Эхэнд нь эргэн сануулахад, Ерөнхий сайд Н.Учрал "Туулын хурдны зам" төслийг хуулийн байгууллага эцэслэх хүртэл зогсоо гэж үүрэгдсэн. Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас гарсан энэхүү шийдвэрийг тайлбарлахдаа, “Ганц юанийн эргэлзээгүй болгож байж төслийг үргэлжлүүлнэ” гэдгийг анхааруулаад байгаа.
Одоогоор хуулийн байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг “Туулын хурдны зам” төслийг шалгаж байгаа. Шалгалтаа дуусгаж, хараахан эцэслэж амжаагүй. АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “Ерөнхий прокурорын тушаалаар 2026 оны тавдугаар сарын 19-нд гурван байгууллага (ТЕГ, АТГ, ЦЕГ )-ын хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Шинэ тойрог зам, Туулын хурдны зам, Сэлбэ дэд төвийн сонгон шалгаруулалтыг шалгаж, 30 дансны 2.6 их наяд төгрөгийг битүүмжилж, найман хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, гурван хүнийг цагдан хориод байна” гэдэг мэдээлэл хийсэн.
Гэтэл Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва өчигдөр /2025.08.18/ хуулийн байгууллагуудын Ажлын хэсгийн дээрх мэдээллээс гадна Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, УИХ-ын дээр өрнөсөн сонсгол, Үндэсний аудитын газар, Засгийн газар, Сангийн яамны дүгнэлтээс тэс өөр мэдэгдэл хийж орхилоо. Тэрбээр "Намайг ажлаа авахад долдугаар сарын 10-ны дотор хэлэлцээр хийж чадахгүй бол асуудал арбитрын шүүхэд шилжиж, зам ч үгүй, төсөл ч үгүй болох нөхцөл рүү орох эрсдэл байсан. Нийслэл гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийсэн. Арбитрт хүрэх аюулаас холдсон. Одоо шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Төлөвлөсөн төсөл дээр замын чиглэлийг өөрчилнө гэсэн нөхцөлтэй гүйцэтгэгчтэй хэлэлцээрт орсон. Байгаль орчинд ээлтэй байдлаар 2.3 их наяд төгрөгийн төсөвт хэмнэлт хийхээр ажиллаж байна" гэв.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ТҮР ТҮДГЭЛЗҮҮЛСЭН
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс 2026 оны долдугаар сарын 22-нд өмгөөлөгч Ц.Батболдын нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гаргасан “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэх НИТХ-ын тогтоолыг хүчингүй болгох тогтоолыг хэлэлцсэн. Тухайн хуралдаанаас шүүхээс шүүхийн шийдвэр эцэслэн гартал төслийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.
ТӨСӨВТ ӨРТӨГ 916.3 ТЭРБУМААС 2.3 ИХ НАЯД ТӨГРӨГ БОЛЖ ӨССӨН
УИХ-ын дээр болсон сонсголын үеэр Үндэсний аудитын газраас “Туулын хурдны зам” төслийн төсөвт өртөг, санхүүжилтийн хэмжээ богино хугацаанд огцом өөрчлөгдсөн гэдгийг анхааруулсан. Тухайлбал, 2024 онд 916.3 тэрбум төгрөг байсан төсөвт өртөг 2025 онд тендер зарлах үед 1.9 их наяд төгрөг болж огцом өссөн. Удалгүй 2.3 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн нь аудитын шалгалтын гол асуудлын нэг болж байгааг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн онцолсон байдаг.
БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГҮЙ ТӨСӨЛ
Мөн байгаль орчны асуудлын хүрээнд усны сан бүхий газрын ашиглалттай холбоотой хуульд заасан зөвшөөрөл, дүгнэлт аваагүй. Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 15 зөвшөөрлөөс дөрвөн зөвшөөрөл дутуу. Улаанбаатар хот төдийгүй олон аймгийн усны эх үүсвэр болох Туул гол дээр баригдах уг төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй, археологи, палеонтологи, түүх соёлын хайгуул судалгаа бүрэн хийгдээгүй байхад төслийн ажлыг эхлүүлсэн гэдгийг аудитын дүгнэлтээс харж болно. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир энэхүү зөрчлийг баталсан. Тэрбээр “Туулын хурдны зам” төслийн хэрэгжилтийн явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулалгүйгээр үйл ажиллагаа эхлүүлсэн. Ус ашиглах зөвшөөрлийн дэглэм зөрчсөн, мод, сөөг хамгаалах шаардлагыг хангаагүй зэрэг зөрчил илэрч, холбогдох байгууллагуудаас төслийн үйл ажиллагааг түр зогсоох, торгууль ногдуулах, нөхөн төлбөр төлүүлэх болон зөрчлийн хэргээр шалгалт эхлүүлсэн гэдгийг мэдэгдсэн.
ТЕНДЕРИЙН ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИУД
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр Сангийн сайдын 2026 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 01/5434 тоот албан бичгээр ирүүлсэн “Туулын хурдны зам” төслийн худалдан авах ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг танилцуулсан. Шалгалтаар нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан “Туулын хурдны зам” төслийн гүйцэтгэгчийн тендерт шалгарсан БНХАУ-ын “China Hyway Group Limited” болон “Tianjin Oubaiwei” компанийн түншлэлтэй холбоотой олон ноцтой зөрчил байдаг. Сангийн яамны шалгалтын дүнгээр "Туулын хурдны зам” төслийн тендерт шалгарсан түншлэлийн эрх зүйн төлөөлөл, түншлэлийн зохион байгуулалт, тусгай зөвшөөрөл, татварын тодорхойлолт, санхүүгийн чадавх болон ижил төстэй ажлын туршлагыг нотлох баримтын бүрдэл нь тендерийн шаардлагыг бүрэн хангаагүй гэдэг дүгнэлт гарсан.
Нэгдүгээрт, тендерийн материалыг компанийн худалдааны менежер Д.Золбоо цахим гарын үсгээр баталгаажуулан илгээсэн. Гэвч түүнийг компанийн өмнөөс төлөөлөх эрхтэй болохыг нотлох захирлын итгэмжлэл ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэжээ.
Хоёрдугаарт, 2025 оны зургадугаар сарын 9-нд түншлэл байгуулсан боловч гэрээний хэрэгжилтийг захиалагчийн өмнө бүрэн хариуцах, түншлэлийг төлөөлөх нэг гишүүнийг томилоогүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6.2.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн байна.
Гуравдугаарт, тусгай зөвшөөрлийн баримт бичгийн бүрдэл хангалтгүй байжээ. “China Hyway Group” Ангол улсын тусгай зөвшөөрөл ирүүлсэн бол “Tianjin Oubaiwei” компанийн ирүүлсэн Серби улсын тусгай зөвшөөрлийн орчуулга эх хувьтайгаа зөрүүтэй байсан нь тогтоогдсон. Тус компани өөрийн тусгай зөвшөөрлийн оронд Серби улсад хөрөнгө оруулан байгуулсан “OBW Construction” компанийн тусгай зөвшөөрлийг ирүүлсэн нь шаардлага хангаагүй гэж дүгнэсэн байна.
Дөрөвдүгээрт, “China Hyway Group” компани татварын өргүй тухай тодорхойлолтыг өөрөө гаргаж өгсөн. "Citibank N.A Hong Kong" банкны цахим шуудан ирүүлсэн ч зээлийн мэдээллийн сангийн албан ёсны лавлагааг орлуулах боломжгүй гэж үзжээ.
Тавдугаарт, тендерт оролцогчдын санхүүгийн чадавхыг нотлох баримт дутуу байжээ. Түншлэлээс зөвхөн Гуандун мужийн батлан даалтын компанийн зээлжих чадварын батламж ирүүлсэн. Гэвч харилцагч банкны дансны үлдэгдэл, арилжааны банкнаас зээл авах боломжтой тухай тодорхойлолт зэрэг үндсэн баримт бичгийг ирүүлээгүй.
Зургадугаарт, ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох баримтын бүрдэл хангалтгүй байжээ. Түншлэлийн компаниуд Мозамбикийн төмөр замын их засвар, Сербийн E763 хурдны зам, Луадагийн нисэх буудлын төмөр замын шугам зэрэг томоохон төслүүд хэрэгжүүлсэн тухай мэдээлэл ирүүлсэн байдаг. Гэвч танилцуулсан таван ажлын дөрөвт нь ажлыг бүрэн гүйцэтгэсэн болохыг нотлох комиссын акт, ашиглалтад хүлээн авсан дүгнэлт зэрэг баримт бичиг байхгүй байсан тул туршлагыг баталгаажуулах боломжгүй гэж дүгнэсэн байдаг.
УРЬДЧИЛГАА 500 ТЭРБУМЫН УЧИР ОЛДОВ
Эдгээр баримт дэлгэгдэх үед нийслэлээс хэдийнэ “Туулын хурдны зам” төслийн гүйцэтгэгч компаниудын түншлэлд 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа олгосон нь ил болсон. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва тухайн үед буюу 2026 оны зургадугаар сарын 15-нд нийслэлээс “Туулын хурдны зам” төсөлд төсөвлөгдсөн 800 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөгийн санхүүжилт олгоогүй байгаа бөгөөд хууль хяналтын байгууллагын шалгалтын ажил дууссаны дараа уг төслийн ажлыг эргэн харах боломж нээгдэнэ хэмээн мэдэгдэж байсан. Гэвч “Туулын хурдны зам” төслийн асуудал босч ирэхээс урьтаад, нийслэлээс 500 тэрбум төгрөг гаргасан нь Үндэсний аудитын газар, Сангийн яамны шалгалтаар ил болсон юм. Түүнчлэн Хотын дарга Б.Пүрэвдагва 2026 оны долдугаар сарын 31-нд УИХ-ын гишүүдэд бичгээр өгсөн тайлбартаа, гэрээний хүрээнд урьдчилгаа 500 тэрбум төгрөг олгогдсон болохыг дурдсан байгаа.
Уг нь МАН-ын удирдлага хотыг зовлонгоос салгах мега төсөл нэрээр баруун солгойгүй урсгаж буй мөнгөний эх үүсвэрийг цэгцэл хэмээн Б.Пүрэвдагвыг нийслэл Улаанбаатарын захирагч болгосон. Гэвч намын даалгавартай Б.Пүрэвдагва албан тушаалаа авсан даруйдаа ах нарынхаа ардаас оров бололтой. Тэрбээр энэ удаад 500 тэрбумыг халаасалсан, ямар ч алдагдалгүй хятад компанид арбитрын шүүхийн нэрийг барин найр тавив. Харин гүйцэтгэгч гэх компаниудын талаас Улаанбаатар хот “Туулын хурдны зам” төслөө үргэлжлүүлэхгүй бол “Зам ч үгүй, төсөл ч үгүй хоцорно” гэдэг мэдэгдлийг Б.Пүрэвдагваар дайлгасан нь хамгийн ноцтой. Хэрэв Б.Пүрэвдагвад нийслэлчүүдийн эрх ашгийг хамгаалах хүсэл, зориг байсан бол түүнд арбитрын шүүхэд сугавчлаад очих асар олон баримт бий.
3,605.46






















































Нэргүй 2026-08-19 202.9.46.100
Пүрэвдагва "мөнгөө эргүүлэн олж авч чадахгүй" гэж ярьсан. Зүгээр мартах ёстой юм? Энэ бол үнэхээр аймшигтай зүйл шүү. 500 тэрбум төгрөг гэдэг бол 100 сургууль барих мөнгө. Энэ бол Нийслэлийн бүх жолооч нарыг торгож, татвар авч цуглуулсан мөнгө. Нийслэлийн иргэдээс 2%-ийн татвар авч цуглуулсан мөнгө. Энэ мөнгийг бүрдүүлэх гэж 1,5 сая иргэд өдөржин шөнөжин ажилласан.
Nergui 2026-08-19 66.181.188.118
ķkkkkkkkkkkkkkkhhhhhhhhhhhhhqaaaaa half
Нэргүй 2026-08-19 178.174.229.45
ENE BALAI AJLIIG BURMUSUN ZOGSOOJ OYUERDENE VIRUSBAKTER 2 – IIG GYANDAND HIIH ESTOI
Нэргүй 2026-08-19 103.229.123.99
Тахиралдсан замтай нийслэл хотыг маань 21-р зууны өнгөтөй болгох жинхэнэ хэрэгжих ёстой төсөл бол туулын хурдны зам учраас уг ажлыг шалгарсан гүйцэтгэгчээр нь эхлүүүлэхийг нийслэлчүүд хүсэн хүлээж байна.Элдэв шалтаг шалтгаан тоочиж уг ажилд саад хийхээ болье. Арай ухаалаг байцгаая.Өөрсдийнхөө зам барих чадвар туршлагыг бодохоор замыг барих гүйцэтгэгчийг зөв л сонгосон байна шүүдээ
Нэргүй 2026-08-19 103.229.120.94
Тендерийн баталгаа хуурамч
Z 2026-08-19 66.181.191.58
Томилгооны гол шалгуур нь мэдлэг ур чадвар биш хэн Хүүкд үнэнч байх вэ гэдгээр явж байгаа нь Монгол улсад маш аюултай зүйл
Энэ зун юу ч хийсэнгүй 2026-08-19 66.181.191.58
Бүтээн байгуулалт хорлож Хотын дансанд байсан 2,8 тэрбумаар гараа угааж буй Хүрэлсүхийг гөлөгнүүдтэй нь талбай дээр нийтийн өмнө дүүжчлээч
Нэргүй 2026-08-19 66.181.176.186
Монголчууд бид олон улсын гэрээ байгуулчихаад биелүүлдэхгүй байгаа юм..Дорлигжавын дүү гэгч хятадын хамтарсан компаниа хулхидаад, “мөнгөө казинод алдчихсан гэж бод” гэсэн нь сонгодог кейс болсон. Гашуун сухайт-Ганц модны төмөр зам барих гэрээгээ зөрчөөд бид мухар төмөр зам барьсан. Харбины гэрээг өөрчлөе гээд бөөн улс төр болсон. Дорнодод гэрээгээр ажиллаж байсан хятад ажилчдад хүч хэрэглэсэн үйлдэл. Туулын хурдны замын түүх. Харин хятадууд манайхтай хамтрах сонирхолтой байх шигээ.
Нэргүй 2026-08-19 103.57.94.52
Арбитрт очоод манайх ялах нь тодорхой. Тендерт орохдоо олон баримт бичгүүд нь хуурамч болохыг Сангийн сайдын шалгалт илрүүлсэн гэж бна ш дээ. Хуурамч баримт бүрдүүлсэн тал унана. 500 тэрбумыг авахдаа банкны хуурамч баталгаа ирүүлсэн нь тогтоогсон. Энэ бо залилангийн гэмт хэрэг. Манай дарга нар том цавчаа авсан болохоор зоригтой үзэлцэж чадахгүй, бөлдөгдүүлчээд бна л даа.
Нэргүй 2026-08-19 66.181.191.58
МААНАГ 💩🤮🐷
Нэргүй 2026-08-19 202.131.236.22
Зөвхөн арбитраас гадна энэ төсөл дээр 10 гаран жил ажиллаж асар их хөдөлмөр зардал гасан байдаг. Дундаас нь орхивол ямаан дээр тэмээний гарз болно. Явуулах хэрэгтэй.
Иргэн 2026-08-19 103.212.116.172
угаасаа бууны нохой байсаншдээ
Нэргүй 2026-08-19 66.181.191.244
МАН ын хулгайч нарын паян дуусахгүй. Сүүлднэ бүр Хятадын луйварчидтай хамтарч хулгайлдаг болсон. Үүний нэг том илрэл нь Дарханы зам. Хэрэв Хятадад ийм асуудал үүссэн бол Эх орноосоо урвасан үйлдэл болно
Nergui 2026-08-19 202.133.76.111
hulgaich nariin araas hulgaich l garch irlee. naidlaga alga
Нэргүй 2026-08-19 202.21.108.61
МАН зайл
Нэргүй 2026-08-19 202.126.89.85
арбитр дээр очвол ялагдах нь тодорхой. энэ замыг барих хэрэгтэй
Нэргүй 2026-08-19 59.153.114.168
zugeer zamiig ni bariulaachee,
Нэргүй 2026-08-19 66.181.181.206
Энэ Хятад компани авсан мөнгөнөөсөө Нямбад зохих хувийг нь өгчихсөн болохоор гомдолтой байгаа
Нэргүй 2026-08-19 66.181.191.244
Ганцхан Нямбаатар ч биш Оюук байна
Нэргүй 2026-08-19 66.181.191.58
х** ХУЛГAЙЧ МИНЬ
Нэргүй 2026-08-19 66.181.164.23
Оркуудыг улам ядуу хүнд хэцүү амьдруулах хэрэгтэй, тэд өдөр шөнөгүй өндийх ч завгүй бидний төлөө л ажиллах ёстой, тэгж байж бид эднийг амар хялбараар нүдний харцаараа номхон дөлгөөн болгож удаан жил удирдах хэрэгтэй. Байнга өр зээлтэй гэдсийг нь дүүргэхгүй дунд идэш дулаан хэвтэр бол бидний стратеги, боловсрол эзэмшүүлж гадаад дотоод явуулж огт болохгүй, сонгуулиар хоолний мөнгө сайн өгч саналыг нь авах нь хамгын чухал. Энэ бол манай МАН намын үеийн үед дарга суудалдаа сууж үлдэх гол арга шүү!!!
зочин 2026-08-19 66.181.160.65
ний слэлийн иргэдийн эрх ашгийг төлөөлж
чадахгүй бол огцор
Нэргүй 2026-08-19 192.82.66.41
Хотын даргаа одоо ажлаа хийж эхэл л дээ. Бензин баыхгүй, замаа засахгүй, таг түгжээтэй юу болж байнаа?
Нэргүй 2026-08-19 103.168.34.94
ҮХСЭНИЙ ЧИНЬ ТУУЛ ГОЛ ДЭЭР ХУРДНЫ ЗАМ ТАВИХ, БЕНЗИНИЙ ҮЙЛДВЭРЭЭ БАРЬ ТЭР МӨНГӨӨРӨӨ МАН-ЫН х*******н БООЛУУДАА !!!!!
ИРГЭН 2026-08-19 66.181.190.193
Монголын хууль гэж байдаг юм уу!!! ккк Гадаадын компаниар ажил гүйцэтгүүлэх олон улсын тендерийг Гадаадын арбитар дээр л учирыг нь олно Монголчуудаа, түүнээс биш Сөнчихсөн авилга хулгай луйварт идэгдсэн Монгол улсын шүүхээр юуу ч шийдэхгүй!!! Зам барилга гэж олон зуун тэрбумын ажил гүйцтгүүлчихээд маргааш нь болилоо юмаа авахад зайл гэдэг улс Монголоос өөр хаана ч байхгүй!!! Одоо 500- тэрбумын торгуулиа дуугүй төл!!
Нэргүй 2026-08-19 66.181.180.156
Замыг барих нь зөв өө
Нэргүй 2026-08-19 103.168.34.94
чи зөв бүрууг дүгнэж хэлж байдаг хэн бээ !!!!!!!
Нэргүй 2026-08-19 66.181.190.94
Туулын хурдны зам төсөл хэрэгжих ёстой. Энэ төсөл Нямбаатарын ажил биш 2010 оноос хотын инженерүүдийн хмйсэн ажил.
Zochin 2026-08-19 202.126.88.160
500 тжрбум төгрөг банкны баталгаагүй өгсөн Хууль зөрчсөн маш олон асуудал байгааа
зочин 2026-08-19 103.212.116.90
ПҮРЭВДАГВА ДАРГАА!!! ТАНЫ ӨМНӨХ ЗАСАГ ДАРГА НЯМБААТАР НИЙСЛЭЛИЙН ИРГЭДЭД ЭЭЛТЭЙ НЭГ АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ, ҮҮНИЙ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ, ХОТЫН ТӨВИЙН НЯГТАРШИЛ, ЗАМЫН ТҮГЖРЭЛ, АЧААЛАЛ, ДЭД БҮТЦИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ ХАРГАЛЗАН ХОТЫН ТӨВД 7 ДАВХАРААС ДЭЭШ БАРИЛГА БАРИУЛАХГҮЙ ГЭЖ НИЙСЛЭЛИЙГ БИТҮҮ ЦЕМЕНТЭН ШИРЭНГЭ БОЛОХООС ТАСЛАН ЗОГСООХЫН ТӨЛӨӨ ЯВЖ БАЙСАН. ГЭТЭЛ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 5-Р ХОРООНД ХӨДӨЛМӨРИЙН СУРГУУЛЬ 2-Р ДАВХАР БАРИЛГАА НУРААЖ, 16-ГААС ДЭЭШ ОРОН СУУЦНЫ БАРИЛГА БАРИХ ГЭЖ ИРГЭДИЙГ БУХИМДУУЛЖ БАЙНА.
иргэн 2026-08-19 202.70.34.115
юу л болоод бна даа… хуулийн байгуулагууд шалгаад маш олон хууль зөрчсөн, мөнгө завшсан үйлдлүүдийг илрүүлээд шүүхэд шилжүүлсэн байхад юу хуцнам бэ..??? Нямбаатарыг яаралтай баривчлан хорьж ялыг эдлүүлэх ёстой …
Nergui 2026-08-19 66.181.161.38
Shaldan bandiaskii
Нэргүй 2026-08-19 66.181.178.244
ТОР ЗАСГИЙН ЗАЛГАМЖ ТАСРАЛТГУЙ УРГЭЛЖЛЭХ ЗАРЧИМ БАЙХГУЙ БОЛСОНООС УЛСАД УЧРАЛ АСАР ИХНОХОЖ БАРШГУЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖ БАЙНА ДАА
Нэргүй 2026-08-19 66.181.178.244
НЯМБААТАР УЛААНБААТАР ХОТОО УЛСАА АВАРЧ ОЛОНЧ АЖИЛ ХИЙСЭН УЧРАЛ ХАРИН ХЭВИЙН ХИЙЖ БАЙГАА АЖЛУУДЫГ ЗОГСООЖ ТАМЫН ТОГООНЫ ОНИГООГ БАТЛАХ ЮМ ДАА АЖЛАА ХИЙЖ ЧАДДАГ ХУН БАЙНА ТЭР НЬ НЯМБААТАР ЧАДДАГГУЙ ХУН БАЙНА ТЭР НЬ УЧРАЛ
Зэндмэнэ 2026-08-19 202.55.186.137
Юун арбитр??! Хууль бус гэрээ хууль бус л байж таарна. Монголын хууль хүчний байгууллагууд эхний ээлжинд энэ гэрээтэй холбоотой асуудлыг бүрэн шалгаж тогтоох ёстой. Манай хуулийг зөрчсөн үү? Хууль бус ажиллагаа явагдсан уу? Тухайн улс орон шалгаад хууль бус гэрээ байна гэж нотолбол арбитр яахчгүй. Тусгаар улс бид өөрийн дотоод асуудлаа өөрсдийн хуулиараа шийднэ. Гэрээний нөгөө тал нь гадаад болчихоороо л хууль ёсных болдог юм биш. ОУ-н арбитр гэхээрээ л эзэн орны эсрэг шийдвэр гаргадаг юм биш.
Нэргүй 2026-08-19 202.126.89.85
Эхлээд арбитрын шүүх гэж юу болох, яагаад арбитрын шүүхээр асуудлаа шийдүүлдэг, гэрээ гэж юу болох, үүрэг хариуцлагын талаар, хууль гэж юу болох талаар сайн судал. зуун айлын би чадна шиг сэтгэлгээ тэнд огт падлий байхгүй
Зэндмэнэ 2026-08-19 202.55.186.137
Ард түмний нүдэн дээр улаан цайм дээрэм луйвар явагдаж байхад энэ улс дуугүй хараад суух юм уу? Нийслэл хотыг тэжээж тэтгэж байдаг ганц ундны усны нөөц Хатан туулынхаа амийг тасалчихаад юу бодож суух юм? Энэ улсад ТӨР ЗАСАГ гэж байна уу? Төр нь ард түмнийхээ зовлон болоод удлаа. Ийм төртэй байснаас байгаагүй нь дээр!!! Оюук, Нямбао, Учрал, Пүрэвдагва хэн ч байсан үхээд л өгнө. Харин Хатан туул мөнхөд оршиж, үр садыг минь ундаалах ёстой юм.
Нэргүй 2026-08-19 103.212.116.110
Сонин гарууд бх юм. Эх авч урсдаг гол дагуу зам барихаар амь нь тасарчих уу? Бусад томоохон хотын голууд дээрх гүүр замын байгууламжууд нь тэгээд яаж баригдсан байх уу? Усны эхэнд мод тайрч, газар ухаж бгаа андуудтайгаа л тэмцээч. Хөгжлийн тушаа, малнууд
сонгуулийн мөнгө 2026-08-19 45.84.107.222
дараагийн улс орон нутгийн сонгуульд ялахад хэрэгтэй мөнгийг үлгэрийн төсөлөөс хятадуудтай нийлж олж авнаа тэгэх гэж зүтгүлээд байгаа болохоос гоё сайхан даа бус юм аа.