэмжээгээр өснө гэдэг нь эргэлзээтэй. Малын тоо толгойн өсөлт өндөр гараагүй. Ямар ч гэсэн 2026 он дуустал инфляц хоёр оронтой тоон дээр байна. Энэ нь эдийн засагт сайн зүйл биш. Ялангуяа бага, дунд орлоготой иргэд болон ахмад настнуудад хүндээр тусах нь ойлгомжтой.

-Төв банк инфляцийг бууруулахын тулд бодлогын хүүгээ нэмсэн. Засгийн газрыг зардлаа бууруулах шаардлагатайг анхааруулсан. Төр зардлаа бууруулахгүй бол бодлогын хүүг бууруулсны үр дүн гарахгүй гэж тайлбарлаад байгаа. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөл төрийн үр ашиггүй зардлыг бууруулах талд хэр сайн ажилласан төсөл гэж та дүгнэх вэ?

-Засгийн газар, Монголбанк хоёр бол бие даасан субъектууд. Монголбанкнаас хараат бусаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Би бол Төв банкны ерөнхийлөгч С.Наранцогтын байр суурьтай санал нэг байна. Мэдээж инфляцийн түвшин рүү Монголбанк анхаарал хандуулах ёстой гол субъект. Хуулиараа тэгж харагддаг ч инфляцийг өдөөж байгаа хүчин зүйл нь хаана байна вэ гэдгийг харах ёстой. Төсвийн бодлого, мөнгөний бодлого хоёр тусдаа ч гэсэн язгуур эрх ашиг буюу эдийн засгийн өсөлтийг, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах тал дээр макро эдийн засгийн зорилго руу чиглэх ёстой. Саяны төсвийн тодотгол бол Монголбанкны ерөнхийлөгчийн хэлсэн тэр санал, байр суурьд нийцүүлсэн гэж хэлэхгүй. Учир нь төсвийн алдагдал нэг их наядаар нэмэгдэж, 32 их наядаар батлагдсан байсан төсвийн зарлагын хэмжээг 33 их наяд болгосон, ДНБ-нд эзлэх хувь хэмжээ нь нэмэгдсэн. Тэгэхээр энэ тохиолдолд тоон үзүүлэлтээрээ инфляцийг өдөөх шинж нь улам нэмэгдэнэ. Хоёрт, зарлагын бүтцийн чиг баримжаа нь тэс өөр болж байна. Тэр 1.4 их наядын төсвийн хэмнэлт шууд хэрэглээ рүү явна. Энэ оны төгсгөлд 700 гаруй тэрбум төгрөгөөр шууд хэрэглээг нэмнэ гэхээр инфляцийг өдөөнө гэсэн санаа. Бид энийг болгоомжтой харах ёстой. Тэгэхээр зардлын бүтцийн өөрчлөлт их осолтой.

Тийм учраас төсвийн үр ашигтай байдал, үр дүнтэй байдлыг илүү анхаарч, бодлогын нөлөөллөө анхаарах ёстой. Өмнө нь бид цалин, тэтгэврийг хангалттай нэмсэн. Бодит үр дүн нь өнөөдөр ямар байгаа билээ гэдгийг харах хэрэгтэй.

Төрийн зардал маш хурдтай өсч байна. Бид өнөөдөр төсвийн урт хугацааны бодлогын шинэчлэл хийх шаардлагатай. Төсвийн тодотголоор гурав, дөрвөн зүйлийг онилж, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэх нь байж болох зүйл хэдий ч үүний ард Монгол Улсын төсөв яагаад тэлээд байна вэ. Улсын төсөв үр ашигтай, нийгэм, эдийн засгийн томоохон үр дагавартай байж чадаж байна уу гэдгийг эргэн харах ёстой. Тэр агуулгаар харвал, ард иргэдийн хэлж байгаа төрийн данхар бүтцийг цомхотгох асуудал мөн. Төрийн бүтцийг багасгаж, төрийн албан хаагчдын тоог цөөлөх. Цомхон, чадварлаг төртэй болохыг олон жил хүсч байна. Бид тийшээ л явах ёстой.

-Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс төсвийг хэт өөдрөгөөр төсөөлж байна гэдэг анхааруулгыг байнга өгдөг ч УИХ дээр төсвийн зардлыг нэмэгдүүлдэг талтай.  УИХ-ын гишүүдийг юуг анхаарч, хүлцэн тэвчих ёстой гэж та хэлэх вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ нь Засгийн газрын төсвийн зарлагыг нэмэхгүй гэдэг хуультай болсон. Улсын төсвийн нийт зардлын хэмжээг бол өөрчлөхгүй, тодорхой хэмжээгээр төсвийн зардлын бүтэц дээр УИХ-ын гишүүд оролцдог. Энд би дахин тодруулж хэлэхэд зөвхөн хувь эдийн засагчийн байр сууриа илэрхийлж байгаа. Манай Төсвийн тогтвортой байдлын зөвлөл бол хамтын удирдлагатай, албан ёсны судалгаа шинжилгээнд суурилсан дүгнэлт гаргадаг. Одоогоор бидний дүгнэлт Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголтой холбоотойгоор гараагүй байна.

Улсын төсвийн зарлагыг өөдрөгөөр төсөөлдөг, нэмдэг үе байсан. Тэр нь харьцангуй гайгүй болж эхэлж байгаа. Тэгсэн хэдий боловч сая Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор энэ нь эргэлзээтэй болж эхэлж байна.

Ямар нэгэн аргаар орлогыг нэмэгдүүлж, төсвийн зарлагыг тэлэх байдал руу орж байна. Төрийн өмчит компаниуд, Баялгийн сантай холбоотой асуудлууд хөндөгдөж байна. Зээл авах байдлаар төсвийн зарлагыг өсгөх юм байна. Бид ухарч магадгүй гэдэг болгоомжлол байна. Сүүлийн хоёр жил Эдийн засаг, хөгжлийн яамны таамаглал, төсвийн төлөвлөлт харьцангуй цэгцэрч, төсвийн алдагдал ДНБ-нд эзлэх хувь нь 32 болж буурсан. Өмнө нь 2024 онд 38 хувьтай байсан шүү дээ. Төсвийн зарлагын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь хэдэн их наядаар буурсан гэсэн үг. Энэ бодлого руу явах ёстой. Бид энэ хавар хөгжлийн төлөвлөлт, таван жилийн үндсэн чиглэлдээ төсвийн зарлагыг 30-аас доош хувь буюу 28 хувь руу хүргэх зорилтыг баталсан. Тэгэхээр бид тэр зарлага руугаа явах ёстой. Өөдрөг төсөөлөл дээр үнийг, төсвийн орлогыг зөв таамаглах шаардлагатай. Хагас жилийн төсвийн гүйцэтгэлээс харахад, зарим татварын орлогын таамаглал дээр том алдаа гаргасан зүйл бий. Монгол Улс төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлж, зарлагаа нэмэгдүүлэхээс илүү төсвийн орлогыг бодитой төсөөлж, бодлогын хувьд орлогын төсөөлөл, зарлагын хэмжээнд нийцэх үү гэдгийг анхаарах ёстой. Олон жил ярьсан мөчлөг сөрсөн бодлого руу хэзээ орох вэ. Тэгэхээр Монгол Улс төсвийн тогтвортой бодлого, стратегитай болох ёстой.

-Зарим эдийн засагч Монгол Улсын гадаад өр нэг жилийн дотор 4.5 тэрбум ам.доллараар өссөн гэдгийг хэлж байна. Гадаад өр зээлийг үр дүнтэй ашиглах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? 

-Гадаад өр бол санаа зовоох асуудал мөн. Гадаад өрийн ашиглалтыг нэмэгдүүлэх тал дээр Засгийн газрын зүгээс санаачлага гарган ажиллаж байна. Хамгийн гол нь тэр өр зээлийн менежментээ сайжруулж, ашиглалт нь манай улсад ямар үр дагаврыг авч ирэх вэ гэдэгт анхаарах ёстой. Бид одоо зээлийн чанарт л анхаарах хэрэгтэй. Гадаад өрийн хэмжээ өссөөр байгаа ч хуулиар заасан хязгаар дотроо байгаа учраас Сангийн яамнаас тайван байх шиг байна.

Монгол Улс бол гадаад өр зээлийг ашиглах ёстой. Бид байнга санхүүгийн дутагдалтай байдаг. Гэхдээ өнөөдөр тэр өрийг зөв ашиглах ёстой. Тодруулбал, газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах тухай ярьж эхэлснээс хойш ямар их цаг хугацааг алдав. Тиймээс өрийн болон төслийн менежментээ бодитоор сайжруулах хэрэгтэй.

 Гэрэл зургийг А.БЯМБАХИШИГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-24 202.126.93.206

хоёр орон гэдэг чинь 99 хүртэл байж болохыг хэлэх үү

Avatar

Нэргүй 2026-08-24 66.181.180.45

ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ СОЛОНГОСЫН ЗАЛУУЧУУД ЯАЖ ТЭМЦДЭГИЙГ ОЙЛГУУЛЖ МЭДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ… МАНАНГИЙН АВИЛГАЧДЫН ХУЛГАЙ ЛУЙВАР БҮР ДЭЭР ЗАЛУУЧУУД ТАЛБАЙ ДЭЭРЭЭ ЦУГЛДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ…

Avatar

Х 2026-08-24 59.153.113.112

Төрийн 1 хүний ажлыг 2-3 хийдэг ш дээ, дорвитойхон цомхотгол хийж, хувийн хэвшилдээ хүний нөөцийн орон зай гаргаж өгөөчээ,

Avatar

Энэ улс 2026-08-24 202.126.88.202

Дээл хувцас, Хорхог бууз хуушуур, Одон Мидааль, Найр Наадам, Шоу Энтертаймэнт, Дуу Хуур, Хурал Семинар, Конфэрэнц, Захиалагат Пропагандист Нэвтрүүлгүүд……Хогийн улс шүүү

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа:Төрийн албаны цалин хөлсний тогтолцоогоо цогцоор нь авч үзэж шмнэчлэл дээ 2026-08-24 66.181.176.186

Номхон тэмээ нооолоход амар гэсэн үг бий.Төрийн албаны хуулиар улс төрийн, эдийн засгийн, үзэл санааны эрх нь хасагдсан төрийн захиргааны, тусгай албан хаагчдынхаа цалин хөлсийг орхигдуулж болохгүй. Эдгээр албан хаагчид цалин хөлсөө нэмүүлье гээд ажил хаях, жагсах эрхгүй. Үүнийг нь нөхөж тэтгэвэрт гарахад нь 36 сарын албан тушаалын цалинтай тэнцэх нэг удаагийн буцалтгүй тусламж төрөөс өгөхөөр хуульчилсан. Одоо мөнгөгүй гээд үүнийг нь өгч чадахгүй байгаа бололтой..

Avatar

Нэргүй 2026-08-24 202.9.41.117

Цалин тэтгэвэр нэхдэг шигээ Сүхбаатарын талбай дээр жагсдаг болоосой. Одоо яая гэхэв, ямар ч их тэвчээртэй юм.

Avatar

зочин 2026-08-24 66.181.185.17

Жагсаал цуглаан зохион байгуулж,самуун үүсгэхэд л улс орон эрс өөрчлөгдөнө,Учиргүй түргэн хөгжинө гэж боддог хоосон толгойт малууд монгол их бий, Эх оронч дүр эсгэж, иргэдийг хуурч мэхэлж байж төрийн эрхэнд гарч болно гэж боддог бололтой

Avatar

Нэргүй 2026-08-24 66.181.176.186

ДДД

Avatar

шаабар 2026-08-24 66.181.180.64

Буруу л яриад байна даа. Амьдрал ингэж дордож байхад цалин тэтгэвэрээ нэмэхгүй өөр яах юм. Өмнө нь хангалттай нэмсэн ч гэх шиг. Дөнгөж долоолгоод л хаясан шүү дээ. Хулгайч нарынхаэа идсэн, нуусан мөнгийг хэрхэн олэ авах талаар яриач. Асуудлыг тойруулаад зөвхөн иргэдээ л дарамтлах тухай яриад байх юм. СүБатболдын ч юм уу Хүрэдсүхийн , Элбэгдоржийн хөрөнгийг шалгахад л тэр тэтгэвэр нэмэх мөнгө өлхөн гарна.

Avatar

зочин 2026-08-24 66.181.185.17

Наад ам хэлээ багасга ажлаа хий,Монголд баян чинээлгээрээ гайхуулах,амралт зугаалга цэнгээнийг илүүд үзэх явдал л их байна,Юм бүтээх амьдралаа дээшлүүлэх талаар бодож сэтгэж байгаа хүмүүс цөөрчээ,Төрөөс зөвхөн бэлэн мөнгө нэхнэ, Анархи дураараа авирлах байдалд автсаар олон жил боллоо, Хэрүүл тэмцэл хэтэрлээ, Хийсэн бүхнийг харлуулна Хийх бүхэнд саад хийнэ,Луйврын аргаар төрийн эрх авахыг л бодно Засгийн газраа ажиллуулахгүй байнга татаж унагана, Төрөөс бололцоот бүхнийг л хийж хэрэгжүүлж байна,

Avatar

х 2026-08-24 66.181.187.58

Ац минь амьдар хэцүү байхад солиороод байдаг

Avatar

зочин 2026-08-24 66.181.190.228

цалин тэтгэврээ нэмэх, юмны үнэ улам өсөх, зөрүүнд иргэд хохирч бгаа

Avatar

Мөнх 2026-08-24 66.181.184.77

энэ шал худлаа баагий. Ярьж байгаа нь шал ерөнхий.

Avatar

Мөнхтөр 2026-08-24 202.133.76.58

төрийн бодлого зүгээр мал малчин гэж явсаар байдал засагдахгүй хорт хавдар болсны үр дүн малчны согтуу хоршоо 1их наяд цагаан хор 500тэрбум нийгмийн даатгал төлөхөд 125тэрбум тэтгэврийн насыг 5жилээр наашлуулж тэтгэвэрт гаргахад нэлээд хэдэн их наяд салхинд хийссэн одоо налгар тэнэг малчин гэж 2их наядын хогруу шиднэ

Avatar

Нэргүй 2026-08-24 66.181.182.214

Тэр агуулгаар харвал, ард иргэдийн хэлж байгаа төрийн данхар бүтцийг цомхотгох асуудал мөн. Төрийн бүтцийг багасгаж, төрийн албан хаагчдын тоог цөөлөх. Цомхон, чадварлаг төртэй болохыг олон жил хүсч байна. Бид тийшээ л явах ёстой.

Avatar

ө 2026-08-24 122.201.19.173

Төрийн албан хаагчдын цалинг одоо нэмж болохгүй, инфляцид идэгдээд ямар ч нэмэргүй, хувийн хэвшил чинь чирэгдээд дууслаа, эсвэл бүгд төрийн албан хаагч байх ёстой юм уу,

Avatar

Монгол... 2026-08-24 202.126.88.202

заа даа Монгол улс мань Дэлхийн Улс шиг хөгжиж Хүн шиг амьдрахаасаа өмнө Найрлаад, Наадамлаад, Хуралдаж Соёл Зан Заншил ярьж Хоосон Хэлбэртэсээр байтал Дэлхийн Ус, Байгалийн нөөцүүд нь шавхагдаж Монгол улс Хөгжих хөг нь өнгөрчээ хөөрхий

Avatar

ИРГЭН 2026-08-24 66.181.178.138

муу н**ш минь энэ үгээ Багш, Эмч нар, Төрийн байгууллагын цалин нэмэхэд хэлж байх нь яасын,,,,,ганцхан Тэтгэвэр нэмэхээр инфляци өсдөг гэж ямар Чөтгөр нь чамд хэлээв, бас Эдийн засагч нтр гэчихжээ, чааваас,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж