Хөршөө олон жил “мурьсан”-ы горыг монголчууд энэ өдрүүдэд илүүтэй мэдэрч байна. Шатахууны хомсдолыг бууруулахын тулд Засгийн газар БНХАУ-аас нефтийн бүтээгдэхүүн импортлох ажлыг эхлүүлсэн ч төмөр замын сүлжээгээ хөгжүүлээгүйгээс Эрээн-Замын-Үүд боомтод ирсэн ачаагаа автомашинд шилжүүлэн ачих их ажилтай зууралдах болов. Хэрвээ Замын-Үүдээс-Улаанбаатар хүртэл нарийн царигтай төмөр зам тавьсан байсан бол шилжүүлэн ачилт хийх шаардлагагүй, Эрээнээс-Улаанбаатар хүртэл тээвэрлэгдэн ирэх боломжтой. Нэг ёсны цаг хугацаа алдахгүй, мөн зардлыг нэмэгдүүлэхгүй байх боломж юм. Гэвч хоёр улсын төмөр замын цариг зөрдөг нь жил бүр өсөн нэмэгдэх болсон ачаа тээврийн өсөлтийг даах чадамжгүйд хүрчээ.
Статистик сөхвөл 2025 оны байдлаар Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор хоногт дунджаар өргөн царигийн төмөр замаар 16, нарийн царигийн төмөр замаар 7.5 галт тэрэг тус тус солилцож, 15.5 сая тонн ачаа л нэвтрүүлжээ.
Дээр нь Монгол Улсын одоогийн төмөр замын сүлжээ нь ачаа тээвэрлэх хүчин чадлын дээд цэгтээ тулчихсан нь давхар асуудал дагуулах болсоор удаж буй.
Уг нь "Монголын төмөр зам" ТӨХК нь төмөр зам барихын зэрэгцээ ачаа тээдэг. Гэвч "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замаар ачаа тээх боломжгүй, оросууд зөвшөөрдөггүй. Гэтэл "Улаанбаатар төмөр зам" -д нь зүтгүүр дутагдалтай гээд асуудал ч яригдах.
Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Монгол Улсын зэсийн экспортыг 2026 онд 2.1 сая тоннд хүргэхээр тооцсон. Зэсийн экспортын 1/4 нь Эрдэнэт үйлдвэрээс, 3/4 нь Оюутолгойгоос гардаг. Төмрийн экспортыг мөн нэмэгдүүлнэ. 2027 онд 9.5 сая, 2028 онд 9.6-9.8 сая тоннд хүргэхээр тооцлоо. Төмрийн экспорт сайн өсөж чадахгүй байгаа нь төмөр замын ачих тээвэрлэх чадавхитай холбоотой. Монголын төмөр зам хамгийн дээд чадавхдаа хүрсэн тул бидэнд шинэ төмөр зам, шинэ хос шугам хэрэгтэй байна. Шаардлагатай гэвэл зорчигч тээврийг зогсоох ажлыг хийнэ. Зорчигч тээврийг зогсоогоод оронд нь экспортыг дэмжих бодлого барина. Эдийн засгийн идэвхжил, гадаад орчны нөлөөлөл ямар байхаас шалтгаалж ийм арга хэмжээ авна” гэдэг мэдэгдлийг ч хийгээд амжсан. Энэ тухайгаа Засгийн газрын саяхны хуралдаанд ч дахин сануулсан байдаг. Гэхдээ Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Алдагдал хүлээдэг ч “Улаанбаатар төмөр зам”-ын зорчигч тээврийг зогсоох боломжгүй” гэх хариуг бариад буй.
Үнэндээ ч төмөр замын зорчигч тээврийг зогсоовол олон түмэн явгарч мэдэхээр байгаа.
Шатахуун хомсодсон, үнэ ханш нь өссөн энэ өдрүүдэд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн галт тэргээр зорчих зорчигчдын урсгал эрс нэмэгдэж, тасалбар нь олдохгүйгээс олон хоногоор хүлээх нь энгийн үзэгдэл болсон.
Уг нь УИХ-аас төмөр зам шинээр барих бодлогыг олон жилийн өмнө баталсан ч өнөөдрийг хүртэл ажил хэрэг болж чадалгүй удааширсан нь хэлсэн, ярьснаа хийдэггүйгээс болсон гэх асуудал ч хөндөгддөг. Тухайлбал, УИХ-аас 2023 онд Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн 1250 орчим км төмөр замын төсөл нь Европ, Азийг холбосон транзит тээврийг нэмэгдүүлэх, баруун бүсийн эдийн засгийг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой хэмээн үзэж, бодлого баталж байв. Гэвч энэ ажил өдийг болтол хэрэгжээгүй. Хэрэгжээгүй шалтгаан нь Ганцмод-Гушуунсухайтын төмөр зам дээр олон жил улстөржсөний балгаар өмнөд хөрш “Эхлээд хил холболтын төмөр замыг барьсны дараа бусад боомттой холбогдох төмөр зам барих асуудлыг шийдвэрлэнэ гэх байр суурь барих болсноос улбаатай аж.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам нь Монгол, Хятадын хилийг холбох 32.6 км урттай, хос царигтай хил дамнасан төмөр зам болох юм. Энэ онд бүтээн байгуулалтын ажлын 70 орчим хувийг гүйцэтгэх, 2027 оны эхэнд үлдсэн ажлаа гүйцээж, мөн оны дөрөвдүгээр сард туршилтын тээврийг эхлүүлэх төлөвлөлттэй байгаа.
Бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын Төмөр замын барилгын корпораци гүйцэтгэж буй. Төслийн нийт өртөг 900 гаруй тэрбум төгрөг болсон ч нэмэх саналыг гүйцэтгэгч тал тавьсан байдаг. Иймээс өртөг өсөх нь тодорхой болсон.
Гэхдээ хамгийн гол анхаарах асуудал нь дээрх хил холболтын төмөр зам тавигдаж, ашиглалтад орсон нөхцөлд бусад боомттой холбогдох төмөр замын ажлыг ярина гэдэг “болзол” тавих болсон нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг боомилох хүндхэн сорилттой тулгаруулаад байна. Иймээс Засгийн газар нэн тэргүүнд Замын-Үүд-Эрээн боомтын 1435 мм царигтай хоёр дахь төмөр замыг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслөө цаг алдалгүй ажил хэрэг болгох талд анхаарахгүй бол дэд бүтэц хөгжөөгүйгээс үүдэлтэй өрсөлдөх чадварын хямралаас мөддөө гарахгүй нь ээ.
Г.ХОРОЛ
3,605.46






















































sukhbat 2026-08-13 103.229.122.163
нарийн цагирагт төмөр зам тавих хэрэгтэй.
Зочин 2026-08-13 202.126.89.159
Нарийн зам тавивал их л хэрэгтэй дээ. Нефтийн үйлдвэр, Цахилгаан станцын дараа монгол улсын хийх дараагийн ажил бол нарийн төмөр зам.. аа мартах шахлаа авилгалыг устгах..
иргэн 2026-08-13 59.153.114.94
нарийн царигаар танк оруулж ирдэг жээнко нь хаана явж байдаг юм бол доо, оросын тавиул гээд хүмүүс бичээд л байх юм, уг нь тэр цариг энэ тэр хамаагүй, эдийн засгийн өсөлтөд хэрэгтэй л гэж үзвэл нарийн царигаа хурдхан тавиад ашиглах нь чухал, монгол шиг жижиг орны эсрэг танк пуужин хэрэггүй, явж явж бид ер нь өөрөө өөрсдийгөө л сүйрүүлж чадах байх.
иргэн 2026-08-13 202.179.18.31
Хоёр хөршийг холбосон хосолсон нарийн цариг оруулах хэрэгтэй. Экспорт хийх, Транзит хийх хоёр замтай болох хэрэгтэй. Барих хөрөнгийг Хувийн хэвшил, Ард иргэдээс татсан хөрөнгө, Гадаадын хөрөнгө оруулалт оруулалт, зэрэг хамтарсан компаниар шийдэх боломжтой, Энэ нь ЭЗ ийг тэлэх сайн шийдэл гэж үзэж бна.
Нэргүй 2026-08-13 66.181.178.213
ёстой мулгуу сэтгүүлч үү дээ. хамар доор хагархай гэгч шиг бурах юм аа.
Нэргүй 2026-08-13 202.126.88.202
асууу
Асуу....... 2026-08-13 202.126.88.202
ЗАМ БАРИУЛААГҮЙНХЭЭ төлөөө Өчнөөн Олон СОНГОГДСОН УИХ-ын Диптаатуудаасаа Ял асууу !!!!! Оюу Толгойг Зогсоож, Гадаадын Хөрөнгө Оруулалтыг Хааж боосон Улс Төрчидөөсөөө Ял асууу
Нэргүй 2026-08-13 202.131.245.210
Одоо Орос ах нар нарийн царигаар Хятадтай холбогдоод эхэлж бн БИд дунд нь тэнэгтээд ганцаараа өргөн царигтай үлдэх төлөв харагдаж бн Тэгэхээр Оросоос ирсэн ачааг өргөнлүү шилжүүлнэ Дахиад Хятадруу шилжүүлэх ачааг нарийн луу шилжүүлнэ гээд шилшүүлэлтийн зардал гэх үр ашиггүй зардал өдөр бүр байнга гараад бараа бүтээгдэхүүний үнэ дээр нэмэгдэнэ гэсэн үг
Нэргүй 2026-08-13 138.252.29.91
Харуулах боломжгүй.
Нэргүй 2026-08-13 66.181.179.200
Нарийн төмөр зам биш женкогоо барьж хорихоос нааш хөгжихгүй!
Нэргүй 2026-08-13 43.242.242.59
Нарийн цагирагтай төмөр зам тавих юм бол танк орж ирнэ гэж АН-аас Ерөнхийлөгч болж байсан нэг ухаантай хүн хэлсэн биздээ. Тийм амархан мартлаа гэж үү
Нэргүй 2026-08-13 202.9.46.104
МОНГОЛЫГ ХЯТАД ЭЗЭЛЖ СҮЙРҮҮЛЭХЭЭС ӨМНӨ ЖОНХУУ ДАНХ ӨНӨР НАРА ДУХ ШҮҮРТ ШУЛАМ ОТГОНБААТАРЫГ ШҮТЭГЧ ХЭСЭГ БҮЛЭГ ХАР МАССУУД МОНГОЛЫГ УСТГАНА. ТЭХЭЭР ЭХЛЭЭД ЭНЭ ХЭДЭН ХАРХ ШИГ ХАР МАСС ДАЛД ОРОХ ХЭРЭГТЭЙ.
Зочтн 2026-08-13 103.212.116.241
Манайд гадны дагуул амьтдын нөлөөгөөр өөрийгөө хөгжүүлдэггүй арга тасрахгүй юм даа. Соц үед дайсан гээд Америктай хүртэл харилцаа тогтоолгодоггүй байсан СССР харин өөрөө худалдаа хийж л байсан даа. Харин одоо манайд дагуулууд нь байнга саад хийсээр. Төмөр замаа ч хөгжүүлдэггүй, хүний гар харсаар…
Өвгөн Балдан 2026-08-13 103.212.118.13
Нарийн царигтай төмөр зам монголд таарахгүй ээ. Болохгүй,
Зочин 2026-08-13 202.21.102.98
ёстой чам шиг амьтныг үхэр гэдэг юм байна даа
Togoo 2026-08-13 43.242.243.196
үхэр гэх нэр хурцдана
Ван хуа минь 2026-08-13 202.21.108.53
Тийм аа хо үхэр монгу ямар их ээ байна тийм аа хамтдаа хөгжөөд хятад мөрөөдлийг бий болгох нь чухлаа тийм аа сайн найзаа
Нэргүй 2026-08-13 103.242.47.254
Жонхуугийн эзэн Эпштэйн нь үхсэн нь үнэн бол одоо нэг их танкгы үлгэрээ ярьж чадахгүй байлгүй дээ, улс орны эдийн засаг урагш ахихаа бодвол яалтгүй урд хөрштэй нэг стандартын төмөр замаар холбогдох хэрэгтэй. дэлхий даяар хятадын боломжийг ашиглах гэж өрсөлдөж байхад дэргэд нь байж төмөр замаар холбогдож чадахгүй тэнэгтээд шунал тонуулаас өөр болорьсролгүй цоохор дээлтийн жонхууд итгээд байж байна гэдэг эмгэнэл
Ван хуа минь 2026-08-13 202.21.108.53
Хааяаа чи яасаан ухаалаг монгу вэ дундад улсын болмжийг ашиглан мэнгу хөгжих ёстой ва ийм үзэлтэй монгу хүмүүс олон байх нь дундад улсад хэрэгтэй ва
Нэргүй 2026-08-13 122.201.22.79
Путин, Женко хоёр зөвшөөрөхгүй ээ!!!
Ван хуа минь 2026-08-13 202.21.108.53
Нарийн төмөр заи тавиад хятадын хөгжлийн галт тэргэнд хятад ахан дүүстэйгээ хамтдаа хөгжие монгол ахан дүүсээ
Нэргүй 2026-08-13 202.9.40.187
май муу хужааманж лаларууввд түрүйний бөөс хужааманж л******д.
Нэргүй 2026-08-13 103.111.68.2
шилэн цогоо муу хар гөлөг Оростой очоод энэ төмөр зам явж байгаа маршруутаар ахиж төмөр зам барихгүй гэдэг гэрээ хийгээд Сүхбаатарын одонгоор шагнуулсан
Нэргүй 2026-08-13 103.57.93.122
Хорлогчин төвдийн гарз нохойн гөлөг, Оросын тавиул Женкогийн хар гай гаар саатсан ТЗ-ын ажлаа сэргээхийн тул юуны өмнө тэр урвагчийг цаазлах хэрэгтэй шүү !!!
Ван хуаминь 2026-08-13 202.21.108.53
Чи ямар ухаалаг монгу ва дундад мэнгу хоёр нэгдэж агуу үйл хэргийг бүтээн хятад мөрөөдлийг буй болгох цаг айсуй ва оросын тавиулууд саад хийж чадахгүй ва монгу дундад хоёрын найрамдал эв нэгдлийг гагнах мэт холбох чухал ва манай угсаа нэгт танай төрийн түшээ хоёр улс ахан дүүс нэгдэх цаг боллоо гэж ямар мэргэн үг хэл ваа