niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 03:33 UTC Эх: https://news.mn/r/2881583/ a9f4f40032f14a78… ← niitlelch.mn руу буцах

Шинэ томилгоонууд-2

Шинэ томилгоонууд-2

Засгийн газрын тэргүүн болон нийслэлийн Засаг дарга солигдоход дагаад сайд, дарга нар нь өөрчлөгдөж, харьяа агентлагийн даргыг шинээр томилдог болсон. Энэ дагуу шинэ томилгоонууд ч үргэлжилж байна. Ингээд сүүлд хийсэн зарим томилгоонуудыг нэгтгэн танилцуулъя.


ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭД ДАРГА Б.БОЛДЫГ ТОМИЛЛОО

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар "МООД" Болдоо нэрээр олонд танигдсан Б.Болдыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн дэд даргаар томилов. Ерөнхий сайд Н.Учрал энэ талаар "Өнгөрсөн таван жил зам тээврийн ослоор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтжээ. Бараг 10 цаг тутамд нэг хүүхэд зам тээврийн ослоос болж хохирч байна. Эрх бүхий байгууллагууд нь жил бүр нөлөөллийн аян хийж төсөв зарцуулдаг ч үр дүн гарахгүй байна. Тийм учраас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын орон тооны бус Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг сэргээж байна. Үндэсний зөвлөл хоёр дэд даргатай үйл ажиллагаа явуулна. Нэг нь хуулиар Зам тээврийн сайд ажиллана. Нөгөө дэд даргаар Б.Болд буюу та бидний мэддэгээр “Моод Болдоо”-г томиллоо" гэсэн юм.
Харин Үндэсний зөвлөлийн дэд дарга болсон Б.Болдыг олон нийт "Х.Нямбаатартай олон жил үзэлцсэнийхээ шанг дорвитойхон хүртлээ" гэж ч үзэж байна.
Түүний хувьд программист мэргэжилтэй бөгөөд өмнө нь СӨХ-ны даргаар ажиллаж байсан. 
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГИЙН ДАРГААР ДУУЧИН A COOL БУЮУ Б.АНХБАЯРЫГ ТОМИЛОВ

Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва дуучин A Cool буюу Б.Анхбаярыг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаар томилсон. Тэрбээр СУИС-ийн бүжгийн ангийг төгссөн бөгөөд A Cool нэрээр олон нийтэд танигдсан дуучин юм. Түүний хувьд өмнө нь 2022 онд ШШГЕГ-ын харьяа "Соёмбо" чуулгын даргаар томилогдон офицерын курст суралцаж хошууч, хожим дэд хурандаа цол хүртсэн ч 2024 оны хоёрдугаар сард өөрийн хүсэлтээр дэд хурандаа цол, албан тушаалаа хүлээлгэн өгсөн байдаг.

Тэрбээр энэ сарын 9-нд согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзан, биед нь халдсан хэрэгт холбогдсоноор нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байна.

ДУУЧИН Б.БАТЦЭНГЭЛ ХОТЫН ДАРГЫН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАЖ БАЙНА

Дуучин Quiza буюу Б.Батцэнгэл 2026 оны доодугаар сард нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвын шийдвэрээр Хотын даргын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан зөвлөх албан тушаалд томилогдсон юм. Улаанбаатар хотын захирагчаар Э.Бат-Үүлийг ажиллаж байх үед  буюу 2013 онд Quiza Нийслэлийн соёл урлагийн газрын дарга болж байв.

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГААР Х.ТАМИРЫГ ТОМИЛОВ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын даргаар Х.Тамирыг Засгийн газрын 2026 оны 333 дугаар тогтоолоор томиллоо. Х.Тамир нь төрийн албанд 27 жил, үүнээс боловсролын салбарт 25 жил ажилласан туршлагатай. Улсын Багшийн Их Сургуулийг 1997 онд “Урлан техникийн багш” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй, Монгол Улсын Техникийн Их Сургуульд 1999 онд “Инженер зураг зүй” магистрын зэрэг, 2003 онд “Боловсрол судлал”-ын доктор зэрэг хамгаалсан байна. Ажлын туршлага нь,
  • 1998-2000 он Монгол Улсын их сургууль дадлагжигч багш
  • 2000-2014 он Шинжлэх ухаан технологийн их сургууль Зураг зүйн багш, ахлах багш, дэд профессор, тэргүүлэх профессор
  • 2014-2022 Боловсролын их мургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал
  • 2022-2023 он Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга
  • 2023 он Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд Эрдэм шинжилгээний ажилтан
  • 2023-2024 он Хөдөлмөр, халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга
  • 2024 он Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын дарга
  • 2025-2026 он Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн бодлогын газрын дарга
  • 2026 оны гуравдугаар сараас Боловсролын ерөнхий газрын Багш, ажилтан байгууллагын, хөгжлийн газрын дарга,
  • 2026 оны 5 дугаар сарын 1-ээс Боловсролын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-08-13 103.212.117.213

МАН энэ дуучид, бөхчүүд гэх мэт нөхдийг албан тушаалд томилдог тэнэг уламжлалаасаа татгалзмаар, сонгуулийн сурталчилгаандаа ашиглахдаа л өр тавьчихдаг юм байх даа, кк

Avatar

Учралын Засгийн газар огцорч. Монголын Төр Засаг үнэхээр чадваргүй боллоо. 2026-08-13 66.181.182.17

Харамсалтай юмаа энэ балиар дуучид бөхчүүд Монголын Төрөөс зайлцгаа. Бас Хятадын э****з хужаанууд Монголын Төрөөс зайлцгаа.

Avatar

Нэргүй 2026-08-13 203.91.115.44

Учрал аа, эд нараа аваад зайлвал чиний Монголын төрд гүйцэтгэсэн хамгийн том гавьяа болно шүү

Avatar

Иргэн 2026-08-13 103.212.116.172

хоёр дуучин бол огт хэрэглэдэггүй хоолны сав

Avatar

Нэргүй 2026-08-13 59.153.115.173

Хоосон боловсролгүй баньд нар болио…

Avatar

Нэргүй 2026-08-13 192.82.66.41

uchral yu hiigeed bna daa. bolimoor bnaa

Avatar

Нэргүй 2026-08-13 202.179.26.82

Энэ дуулж ч чаддаггүй боловсрол гэхээр юмгүй, мөнгө нүдэнд нь харагдсан, яахаас ч буфцахгүйд хүрсэн шуналын дэв болсон дуучдыг Анхбаяр, Батцэнгэл гэсэн дуучид дуулж чалдахгүй болохоороо төрийн алба руу зүтгэх юм. Үүнийг бүрэн зогсоогооч ээ. Пүрэвдагва та энэ томилгоогоо боль.

Avatar

сонгогч 2026-08-13 202.9.47.3

Хоосон толгойтой Дуучид шоучид юугаа хийнэ ээ??????????????

Avatar

Мубис 2026-08-13 122.201.21.182

тамир бол сайхан хулгайч шүү дээ

Avatar

зочин 2026-08-13 66.181.185.164

Багаа бүрдүүлэх хэрэгтэй,Зорилтоо хэрэгжүүлэхийн тулд үүнээс зайлс хийх аргагүй, Ерөнхий сайдад ийм эрх бий Хуулиар оноосон эрх,

Avatar

зочин 2026-08-13 66.181.185.164

Сөрөг хүчин мэдээж өө сэв эрнэ, Шүүмжлэх гүтгэх аргаа олно, Яагаад дуучин хүн ямар нэг байгууллагыг удирдаад явж болохгүй билээ

Avatar

Зочин 2026-08-13 202.126.91.117

энэ боловсролгүй орилоо дуучид юугаа зөвлөдөг юмЕС УЧРАЛАА хар дуулмар аяддаг бсан одоо татвар ,үнэ нэмэхээс өөр юу ч хийхгүй бна

Avatar

Нэргүй 2026-08-13 202.9.40.187

хужааманжууд хуэааманж эжллгаа шааж хужааманж тагнуулж сонсчхоод хужааманж ажллнаандаа хэргжшүлж сумаараа тэгж ирээл хужааманж сургж хамруулж орлцужлж гяяяяхх гяяяяяхх.нвгяяяхр.и

Avatar

Нэргүй 2026-08-13 43.242.242.59

Цагдаагийн биед хүрч зоддог хүн яаж удирдах албан тушаалд очих билээ. Шалгуур нь ийм юмуу. Эсвэл авилгал өгсөн байж таарна

Avatar

Нэргүй 2026-08-13 66.181.178.206

энэ Учралт бүтэхгүй ээ

Avatar

Cok 2026-08-13 202.126.90.12

Учрал жүжигчин юм чинь арга үгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж