Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтохыг 2026 оны нэгдүгээр сард Эрчим хүчний яаманд Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэргээр баривчилсан. АТГ-аас түүнийг Баянхонгор аймаг дахь Баянхөндийн алтны ордын баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн дэд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн нэр бүхий компанид эдийн засгийн давуу байдал олгосон. Хариуд нь эхнэр Ч.Алтантунгалагийн 100 хувийн хувьцаа эзэмшдэг “Эн Ар Жи хөгжил” ХХК-иар ажил үйлчилгээ авах замаар өөртөө эдийн засгийн давуу байдал олгосон хэмээн буруутгасан байдаг. (Энэ талаар дэлгэрэнгүйг ӨМНӨХ НИЙТЛЭЛ–ээс уншина уу)
Шалгалтын явцад Б.Насантогтохыг эхнэр, хадам дүү нарын хамт тавуулаа бүлэглэн авлигаар олсон нийт 2.8 тэрбум төгрөгийн их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашигласан. Хамаарал бүхий иргэдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан гэдэг үндэслэлээр буруутгасан байна.
Прокуророос Б.Насантогтох нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, хахууль өгсөн гэсэн Эрүүгийн хэргийн таван зүйл ангиудаар буруутгаж байгаа. Хэргийг дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Энд нэг зүйлийг онцлоход, Б.Насантогтох нарыг зөвхөн дээрх асуудалтай холбон шалгаагүй. Тэднийг удаа дараагийн үйлдэлтэй олон удаагийн хэргийг АТГ-ын шалгалтаар тогтоосон талаар мэдээлэл бий. АТГ-аас мөрдөн байцаалтын үеэр 53 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 47 баримтад үзлэг хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 65 лавлагаа болон арилжааны банкнаас 35 дансны хуулга гаргуулан авсны зэрэгцээ санхүүгийн мөрдөгчийн магадлагаа хийлгэсэн гэдгийг мэдээлсэн.
Б.Насантогтох хөрөнгө орлого 2019 оны тавдугаар сарын 9-нөөс 2026 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд нийт 3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг урьдчилсан байдлаар тогтоожээ. Энэ хугацаанд хамгийн том мөнгөн дүн яригдаж буй хэрэг нь Баянхонгор аймгийн Шинэнжинст суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхай, баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг хариуцаж буй нэр бүхий компанитай холбогдож буй. Нийт 5.5 тэрбумын авлигын асуудал байгааг прокурор, АТГ аль аль нь баталгаажуулав.
Үүнээс гадна Б.Насантогтох нь бусадтай бүлэглэн “Б…” ХХК-ийн ерөнхий захирал Ц.О-ын хууль бус ашиг сонирхлын үүднээс 2024 оны гуравдугаар сарын 31-нд 257 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн хадам дүү Ч.Амгалантөгсийн нэр дээр шилжүүлэн авч, хахууль авсан. Энэ хэрэгт Ч.Амгалантөгсийг гэр бүлийнх нь хүний хамт шалгаж байгаа. Мөн “Р…” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Д.Г-өөс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022-2025 хугацаанд бэлнээр нийт 202 сая төгрөгийн хахууль авсан болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоод байна.
3,605.46
















































Зочин 2026-08-18 103.212.118.36
харахад жентелмэн шиг бодол санаа нь хүний ой тоонд баймгүй хулгайч дээрэмчин авилгач сэтгэхүйтэй хүн малнууд олширч байхад улс орон урууднуу гэхээс биш яаж ч хөгжих вэ дээ төрүүлж өсгөсөн эцэг эх нь амьд байгаа бол яаж амьдын тамаа эдэлж зовж байгаа бол доо түүний оронд багад нь хүрдэн дээр орхисон бол сэтгэл амар байж дээ ккккк
зочин 2026-08-18 66.181.180.236
Анх эрчим хүчний яаманд ажилд орж байхдаа гайгүй даруухан нөхөр байснаа удахгүй танигдахын аргагүй нөхөр болсон наад авилгалчин дөнгөж зах зух нь л байх цаана нь зөндөө юм байгаа даа
Нэргүй 2026-08-18 202.9.40.162
Гөлийсөн хулгайч царайт бн. Бүх хөрөнгийг нь хураагаад шоронд 25 жил
Нэргүй 2026-08-18 202.9.40.240
Монгол улсад шударга ёсыг авч ирэх ёстой ШҮҮХ тогтолцоо нь гажуудчихсан. 300 тэрбумыг алга болгочихсон Бишрэлтийн Ундармаад 2-хон жилийн ял өгсөн. 140 тэрбумыг Хөгжлийн Банкнаас зээлчихээд эргүүлэн төлөөгүй Эрлийн Эрдэнэбат наранд л алхаж байна. 1998 онд Японы Марубени корпорациас 20 сая ам.доллар авч, Жасрай гуайн Засгийн газраар баталгаа гаргуулсан Буянгийн Жаргалсайхан одоо том том яриад л алхаж байна, Япончуудаас мөнгө луйвардчихсан, эргүүлэн төлөөгүй этгээд шүү дээ.
Авилгач писда 2026-08-18 202.9.47.118
нарыг барьж баталгаажуулсан бол шууд буудаж алаач, бүх хөрөнгийг нь хурааж аваад шууд БУУД, тэхгүй бол авилгач гэр бүлийн үр удам үндэс тасрахгүй дараа нь улам л их өтгөн, өргөн хүрээнд ургаж нийгмийг улс орныг булшилсаар байх болно.
зочин 2026-08-18 202.21.100.210
Шударга дүртэй луйварчинийг хууль ийм байдаг гэдэгийг ойлгуулж хатуу шийтгэх хэрэгтэй. Маш онгироо, дарамтлагч байсан .
йбө 2026-08-18 66.181.179.131
энэ бол авлига биш дээрэм юм. тулгаж шаарддаг, гацааж гарцаагүй байдалд оруулдаг. зүгээр л хулгай дээрэм юмаа
Нэргүй 2026-08-18 103.212.116.136
Энэ чапакийг акулууд нь үзүүлэн болгож шийтгээд өөрсөдөө улам цааш энэ улсыг хөндийлөөд дуусгана, энэ чинь л толгой дээрээс чинь өтгөн шингэнээ асгах юм шүү дээ
Төр би Бизнис 2026-08-18 202.126.88.202
100 жилийн тэртээ Төр, Шашин 2оо тусгаарласан шигээ Одоо цагт Төр, Бизнис 2оо тусгаарлахгүй бол горьгүй эээ
Нэргүй 2026-08-18 59.153.112.32
Энэ мэт төрд гарсан ёс суртахуунгүй шуналуудаас болж хувийн хэвшил үнээ өсгөдөг. Үр дүнд нь иргэд илүү үнэ буюу дам утгаараа авлигыг нь төлж байгаа. Хөрөнгийг нь хураагаад эхнээс нь шийтгэж байж энэ улс орон хөгжинө.
Иргэн 2026-08-18 66.181.166.55
Гөлийсөн хулгайчийг цаазаар ав.
Иргэн 2026-08-18 66.181.166.55
Хятад улс шиг цаазлах хэрэгтэй авилгачдыг тэгж байж ядуу хүнгүй улс болно.
Нэргүй 2026-08-18 202.9.40.240
MCS зангарагтай баймаар байна. Утаагүй зуухны бүх төсөл, эрчим хүчний бүх төслийг хамж хийдэг байсан. Одоо томорсон, том компани хариуцлагатай баймаар юм, авилгал өгөөд байвал олон улсын хамтрагч нар чинь үнэхээр ичих болно шүү. Хэмжээндээ бай
Нэргүй 2026-08-18 66.181.160.41
“М Си Эс"-ийн компаниудыг бүтэн нэрээр нь бахархалтай цоллон дурдсан атлаа бусад компанийн нэрийг нууцлан "Б" ХХК, "Р…" ХХК г.м. хамгаалж, илтэд ялгавартай хандсан нь ямар учиртай юм бэ??? Сэтгүүл зүйн ёс суртахуунд харш!!!
Нэргүй 2026-08-18 66.181.179.200
Ямар компанийг нь Б… эсвэл Р….. гэж нэрлээд ямарыг нь MCS -н салбар Эрдэнэ гээд нэрэээр нь дуудаад байна. Сайт женко ч юмуу оростой хамааралтай юу?