niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 02:32 UTC Source: https://news.mn/r/2883137/ a242db89074fba37… ← back to niitlelch.mn

Томчуудын мөнгөний зодоон удахгүй

Томчуудын мөнгөний зодоон удахгүй

Томчуудын мөнгөний зодоон удахгүй

Засгийн газраас төрийн өмчит компанийн ногдол ашгийг төсвийн орлого болгон татаж авах хуулийн зохицуулалтыг 2026 оны төсвийн тодотголтой хамт өргөн барьсан нь томчуудын эрх ашиг дээр хөндөлссөн хэрэг мандааж, том мөнгөний зодооныг эхлүүлэх нь тодорхой боллоо.

УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнө УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар “Төрөөс тэрбумтан төрж байгаагийн жишээ Төрийн банкны захирал. Дөрвөн жилийнх нь цалин нийлээд нэг тэрбум төгрөг болдог. Ерөнхий сайд аа, танай намын даргынх нь үеэл тэнд захирлыг нь хийдэг.

Төрийн банк, Хаан банк хоёр гараанаас ижил нөхцөлөөр гарсан, өнөөдөр Хаан банк хоёр их наядын буюу Монголын хамгийн том компани болчихсон явж байна, Төрийн банк хамгийн жижиг хэвээрээ байна. Тэгэхээр та бүхэн энэ мэт төрд ашиг өгдөггүй, хувийн хэвшилтэй өрсөлдөх шаардлагагүй Төрийн банк зэргийг хувьчлахгүй бол төрийн өмчит аж ахуй нэгжийн 90 их наядыг Б.Цэнгэл дарга удирдаж байна” гэх сануулгыг өгсөн юм.

Харин Ерөнхий сайд Н.Учрал “Төрийн өмчит компани дээр шинэчлэл хийе гэхээр улс төрөө дийлэхгүй юм байна лээ. Төрийн өмчит компанийн захирлууд бүгдээрээ хамгаалалттай.

“Эрдэнэс Монгол”-ыг Чингис хаан баялгийн сангийн хуулийн дагуу ажиллуулаад 14 төрийн өмчит компанийг татан буулгаж, 64 тэрбум төгрөгийг хэмнэсний дараа утасны дуудлага тасрахаа больсон. Бүтээмжийн олон алдарт менежерүүд ардаа хамгаалалттай учраас зовлон болж байна” гэх хариу барьсан удаатай. Үнэндээ ч УИХ, Засгийн газрын гишүүнээсээ өндөр цалин хангамж, эрх ямба эдэлдэг төрийн өмчит компанийн захирлуудыг төр нь “базах” гээд бараагүй, олон жил болсныг дээр дооргүй бүгдээрээ л мэднэ. “Базах” оролдлого хийснийг төрөөс зайлуулж, сөрсөн базаа хэрэгжиж ирсэн жишигтэй. Иймээс Н.Учралын танхим 2026 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн зохицуулалтаа УИХ-аар батлуулж чадах эсэхээс олон зүйл шалтгаалах юм.

Хэдий төрийн өмчит компанийг татан буулгах, удирдлагыг өөрчлөх асуудлыг дээрх  төсөлд тусгаагүй ч ашиг орлогыг нь улсын төсөвт татаж авах хуулийн зохицуулалт олон хүний мөнгө, эрх мэдэлтэй холбогдож байгаагаас эсэргүүцэлтэй тулах нь ойлгомжтой болсон.

Гол нь УИХ-ын гишүүд хэлсэн ярьсандаа эзэн болж чадвал төрийн өмчит компанид эргэлдэж ирсэн олон их наяд төгрөгт төр хяналт тогтоох боломжтой болно.  Ингэснээр Монгол Улсад нэн шаардлагатай байгаа төсөлд санхүүжилт болж очих юм.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Б.Төрбатын УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд өгсөн мэдээллээр улсын хэмжээнд төрөөр овоглосон  хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч 109 компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас 86 нь толгой компани, 23 охин, хараат компани байна. Эдгээрийн орлого, зарлагыг улсын төсөвтэй харьцуулахад, нийт орлого нь төсвийн 96 хувьтай, зарлага нь 75 хувьтай тэнцдэг. Гурван жилийн өмнөх байдлаар ногдол ашиг, татвар, хураамж хэлбэрээр 5.8 их наяд төгрөгийг төрийн өмчит компаниудаас улсын төсөвт төвлөрүүлсэн. Эдгээрээс таван компани л орлогын дийлэнхийг бүрдүүлдэг буюу 4.75 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан, харин 43 компани 150 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан юм.

Төрийн өмчит компани нь алдагдалтай ажиллаж байгаа атал компанийн захирал нь  урамшуулал авдаг гажиг тогтолцоо ч үйлчилдэг. Мөн өндөр цалин авдаг болох нь олонд ил болсон. Жишээ татвал, Диспетчерийн үндэсний төвийн гүйцэтгэх захирал 25 сая, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн захирал 20 сая төгрөгийн цалин авдаг байх жишээтэй.

Харин УИХ-ын гишүүн С.Цэнгүүний гаргаж тавьсан баримтаар “Эрдэнэс Монгол”-ын ерөнхий удирдлагын зардалд 2024 онд 400 тэрбум төгрөг, 2025 онд 451 тэрбум төгрөг зарцуулсан. Захирал нь сарын 20 мянган ам.долларын цалинтай болж таарсан.

Хамгийн гол нь дээрх компаниудыг чадвартай, мэдлэгтэй, туршлагатай нь  удирдахгүй. Нам дагасан, дарга дагасан цүнх баригч нар гол төлөв удирдана.  Засгийн газрын харьяанд боловч тушаал даалгаврыг нь биелүүлэх нь тоотой, томилуулсан хүнээс ирэх чиглэл л ажлынх нь гол баримтлах зарчим болж хувирах нь бий. Ер нь бол УИХ, Засгийн газрын гишүүнээсээ ч илүү эрх мэдэлтэй болж хувирсан байдаг.  Тэдний олон жил хараа хяналтгүйгээр зарцуулж, дургиж ирсэн их мөнгийг улсын төсөв рүү татна гэдэг бол “идэж уух” нүх суваг нь хаагдана гэсэн үг. Иймээс УИХ-ын чуулган зарлагдахад томчуудын их мөнгөний зодоон Засгийн газрыг донсолтол түйвээж мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

Togoo 2026-08-21 43.242.243.133

пяз. Орос хэл, Хятад хэл хоёрын алийг нь сурах юм бэ, даруй хэлээд өг

Avatar

Нэргүй 2026-08-21 202.9.40.26

үхсэн баасны алны чин томчуужд хужааманж нусан чацаг хужааманж хулгайч хужааманж чацаг алн өчүүхн муу хулгайч хужаааманж алнууд томчужвгж хужааманж золббн түрүйний бөөсхужаамаэжууд худла шаэж үрвуулж шааснхужааманжууд.

Avatar

зочин 2026-08-21 202.9.46.74

Морь унасан " толгойгүй" монголын нэгэн баримт мөн байна.

Avatar

Нэргүй 2026-08-21 103.212.116.175

NUZGEN SEXSEER UILCHLI80955877

Avatar

Нэргүй 2026-08-21 43.242.242.59

Монголыг улс хөгжилд төржсөн намууд маш их саад болж байна. АН болон МАН нийлээд засгийн газраа огцруулдаг болсон

Avatar

Зочин 2026-08-21 59.153.115.217

компютерийн програм шиг юмаар монгол залуус та нариын секс хийж бгааг өөрсдөд чинь мэдэгдэлгүү бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад зарж бна

Avatar

Нэргүй 2026-08-21 202.9.47.62

манайд нэг атаа жөтөө гэж нэг муухай юм байх юм.

Avatar

Нэргүй 2026-08-21 103.212.116.175

SERELTEI SEKSYGEER XANGI AXN ANUSN NUX XELEERE LAW DOLOON80955877

Avatar

Нэргүй 2026-08-21 103.26.195.81

tomchuud

Avatar

Нэргүй 2026-08-21 66.181.176.89

ээ элээ минь манайд монголд томчууд гэж байхгүй шүү дээ луйварчид залилан мэхлэгчид ул шагайгч нар л язганаж байгаа

Avatar

Нэргүй 2026-08-21 66.181.191.244

Том хулгайч нар

Avatar

Нэргүй 2026-08-21 103.212.116.175

SAWI80955877VANXANDAAD BIEE UNELLEED XUCHINDEED BOOW XXI BOOW XELEERE TACHAANGUI DOLOON ALNI SEKSEER SEKSEER UILCHLGE ANUSDI80955877MASSAJLI

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж