2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, зохион байгуулалтын талаарх мэдээллийг нэгтгэн хүргэж байна. "Сүүлийн дөрвөн жил Монгол Улсын хүн амын төрөлт буурч байна. Жил бүр 20-25 мянган хүүхдийн тоо цөөрч, 2025 онд нэгдүгээр ангид элссэн хүүхдийн тоо 2026 онд нэгдүгээр ангид элсч байгаа хүүхдийн тоо 16.800-гаар багасч байна. Тийм учраас цэцэрлэгт орох хүүхдийн тоо цөөрч байна. Харин 5-12 дугаар ангийн сурагчид руу ачаалал нэмэгдэж байна" гэдгийг салбарын сайд онцолсон юм.
"ХҮҮХДИЙГ ШАЛГАЛТАД БУС АМЬДРАЛД БЭЛДДЭГ БОЛНО"
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
-Засгийн газраас монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье гэдэг бодлогыг зарласан. Энэ жилээс нэг, зургаа, ес, 12 дугаар ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна. Бид өмнө нь 2022 онд ийм эрт илрүүлгийг хийхэд нэгдүгээр ангийн гурван сурагчийн нэг нь шүдний цооролтой, дөрвөн хүүхдийн нэг нь хараа согогтой байна гэдэг дүгнэлт гарч байсан. Эрүүл мэндийн байдал нь хүүхдийн сурлагад шууд нөлөөлдөг учраас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгоно. Үндэсний энэ тогтолцоогоо аравдугаар сараас эхлүүлнэ. Мөн энэ жилийн онцлог нь хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Одоогийн тогтолцоо хүүхдийг шалгалтад бэлддэг болсныг амьдралд бэлддэг болно. Монгол хүүхдэд, оюуны тамир, сэтгэлийн тамир, сэтгэл зүрхний боловсрол хэрэгтэй юм байна. Нэгдүгээр ангийн хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ есдүгээр сарын 1-нээс үсэг заадаг, хуучин хөтөлбөрөөр хичээллэхгүй. Нэг сарын хугацаанд "Би сурагч боллоо" гэдэг бэлтгэл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нэгдүгээр ангийн сурагчийн сургалтын хөтөлбөрийг аравдугаар сараас өөрчилнө. Цэцэрлэгийн орчин шиг сургалтын орчин бэлдэж байна.
Ерөнхийдөө нэг, хоёр, гуравдугаар ангийн орчныг цэцэрлэгийн орчин шиг тохижуулж, бүх хичээлийг тоглонгоо суралцана. Энэ жил сургууль бүрийг "Эрүүл сургууль" болгоно.
Анги танхимын агааржуулалт, орчин нь эрүүл, барилгын материал нь хоргүй байх ёстой. Хүүхэд сургууль дээрээ цэвэршүүлсэн ус хэрэглэдэг байя. Улсын хэмжээнд шинээр ашиглалтад орж байгаа 170 сургууль, цэцэрлэгийн байранд хяналт шалгалт хийж байна. Улсын хэмжээнд аравдугаар сараас нэг ч сургууль цэцэрлэг нүхэн жорлон ашиглахгүй. Нийт 1200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг халж, хөтөлбөр хэрэгжүүлж дууссан. Сургууль бүр дээр үдийн хоол иднэ. Мөн үе тэнгийн дээрэлхэлт, цахим дээрэлхэлтгүй байх үүднээс фэйсбүүкээр гэрийн даалгавар өгөхгүй. Гэрийн даалгаврын тогтолцоог шинэчилнэ. Тиймээс бид нэг хичээлийн гэрийн даалгаврыг 10 минутаас хэтрүүлэхгүй. Мөн цаашдаа хичээл бүр дээр гэрийн даалгавар өгөхгүй, хичээлүүдийг хооронд нь уялдуулж гэрийн даалгавар өгч өдөр бүр шалгах бус хоёр долоо хоногт, эсвэл сард нэг удаа шалгадаг уян хатан тогтолцоо руу шилжүүлнэ.
"БОЛОВСРОЛЫН ЗОРИУЛАЛТЫН 22 БАРИЛГЫГ ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ БОЛГОНО"

Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин:
-2026-2027 оны хичээлийн жилд нийслэлд 653 цэцэрлэгт 126 мянган хүүхэд сурч хүмүүжиж, 17 мянган багш ажилтан ажиллахаар байна.Мөн ерөнхий боловсролын 340 сургуульд 422.851 сурагч суралцаж, 27 мянган багш ажилтан ажиллахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ өдрүүдэд цэцэрлэг, сургуулийн бүртгэлийн ажил үргэлжилж байна. Өнгөрсөн 2022 оноос цэцэрлэг, сургуулийн бүртгэлийг цахимд шилжүүлж, эцэг эхчүүдэд хүндрэл учруулахаа больсон.
Өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн бүртгэлд 94 мянган хүүхэд бүртгүүлээд байна. Энэ жилийн хувьд цэцэрлэгийн хүүхдүүдийн тоо багасч байгаа бол ЕБС-ийн сурагчдын тоо өсч байна.
Хотхоны бага сургуулийн зохион байгуулалтыг хийж, 22 сургуулийн барилга бэлэн болсон. Үүн дотор таван цэцэрлэгийн барилгыг бага сургуулийн зориулалтаар өөрчилж байна. Мөн 17 боловсролын барилгыг нэмэлтээр ашиглахаас 10 нь цэцэрлэгийн барилга юм. Эдгээрийг бага сургууль болгоно. Нэгдүгээр ангийн шинэ хөтөлбөрийн дагуу сурагчид тоглонгоо суралцах боломжтой.
"МСҮТ-ИЙН 18.183 ТӨГСӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ 55.8 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ"

Боловсролын ерөнхий газрын дарга Х.Тамир:
-Ер нь мэргэжлийн боловсрол буюу политехник коллежийн суралцагчид өнөөдөр 40 мянга гаруй байна. Дээд боловсролын байгууллагад суралцагчийн тоо 150 мянга гаруй байна. Энэ хоёрын зохистой харьцаа алдагдсан учраас дээд сургуульд шаталсан сургалтаар сурч, дүн оноог нь дүйцүүлэн тооцож, цөөн жилээр суралцуулах бодлогыг хэрэгжүүлж ажиллана. Сургалтын тэтгэлэг халамж биш. Өнөөдөр МСҮТ тогтолцоо халамжийн шинжтэй болсон. Сургалт нь үнэ төлбөргүй, дотуур байр болон хоолны зардал төрөөс олгож байгаа. МСҮТ-ийн тэтгэлэг үр дүнд чиглэсэн хөрөнгө оруулалт байх ёстой гэдэг үүднээс шинэчлэл хийнэ. Мөн суралцах хугацаанд сар бүр 200 мянган төгрөгөөр тооцож нэг жил суралцвал 2 сая, гурван жил суралцвал 6 сая төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Энэ жил гэхэд МСҮТ-ийн 18.183 төгсөгчийн тэтгэлэгт 55.8 тэрбум төгрөг шаардлагатай байна. Энэ жил 12.452 сурагцагч шаардлагаа хангаж, 49.4 тэрбум төгрөгийн тэтгэлгийг олгоод байна. Энэ бол бага мөнгө биш.
"ДҮРЭМТ ХУВЦСЫГ ЗААВАЛ НЭГ ГАЗРААС, КОМПАНИАС БӨӨНӨӨР НЬ АВАХ АЛБАГҮЙ"

Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат:
-Үндэсний хэмжээнд суралцагчийн дүрэмт хувцсыг дотоодын компаниуд үйлдвэрлэж байна. Улсын хэмжээнд дунд сургуулиуд дүрэмт хувцасны стандарт, шаардлагыг хангасан хувцсыг хэрэглэнэ. Анги, сургуулиараа жигдэрч, өөр төрлийн дүрэмт хувцас өмсөхийг хуулиар хориглосон байдаг. Иж бүрдэл хувцсыг заавал нэг газраас, компаниас бөөнөөр нь авах албагүй. Тиймээс сурагчийн дүрэмт хувцас нь “Сурагчийн дүрэмт хувцас. Техникийн шаардлага MNS 6814:2019” стандартад нийцсэн байх шаардлагатай.
БЗС-ГААС ЭНЭ ОНД 91.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ОЛГОСОН

Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны дарга П.Зохихсүрэн:
-Өнгөрсөн 2025 онд дотоодын сургалтын байгууллагад 16.5 мянган суралцагчдад 39.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон. Харин гадаадад сурах 1254 суралцагчдад 66.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, ажилласан. Мөн 2026 онд дотоодын өмнөх оны дутуу санхүүжилт болон энэ оны 25 мянган суралцагчдад 42.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд гадаадад суралцах 2351 суралцагчийн төлбөрийн зардалд 48.6 тэрбумыг олгосон байна. Энэ оны хагас жилд 91.5 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ.
Боловсролын зээлийн сан нь санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтай байна. Учир нь дээрх 91 тэрбум төгрөгийг нэгэнт зарцуулсан учраас үлдэгдэл бага байсан. Учир нь өнгөрсөн 2025 онд төсвөө батлуулахдаа квотоо бага байхаар төлөвлөсөн тул энэ удаагийн квот хангаж, багтаж чадаагүй ч шалгуур хангасан ч 6800 суралцагчийн асуудал байсан. Тэдгээрээс Боловсролын тухай хуульд заасан улсад 15-аас дээш жил ажиллаж байгаа багш, ажилтны хүүхдийг сургахад төрөөс дэмжих заалтын дагуу 506 суралцагчид 1,45 тэрбумын санхүүжилт олгохоор болсон. Орон нутгийн их сургуульд суралцаж байгаа 1692 суралцагчдад 3.5 тэрбум төгрөг шийдвэрлэхээр ажиллаж байгаа бол 2026 онд төгссөн 502 суралцагчид 0.9 тэрбум төгрөгийг шийдвэрлэхээр ажиллаж байна.
3,605.46






















































Зочин 2026-08-21 66.181.191.135
маш зөв
өөрөө бие дааж сурахад сургах ёстой орчин шүү дээ
уншиж бичиж сураад л хүүхдээр ээ байвал болно
эргүү Замби болгож байхаар
Зочин 2026-08-21 202.133.76.18
Зөв шүү,хүүхдүүдийг шууд олон хуудас бичүүлээд залхаагаад эхэлдэг сургалтаас татгалзах цаг болсон. Сургуульд баярлаж ороод одоо гаръяа гэтэл нь залхаадаг. 6 настай хүүхэд бол цэцэрлэгийн хүүхэд шд. Сургалтыг аажуухан дасгах замаар,хүн байх гэдэг ёс суртахуун суулгахтай хамтад нь заагаад явах байх,сайддаа итгэх л үлдлээ.
Иргэн 2026-08-21 66.181.180.252
энэ Энхжаргалын гэж нэг х***а хаа очсон газраа самарч явах юм одоо 3р анги хүртлээ цэцэрлэг шиг орчинд байлгана гэж нэг үеийн багачуудыг эргүү.тэнэг болгох бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна 24 онд сонгуулиар нийгмийн хамгааллын сайд болж гарч ирээд ахмадуудын тэтгэвэрийн зээлээр тоглож зээл авах эрхийг нь хязгаарлаж батлан даагч ч гэх шиг балай юм гаргаснаас өнөөдөр хүссэн хэмжээгээрээ зээл авах боломжгүй болгосон дандаа ядарсан ард түмний эсрэг юм хийж байна даа
Иргэн 2026-08-21 103.229.122.146
Нэг нь сурах гэж нөгөө нь сургах гэж байгаа юм бол нялуураад байлгүй шууд үсэг номыг нь заагаачдээ.Ихэнх хүүхдүүд уншиж бичиж сурна гээд бөөн баяр болж орж байхад урмыг нь хугалж идэвхгүй болгож хорлож байраар..
Нэргүй 2026-08-21 103.229.122.146
байхаар
Zochin 2026-08-21 202.9.47.110
ehnii sar zaahgyi dasgah gd bgam bishy.shyymjleed l bg.zuv,sain arga zamaa haij bolomjiin l bn gj harj bn.
Нэргүй 2026-08-21 103.26.195.210
дэндүү гэхээс дээ. үсэг заахгүй бол сургууль байгаад яахав дээ. хүүхэд хийгээд гэр бүлд мөн ч их чирэгдэл үү гэх юм даа. нэг хүүхэд дагаж нэг гэр бүл бөөн хөдөлгөөнд орж, хүүхэд дагуулсан хөгшид сургуулийн гадаа хөхөртлөө зогсох үе ч ирлээ дээ.
Нэргүй 2026-08-21 202.21.108.33
Zaah l blguide, dan gants nomhon suulgaad bhaas iluu stress bagatai uzie l gej bgan bishu de, tegeed ch useg surdaggui huuhed gej haa bsin
Нэргүй 2026-08-21 103.57.95.162
хүүхдүүдээр тоглож боловсролыг самарч байна доо 2 намынхан
Нэргүй 2026-08-21 103.10.23.120
Манай сайд попрохыг үзүүлж өгөх юмаа.