niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 03:30 UTC Эх: https://news.mn/r/2881950/ 9eb304ec59550ccd… ← niitlelch.mn руу буцах

АИ-92 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

АИ-92 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

АИ-92 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдлээ

Монголчуудын дунд өргөн хэрэглэгддэг АИ-92 автобензин литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдэж, 3040 төгрөгөөр зарагдаж эхэллээ. Монгол Улсын хэмжээнд үндэсний их баяр наадмын дараагаас шатахуун хомсдож эхэлсэн  бөгөөд Засгийн газраас импортыг нэмэгдүүлэх зохицуулалтыг тасралтгүй авсан ч өнөөдрийг хүртэл жолооч нар шатахуун түгээх станцын гадаа хонон өнжин дугаарласан хэвээр буй. Мөн Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн шийдвэрээр АИ-92 автобензинийг энэ сарын 15-ныг дуустал 50 мянган төгрөгийн хязгаартайгаар олгох шийдвэр гаргаж, хэрэгжиж байсан юм.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “БНХАУ-аас нийлүүлэх шатахууны үнэ ОХУ-аас авч буй үнээс хоёр дахин өндөр байгаа бөгөөд АИ-95 автобензиний өөрийн өртөг литр тутамд 5600 төгрөгт хүрч байна. Одоогийн байдлаар Засгийн газрын гол зорилго нь шатахууны хангамжийг тогтворжуулах, үнийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна” гэх байр суурийг илэрхийлж байв.

Монгол Улс 2026 оны наймдугаар сард ОХУ-ын “Роснефть”, “Нефтьхимисервис”, “Газпром” нефть болон бусад компани, БНХАУ, БНСУ-аас нийтдээ 86,460 тонн АИ-92 автобензин, 1,280 тонн АИ-95 автобензин, 178,650 тонн дизель түлш, 7000 тонн онгоцны түлш авахаар захиалгаа баталгаажуулж, гэрээ хэлцэл хийсэн билээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-14 59.153.112.194

татвар бууруулсан хэмжээгэр үнэ буурах бус уу

Avatar

Нэргүй 2026-08-14 103.57.93.83

Даварцан гарууд вэ? Татвараа тэглүүлчихээд, дээрээс нь үнээ нэмээд байдаг. Тэгээд тэр нь олдохгүй. МАН зайл аа, үхэж далд ор.

Avatar

Нэргүй 2026-08-14 202.133.76.11

92ч яахав 95ыг бол барж банкиндаа хийхгүй юм байна бүүр 2000аар өсчээ

Avatar

Нэргүй 2026-08-14 66.181.160.37

Энхрий хайрт МАХН-МАН-даа баярлалаа!!!

Avatar

Нэргүй 2026-08-14 202.126.89.82

Дахин, дахин сонгоод, гуйлагчин болоод байж дээ

Avatar

Нэргүй 2026-08-14 66.181.183.254

Зохиомол хомосдол үүсгэж байгаад үнэ ээ нэмдэг МАНайханы буян шүү ккк

Avatar

Нэргүй 2026-08-14 202.126.91.153

Өмхий гужаа руу 30 жил байгаль орчноо сүйтгүүлэн байж нефтээ гаргачихаад дараа нь дабльдсан үнээр царай алдан авна гэж ямар эмгэнэл вэ

Avatar

Нэргүй 2026-08-14 66.181.177.63

ashgui, ushuu ch nemsen bolno

Avatar

EV car 2026-08-14 66.181.186.177

Цахилгаан машин их амар юм аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж