Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өнөөдөр /2026.08.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:
-Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 97 шатахуун түгээх станцад нийт 873 тонн, орон нутгийн 37 шатахуун түгээх станцад 370 тонн газрын тосны бүтээгдэхүүн байна. АИ-92 автобензиний түгээлт үргэлжилж байна. Манай улсад 2700 тонн автобензин шинээр орж ирсэн. Үүнээс гадна 65 вагон буюу 4000 орчим тонн автобензин тээвэрлэлтийн замд явж байна. Татан авалтыг эрчимжүүлж, наймдугаар сарын 17-ноос улсын хэмжээнд шатахууны түгээлтийг хэвийн болгохоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Гаалийн ерөнхий газар, "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэг болон холбогдох аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулалтын ажлыг хийж байна.
Бусад төрлийн газрын тосны бүтээгдэхүүний үнийн тухайд Засгийн газар тодорхой бодлого баримталж, эх үүсвэрээс аль болох хямд үнээр татан авахад анхаарч байна. Харин зах зээлд нийлүүлэгдэж буй бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ үндсэндээ чөлөөтэй байгаа.
Өнгөрсөн саруудад дизель түлшний үнэ хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй томоохон сорилт тулгарсан. Энэ үед Засгийн газар татварын бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа хүлээх зэрэг арга хэмжээг авч, дэлхийн зах зээл дэх дараагийн сарын үнийн нөхцөлтэй уялдуулан шийдвэрүүд гаргасан. Ингэснээр үнийн өсөлтийг тодорхой хэмжээнд хязгаарлаж, дизель түлшний үнийг 850 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Харин дараагийн саруудад үнэ буурсантай холбоотойгоор 150 төгрөгөөр буулгасан.
Одоо дэлхийн зах зээлд бүтээгдэхүүний үнэ дахин өсөж байгаа нөхцөлд АИ-92 автобензиний үнийн асуудалд онцгой анхаарах шаардлагатай байна. АИ-92 бол хэрэглэгчдийн дийлэнх нь хэрэглэдэг гол бүтээгдэхүүн. Тиймээс өнөөдрийнх шиг хангамжийн хомсдол үүссэн нөхцөлд үнийг бүрэн чөлөөтэй орхих боломжгүй талаар аж ахуйн нэгжүүдтэй ярилцаж, хэлэлцэж байна.
Нийлүүлэлт багассан үед хууль бус шаглан дамлах явдал нэмэгдэж, үнэ огцом өсөх эрсдэл бий. Хэрэв зах зээлийг бүрэн чөлөөтэй орхивол АИ-92 автобензиний үнэ 5000 төгрөгт хүрэх нөхцөл үүсэж болзошгүй.
Тиймээс Засгийн газар тодорхой бодлого баримталж, үнийг бүрэн чөлөөтэй орхихгүй. Харин импортын өртөг нэмэгдсэн бодит хэмжээнд тулгуурлан үнийн зохицуулалтын асуудлыг авч үзэх шаардлагатай. Үнийн зөвлөл одоогоор албан ёсоор хуралдаагүй байна. Зарим аж ахуйн нэгж тодорхой хэмжээнд алдагдалтай ажиллаж, бүтээгдэхүүнээ борлуулж байгаа учраас зөвхөн үнийн асуудлаас гадна хангамжийг тогтвортой байлгахад гол анхаарлаа хандуулах ёстой.
Цаашид АИ-92 автобензинийг зах зээлийн бүрэн горимд шилжүүлэх асуудал яригдаж байгаа ч өнөөдрийн хомсдолтой нөхцөлд үнийг шууд чөлөөтэй тавих боломжгүй. Юуны өмнө хангамжаа тогтвортой болгох шаардлагатай.
Үүний тулд хоёрдогч, гуравдагч эх үүсвэрийг бий болгох, газрын тосны бүтээгдэхүүний агуулах савны багтаамжийг нэмэгдүүлэх, дотоодын боловсруулах үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулах ажлуудыг эрчимжүүлж байна. Зөвхөн энэ жил 150 мянган шоо метр багтаамжтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах сав ашиглалтад орно. Харин 2028 он гэхэд Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний гурван сарын хэрэглээг хангах хэмжээний стратегийн нөөцийн савтай болох зорилт тавьж байна. Үүнтэй зэрэгцэн газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ингэснээр Монгол Улс олон арван жилийн турш давтагдсан шатахууны хомсдол, тасалдал, шаглан дамлах асуудлаас үе шаттайгаар гарч, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой хангамжтай болох боломж бүрдэнэ. Хамгийн гол нь монголчууд тодорхой хэмжээний тогтвортой үнээр, тасалдалгүй шатахуунаар хангагдах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө эдгээр ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна.
С.УЧРАЛ
3,605.46






















































Монгол 2026-08-14 202.126.91.174
Нөгөө Дамдинням гэж сагсуу тэнэг яасан бэ? Сайдын ажлыг зүгээр нэг компанийн захиалга биелүүлэх утгаар хийдэггүй юм. Хэдийгээр MCS чамайг тавьсанч чи эхлээд чи Монголчуудын төлөө ажиллах ёстой юм. Даанч энэ эрэмбэ дараалал бүр эрт өнгөрсөн байна. Байдал ингээд үргэлжлэх юм бол тэсрэлт болоход Оджаргал та хоёр юу ч бишшүүдээ.
d 2026-08-14 160.250.66.5
ene gaz bas dagaad nemed baidag ni yamar uchirgtaim be
Нэргүй 2026-08-14 66.181.160.37
Үнэ чөлөөлөхгүй хүчээр бариад байвал цаашид шатахууны асуудал маш ноцтой байдалд хүрнэ шүү!!! Хэрэв төр засаг үнийг бариад сайжирдаг бол ийм байдалд хүрэхгүй байсан??!!
Нэргүй 2026-08-14 202.126.89.79
Үнэ чөлөөлөх боломжгүй Үнэ нэмж болно төр засаг
Иргэн 2026-08-14 202.126.88.186
монголд болж бүтэж байгаа юм юу ч алга даа. Хувьчлал нэрээр соц үёд байгуулсан бүхнийг, дээр нь лицёнз нэрийн дор байгалийн баялгийг хулгайлсан цөөнх хагартлаа баяжиж ард түмэн жинхэнэ элгээрээ мөлхлөө. Ядуурал, эмх замбараагүй байдал, үнийн хязгааргүй өсөлт, түгжрэл, шатахууны хомсдол, агаар орчны бохирдол, ажилгүйдэл, хавтгайрсан архидалт, хар тамхи, гэмт хэргийн өсөлт, дээдсийн өөр хоорондын тэмцэл зөрчил, төрийн ажлын залгамж чанар бүрэн алдагдсан, дифольт нүүрлэсэн ийм л дүр зурхг байна
Нэргүй 2026-08-14 66.181.178.229
Үнээ чөлөөлөө. 92ын үнийг сонгуульд зориулж зориуд бага байлгаж энэ бүх хямралыг үүсгэж бн.
Нэргүй 2026-08-14 59.153.114.68
тиймээ энэ үед үнэ чөлөөлвөл энэ засгийн газарт жинхэнэ дебилүүд ажиллаж байна гэж дүгнээд хувьсгал хийж болно,харин ямар нэг шалтаг шалтгаан гаргаад шатахууны хомсдолд оруулж үнээ тодорхой хэмжээгээр нэмээд байвал энэ нь тодорхой хэдэн компаны нөлөөнд ороод асуудлаа шийдэхгүй байна гэсэн хардлага төрүүлж байна учир нь та нарын хийж байгаа үйлдэл чинь дунд болон доод шатандаа яг л толины тусгал шиг бууж байдаг юм ийм юм болоод байвал тусгал нь яг хойд солонгос,
Уншигч 2026-08-14 202.126.88.184
Энэ хүн олон удаа иайлбар өгч бн. Өмнө өгсөн амлалттайгаа харьцуул дараагийн тайлбараа өгч бай. Удирдах ажил хариуцсан хүн бүх нөхцөл байдлыг хчналтдаа авч шийдвэр гаргаж түүнийгээ хариуцдөг. 92 бензин ханас сайн буюу маргаашаас хчзгаарлалтгүй болно гээд эхэлнэ дээ
Нэргүй 2026-08-14 59.153.114.68
Учир нь сайд юу хүсэж юу хэлэх гэж байгаагийн тусгал энэ хүнд ямарч хамаагүй үгүй бол ажлаасаа халагдана өндөр цалин тодорхой хэмжээний нэр хүндтэй байгаа нь сайхан, халагдлаа гэхэд хэнч биш дараа нь ажил олоход маш хүнд ,харин үүнийг давах нь ховор шүү,даваад гарсан нь жинхэнэ олон түмнийг араасаа дагуулж удирдагч болдог , нэг ёсны чингис хаан гэсэн үг гэхдээ үүнд маш олон юм нөлөөлдөг юм,жишээ нь генетикээс авахуулаад ,үүнийг биднийхээр ойлговол удам судар гэсэн үг.
Зочин 2026-08-14 59.153.115.217
хүн шоолсны хариуд тусгай албанд элсүүлнэ гоё өөд нь татна гэсэн 8 9 жил өнгөрлөө Бараа сураггүй шүү