niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-23 03:02 UTC Quelle: https://news.mn/r/2882330/ 1f9dcd76d5056bae… ← zurück zu niitlelch.mn

Сурвалжлага: Хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалт татах амбицтай COP17

Сурвалжлага: Хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалт татах амбицтай COP17

Сурвалжлага: Хоёр тэрбум долларын хөрөнгө оруулалт татах амбицтай COP17

Улаанбаатар хот, наймдугаар сарын 17-ны өглөө. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүг ердийнхөөс олон автомашин хөдөлж, замын уулзвар бүрд цагдаагийн бүрэлдэхүүн хүч нэмэгдүүлжээ. Хүрээлэнгийн орчимд нийтийн тээврийн автобуснууд зогсож, хүзүүндээ үнэмлэх зүүсэн гадаадын төлөөлөгчид цүнх, бичиг баримтаа барьсаар хурлын талбайг чиглэнэ.

Ердийн үед өглөө, оройд хүмүүс алхаж, хүүхдүүд тоглож, спортоор хичээллэдэг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн энэ өдрүүдэд дэлхийн олон орны төлөөлөгчдийг хүлээж авчээ. Энд орон орны төлөөлөгчид эх дэлхий, хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт, тэр дундаа цөлжилттэй тэмцэх нэгдсэн шийдлийг эрэлхийлэхээр цуглаж байна.

Энэ бол НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар хурал буюу COP17-ын эхний өдөр.

Хамгаалалтын шалган нэвтрүүлэх хэсгийг өнгөрөөд Цэнхэр бүс рүү орно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн хэсэгт байрлах энэ бүсэд COP17-ын үндсэн хэлэлцээ, уулзалт, албан ёсны арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

Шалган нэвтрүүлэх хэсгээс цааш мэдээллийн цэг, хурлын танхимууд, тодорхой сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх павильонууд үргэлжилнэ. Энд газрын доройтол, ган, ус, бэлчээр, хүнсний тогтолцоо зэрэг асуудлыг хоёр долоо хоногийн турш хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хурлын танхимуудын хажуугаар төлөөлөгчид уулзаж ярилцах хэсэг, кофе шоп, хоолны газар, Монголын уламжлал, соёлыг гадаадын зочдод танилцуулах хэсэг ч бий. Сайн дурын ажилтнууд төлөөлөгчдөд зам зааж, асуултад хариулж, хамгаалалтынхан нэвтрэх хөдөлгөөнийг зохицуулах аж.

COP17-д оролцохоор 20 мянга орчим хүний хүсэлт ирснээс эхний өдрийн байдлаар 13 мянга орчим хүнийг бүртгээд байна. Зохион байгуулагчид 10 мянга орчим оролцогч хүлээж байсан ч бодит бүртгэл хүлээлтээс хоёр дахин нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор бүртгэлийн ачааллыг бууруулахын тулд конвенцын зүгээс бүртгэлийг хоёр хоног түр зогсоосон байна.

Цэнхэр бүсийн доторх хөл хөдөлгөөн үргэлжилсээр нээлтийн нэгдсэн хуралдаан эхлэв.

Бага хурлын анхны хуралдаанаар Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийг COP17-ын Бага хурлын ерөнхийлөгчөөр сонгов. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Уудам тал нутагт минь эхэлж буй COP17 дэлхий нийтээрээ цөлжилтийн эсрэг нэгдэж, газраа нөхөн сэргээж, тогтвортой хөгжлийн төлөө урагшлах эргэлтийн цэг болно” гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Энэ удаагийн хурлаас гарах цөлжилт, газрын доройтолтой холбоотой шийдвэрийг 197 улс дагаж мөрдөнө. Тиймээс хоёр долоо хоногийн турш энд өрнөх хэлэлцүүлэг зөвхөн хурлын танхимд үлдэхгүй. Монгол Улс хурлыг зохион байгуулж байгаагийн эдийн засгийн үр нөлөө ч анхаарал татаж байна.

Тухайлбал, зочлох үйлчилгээний салбарынхан 11 өдрийн хугацаанд нийт 66 сая ам.долларын орлого олохоор тооцоолжээ.

"Дэлхийн 22 улс 66 павильон ажиллуулж, бусад улс оронтой туршлагаа хуваалцаж байна. Улс орнууд өөрсдийн хэрэгжүүлж буй ажил, технологи, шийдлээ танилцуулж, цаашид хамтран ажиллах боломжоо ярилцаж байна.

Монгол Улс ч энэ боломжийг ашиглан хиймэл оюун ухаан, Ногоон дата төв байгуулах чиглэлд багадаа хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан. Гэхдээ амлалт, зорилт ярьснаар ажил дуусахгүй. Үүнийг бодит үр дүн болгоход санхүүжилт, технологи, хэрэгжүүлэх нөөц боломж шаардлагатай" гэдгийг Ерөнхий сайд онцолсон юм.

Мөн хүн төрөлхтний өлгий болсон дэлхийгээ хайрлан хамгаалж, энх мөнх оршихын төлөө хамтдаа ихийг бүтээхийг уриаллаа.

Нээлтийн хуралдаан өндөрлөсний дараа төлөөлөгчид дараагийн уулзалт, хэлэлцүүлгүүд рүүгээ орцгоов.

ХЭЛЭЛЦЭЭ ДӨНГӨЖ ЭХЭЛЖ БАЙНА

Хурлын эхний өдрийн үдээс хойш COP17-ын тэргүүлэх чиглэл, хэлэлцэх гол асуудлуудыг танилцуулсан хэвлэлийн бага хурал боллоо. Ирэх өдрүүдэд мөн олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор тус хэвлэлийн хурлыг тогтмол зохион байгуулах аж.


Хэвлэлийн бага хуралд Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад,  Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчны дэд сайд, UNCCD COP16- ийн Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Осама Факеха нар оролцож олон улсын сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

Бэлчээр, газар, усыг тус тусад нь авч үзэх боломжгүй тул цогцоор нь шийдэх шаардлагатайг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд  Ц.Сандаг-Очир хэлж байв. Мөн зам, барилга, уул уурхай зэрэг дэд бүтцийг байгальд ээлтэйгээр төлөвлөх шаардлагатайг онцоллоо.

“Цаашдаа дэд бүтэц, зам тээвэр, барилга байгууламж, уул уурхай бүхий л дэд бүтцийг байгальд ээлтэй байдлаар шийдэх ёстой. Зам тавьсан ч байгальд ээлтэй, экологийн гарцтай байх ёстой” гэдгийг тэрбээр хэлэв.

COP17-д оролцож буй хуурай, гандуу уур амьсгалтай, далайд гарцгүй улс орнуудын хувьд ган, хуурайшилт, шар шороон шуурга, усны хомсдол зэрэг асуудал нийтлэг байна. Тиймээс эдгээр асуудлыг улс орнуудын нийтлэг нөхцөлтэй нь уялдуулан  ирэх өдрүүдэд хэлэлцэхээр байна.

Харин наймдугаар сарын 24-нд болох дээд түвшний уулзалтаар улс орнууд цаашид ямар асуудалд анхаарч, санхүүжилтээ аль чиглэлд түлхүү хуваарилах нь илүү тодорхой болно гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа.

COP17-ыг даргалж буй орны хувьд Монгол Улс аль нэг талыг илүү дэмжих бус, улс орнуудын байр суурийг ойртуулж, зөвшилцөлд хүргэхэд анхаарч ажиллах юм. Ирэх өдрүүдэд хэвлэлийн бага хурлыг тогтмол зохион байгуулж, хэлэлцүүлгийн явц болон гарч буй шийдвэрүүдийн талаар олон нийтэд мэдээлэхээр байна.

Харин өнөөдрийн гол аргаа хэмжээ нь ногоон бүсийн нээлтийн үйл ажиллагаа байх юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БАТ-ЭРДЭНЭ 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-18 202.9.40.162

Худлаа баахан $ амлаад тэр нь орж ирдэггүй юм гэдэг. Горьдчихым бн л даа. Хайран 270 тэрбум төг

Avatar

отгоо 2026-08-18 202.9.46.244

энэ олон улсны хоол унд , ор дэр унаа тэрэг манай улсын мөнгө гарын салаагаар урсаж бна.

Avatar

Нэргүй 2026-08-18 202.9.40.240

COP16 Саудын Арабт 2024 онд зохион байгуулагдсан юм. Хөрөнгө оруулагчид 12 тэрбумыг амалсан даа. Харин мөнгө нь орж ирээгүй, заавал мөнгө өгөх үүрэг, механизм ч байдаггүй юм даа. Монгол улсын нэр гарч байна гэхээс өөр ашиггүй эд. Татвар төлөгчдийн 300 тэрбум салхинд хийссэн, АСЕМ-аар 250 тэрбумыг хийсгэж, дараа нь татвар нэмсэн дээ.

Avatar

Нэргүй 2026-08-18 202.133.76.28

хэ 2тэрбумыг нь хэсэгхэн иддэг завшдаг нь хуваагаад авчих байлгүй дээ монголд үр өгөөжгүй болоод л дуусах биз

Avatar

баярт 2026-08-18 202.70.34.115

196 оны гээп шаагаад байдаг. Наана чинь 20 улсаас хүн ирсиймүү
Одоо хүн их байлга гээд хэдэн төрийн албаныханаа болон төрийн өмчид компаниудынхаа хүмүүсийг л цуглуулахбайлгүй дээ. хайран мөнгө

Avatar

Нэргүй 2026-08-18 66.181.178.229

Улныхнаа сайхан хуурлаа л гэж бодож байгаа даа орк хулгайнар.

Avatar

Нэргүй 2026-08-18 103.212.116.136

Дотороо бол сайхан хулгайландаа л гэж бодоцгоожуугаа дараа нь татвар төлөгчид төлчих юм чинь гээд

Avatar

How Humans live & work further 2026-08-18 202.126.88.202

Хүн Төрлөхтөн Байгалийн хамаг нөөцөө шавхан шавхан зөвхөн Эд Материалист Зүйлсийн төлөө л өдөр шөнөгүй аж төрж бна даа…..
Хүн Төрлөхтөн Буддагийн замналаар аж төрөх цаг иржээ 🙏🙏🙏🌷🌷🌷🌷🌷🌷

Avatar

Нэргүй 2026-08-18 59.153.114.224

зөв бичих дүрэм мэддэг хүн байна уу? боловсролын түвшин нь зөв бичих дүрмээс харагддаг. сэтгэгдэлчид, фб-чид дотор зөв бичдэг хүн тун ховор юм аа. Хүн төрөлхтөн гэж бичдэг юм!

Avatar

Нэргүй 2026-08-18 59.153.113.183

Та ч гэсэн л зөв бичнэ шүү🤣

Avatar

Нэргүй 2026-08-18 103.57.93.122

Сандаг-Очир сайд Та”Уламжлалт билчээр ийн мал аж ахуй эрхэлдэг Бүс нутагт газ рыг хувьчилж, хувааж хашаалж болохгүй” гэсэн Зөвлөмжийг энэ СОР-17 -гоос гар гуулаач !!!
Тэгж чадвал чамайг жинхэнэ УЛС ТӨРЧ хүн юмаа гэж хүндлэнэ шүү !!!

Avatar

Нэргүй 2026-08-18 202.9.40.217

эднрдуртайхиынэ.хужахманжуждахлгжийнрээд шаачхтэгээдмаллчиын.

Avatar

Нэргүй 2026-08-18 202.9.40.217

хитадманжууд хитадманжс соп17 хурл нтр шаахда нүүдэлчдыг з/б ажлыгахлгчтавьчн эдныг хичээгд хиычинхужахманж зорилгнбиелжбвлблор ашгнхужааманжуудхүртчинхужааманжуудынхужааманж
.эзлтиыхурлгж амжижбвотэрэр дарааниймхулгайн юм хн хиыснигэвл хужааманжуудбусдааргүйцтгүүлснмөриүлдэнхгж тэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж