niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-23 03:01 UTC Quelle: https://news.mn/r/2882512/ 703134a3b2b2f47f… ← zurück zu niitlelch.mn

COP17: Бид өндөр хүлээлттэй, амбицтай байна

LiveCOP17: Бид өндөр хүлээлттэй, амбицтай байна

COP17: Бид өндөр хүлээлттэй, амбицтай байна

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ удаагийн хурлаар цөлжилт, газрын доройтол, ган гачигтай холбоотой асуудал болон газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлийг бууруулах, ус, бэлчээр, хүнсний тогтолцооны асуудлыг хэлэлцэх юм.


 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
15 : 52
2026-8-18

"Уул уурхайн салбар үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй болгох ёстой"

COP17 бага хуралд төрийн өмчит компаниудын төлөөлөл оролцож байна.


"Чингис хаан баялгийн сан" нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай:

-Төрийн өмчит уул уурхайн компаниуд байгаль орчны асуудалд хамгийн түрүүнд анхаарах ёстой. Энэ чиглэлээр зөвхөн “Чингис хаан баялгийн сан” нэгдлийн хувьд тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 30 сая тод тарьсан нь чамлахааргүй үзүүлэлт юм. Бид 2030 он хүртэл энэ арга хэмжээг эрчимжүүлнэ. Тэр хүртэл 290 сая орчим мод тарих үүрэг, амлалт авсан. Үүнд бид бүх хүчин чадлаа дайчилж ажиллах ёстой.

Хоёрдугаарт, манай уул уурхайн компаниуд томоохон байгаль орчны хөрөнгө оруулалтууд хийж байгаа. “Эрдэнэт үйлдвэр” гэхэд анх удаа ойн генетикийн төвийг байгуулж, их хэмжээний мөнгө зарцуулсан. Үр дүнд нь жилдээ 10 мянган тонн үрсэлгээ, ургамлын генетик хадгалах хүчин чадалтай орчин үеийн үйлдвэртэй болсон. Мөн жилдээ 10 сая ширхэг үрсэлгээ бий болгох үйлдвэр бий болгох гэж байна. Энэ бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн хойд бүсийн ойжуулалт байгаль орчны асуудалд шинэ алхам болж байгаа томоохон хөрөнгө оруулалт юм.

Хоёрдугаарт, “Эрдэнэс Тавантолгой” компани гурван газарт агро ой  байгуулж байгаа.  Жимсний мод зэрэг олон зүйлд эерэг үр дүн гарна.

Гуравдугаарт, уул уурхайн салбар үйл ажиллагаагаа байгаль орчинд илүү ээлтэй болгох ёстой. Үүнд стандарт бүх  юмаа нэвтрүүлнэ. Хамгийн наад захын жишээ нь цахилгаан автомашинуудыг хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр агаарт үүсэж байгаа нүүрс хүчлийн хийг багасгана. Энэ хүчин чармайлтыг ашиглан нүүрс хүчлийн зах зээл дээрээс мөнгө босгох боломжтой. Тухайлбал, нийт ачаа тээвэр явж байгаа том машинуудын 20-30 хувийг цахилгаан болгох хэрэгтэй.

С.УЧРАЛ

14 : 28
2026-8-18

"10 мянган оролцогч хүлээн авна гэж тооцоолж байсан бол 23 мянгад хүрсэн"

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:

-Өнөөдөр ногоон бүсийн нээлтийн арга хэмжээ боллоо. Энэ бүсэд Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллагууд, судалгааны шинжилгээ, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг танилцуулж, оролцоог нэмэгдүүлсэн байр юм. Нийт 12 хоногийн турш 300 гаруй зэрэгцээ арга хэмжээ болж, 400 гаруй төсөл хөтөлбөрөө танилцуулна. Тийм учраас ард иргэдийн оролцоо өргөн байна. Энд цөлжилтийн тайлан, биологийн олон янз байдлын үндэстний төлөвлөгөөнөөс гадна салбар яамтай хамтардаг иргэний нийгмийн байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж байна. Цэнхэр бүс дээр манай нэгдсэн бол түр хорооны хурлуудыг хийж байна. Өндөр дээд түвшний хурал 2026 оны наймдугаар сарын 24-нд болж, цөлжилтийн чиглэлээр ямар амлалт өгч, авах вэ, ямар санхүүжилт босгох вэ, хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна. 

Өчигдрийн тоон мэдээллийг харахад, цэнхэр бүсэд 23.126 иргэн орж ирсэн байна. Ногоон бүс дэх иргэдийн тоо хараахан гараагүй байна. Олон улсын хурал хэвийн сайн үргэлжилж байна. Гадаад төлөөлөгчид олон улсын хурлыг маш сайн зохион байгуулж байна гэдэг сэтгэгдлийг хэлж, үнэлж байна. Бид анх 10 мянган оролцогч хүлээн авна гэж тооцоолж байсан бол өнөөдөр 23 мянгад хүрсэн байна. Одоо зочид төлөөлөгчид маань гүйцэт ирээгүй байна. Бид өндөр хүлээлт, өндөр амбицтай байна. Цаашдаа тогтвортой урт хугацаанд төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтууд үргэлжлэх нь чухал гэв.

12 : 09
2026-8-18

"Нэг автомашин 12 хоног хөдөлгөөнд оролцохгүй байгаа учраас татварыг нь хасна"

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва:

-Хэрвээ 2026 оны долдугаар сарын 10-ны дотор хэлэлцээр хийж чадахгүй бол арбитрын шүүх рүү шилжиж, мөнгө ч үгүй, замгүй болох эрсдэл байсан. Улаанбаатар хот гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийж, эрсдэлээс сэргийлсэн. Одоо энэ шүүхийн процессыг хүлээж байна. Нэгэнт төсөвт тусгасан бол үр дүнтэй бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Тийм учраас энэ Туулын хурдны замын трассыг өөрчилж, энэ төслийг явуулахаар тохиролцсон. Гэрээндээ өөрчлөлт оруулсны дараагаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгнө. 

Бид түгжрэлийг бууруулахын тулд хаана ямар трасс хийж, давхар зам тавих вэ гэдэг дээр анхаарч ажиллаж байна. Бид 2.3 их наядын төсвөөс тодорхой хэмжээний хэмнэлт хийхээр ажиллаж байна. Шүүхийн маргаан удаан үргэлжлэх тусам алдангийн асуудал яригдана. Бид хэлэлцээр хийж байгаа учраас нарийн мэдээлэл өгөх боломжгүй байна. Арбитрын шүүхийн эрсдэлээс эхний ээлжинд холдсон. 

Мөн 2027 оны намар гэхэд Сэлбэ дэд төвийн барилгын ажлууд бүрэн ашиглалтад орно. Нийт 113 блок буюу 8575 айлын орон сууц ашиглалтад орно. НИТХ-ын наймдугаар сарын 6-ны өдрийн хурлаар Сэлбэ хотыг ухаалаг хот байх шийдвэрийг гаргасан. Тэгэхээр Хот, тосгоны эрх зүйг байдлын тухай хуулиар технологийн эдийн засгийн тусгай бүс байгуулах боломжийг ашиглана. Ингэснээр хувийн хэвшлүүд маш олон татварын хөнгөлөлт эдэлж, цаг хугацаа алдахгүй зөвшөөрлөө авдаг болно. Тэр эрх зүйн болон үйл ажиллагаа явуулах дэд бүтцийг бүрдүүлэх нь чухал. Нийт 110 компани Сэлбэ ухаалаг хот дээр туршилтаа хийсний дараагаар үйлчилгээгээ нэвтрүүлэх боломжтой болно. Харин энэ төслийн бондын төлбөрийг цаг хугацаанд нь хийж байгаа. 

Сүүлийн 30 жилийн ужгирсан асуудлууд үргэлжилж байна. Нийслэл хотын байгаа нөхцөл байдал ийм л байна. Бүгдээрээ тэг зогсч байснаас автомашины дугаарын хязгаарлалт хийж, өдөр өдрөөр ажлаа амжуулъя гэж байгаа юм. Авто зам, автомашины татварын хувьд 4 долоо хоног хязгаарлахад нэг автомашин 12 хоног замын хөдөлгөөн оролцохгүй. Бид энэ өдрүүдийг нь татвараас хасах асуудлыг ярьж, хэлэлцэж байна. Тэр нь илүү шударга байх. Автомашин улсын дугаарыг олгохоо больсон. Энэ дагуу хяналт шалгалт хийж байна. Мөн нөөцийн мах дээр 2-3 хувилбар гаргаад, эцсийн шийдвэрийг гаргасан. Зөвхөн махны худалдан авалтыг хянадаг цахим системтэй болно. Малчин, агуулахад махаа хүлээлгэж өгөөд И-баримтаар мөнгөө авдаг байна. Өнгөрсөн жил махны үнэ өссөн шалтгаан нь хяналтаа тавьж чадаагүй. Хоёрт, гуравдугаар сард нийлүүлэх ёстой байсан нөөцийн махаа нэгдүгээр сард нийлүүлсэн. Гуравт, нөөцийн мах хангалттай  хэмжээнд нийлүүлээгүй. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-18 66.181.178.244

ХУРАЛ ЦУГЛААН ГЭЖ СОЛИОРЧ БАЙХААР НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ УЙЛДВЭРЭЭ ЯАРАЛТАЙ БАРЬЖ ДУУСГАХ ХУН ХУЧ ХОРОНГО МОНГОО ТИЙШ НЬ ЧИГЛУУЛЭХ ЗЭРЭГТЭЙ БАЙНА МЕТРОГОО ИХУРДНЫ ЗАМАА ХУРДАН БАРЬЖ ЭХЭЛМЭЭР БАЙНА ХУРАЛ ЦУГЛААНАА БОЛИОЧЭЭ УЧРАЛ ХООСОН ПОПОРДООД Л НИЙТИЙН ТЭЭВРИЙГ ЭНЭ ОВОЛ ГАЦААЛГУЙ ЯВУУЛААСАЙ

Avatar

Нэргүй 2026-08-18 66.181.178.229

Цөлжилтийн эсрэг ажлаа хий гэхээр хурал хийж биднийг туйлдуулдаг орк малуудыг яах вэ.

Avatar

Энэ улс.... 2026-08-18 202.126.88.202

Хурал, Сёминар, Форум, Одон мидаль, Найр Наадмаар , Шоу Энтертаймэнтээр л Монгол "Хөгжиж" бна Бусдаар ч мэдэхгүй ээээ

Avatar

отгоо 2026-08-18 202.9.46.244

3 жорлонгийн суултуур үлдэнэ гэнэ лээ.

Avatar

300 2026-08-18 202.126.89.35

Юу хүлээнэ гэж наад ирсэн зочид чинь зөрүүлээд юм гуйгаад байгаан бишүү

Avatar

Нэргүй 2026-08-18 66.181.191.244

Үйлдвэрүүд шөнөөр хүргэлтээ хий, дэлгүүрүүд ч гэсэн ашиг олох гэж л бга бол адилхан шөнөөр таталтаа аваад явах хэрэгтэй. Тасралтгүй явдаг такси нэртэй нөхдүүдийг цэгцлэх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-08-18 202.9.40.217

гяяяхях гяяяхх түрүйнийибөөё оюуныи хомсдолт хужааманжууд яаан даа яаахна яаая дөө байж.

Avatar

Гоод 2026-08-18 103.212.118.112

Монгол мэддэгүй п.и.зда минь дуугай байгаарай.

Avatar

Зочин 2026-08-18 202.21.107.71

Зам ашигласны татварыг бензин худалдаж авсан Е-баримтыг нь үндэслэн автомашины улсын дугаараар нь тооцож авбал шударга болно биздээ. 24 цаг зогсолтгүй халтуурд явдаг машины за ашигласны татвар, хоёр долоо нэг удаа салхинд гардаг автомашины зам ашигласны татвар моторын багтаамж адилхан ч ижилхэн татвар төлөх нь зөв үү

Avatar

Нэргүй 2026-08-18 202.133.76.5

Үхсэний чинь 12 хоног вэ??? Жилд 48 долоо хоног байгаа. Дугаараасаа шалтгаалаад 1 өдөр явдаггүй. Нийлээд багадаа 60 хоног хасагдах ёстой бус уу??? Тоондоо муу сурч байсан дурак уу???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж