niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:22 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/%e2%80%9c%d1%8d%d1%85%d1%8d%d0%b e379846371f88f8e… ← niitlelch.mn руу буцах

“ЭХЭМҮТ-ийн” үйлчлэгчид Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цолоор шагнагдлаа.

“Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр” эмч, эмнэлгийн ажилтнууд жил бүрийн  8 сарын хоёр дахь 7 хоногт орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.  Энэ өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай 20-23 жил ажилласан “Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн” үйлчлэгч Н.Дулмаа, Б.Оюунтүлхүүр нарыг Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсаныг эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг гардуулан өгч, ажилд нь амжилт хүслээ.