Мах, шатахуун, цахилгаан, дулааны үнийн галзуурлыг хэрхэн давах вэ гэж ядаж байхад Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэх шийдвэр гаргасан нь ажил олгогчоор тогтохгүй татвар төлөгчдийн тархин дундуур ташуурдсан хэрэг болов.
Учир нь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь бага цалинтай иргэний худалдан авах чадварыг сайжруулдаг ч нөгөө талдаа ажил олгогчийн зардал өсч зарим төрлийн татвар, торгууль нэмэгддэг сөрөг үр дагавартай.
Эцсийн дүндээ ажил олгогч болон татвар төлөгч л ачаа үүрдэг. Тэр дундаа Ажил олгогч нарын хувьд татварын өрнийхөө дороос босож чадахгүй, цалингаа арай чүү тавьж байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх нь дарамт дагуулдаг.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өнөөдөр 792 мянган төгрөг байгаа бөгөөд 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 26.3 хувиар нэмэгдэж, нэг сая болно.
Дээрх шийдвэр хөдөлмөрийн зах зээлд хүндээр тусна гэдгийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа мэдэгдээд байна. Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын шимтгэл одоо сард 15840, жилд 142,560 байгаа бол 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс сард 20000, жилд 240,000 болно. (Цалин хөлстэй ажилладаг цалингийн хувиар илүү тооцогдоно, нөлөөлөхгүй)
Нийгмийн даатгалын сайн дурын шимтгэл одоо хамгийн багадаа сарын 106,920, жилийн 1,283040 төгрөг байгаа бол 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс сард 135,000, жилд 1,620000 болно.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөх дээд хэмжээ мөн нэмэгдэнэ. 7,920000 төгрөг хүртэл шимтгэл тооцдог байсан бол одоо 10,000’000 төгрөгийн цалин хүртэл НДШ албан журмаар суутгана.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүйн төлбөр сарын 1,000000, гадаад ажилтны төлбөр 2,000000 болж нэмэгдэнэ.
792,000-с дээш төгрөгөөр цалинжиж байсан хүмүүсийн цалинг аж ахуй нэгж, байгууллагууд нэмэх шаардлага үүснэ, ер нь л цалингийн систем хөдөлнө.
Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөх хувь хэмжээ 792,000 төгрөг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Тэр бол 1 сая болохгүй. Учир нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уяагүй, яг тоон дүнгээрээ хуульчлагдсан” гэдэг мэдээллийг өгөөд буй.
Мөн эдийн засагчид жижиг, дунд бизнес эрхлэгч нарт хүндээр тусна гэдэг сануулгыг өгч эхэлсэн.
Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 100 мянга орчим хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг бол НДШ -ийг нэг сая гаруй иргэн төлдөг.
Үүгээр тооцоход Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос гаргасан дээрх шийдвэр 100 мянган иргэнийг хамгаалах ч нэг сая иргэнээ мөлжих бодлого болж хэрэгжих болж байгаа юм.
Нөгөө талдаа аж ахуй нэгжүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулж цалин хөлсөө нэмэгдүүлэхэд нэмэлт зардал шаардлагатай болно. Түүнийг ямар эх үүсвэрээс бүрдүүлэх вэ гэдэг асуудал тулгарна. Эцэстээ үйлчилгээний үнэ тарифаа өсгөхөөс аргагүйд хүргэх ганц арга бий.
Монгол Улсын хэмжээнд энэ оны долдугаар сарын байдлаар инфляц 13 хувьд хүрч, эдийн засаг халууран, төв банк оны төсгөл рүү инфляцийг алдчихгүйн тулд бодлогын хүүгээ өсгөх арга хэмжээ аван Засгийн газрыг зардлаа хумихыг анхааруулсан атал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх шийдвэр нь даарин дээр давс үрсэн хэрэг болоод байна.
УИХ хаврын чуулганаа завсарлуулахын өмнө Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, баталсан. Дээрх хууль ирэх оноос эхлэн хэрэгжинэ. Татварын хуульд өөрчлөлт орсноор 2.2 их наяд төгрөг иргэн болон аж ахуй нэгжид үлдэх тооцооллыг Засгийн газраас гаргасан. Гэвч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр иргэн, аж ахуй нэгжид үлдэх байсан орлогыг төр буцаад татах болов.
Бага орлоготой 100 мянган иргэнийг хамгаалах нэрийн дор нэг сая татвар төлөгчөө буцаагаад сэгсрэх нь.
Г.ХОРОЛ
3,605.46
















































Зочин 2026-08-18 66.181.169.108
Нэмэхээр нэмлээ гэнэ. Нэмээч үхлээ гээд аюул болоод байгаа бус уу. Ээ тамын тогооны үлгэр!!!!!!
Нэргүй 2026-08-18 103.9.90.101
энэ одоо заавао ингэж нэмэх шаардлага байдаггүй юмуу, ажил цалин авах тусам ядуураад байгаа бус уу
Нэргүй 2026-08-18 66.181.176.179
Tolgoigoo iddeg nam shvv!!!!!
Зочин 2026-08-18 122.201.31.134
Ажил олдохгүй бол хөдөө гарч малаа маллаа.
Б 2026-08-18 66.181.176.100
тэтгэвэр яах болж б.аааа
Нэргүй 2026-08-18 202.179.24.247
shimdegelee nemehee bolijoh tegeed l boloo 792 000k yaj amidar geed baigaa ym be
Нэргүй 2026-08-18 66.181.180.137
792к цалин авдаг нь маш бага, ихэнх нь 1.2-1.4 сая байгаа. НДШ бага төлж гар дээрээ их авахын тулд 2 тал ийм тохиролцоо хийдэг. аль2 талдаа ашигтай гэж боддог
Нэргүй 2026-08-18 202.126.88.202
Иргэдээ биесээ Хайрладаггүй улс Улсаа Хөгжүүлнэ Эх Орон нутаг ус агаар бэлчээрээ Хайрлана Хямгадана Өр Зүрх Шимшрэнн гэж шал худалаааа
Нэргүй 2026-08-18 103.168.34.26
Нэмсэн нэмээгүй 790000₮ өгдөг аан бхгүй болсоон
Иргэн 2026-08-18 192.82.64.236
Энэ Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо гэсэн нэртэй үндэсний, олонхийн эрх ашигт үргэлж хохиролтой шийдвэр гаргадаг нохдыг зайлуулаач ээ. Инфляц, бүх барааны үнийн өсөлтөд туйлдаж байхад нэмээд хөдөлмөрлөж олсон цалингаас суутгах НДШ-ийн хэмжээг улам нэмээд, халаас руу гараа дүрж байна. Энэ шийдвэрийн улмаас иргэн бүрийн цалин буурч байгаа шүү.
Нэргүй 2026-08-18 202.55.186.137
Хууль бус !!!!
ИРГЭН 2026-08-18 202.55.186.137
Энэ шувуун тархитай хасаг НДС-ийн тогтолцоог самарч, баян хоосон, орлогын ялгаатай байдлыг гааруулж, эдийн засгийг самрах ажлыг утгаар нь хийлээ. Монголчуудын дийлэнхийг үгээгүй гуйлгачин болгох юм байна. ХХДХ-г өсгөх цаг огтоос биш!! Энэ цөөнх баячуудын эрх ашигт нийцнэ. Дабль стандарттай, өндөр цалинтай ЗАРИМ ТАХ (УИХТГ, ЗГХЭГ, ЕТГ-ын ажилтнууд) хожих юм бн. Өчүүхэн бага тэтгэвэр, тэтгэмж авдаг хөгшчүүд, ХБИ бүүр ядуурлын ангалд унаж,төсөв тэлж,хувийн хэвшил дампуурах юм бн!! УЧРАЛЫН ЗГ бүткү!
Иргэн 2026-08-18 103.212.116.172
энэ ийм л худалч Хорчин саадшдээ
Нэргүй 2026-08-18 66.181.179.249
Буруу шийдвэр гаргасан. Огцруулах хэрэгтэй.
Нэргүй 2026-08-18 202.179.15.130
ЗАСГИЙН ГАЗРААР ОРЖ ХЭЛЭЛЦҮҮЛДЭГГҮЙ, ЗҮГЭЭР НЭГ ЯАМ ШИЙДДЭГ ЮМ УУ. ЭРГЭН ХАРАХ ХЭРЭГТЭЙ.
Нэргүй 2026-08-18 202.55.186.137
Эрх мэдлээ хэтрүүлсэн. ЗГ-ын эрх хэмжээний асуудал. 3 талт ҮЗ гэдэг нь зүгээр л эднүүсийн халхавч.