niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 02:34 UTC Source: https://news.mn/r/2882875/ 261d68dea74d5b2d… ← back to niitlelch.mn

100 мянган хүн гарын үсэг зурснаар шонхор барих зөвшөөрлийг хэлэлцэнэ

100 мянган хүн гарын үсэг зурснаар шонхор барих зөвшөөрлийг хэлэлцэнэ

100 мянган хүн гарын үсэг зурснаар шонхор барих зөвшөөрлийг хэлэлцэнэ

Шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид олгохгүй байх саналд иргэд гарын үсэг цуглуулж эхэлжээ. Одоогийн байдлаар 8098 иргэн гарын үсгээ зураад байгаа ажээ.


Сүүлийн өдрүүдэд шонхор шувууг агнахтай холбоотой асуудал олны анхаарлыг татаад буй. Уг асуудал жил бүр яригддаг ч ямар нэг шийдэлд хүрээгүй өнөөдрийг хүрч, Засгийн газраас жил бүр тодорохой тооны шонхор шувууг соёлын зориулалтаар барих зөвшөөрлийг олгосоор байгаа юм. Тиймээс шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид зөвшөөрөл олгохгүй байх саналыг иргэн А.Хонгорзул нийтийн өргөдлийн санд байршуулсан байна.

Нийт 100 мянган хүн гарын үсэг зурж байж энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх боломжтой болно. Одоогийн байдлаар 8098 иргэн гарын үсгээ зурсан байна.

Тэрбээр "Бид Монгол Улсын иргэд, Монгол орны биологийн олон янз байдал, байгаль орчны тэнцвэрт байдлыг хамгаалах зорилгоор шонхор шувуу барих квот тогтоодог Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгож, цаашид ийм зөвшөөрөл олгохгүй байх асуудлыг судалж шийдвэрлэхийг хүсэж энэхүү нийтийн өргөдлийг гаргаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Улсын Засгийн газарт Монгол Улсын Засгийн газраас жил бүр баталдаг шонхор шувуу барих квотыг хүчингүй болгож, зэрлэг байгалиас шонхор барих зөвшөөрөл олгох бодлогыг дахин хянан үзэхийг хүсье" гэжээ.

Монголд 10 зүйлийн шонхор шувуу байдаг байна. Үүнээс зөвхөн идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар гадаадад гаргадаг аж. 2018 онд Монгол Улсад нийт 13 мянга орчим шонхор шувуу тоологджээ. Засгийн газраас шонхорын тоо, толгойноос хамаарч жилд тодорхой тооны шонхор шувууг соёлын зориулалтаар барих зөвшөөрлийг олгодог аж. Энэ онд соёлын зориулалтаар 350 хүртэлх тооны идлэг шонхор барьж, гадаад улсад гаргаж болно гэж Засгийн газрын тогтоолоор баталжээ. Энэ хүрээнд Засгийн газрын 2026 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 263 дугаар тогтоол, Байгаль орчны сайдын А691 дүгээр тушаалын дагуу нийт 14 аймгийн Засаг дарга 350 толгой хүртэлх идлэг шонхор шувууг соёлын зориулалтаар бариулах гэрээ байгуулжээ.

Улмаар нэг шонхор шувууг 26 сая 100 мянган төгрөгөөр үнэлдэг бөгөөд үүний 90 хувийг тухайн орон нутгийн  төрийн сангийн орлого болдог байна.

.Шонхор барьсан тохиолдолд тусгай акт үйлдэх бөгөөд сумын нэр, барьсан идлэг шонхрын тоо, огноо, бөгж болон зүүлтийн дугаар зэрэг мэдээллийг алдаагүй бүртгэхээр гэрээний загварт тусгасан байна. Мөн актыг хоёр хувь үйлдэж, нэг хувийг тухайн суманд, нөгөөг аймгийн Байгаль орчны газарт төвлөрүүлэх зохицуулалттай.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-20 124.158.123.242

Үлийн цагаан оготнодоо ноолуулж, малын бэлчээргүй болгоод, малчидаа хотдоо бөөгнүүлж, нутаг орон эзэнгүй, хэн хүн дураараа ухаж хөндийлэхэд нь бэлтгэн өгч байгаа, мөнгө олно гэж халхавчилсан, эртнээс эхэлсэн "ажил"-ын үргэлжилэл…

Avatar

Нэргүй 2026-08-20 202.9.40.248

Шонхор шувууг барих зөвшөөрлийн тоог нэмэх хэрэгтэй. Улс орон ороннутгийн эдийн засагт хэрэгтэй. 1 шонхор шувуу барих зөвшөөрлийг 12 мянган доллараар авдаг гэж сонссон. Шонхор шувуу ихсэх багасах нь Монголчуудаас шалтгаалахгүй. Нүүдлийн шувууг Монголд өвөлждөг хойлог шувуу шиг хайрлаад хэрэггүй. Монгол улсад шонхор шувуу барихыг хориглосон хууль гаргахыг бусад орнууд дэмжиж байгаа. Тэгсэн мөртлөө өөрсдөө болохоор барих зөвшөөрөл олгодог. Инээдэмтэй байна. Өвөл болоход бүгд нисээд явчихна..

Avatar

зочин 2026-08-20 103.212.116.84

Байгалийн тэнцвэрт байдал гэж бнаа дүнхүү минь өмхий лал минь оготно хулгана иддэг юм мэдэхгүй байж зайл

Avatar

Нэргүй 2026-08-20 103.26.195.184

яаж зурах вэ нэгдьё

Avatar

Нэргүй 2026-08-20 202.126.91.197

байгал баялаг жигүүртэн шувуугаа устгах гэж санал авна гдг чинь юу гсн үг юм бэ????? араатан жигүүртэн чинь эх дэлхийтэйгээ холбоотой бдг гдг…заавал энэ жигүүртэнийг устгах гд бга чинь хэн гдг бузрын ТЭНЭГЛЭЛ вэ?????саналаар яах гд бга юм наад хулгайн асуудалаа шууд зогсоо!!!!!!хдн шувуу зарсанаар МУ.н төсөвт ямарч орлого орохгүй..харин 1 бохир хулгайчын хармай түнтийх байх???????

Avatar

Zoo 2026-08-20 202.126.89.132

шонхор шувууг барих зөвшөөрлийг зогсоож, цаашид зөвшөөрөл олгохгүй байх саналыг иргэн А.Хонгорзул нийтийн өргөдлийн санд байршуулсан байна

Avatar

Нэргүй 2026-08-20 202.179.13.130

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2026-08-20 202.179.13.130

Харуулах боломжгүй.

Avatar

иргэн 2026-08-20 202.9.46.74

БИДНИЙ ӨВӨГ ДЭЭСИЙН ШҮТЭЭН,
БЭЛГЭДЭЛТ ШОНХОР ШУВУУ ЦЭЛМЭГ ХӨХ ТЭНГЭРТЭЭ ДУРААРАА ХАЛИН ДҮҮЛЖ БАЙХ УЧИРТАЙ .
ТҮҮНИЙГ ХАРИЙНХНЫ ТОРОНД ОРУУЛЖ БАЙГАА НЬ МОНГОЛ УЛС БУСДЫН ЭРХЭНД ОРЖ БУЙТАЙ УТГА НЭГ.
БЭЛГЭДЭЛЭЭ УСТГАВАЛ УЛС ОРОН МӨХДӨГ ГЭДЭГ… !!!
ШОНХОРЫГОО ХАРИЙНХАНД ЗАРДАГАА ЗОГСООЦГООЁ…!!!

Avatar

Bilguun Adiyasuren Liberty 2026-08-20 103.145.234.76

Жил бүр Монголд 30 мянган шонхор шувуу цахилгааны шонд тогонд цохиулж үхээд 60 жил болж бхад энэ талаар шонхроо хамгаалъя гэж дугарсан нэг ч хүн байхгүй.

Avatar

Нэргүй 2026-08-20 103.145.234.76

Харуулах боломжгүй.

Avatar

Ubchtei xylgaich ?xaacaigyi galzyyrlaa ###; 2026-08-20 202.126.88.173

– eryyl baixuig zubluj baina.

Avatar

A ; 2026-08-20 202.126.88.173

v

Avatar

Түүх ч 2026-08-20 202.21.120.62

Гол асуудал нь шонхор шувууны тэжээл болсон үлийн цагаан огтоно нь ихсээд бэлчээрт сөрөг нөлөө үзүүлэх зэрэг өөр монгол оронд хэрэгтэй хэрэггүй талаар нарийн мэдээлэлээ эхлээд нийтэд өгөх хэрэгтэй байна. Арабууд ингэж олноор нь бариад байгаа шалтгаан яг юунд зориулж байгаа юм зугаа цэнгээндээ өөр юунд ашигладаг гээд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Дараа нь тэр орж ирэх мөнгө доллароо ярья.

Avatar

Нэргүй 2026-08-20 203.98.77.101

ШОНХОР ШУВУУГ БАРИХЫГ ХУУЛИАРАА БҮР МӨСӨН ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. МОНГОЛЫН ТӨРИЙН ШҮТ.ЭЭН ШУВУУ ГЭЧИХЭЭД ЗАРААД БАЙДАГ НЬ ЯМАР Ч ЛОГИКГҮЙ. ХЭДЭН АРАБУУДЫГ БАЯЖУУЛАХААС ТЭР ТАТВАР НЬ ОРОН НУТАГТАА НЭМЭР БОЛЖ БАЙГАА ЗҮЙЛ БАЙХГҮЙ, БАЙГАЛ ОРЧНЫ ЯАМ, ХЭДЭН ХАСГУУДЫН АВИЛГАЖСАН Л БИЗНЕС

Avatar

Зочин 2026-08-20 103.57.92.208

Улсын болон орон нутгийн төсөвт хэрэгтэй л дээ. Орон нутаг шонхороос орж ирсэн орлогыг зохистой ашиглаж байгаа эсэхэд л хяналт тавимаар юм.

Avatar

Шонхор нүүдлийн шувуу 2026-08-20 43.228.131.160

Шонхор нүүдлийн шувуу дээр нь орос улсад бүр фермертэй болсон дэлхийд 20 тэрбум доллар эргэлддэг бизнес гэтэл манайхан солиороод одоо 9 сар сургууль орох гээд ажил хийдэггүй шантаач нар гараад ирлээ уш нь сум орон нутаг нь зөвшөөрөл өгдөг тэр орлого нь суманд ордог гэтэл хэдэн н**ш нар гарч ирээд

Avatar

Нэргүй 2026-08-20 202.126.89.198

Өмчгүй, бизнесгүй, мөнгөгүй…….зарим нөхөд амин зуулгандаа нэмэрлэх гээд л эх орончийн дүр эсгэн гадаадын хүмүүс ийг тонон дээрэмдэж бна ш дээ !
МАН Монголыг 97 жил удирдаад иймэр хүү байдалтай л байлгаж бнаа !
Тэгсэн мөртөө 8 жил төр барьсан АН-руу
хамаг буруугаа чихээд л…….

Avatar

Нэргүй 2026-08-20 103.57.95.155

Казах нарын бизнес шүү дээ.

Avatar

Төр ба Галзуу Иргэд 2026-08-20 202.126.88.202

Улсаа хорвоогоор нэг шившиглэж бгаа Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсдээ Төр нь зохих арга хэмжээгээ аваасай

Avatar

Нэргүй 2026-08-20 43.242.242.59

Шлнхор шувуу бол монгол оронд өвөлждөггүй шувуу юм.Зун нүүдэллэж ирээд намар орой буцаад халуун дулаан орон руугаа яваад өгдөг. Шонхор шувуутай дэлхийн бүх улс барих зөвшөөрөл олгодог. Казахстан улсад 1200 шонхор тоологдсоноос 600 шонхор барих үөвшөөрөл өгсөн байдаг. Монгол бол 5-10 мянган шонхор зусахаар ирдэг. Бид аль болох олон зуун шонхор барих зөвшөөрөл олгох хэрэгтэй. Бусдын шувууг бид хайрлаад хрэггүй. Бид барихгүй бол замд нь оршдог бүх улс барина. Улсын эдийн засагт маш хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-08-20 66.181.179.27

ANUSDAAD SEKSEER NAADGCH BIEE UNELLEED80955877BOOB XXN BOOW DOLOOJ ALNI SEXSEER

Avatar

Нэргүй 2026-08-20 103.111.68.2

uul n shonxoroo xamgaalax geed 5000 n vvr xiisenchin .. bvgdiin xulgailaad xogiin sav xiichixsen baisandag…

Avatar

Нэргүй 2026-08-20 202.126.88.144

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2026-08-20 59.153.112.229

хорих амархан. харин гадны хүмүүс өөрсдөө барихыг нь л хориглох хэрэгтэй. Тэгвэл эх орон гэж цээжээ дэлдэж шантааж хийдэг хүмүүсийн хийрхэл дарагдана.

Avatar

Нэргүй 2026-08-20 202.133.76.17

20 жилээр цуцал тухай үедээ судалгаа хийж шийдэг ер нь маниас аа бусдыг бүгдийг зарж идэх нь ээ хувалз ууд .маниус үхэхээрээ модон авсанд хэвтэнэ хувалз нууд бас үхэхээрээ модон авсандаа л хэвтэнэ тэр бумын байшинд амьдарсан ор мөр ч үлдэхгүй

Avatar

Нэргүй 2026-08-20 103.168.34.252

Buzar avilalchin Maaraa kazakhiig shorond hiih yostoi tom
Darga nar buzar avgaigaas avilgal avsar bgad surtsan

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж