niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 02:34 UTC Эх: https://news.mn/r/2882869/ 9ee80e6ac0e161e5… ← niitlelch.mn руу буцах

Цэцэрлэг нь “Чингис соосэ”-гоос байр түрээсэлдэг ч эко сургууль байгуулна гэв үү!

Цэцэрлэг нь “Чингис соосэ”-гоос байр түрээсэлдэг ч эко сургууль байгуулна гэв үү!

Цэцэрлэг нь “Чингис соосэ”-гоос байр түрээсэлдэг ч эко сургууль байгуулна гэв үү!

Нийслэлийн төрийн өмчит 156 дугаар цэцэрлэгийн салбар ангиуд Ерөнхий сайд Н.Учралын “Чингис соосэ” дээд сургуулийн багш, ажилчдын орон сууцанд түрээсээр үйл ажиллагаа эрхлээд 10-аад жилийн нүүр үзэж буй. Хоёр ч нийтийн эзэмшлийн байрны нэг давхарт үйл ажиллагаа эрхэлж ирсэн.  Цэцэрлэгийн стандарттай биш учраас зориулалтын гал тогоо байхгүй тул хүүхдүүдийн хоолыг нэг байрнаас нөгөө байр луу тогооч нь зөөнө. Энэ мэтчлэн асуудал мундахгүй.

Жил бүрийн хавар, намар эцэг, эхчүүд цэцэрлэгтэй болох хүсэлт тавьж, эрхлэгч нь асуудлыг хороо, дүүрэг, нийслэл, Боловсролын яаманд уламжилсаар ирсэн ч шийдэгдэлгүй өнөөдрийг хүргэсэн юм.

Хамгийн сүүлд өнгөрсөн жилийн намар хичээл эхлэхийн өмнө Боловсролын яам/Боловсролын сайдаар П.Наранбаяр ажиллаж байсан/ -наас байгуулагдсан ажлын хэсгийг тус цэцэрлэгт ажиллах үед удирдлага нь асуудлыг тавихад “Түрээсээр суухаас аргагүй” гэдэг хариулт өгсөн байдаг.

Байр түрээсэлнэ гэдэг цэцэрлэгт ашиггүй, урсгал зардлынх нь ихэнх хувийг “урсгадаг” бол түрээслэгч нарт бол ашигтай бизнес.

Хов хоосон талбайгаа улсын цэцэрлэгт түрээслүүлнэ гэдэг “зүгээр сууж” байхад орж ирдэг сул мөнгө шүү дээ.  Харин цэцэрлэгийнхний хувьд амаргүй. Нэг шалгалт ирэхэд “Стандартын шаардлага хангахгүй байна, тийм ч зүйлээ зас, ийм ч юмаа шинээр хий” гэж үүрэгдэнэ. Түүнийг нь хийхэд төсөв мөнгө шаардлагатай. Өөрсдийн хүчээр болгох ажил байна, боломжгүй нь ч бий. Эцэст нь арга барагдаад эцэг, эхчүүдэд үнэн байдлаа хэлж, хавар нь нэг хүүхдийн ар гэрээс 40 мянга орчим төгрөг татсанаар хаалгандаа шилэн хаалт хийх зэргээр шалгалтад бүдэрсэн ажлуудаа амжуулах нь бий.

Уг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо цэцэрлэгийн насны хүүхдүүдийнхээ тоогоор дүүрэгтээ тэргүүлдэг. Өнгөрсөн жил 156 дугаар цэцэрлэгийн 12 бүлэгт 500 гаруй хүүхэд суралцсан. Тэдний 200 орчим нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын ар талд байрлах жижигхэн хүрэн цэцэрлэгт суралцдаг. Хоёроос гурван настнууд тус цэцэрлэгт суралцана. Бусад цэцэрлэгүүдтэй харьцуулахад багтаамж муутай. Гэсэн ч нэг ангид 45 хүүхэд хүлээн авахаас аргагүй болж, хуваарилалт хийн зохицуулалт хийсээр ирсэн. Харин дөрөв, таван настнууд салбар бүлгүүдэд буюу түрээсийн байранд хичээллэдэг.

Таван жилийн өмнө хувь хүн дээрх  түрээсийн байрнаас холгүй буюу баруун хойхон талд нь шинэ цэцэрлэг барьсан ч усны ундаргатай газар таарсан, мөн шугам сүлжээний ажилд тодорхой хөрөнгө шаардлагатай болсон зэргээс шалтгаалж, ашиглалтад оруулж чадахгүйд хүрсэн. Гэхдээ дүүрэг, хороо нь сэтгэл тавиад хөдөлсөн бол дээрх цэцэрлэгийг ашиглалтад оруулах бүрэн боломж байсныг иргэд хөндөх нь бий. Мөн шинэ цэцэрлэг бариулах шаардлагатай талаар асуудал хөндөх бүрт  “Газар байхгүй, мөнгө байхгүй” гэдэг шалтаг тоочсоор ирсэн.

Гэтэл цэцэрлэг байр түрээсэлсэн 10 орчим жилийн хугацаанд автозамын өмнөхөн талд Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатарын 16 давхар орон сууц боссон бол энэ жил Ерөнхий сайд Н.Учралын шил толь болсон Их засаг бага сургууль баригдаж, ашиглалтад орсон.

Хувийн хэвшил нь сургууль барихад буруутгах аргагүй ч эцсийн дүндээ төрийн өмчит цэцэрлэг нь өөрийн гэсэн байргүйгээс төрийн өндөр албан тушаалтны хувийн эзэмшлийнх нь байранд түрээс төлж, сургалт явуулж байгаа энэ жишгээ хэзээ халах вэ Засгийн газрын холбогдох сайд нар аа.

Ядахад, сургууль, цэцэрлэг нь орон сууцны нэг, хоёрдугаар давхарт байр түрээсэлж болно гэдэг стандарт баталчихсан ч байх шиг. Монгол Улсын хууль, стандартыг бүр гууль болгочихсон. Тухайлбал, Монгол Улсын стандартын дагуу орон сууцны барилгын 1-2 дугаар давхарт цэцэрлэг болон бага сургууль, сургалтын үйл ажиллагааг тусгай шаардлага, стандартыг хангасан нөхцөлд явуулахыг зөвшөөрдөг.Үүнд, оршин суугчдын орцноос тусдаа хаалгатай байх, эрүүл ахуй, галын аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Мөн орон сууцанд байрлах цэцэрлэг нь 4 хүртэл бүлэгтэй, нэг бүлэгт 15-аас илүүгүй хүүхэдтэй байхаар заажээ. Харин нийслэлийн 156 дугаар цэцэрлэгийн орон сууцанд байрладаг салбар бүлгийнх нь нэг анги өнгөрсөн жил 35 хүүхэдтэй хичээллэж байв. Угаасаа хүүхдээ цөөлье гээд ч боломжгүй тул дээрх тооноос хэтрүүлэхгүй байхыг л хичээцгээсэн юм.

Нөхцөл байдал өнөөдөр ийм л байна, газар дээрээ.

Харин Засгийн газар өчигдрийн /2026.04.18/ хуралдаанаараа Засгийн газрын хуралдаанаар боловсролын байгууллагын ногоон хөгжил, дижитал шилжилт, эрүүл мэнд, аюулгүй байдлын шинэчлэлийг хэрэгжүүлэх “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль”-ийн үндэсний загвар төслийг боловсруулан хэрэгжүүлэхээр болсноо зарлав.

Хөтөлбөрийн хүрээнд ирэх есдүгээр сарын 1-нд Чингэлтэй дүүрэгт анхны ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй жишиг сургуулийг нээх бол ирэх онд ногоон, ухаалаг, эрүүл аюулгүй 100 сургуулийг 2027 оны улсын төсөвт санхүүжилтийг нь суулгаж, шийдвэрлэхээр болжээ.  Насжилт өндөртэй сургуулийг өөд татах нь зүйн хэрэг. Гэхдээ дижитал шилжилт гэхмэтчлэн асуудлаас илүүтэй өнөөдөр өөрийн гэсэн байргүй цэцэрлэгүүдээ анхаарч, стандартын шаардлага хангасан орчин нөхцөлд сургах боломжоор хангахгүй юм уу.

Түрээсэнд төлж байгаа мөнгө хэдэн арван цэцэрлэг барих хэмжээнд хүргэлээ. Нийслэлийн 156 дугаар цэцэрлэг бол зөвхөн ганц жишээ. Түрээслэх нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр халаасаа түнтийлгэдэг шуналаасаа татгалзаач ээ, эрх баригчид аа, ямар ичдэггүй юм бэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-20 66.181.187.193

бүүр цайрсан гарууд юмаа идэж хахаж үхээч

Avatar

Нэргүй 2026-08-20 202.126.88.178

Соц үед барьсан цэцэрлэг сургуулиар40 жил болох юм бна л да энэ МАН. Өчнөөн мөнгө хулгайлж луйвардаж мөнгө угааж бж, цэцэрлэг, сургууль нэмэх ямар ч бодлого бхгүй. Тэр хороолол хороололоор нь барьж байгаа луйварчдаараа хорооллынхоо айл өрхийг ядаж 1 хүүхэд цэцэрлэг, 1 хүүхэд сургуульд гэж тооцоо гаргаад бариулаачээ

Avatar

Сөнө 2026-08-20 202.9.46.130

Уран ждү MCS-ын тавиул тимоны чингис соосээ сөнө!!!

Avatar

Зочин 2026-08-20 103.212.116.172

учрал шуналаа зогсоож барьж дийлэхгүй

Avatar

Иргэн 2026-08-20 103.212.116.172

ухралт чинь ждүчин бас түрээсээр луйварддаг луйварчин болж хувирлаа шалгавал их юм гарч ирэхнээ энэ морь унасан толгойгүй хүнээс

Avatar

Хахаха 2026-08-20 202.9.46.130

Түрээсийн төлбөр гэж төсвөөс овоо орлого цохичихно доо. Аргагүй л суусан газраасаа шороо атгаж шуудай 20мянгат болгож сурсан хип хопчин банди шүү!

Avatar

Нэргүй 2026-08-20 66.181.166.134

энэ Учрал гэдэг бацаан ямар шуналтай юм бэ

Avatar

Нэргүй 2026-08-20 112.72.8.90

Төр засгийн бодлогыг хэрэгжүүлэгч нар албан тушаалд томилогдонгуут төсвийн мөнгийг шууд хувийн хөрөнгө мөнгө мэт захиран зарцуулах ичгүүргүй луйвар хийхийг бүрмөсөн зогсоох хуулийг хэрэгжүүлээч хариуцлага тооцооч худлаа мэдээлэл гаргасан бол иэдээлэл түгээгчийг хариуцлагад татаач. Хэрэгжүүлэхгүйгээс олны итгэл алдуурах байдал бүрдэж байгааг мэдэцгээж байгаа Сайд асан н.Алтангэрэлийн санаачилсан хуулийг байгаа эхээр нь яаралтай хэлэлцэнэ үү найруулах засахыг хэлэлцсэний дараа хийдэг байх.

Avatar

Нэргүй 2026-08-20 203.98.77.101

УГ НЬ ДҮҮРГҮҮД ШИНЭЭР ЦЭЦЭРЛЭГ БАРИХ МӨНГӨӨР ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД МАНСАРДААР НЭГ ДАВХАРЫГ НЭМЭЭД БАРЬЧИХВАЛ ОЛОН ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАНА ДАА. ЯДАЖ Л ГАЗАР, ЭЛДЭВ АСУУДЛУУД ҮҮСЭХГҮЙ. ЯМАР 24 ЦАГ ХҮҮХЭД БАЙХ БИШ, ТЭГЭЭД Ч БАРАГ УГ ЦЭЦЭРЛЭГТЭЭ АШИГТАЙ, ХЭДЭН БАГШ, АЖИЛЧИД Л НЭМЖ АВАХ, ДУЛААН, ЦАХИЛГААНЫ ЗАРДАЛ ЖААХАН НЭМЭГДЭХЭЭС ӨӨР ГАРЗГҮЙ Л ДЭЭ…ЯЛАНГУЯА ГЭР ХОРООЛОЛД… ТЭГЭЭД Ч ЦААШДАА БҮР ЯСЛИ, ЦЭЦЭРЛЭГИЙН КОМБИНАТ БАРЬЖ 500-ААС ДЭЭШ ХҮҮХЭД ХҮЛЭЭН АВДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2026-08-20 202.9.40.217

хужааманжууд намтөр гжтолгой түрүйгүйхулгайлж шааж орж эзлчээдхужөөманжууд хулгаыгр шааж орж эзлсн мэдхгүй бас муу гуылагчин золбн хужааманжууд бас их гудмжниы гж шаадг болчхжээ хужааманжууд өймр гудамжний золбн хувхай хужааманжууд шүү одоо ч хужаад хужааманжууд гудамжндаа бгаа шдэ гудмжниы золбн гэвл хужааманжуудийг гудмний золбн гнэ.х***а манжууд удагүй гудмжндаа гарна хужааманжууд гудмжнд гархан битгий хэл жалгндаа очж буудуулна. түрүйний бөөс хужааманжууд толгойд шаачаад эндүрч шааж муу золб

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж