niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-23 02:34 UTC Quelle: https://news.mn/r/2882866/ 2d2a46182307a570… ← zurück zu niitlelch.mn

Шадар сайд Н.Номтойбаяр хувийн хэвшлээ дэмжихийг үүрэг болголоо

Шадар сайд Н.Номтойбаяр хувийн хэвшлээ дэмжихийг үүрэг болголоо

Шадар сайд Н.Номтойбаяр хувийн хэвшлээ дэмжихийг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.08.19/ аймгуудын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлын талаар цахимаар хуралдлаа.

Аймгуудаас өвөлжилтийн бэлтгэл болон улсын төсөвт тусгах шаардлагатай нийт 205 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн. Эдгээр саналыг холбогдох яамдад хуваарилан, шийдвэрлэлтийг зохион байгуулж байна. Үүнээс эрчим хүч, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээний 48 төсөл, арга хэмжээг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлжээ.

Тухайлбал, Булган аймагт дулааны цахилгаан станцын тарифын зохицуулалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн, станцын хоёр зуух бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй талаар дүгнэлт гарсан байна. Эрчим хүчний яамнаас хэрэглэгчийн тарифыг зохистой тогтоогоогүйгээс авлагын асуудал үүссэн бөгөөд шийдвэрлэхээр ажиллаж байгааг мэдээлэв.

Дорнод аймаг замын ажлын гүйцэтгэл, үлдэгдэл санхүүжилтийн асуудал, Говьсүмбэр аймаг дулааны цахилгаан станц, сургууль, цэцэрлэгийн барилга, замын ажил, Хөвсгөл аймаг 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах, Ханх чиглэлийн замын ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг танилцууллаа. Хөвсгөл аймгийн хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 2019 оноос эхэлсэн бөгөөд ашиглалтад оруулахад шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийг 2027 оны төсвийн төсөлд тусгуулахаар санал хүргүүлжээ.

Орхон аймаг дулааны шугам сүлжээний шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах шаардлагатайг танилцуулсан бол Өмнөговь аймаг орон нутагт санхүүгийн болон худалдан авах ажиллагааны эрх мэдлийг нэмэгдүүлэх, хадлантай холбоотой шатахууны хангамжийг тогтвортой байлгах асуудлыг хөндлөө.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдсэн САТ-1 төрлийн шүлхий өвчний голомттой холбоотой гарсан зардлыг мал эмнэлгийн байгууллагаар зардлын тооцоо, холбогдох баримт бичгийг нэгтгэн ирүүлсэний дараа шийдвэрлэнэ гэв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Хөвсгөл, Архангай аймагт 2025 онд хэрэгжүүлсэн малын эрүүл мэнд, дархлаажуулалтын он дамжсан өр төлбөрийг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа хэллээ.

Шадар сайд Н.Номтойбаярын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдын “дуусдаггүй яриаг дуусгая” гэсэн зарчим дагуу жил бүр аймгуудад тулгамддаг, уламжлал мэт тогтчихсон сэдвүүдийг хааж, нэгдсэн шийдэл гаргахаар Засгийн газар ажиллаж буйг онцолж байна. Тэрээр улсын төсвөөр бүхнийг шийдэх бус  орон нутгийн дотоод нөөц, хувийн хэвшлийн оролцоо болон бусад боломжит эх үүсвэрийг ашиглаж асуудлаа шийдвэрлэж, эрэлхийлж ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болголоо. Сэлэнгэ, Сүхбаатар, Говь-Алтай аймаг өөрсдийн нөөц боломжоо ашиглаж, асуудлаа шийдэж буй сайн жишгийг нэвтрүүлж байгаа бол зарим аймаг “халамжийн систем”-д орсон мэт бүхий л асуудлаа улсын төсвөөр шийдүүлдэг арга барилтай байгааг засах ёстой гэлээ. Аймгуудад дутуу гүйцэтгэлтэй байгаа спорт цогцолбор, усан бассейн зэрэг төслүүдийг менежментийн гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлж, дутуу санхүүжилтээ шийдүүлэх боломж эрэлхийлэн ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болгож байна. Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг Шадар сайд онцоллоо.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-19 66.181.176.221

Тэрбум мод гэж нэг хэсэг солиорч өгсөн хөдөөд. 10 ажилчинтөй ХХК ийг зам дагуу 5 км газар мод тарьж усалж арчил гэв. кк. хэн үндсэн ажлаа хийх вэ, бүгд гараад ч тэр модыг нь хийж дуусахгүй кккк. үнэн солиорол.

Avatar

зочин 2026-08-19 66.181.189.41

Мод тарих, олон наст ургамал тарьж зүлэгжүүлэх зэргээр хот суурин газруудыг ногооруулах асуудал бол маш чухал, Бүтээн байгуулахаас гадна эзэнтэй болгох, усалж арчилж тордох явдал бүүр чухал, Үүнийг эсэргүүцэх унтраах оролдлого гаргаж хэрхэвч болохгүй

Avatar

Нэргүй 2026-08-19 202.126.89.254

ха ха нөгөө хэд нь х****а гээд л. худал ингэж попорч

Avatar

Зочин 2026-08-19 66.181.177.138

элдэв гадаал бараа авахгшй байж. зөвхөн үнлэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ сонгоё.

Avatar

Зөчин 2026-08-19 66.181.177.138

зөв

Avatar

Зочин 2026-08-19 66.181.189.139

Угаасаа төрийнхөн сэтгээд, боломж бололцоо хайж ажиллахгүй ээ, зүгээр л дарга тэг гэснийг л хийдэг хүмүүс. Тиймээс төрөөс шинэ шийдэл, боломж хайгаад угаасаа гарахгүй

Avatar

Хог шаарнууд 2026-08-19 59.153.113.66

Алхам тутамдаа төрийн дарамт. Данх буюу Оюун-Эрдэнэ ерөнхий сайд болсны дараа энэ улс орны төрийн алба үндсэндээ бүрэн дампуурсан. Барилгын салбарт ялангуяа бүр ч их дарамт шахалт. Зуны хэдхэн хоногт ажлаа амжуулах гэсэн барилгынхан машины дугаарын хязгаарлалтанд ороод ажилд маш их сөрөг нөлөө үзүүлж байгааг амьдрал мэдэхгүй дарганцар нарт ойлгох ухаан байхгүй. Залуучууд эх орноосоо дайжиж гадаадад боолын хөдөлмөр эрхлэх нь эх орондоо амьдраснаас дээр гэж үзэж байгааг буруутгах арга байхгүй.

Avatar

Нэргүй 2026-08-19 66.181.176.221

одоо шууд ААНдийг дарамтална. тэдэн тонн өвс өг, эсвэл худалдаж авах мөнгийг нь өг, тийшээ зам гаргаж цас цэвэрлэж өг, үгүй бол бензинийг нь өг, үерт айл урссан техник гаргаж өг, эсвэл ажилласан хүний цалин тэдийг шилжүүл г.м.

Avatar

иргэн 2026-08-19 103.29.144.172

Булган аймагт гарсан тарифийн зохиуццлалтаас үүссэн 8,4 төгрөгийг шийдэхээр ажиллаж байна гэдэг бол хэрэглэгчийн тарифийг нэмэгдүүлэх гэсэн гаргалгаанд тулж ирсэн гэсэн үг үү.

Avatar

Нэргүй 2026-08-19 66.181.191.244

Тэгээд л зарлиг захирамж нь нөгөө хувийн хэвшлийхнийг буланп шахах хөпөлгөөн болох вий дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж