"Ирэх 10 дугаар сарын 1-нээс өмнө нэг ч сургууль, цэцэрлэг нүхэн жорлонгүй болно"

Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
-Өнөөдрийн хуралдаанаар ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургуулийн загварыг танилцуулж, 2026-2027 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 100 сургуулийг шинэчлэн зохион байгуулахаар боллоо. Ерөнхий сайд Н.Учралын "Чөлөөлье" санаачлагын хүрээнд ногоон чөлөөлөлтийг хийж, боловсролын салбараас эхэлж байна.
Хоёрт, COP17 олон улсын хуралд Засгийн газраас цөлжилт, уур амьсгалын өөрчилттэй тэмцэх бодлогоо танилцуулж байна. Тэгэхээр боловсролын ногоон чөлөөлөлтийг ямар загвараар хийх вэ гэдгийг танилцуулах боломж олдож байна. Энэ хичээлийн жилээс "Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль" бодлогыг хэрэгжүүлэх гэж байна. Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг дахин төлөвлөлтөд оруулж, 45 сурагчаас дээш сурагчтай ангиудын 80 орчим хувь нь 35-40 сурагтай болно. Тэр сургууль, цэцэрлэг нь өөрөө ногоон, ухаалаг, эрүүл аюулгүй байх ёстой юм байна.
Улсын хэмжээнд 2400 орчим боловсролын байгууллагад 1.3 сая хүн суралцаж байна. Нийт 114 мянган багш ажиллаж байна. Үндсэндээ цэцэрлэг, сургуулийн орчин эрүүл аюулгүй байх ёстой. Судалгаагаар улсын хэмжээнд ЕБС болон цэцэрлэгийн барилгын 50 хувь нь 1990 оноос өмнө баригдсан, маш их дулаан алдагдалтай байдаг. Улсын хэмжээнд 30-40 сургууль мод, нүүрс түлж байгаа бол нийслэлд нам даралтын зуухтай 40 орчим сургууль байна. Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" хөтөлбөр хэрэгжиж байхад сургууль, цэцэрлэг нь мод түлдэг байж болохгүй. Ерөнхийдөө сургууль, цэцэрлэгийн халаалтын зардлыг орон нутгаас санхүүжүүлдэг.
Нэгтгэсэн мэдээллээр жил бүр улсын хэмжээнд 717 төрийн өмчийн сургууль, 1000 гаруй цэцэрлэгийн байрыг халаахад 418 тэрбум төгрөгийн тогтмол зардал гарч байна. Энэ бол маш үрэлгэн тогтолцоо.
Тиймээс эхний ээлжинд 100 сургуулийг ухаалаг болгох гэж байна. Эдгээр сургууль нь сэргээгдэх эрчим хүчтэй, газрын гүний дулаан ашигласан, байгальд ээлтэй байна. Мөн усаа дахин боловсруулдаг, сургууль нь өөрөө эрүүл, аюулгүй байх ёстой. Цэцэрлэгийн гурван настай хүүхэд болон нэг, зургаа, ес, 12 дугаар ангийн 300 мянга орчим хүүхдүүдийг эрт илрүүлэгт хамруулна. Тэгвэл сургууль болон цэцэрлэгийн агааржуулалтад онцгой анхаарах ёстой юм байна. Шинээр ашиглалтад орж байгаа сургууль, цэцэрлэг болон их засвар хийж байгаа 170 гаруй объект дээр хяналт шалгалтыг хийж байна.
Тэгэхээр сургууль, цэцэрлэгт суурилсан эрт илрүүлгээс гадна сэтгэл зүйч, хоол зүйч ажиллуулна. Үдийн хоол хөтөлбөр хэрэгжинэ. Энэ жилээс эрүүл мэндийн хичээл орно.
Сургууль дээр хүүхэд эрүүл аюулгүй байхад анхаарч, шинэ менежментийг хэрэгжүүлэх юм. Мөн энэ жил 100 мянган хром бүүкийг сургууль, цэцэрлэгүүдэд тараана. Үүний цаана Person, Edduten хичээлийг заах боломжоор хангана. Хичээлийн жилээс олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож байгаа. Мөн 1200 сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг ашиглахаа болих ажлыг энэ жил дуусгана. Хөдөөний 332 сургуулийн 317 нь цэвэрлэх байгууламжаа бүрэн шинэчилсэн бол 218 цэцэрлэгийн 210 нь шинэчилсэн байна. Дотуур байрны 245-аас 237 нь бүрэн шинэчлэгдсэн байна. Ингээд 2026 оны аравдугаар сарын 1-нээс өмнө нэг ч сургууль, цэцэрлэг нүхэн жорлонгүй болно. Үүнээс гадна хүүхэд сургууль дээрээ өдөрт цэвэршүүлсэн 2 литр ус уух "Амин ус" хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэ жил ямар нэгэн хувийн сургууль худалдаж авахгүй. Хувийн сургуулиудтай бүтнээр нь түрээслэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ жил нийслэлд хотхоны 30 гаруй сургууль дээр 20 мянга орчим хүүхэд, төрөлжсөн ахлах сургууль буюу 3000-аас дээш хүүхэдтэй 40 орчим сургуулийг хотхоны бага сургууль болгож, ачааллыг тэнцүүлнэ. Маргааш бид нийслэлийн Боловсролын газартай хамтран мэдээлнэ. Энэ жил нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй. Мөн энэ жил 60 орчим сургууль шинээр ашиглалтад орохоос 40 орчим нь хотод байна" гэв.
"Эрчим хүчний дата төв байгуулж, эдийн засгийн эргэлтэд оруулна"
Шадар сайд Т.Доржханд:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Өгөгдлийн тухай хуулийг эцэслэж шийдвэрлэлээ. Манайх шиг нар, салхины асар их нөөцтэй улсад ногоон дата төв, сэргээгдэх эрчим хүч хөгжих бүрэн боломж бий. Засгийн газраас Өгөгдлийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн ухаалаг сургуулийн асуудлыг ярилцаж шийдвэрлэлээ. Ногоон гэдэг нь сэргээгдэх эрчим хүчээр ажиллана. Ухаалаг гэдэг нь сурагчид Chromebook ашиглаж, технологид суурилсан орчинд суралцана. Эрчим хүчний стратегийн асуудлыг ярьж шийдвэрлэлээ. Дата төв гэдэг нь харагдах байдлаараа олон улсын өгөгдлийг Монгол Улсад хадгалж, цаашаа дамжуулах төв шиг байгаа ч бодит байдал дээр эрчим хүчний төсөл байдаг. Нийт дата төвийн зардлынх нь 80 хүртэлх хувь нь эрчим хүч байдаг. Монгол Улсын давуу тал нь асар том газар нутагтай, газрын хэвлийдээ асар их эрчим хүчний нөөцтэй, дэлхийд гуравт орох эрчим хүчний хямд тогтвортой эх үүсвэртэй юм. Монголчууд газар доор байгаа нүүрсээ хэрхэн ашиглах вэ гэдэг дээр маш их санаа зовдог. Өнгөрсөн 2014 оны Парисын хэлэлцээрээс хойш нүүрсний станцыг санхүүжүүлэхээ больсон. Нүүрсийг хийжүүлэх гэхээр төсөл нь өндөр өртөгтэй. Санхүүжилт татах боломжгүй байдаг. Нүүрсийг шингэрүүлье гэхээр маш их хугацаа шаарддаг. Гэтэл бид газар доор байгаа их хэмжээний нүүрсийг хэрхэн ашиглах вэ гэхээр эрчим хүчний станц барьж, хажууд нь дата төвөө байгуулна. Тэгээд эрчим хүчний станцаас бий болж буй эрчим хүчийг нь дата төв ажиллаж, шилэн кабелиар дата буюу өгөгдлийг олон улсад зарж экспортлох юм. Монгол Улс яагаад энэ чиглэлээрх хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна вэ. Нэгд, Монгол Улсын эрчим хүч маш хямд. Өнөөдөр нарны эрчим хүчний эх үүсвэрээр 1 гВТ-аас дээш хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхэд 2 центийн өртөгтэй. БНХАУ энэ зардал нь 6-7 цент байдаг бол БНСУ-д 18 цент байдаг. Япон улсад 22-36 цент байдаг. Өнөөдөр хамгийн их дата төвийг байгуулж, хөрөнгө оруулалт татаж байгаа АНУ-ын эрчим хүч гэхэд 16-18 центийн өртөгтэй. Гэтэл Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний өртөг 4-5 центээс доош байгаа нь хөрөнгө оруулагчдыг маш их татдаг. Дата төвийг дангаар нь сэргээгдэх эрчим хүчээр ажиллуулдаггүй.
24/7 цагаар байнга ажиллуулдаг учраас нүүрсний эрчим хүч хэрэгтэй байдаг. Энэ хоёрыг хоршуулснаар маш хямд, найдвартай цахилгааны эх үүсвэрийг бий болгож байгаагаараа дата төв экспорт хийж, уул уурхайгаас дутахгүй орлого олох боломжтой юм.
Монгол ардчилсан улс учраас гадаадын мэдээллийг хэн нэгэн авч ашиглах боломжгүй, тэрийг нь хамгаалж, эдийн засгийн эргэлтэд оруулсан хуулийн төслийг Засгийн газраар эцэслэж, УИХ-д өргөн барихаар болсон нь олон улсад маш сайн дохио өгнө. Ирэх долоо хоногт та бүхэнд маш сайхан мэдээ дуулгана гэдэгт итгэлтэй байна. Үүнтэй холбоотойгоор хоёр төрлийн дата төв байгааг хэлье. Нэгд, хиймэл оюун ухаанд суурилсан дата төв нь цэвэр эрчим хүчийг ашиглах шаардлагатай. Хоёрт, крипто дата төв буюу нүүрсний эрчим хүчээр ажилладаг. Тиймээс хиймэл оюун ухаанд түшиглэсэн дата төвийг Монголд байгуулах боломж бүрдэж байна. Дата төв нь хөргүүртэй байдаг. Монголын хүйтэн орчин нь хөргүүрийн зардлыг 40 хувь бууруулж байгаагаараа онцлог гэдгийг хэлье" гэв.
Мөн тэрбээр "Ирэх өвлийн хувьд эрчим хүчний хүндрэл байгаа. Асуудал өргөс авсан шиг арилахгүй. Нэг жилийн дотор цахилгаан станц барих боломжгүй. Хамгийн сүүлд барьсан Бөөрөлжүүтийн цахилгаан станцыг 2014 оноос эхлэн ярьж, 2019-2025 оны хооронд зургаан жил барьсан байдаг. Эрчим хүчний нийлүүлэлтийг чөлөөлж, хувийн салбарт олон зай олгосноор тарифын өөрчлөлт хийж, банкнаас санхүүжүүлэх боломжтой болсон. Хоёр сарын дараа арилжааны банкууд санхүүжилт хийж, 2 тэрбум ам.долларын санхүүжилтийг хийсэн. Энэ жилийн өвлийн ачааллыг даван гарахын тулд баттерей хураагуур болон сэргээгдэх эрчим хүчийг аль болох нээж өгч байна. Хүндрэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ 2028-2030 гэхэд Монгол Улс 100 хувь өөрсдийгөө эрчим хүчээр хангадаг болно. Өнөөдрийн шатахууны хамаарлын асуудал эрчим хүчний асуудал юм. Тэгэхээр хямд эх үүсвэр, эрчим хүчний нийлүүлэлтийг хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдад нээж өгснөөрөө уул уурхайн дизель түлш, нийтийн тээврээ ногоон эрчим хүчээр орлуулах боломжтой. Үүнээс гадна Ашиглалтад ороогүй Тавдугаар цахилгаан станцаас ногдол ашиг хүртэх боломжгүй гэдгийг яриандаа онцолсон юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хамгаалалтад авах талаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.08.19/ болж байна. Хуралдаанаар, Өгөгдлийн тухай хуулийн төслийн талаар, Төрийн албаны шинэчлэл, нийтийн албаны ерөнхий хуулийн төслийн үзэл баримтлал, Газрын тосны үйлдвэрийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хөгжүүлэх тухай, Газрын тос боловсруулах үйлдвэр дотоодын цэргийн хамгаалалтад авах талаар, Эм эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явц зэрэг 28 асуудал хэлэлцэж байна.
3,605.46






















































Сайн бод!! 2026-08-19 202.70.37.222
ДАТА төвүүдийн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл нь өөрөө асар их сөрөг.
1. Усны хэрэглээ маш их халалтыг хөргөхийн тулд усийг сая сая литрээр нь зарцуулж хөргөдөг. Хамгийн аймшигтай ашиглагдаж байгаа усны 70 – 80% ууршиж алга болдог тул дахин хэрэглэх боломжгүй, байнга шинэ ус сэлбэж хийнэ гэсэн үг.
2. Эрчим хүчний хэрэглээ асар өндөр, манайх шиг нүүрсээр шатаадаг эрчим хүчтэй улсад хүлэмжийн хий хэд дахин өснө энэ нь эргээд байгаль орчиндоо сөрөг нөлөөтэй. гээд дурдаад байвал асуудал их.
Сайн бод!! 2026-08-19 202.70.37.222
Ер нь тэгээд хэдэн халтар цаас, технологи бла бла хэрэгтэй юу? Ус хэрэгтэй юу? ядаж байхад далайн усгүй байж энэ мэт ашигтай гэхээсээ илүү хор хөнөөлтэй зүйлийг хөрөнгө оруулалт нэрээр хийнэ гэдэг бол бид ирээдүйгээ л үгүй хийж байгаатай агаар нэг.
Иргэн 2026-08-19 59.153.114.239
Дата төвүүд маш их дулаан ялгаруулдаг тэр хавийнхаа байгалийг маш их сүйтгэдэг. Үүнийг нь хөгжилтэй орны ард иргэд бариулахгүй гэж эсэргүүцэж байхад Монголд бариулна гэж зүтгэж байдаг аргагүй л цаашаа сэтгэлтэй Бангла п***а юм даа.
Нэргүй 2026-08-19 27.253.248.231
энэ л*****н халтар Бангладеш бузрыг хөөх эсвэл шууд бууд
Нэргүй 2026-08-19 103.168.34.217
butku2, ajlaa hii l de surguulia bariach
Нэргүй 2026-08-19 103.212.118.212
fdasfsda
Монгол Хүний Мөн Чанаруудаа гэж 2026-08-19 202.126.88.202
Манай улс ядаж Улс Төрчид нь Улсаасаа Хулгайлахаа байгаад, Хувийн хэвшлүүд нь Иргэдэээ Мөлжихгүй, Залилахаа байчихвал Эдийн Засаг нь ингэтлээ доройтохгүйсэндээ…!!! Монголчууд Биесээ Хайрлахгүй Хүндлэхгүй Мөртлөөө Сэтгэлдээ байхгүй Гоё Гоё Үгсийг Дайралцаа , Хоршоо, Зүйр Цэцэн, Гоё Шүлэг Найраг хэлбэрээр Нулимс дуслуулан хэлэх нь Үнэхэр Худал Хуурмаг бөгөөд Бялдууч Амиа бодогч…..
Нэргүй 2026-08-19 103.57.93.122
ХХ зууны туршид МАН-ын удирдлагын дор Шашныг хориглож, Хувийн өмчийг устгах явцад Монгол хүний мөн чанар үндсээрээ өөрчлөгдсөн юм бнаа !!!
зочин 2026-08-19 103.212.116.90
Энэ улс чинь өрөндөө өт шиг баригдаж, иргэд амьдрах ч гэж дээ амь зууж байхад яасан ийсэн хиймэл оюун ухааны дата төв.
Энэ ажлаа тэр Цахим яамандаа хариуцуул. Эсхүл Цахим яамаа татан буулга.
Нэргүй 2026-08-19 103.57.93.122
Ийм л оркууд улс орны хөгжлийг хойш нь чангааж бна даа !
Hj 2026-08-19 66.181.178.130
үхсэний чинь хиймэл оюун ухаан, наад бензинэ шийдээч
Нэргүй 2026-08-19 103.212.118.212
sdafasdf
Нэргүй 2026-08-19 103.212.118.212
fasdfsda
Нэргүй 2026-08-19 66.181.161.186
ХОЙД СОЛОНГОСЫГ Ч ХАЯЖ БАЙНА ДАА.
Зочин 2026-08-19 202.9.41.28
МАН-н өвөрт шигдсэн ХҮН нам хол явахгүй ээ ээ
Зочин 2026-08-19 103.145.234.36
Амжилт хүсье
нэр Сон 2026-08-19 202.70.38.67
нүүрсээр ажилладаг станц барихад санхүүжилт олгохгүй гэсэн мөртлөө Дата төвийн дэргэд станц барьж цах хангамжийг шийдэх мөн дотоодын цахилгаан дулаан хангамжаа дийлэхгүй байгаа манай орон Доржхандын яриа логикгүй худлаа юм шиг санагдлаа?
Нэргүй 2026-08-19 66.181.171.252
Эрхэм Л.Энх-Амгалан сайд танаа. Баянгол дүүргийн 3 р хорооны Нарны хороолол дахь 141 дүгээр сургуулийн гадна биеийн тамирын талбайг устгаж өргөтгөл барих гэж буйг тус хорооллын иргэд эсрэгүүцэж байна. Асуудлыг судална уу.
Ха 2026-08-19 202.126.90.217
Юугаа ч мэдэхгуй байж ямар том том баас алддаг хулгайч вэ? Нар, салхины эрчим хучиг "ноггоон" гэж хэн хэлсэн юм!!! Мэдэхгуй бол дуугуй байж сур, новшоо…
Нэргүй 2026-08-19 66.181.164.23
Оркуудыг улам ядуу хүнд хэцүү амьдруулах хэрэгтэй, тэд өдөр шөнөгүй өндийх ч завгүй бидний төлөө л ажиллах ёстой, тэгж байж бид эднийг амар хялбараар нүдний харцаараа номхон дөлгөөн болгож удаан жил удирдах хэрэгтэй. Байнга өр зээлтэй гэдсийг нь дүүргэхгүй дунд идэш дулаан хэвтэр бол бидний стратеги, боловсрол эзэмшүүлж гадаад дотоод явуулж огт болохгүй, сонгуулиар хоолний мөнгө сайн өгч саналыг нь авах нь хамгын чухал. Энэ бол манай МАН намын үеийн үед дарга суудалдаа сууж үлдэх гол арга шүү!!!