Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын төрийн өмчит Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Яныг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд БНХАУ-аас энэ оны наймдугаар сард 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлэхээр болсонд талархал илэрхийлэв. Мөн цаашид нийлүүлэлтийн хэмжээг сар бүр 12-15 мянган тоннд хүргэж, тогтвортой байлгах хүсэлт тавилаа.

Түүнчлэн энэ сард нийлүүлэх автобензиний үнийг олон улсын зах зээлийн ханшаас өндөр, үнийг бууруулах боломжийг судлахыг хүслээ. Тэрбээр Монгол Улсад үүсээд буй шатахууны нөхцөл байдлыг шийдвэрлэхэд Иж бүрэн стратегийн түншлэл бүхий БНХАУ-ын тал дэмжлэг үзүүлэх талаар БНХАУ-ын Бүх Хятадын Ардын их хурлын дарга Жао Лөжи, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян болон Гадаад хэргийн сайд Ван И нартай уулзах үеэр ярилцсан тул "Петрочайна Дачин Тамсаг" ХХК оролцоогоо улам идэвхжүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тухайлбал, Монголоос БНХАУ-д экспортолж буй газрын тосоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монгол Улсад өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх, олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлээр бодит ахиц гаргахыг хүсэв.
Энэ асуудлаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямыг ирэх долоо хоногт БНХАУ-д албан томилолтоор ажиллуулахаар болсныг мөн уулзалтын үеэр мэдэгдлээ.

"Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жан Гуан Ян 2012 оноос хойш шийдвэрлэгдээгүй байсан татварын маргааныг шийдвэрлэж өгсөн Ерөнхий сайд Н.Учрал болон Засгийн газарт талархал илэрхийлээд дэлхий дахинд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хумигдаж, үнийн өсөлт үргэлжилж буй энэ үед Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахад анхаарахаа мэдэгдэв. Мөн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын БНХАУ-д хийх албан томилолтыг үр дүнтэй болоход бүх талаар дэмжин ажиллана гэв.

"Петрочайна Дачин Тамсаг" ХХК нь Монгол Улсын газрын тосны салбарт 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Тус компани цаашид Монгол Улсад хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа өргөжүүлж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр мөн илэрхийллээ.
3,605.46






















































Зочин 2026-08-08 202.55.180.186
Ер сайд ингэтлээ доош орж уулзалт хийж болохгүй л дээ
Наад компани чинь шийдэх үү ?
Нэргүй 2026-08-08 202.126.88.207
Хүнд Хэцүү аль ч үед Төр Удирдагчидын тар ч танигдах юм дооо…….
Нэргүй 2026-08-08 202.9.40.160
би одоо яааж тэр аймр бүлглж хулгай шааж хужөаманж хулгайэмнгөөр дэмжижбгаахулгаыингныдэмжлртэйхужааманжуулыг ажллж бгаа хужааманж хулгайд хүрхэв дээ.гяяяхххгяяяяххгяяяя.
Нэргүй 2026-08-08 202.9.40.160
би одоо яааж тэр аймр бүлглж хулгай шааж хужөаманж хулгайэмнгөөр дэмжижбгаахулгаыингныдэмжлртэйхужааманжуулыг ажллж бгаа хужааманж хулгайд хүрхэв дээ.
Нэргүй 2026-08-08 122.201.22.3
"БНХАУ-д … автобензин … нийлүүлэх хүсэлт тавилаа" ??!!
Нэргүй 2026-08-08 122.201.22.3
Аль эрт ингэх байсан юм, харин ч их хожуу эхэллээ!! Дайны нөхцөлд байгаа ОХУ цаашид манайд шатахуун тогтвортой нийлүүлэх боломж нь алдагдах эрсдэлтэй тул Хтадаас байнга тогтмол авдаг болох нь стратегийн чиг шугам гарцаагүй мөн!! Хятадын шатахуун оросынхоос арай үнэтэй байсан ч авахаас өөр гарцгүй! Цаашид хятадыгаа элдвээр муулж харааж зүхдэгээ хумих хэрэгтэй!!!
Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: ҮАБЗ-ийн түвшинд судалж, төрийн бодлогоо тодорхойлох асуудал байна шүү 2026-08-08 66.181.178.156
Манай ЗГ аргагүй байдалд оржээ.ШАТАХУУНЫ ХУВЬД Орос, Хятад хоёр гуйж амьдарч байна.Орос-Украйны дайн мөд дуусах шинжгүй байгаа нь энэ байдал үргэлжлэх магадлалтай болголоо.Нефтийн үйлдвэр ашиглалтад орлоо ч оросоос түүхий нефть авах байх шүү.Шатахууны хэрэглээ нэмэгдээд байдаг.2 хөрштэйгээ харилцаа сайн байгаа нь бидний давуу тал.Гал унтраах аргаар бус,ҮАБЗ-ийн түвшинд даацтайхан судалж шийдэх асуудал.
Нэргүй 2026-08-08 202.126.89.52
тэгээд ч надад хулгай шааж амьдр хүсл бх чгүй хүсэх чгүй бн.
Нэргүй 2026-08-08 202.126.89.52
би одоо яааж тэр аймр бүлглж ажллж бгаа хужааманж хулгайд хүрхэв дээ.
Нэргүй 2026-08-08 202.126.89.52
хужааманж хулшай жүжгийг хэлхээрэй атаархжийн гэхийн хулгай худлаа тавилттай үлг зохиол жүжгд атаархдг хүнгж юу бх бхв дээ.
Нэргүй 2026-08-08 202.126.89.52
хужааманжтавилттай жүжг тавилттай зохиолтой жүжгд атархлаа юу битгий эндүрээд бай л даа хужааманж тавилттай үлгр жүжг зохииолыг таслн зогссож устгх гж хэлж бичж бн.х***а манжууд жоохн ойлголдоо. ямар эндүрцийн бээ худл хулгайч жүжгийчин тэгээд хараад байгаад бхуу.
Нэргүй 2026-08-08 202.126.88.205
Одоо бүр хятад өвөрт өөрсдөө гулсаж орохгүй шүү нефть боловсруулах үйлдвэрээ нэн яаралтай горимоор баыгуул бас нөөцийн саваа маш ихээр бүрдүүл улсын болон хувийн нефть боловсруулах үйлдвэрээ бариад харин Орсосод бензинээ зараач малнуудаа
зочин 2026-08-08 103.57.95.102
Монголд тийм их түүхий нефтний нөөц байхгүй, Шинээр барьж буй нефтний үйлдвэрийн хэрэгцээт түүхий эдийг удаан хугацаанд бүрэн хангах боломж муу , Тэгээд ч нөөцөө хэмнэлттэй зарах хэрэгтэй, Гадаадаас түүхий нефт авч боловруулж хэрэглэх шаардлага гарах б**х, Ийм орон зөндөө бий