niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 04:04 UTC Эх: https://news.mn/r/2880876/ 1f45c80701edf2e8… ← niitlelch.mn руу буцах

Б.Солонгоо: Монгол Улс “Рио тинто”-гоос нөхөн төлбөр шаардах ёстой

Б.Солонгоо: Монгол Улс “Рио тинто”-гоос нөхөн төлбөр шаардах ёстой

Б.Солонгоо: Монгол Улс “Рио тинто”-гоос нөхөн төлбөр шаардах ёстой

"News" агентлаг өнгөрч буй долоо хоногт цаг үеийн болон бусад асуудлаар ярилцлага, тодруулга өгсөн зочдынхоо яриаг тоймлон дахин нийтэлж байна.


-“Рио тинто” компани хөрөнгө оруулагчдадаа Оюутолгой төсөлтэй худал мэдээлэл өгсөн гэдэг нь батлагдаж, хувьцаа эзэмшигчдэдээ нөхөн төлбөр өгөх болсон талаар мэдээлэл гарсан. Энэ нөхцөл байдал Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" компани Оюутолгойн асуудлаар хэлэлцээнд давуу байдал авчрах боломжтой юу?

-Мэдээж, Засгийн газарт давуу байдал авчирна. “Рио тинто” компани одоогийн байдлаар Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудлаас болж АНУ, Канад улс дахь жижиг хувьцаа эзэмшигчдэд нөхөн төлбөр өгөх болоод байна. Хэдхэн хоногийн өмнө Канад улсын шүүхэд жижиг хувьцаа эзэмшигчид нэхэмжлэл гаргасны дагуу “Рио тинто” компани 22 сая канад долларын нөхөн төлбөр төлөхөөр болсон мэдээлэл гарлаа. АНУ-ын Нью-Йорк мужийн шүүх мөн 2025 оны арваннэгдүгээр сард Петвотер тэргүүтэй жижиг хувьцаа эзэмшигчдэд “Рио тинто” компани 138.9 сая ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцсоныг баталгаажуулсан. Жижиг хувьцаа эзэмшигчид нөхөн төлбөр авч байгаа шалтгаан нь ерөөсөө л Оюутолгой төсөлтэй холбоотой. Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын нөхцөл байдлын талаар “Рио тинто” компани үнэн бодитой мэдээллийг цаг хугацаанд нь хөрөнгө оруулагчдадаа өгөөгүй, худал ярьснаас болсон хэрэг.

“Рио тинто” компани жижиг хувьцаа эзэмшигчидтэйгээ нөхөн төлбөр өгөхөөр тохиролцож буй нь өөрөө асуудал байсныг харуулж байна. Огт асуудалгүй, үнэн бодит мэдээлэл өгч байсан бол хэдэн арван сая ам.долларын нөхөн төлбөр сайн дураараа төлөхгүй шүү дээ.

Энэ жишгээр манай улс ч гэсэн нөхөн төлбөр нэхэмжлэх бүрэн боломжтой, шаардах ёстой юм. Засгийн газрын Ажлын хэсэг энэ асуудлыг судалж, “Рио тинто” компаниас тайлбар заавал авч, яриа хэлэлцээндээ давуу байдал бий болгох ёстой. Нөгөө талаар Оюутолгой төслийн нөхцөл байдлын талаар “Рио тинто” үнэн бодит мэдээлэл өгч байгаа эсэхийг ч нягталж, “Рио тинто”-гоос мэдээлэл, тайлбар шаардах нь яриа хэлэлцээнд чухал ач холбогдолтой.  Хэрэв Засгийн газрын Ажлын хэсэг энэ ажлыг хийхгүй, шаардлага гаргахгүй байвал улсынхаа эрх ашгийг огоорсон, маш том эс үйлдэл болно.

-Өмнө нь ч гэсэн “Рио тинто”, “Туркойс хилл ресурс” компаниудын жижиг хувьцаа эзэмшигчид гүний уурхайн бүтээн байгуулалтын асуудлаар шүгэл үлээж байсан. Тэд хэд хэдэн удаагийн маргаандаа ялалт байгуулсан байдаг. Та бүхэн тэдэнтэй хамтран ажилласан байсан байх аа. Энэ талаар уншигчдад мэдээлэл өгөхгүй юу?

-Оюутолгой төслийн хоёр дахь үе шат буюу гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой эргэлзээтэй мэдээлэл 2020 оноос эхлэн гарч байсан. “Рио тинто” компани анх 2019 оны долоодугаар сард гүний уурхайн бүтээн байгуулалтын капитал зардал 1.9 тэрбум ам.доллароор нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хоёр жилээр хойшилж буй талаар мэдэгдсэн. Үүний шалтгааныг геотехникийн буюу газрын доорх геологийн нөхцөлөөс боллоо гэж тайлбарлаж байсан. Харин олон улсын хэвлэлээр “Рио тинто”-д ажиллаж байсан зөвлөхүүд шүгэл үлээж, компаниас худал мэдээлэл өгч байгаа талаар олон нийтэд хандсан. Тухайн үед Засгийн газрын Ажлын хэсэг шүгэл үлээгчидтэй холбогдож мэдээлэл авч, хамтран ажиллаж байсан. Их Британи улсын иргэд Ричард Боули, Маурис Даффи нар 2021 оны наймдугаар сард Монгол Улсад ирж, Ажлын хэсгийн гишүүд, төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж байсан. Шүгэл үлээгчдийн өгсөн зөвлөгөөний дагуу бид Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хэтэрсэн шалтгаан, нөхцөлийг судалж дүгнэлт гаргуулах шаардлагыг “Рио тинто” компанид тавьж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулж байлаа.

Шинжээчдийн дүгнэлтээр зардал хэтэрч, хугацаа хойшилсон нь “Рио тинто” компанийн менежментийн алдаа, удирдлагын болон худалдан авалтын буруу шийдвэрээс болсныг нотолсон. Үргэлжлүүлээд зардлын аудит хийх зөвлөмж гарч байсан. Харамсалтай нь “Рио тинто” компани энэ ажилд маш хойрго хандаж, хөндлөнгийн аудит оруулах асуудал үндсэндээ замхарч байна.

2020-2021 онд Засгийн газрын Ажлын хэсэг энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байхад Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшдэг, Нью-Йорк, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойс хилл ресурс” компанийн жижиг хувьцаа эзэмшигчид мөн гомдол, нэхэмжлэл гаргаж байсан. Жижиг хувьцаа эзэмшигчдийн тавьж байсан асуудлыг тухайн үед Монгол Улсын Засгийн газар ч хөндөж, “Рио тинто”-гоос тайлбар, мэдээлэл шаардаж байсан. “Рио тинто”-гийн бидэнд өгөхгүй байсан мэдээллийг бид шүгэл үлээгчдээс авч байсан гэсэн үг.  Энэ бол маш ноцтой асуудал юм. “Рио тинто” компани Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлдэг, Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлагын шийдвэрийг бие даан гаргадаг. Их хэмжээний менежментийн төлбөр ч үүний хариуд авдаг.

Үүнтэй харьцуулахад хангалттай хариуцлагатай ажиллаж, Монгол Улсын Засгийн газар болон олон нийтэд үнэн бодитой мэдээлэл өгч байсан уу гэвэл 2018-2020 онуудад худал ярьж байсныг бид тухайн үед нотолж байсан. Энэ нь 2021-2022 оны яриа хэлэлцээнд томоохон хөшүүрэг болж өгсөн. Оюутолгой компани дахь төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох, хуримтлагдаад байсан 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн тэглүүлсэн яриа хэлэлцээний үр дүн ч үүнтэй холбоотой. Бид үргэлжлүүлж энэ асуудлыг судалж, зардлын аудит оруулах шаардлагыг тавьж байсан боловч одоо болтол үр дүн гараагүй байна.  Харамсалтай нь сүүлийн хэдэн сар Засгийн газрын Ажлын хэсэг шүгэл үлээгчидтэй хамтарч ажиллаж байсныг буруугаар тайлбарлаж, мушгин гуйвуулж, мөнгө угаасан зэрэг худал мэдээлэл тараах болсон нь харамсалтай. Тухайн үед холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэр гараад л хамтарч ажилласан. Биднийг шүгэл үлээгчидтэй хамтарч ажиллаж байгааг мэдээд “Рио тинто” маш их дургүйцэж, эсэргүүцлээ илэрхийлж байсан. Үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжийг ч хаасан болов уу.

Дэлгэрэнгүйг энд линкээр унших боломжтой.


А.Батхүү: Урьж авчирсан жуулчдаа өдөржин шатахуунд дугаарлуулна гэдэг ичгэвтэр байна

-Танай компани голчлон БНСУ-ын жуулчдыг Монгол Улсад аялуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож байгаа. Энэ жилийн хувьд Солонгосоос ирэх жуулчдын урсгал хэр байгаа вэ?

-Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан. Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалаад нислэгийн зардал нэмэгдсэн. Солонгос улс өөрөө бас эдийн засгийн хямралтай байгаа учраас аялагчид бүсээ чангалж, илүү зүйлд мөнгө зарахыг хүсэхгүй байх шиг байна. Солонгос зах зээлийг багц аялал, чөлөөт аялал гэж хоёр хуваадаг. Энэ жил чөлөөт аялал багассан. Багц аялал гэж автобусаар аялдаг  тэтгэвэрт гарсан хүмүүс гол үйлчлүүлэгчид байдаг. Эдийн засгийн нөхцөл нөлөөлөхгүй байгаа дүр зураг бий. Багцын аялагчид тоон үзүүлэлтийн хувьд буураагүй. Автобусаар хол биш Тэрэлж хүртэл аяладаг. Холдоод Элсэн тасархай ордог. Чөлөөт аялалд  ерөнхийдөө залуучууд хамрагддаг. Монголын говь, эсвэл Хөвсгөл рүү хол аяладаг. Олон хоног аялж, зардал өндөр гаргадаг учраас буурсан байх талтай. Энэ жил эсрэгээрээ Европын орнуудын аялагчид өмнөх жилүүдийг бодвол нэмэгдсэн байна. Европ жуулчдын урсгал нэг хэсэг уналтад орчихсон байсан шүү дээ. Европ зах зээл Орос, Украины дайнаас шалтгаалаад бууралттай байсан бол энэ жилээс сэргэсэн байна.

-Монгол Улсын аялал жуулчлалын салбарын нэг том өрсөлдөгч нь Өвөрмонголын зах зээл болоод байгааг салбарынхан хэлэх болсон. Нөлөөлөл нь мэдэгдэж байна уу?

-Хятад, Өвөрмонголын зах зээлд  яг адилхан элсэн цөл, говь нь байгаа. Үйлчилгээний хувьд Монголоос хавь илүү. Үнийн хувьд хямд байна. Дээр нь Хятад  руу хоёр талдаа визгүй болсон зэрэг нь солонгос жуулчид Өвөрмонгол руу аялахад нөлөөлж байна. Яг Монголын байгаль, монгол ахуйг үзье гэвэл манайхаас өөр сонголт байхгүй. Зарим жуулчин Монгол Улс, Өвөрмонгол хоёроо ялгахгүй шууд сонгосон тохиолдол байсан. Өвөрмонголд очсон хойноо “Өө энэ чинь Хятад улс байсан юм уу” гэж ярьж байгаа хүмүүс таардаг. Өнгөрсөн жилээс эхлээд Өвөрмонголын аялал жуулчлалын салбар хүчтэй өрсөлдөгч болоод гараад ирлээ. Солонгосоос Өвөрмонгол руу шууд нислэгүүд хүртэл эрчимтэй хөгжсөн нь үүнд нөлөөлж байгаа. Нислэгийн үнэ хямд. Аяллын үнэ ч хямд, үйлчилгээ нь манайхтай харьцуулахад харьцангуй сайн байгаад байна. Дэд бүтцийн хөгжил бас өндөр. Зочид буудал, хоолны үйлчилгээ ч илүү байна шүү дээ. Гэхдээ яг жинхэнэ Монголыг үзье гэж байгаа жуулчид Монголыг зорих сонирхол хэвээр байгаа. Энэ жилийн хувьд эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлж байна.  Өвөрмонголоор явж үзэхэд, яг Монгол шиг тал дүүрэн мал нь бэлчиж байдаг, нүүдэлчдийн бодит ахуй, амьд байгалийг үзэхэд хэцүү. Тав тух хангасан нөхцөлийг зохиомлоор бий болгож, аялал жуулчлалд зориулсан хөтөлбөрүүд гаргасан байна билээ.

 -Япон жуулчид яг энэ ялгаа заагийг ойлгоод байх шиг харагддаг?

 -Тэрийг япончууд маш сайн ойлгодог. Сүүлийн үед япон жуулчдын урсгал нэмэгдсэн. Япон, солонгос жуулчдын ялгаатай тал үүн дээр ажиглагддаг.  Солонгос жуулчид нэг аяллаар олон газраар явж, их юм үзэхийг зорьдог. Богино хугацаанд өөрсдийгөө ч ядраах тохиолдол байна.  Япончуудын хувьд нэг газраа олон хоноод, ойр хавьдаа үзэх газруудаа төлөвлөж аяладаг. Тэр аяллаасаа өндөр сэтгэл ханамж авч чаддаг онцлог ажиглагддаг.

Дэлгэрэнгүйг энд линкээр унших боломжтой.


Б.Гантулга: Хурд хэтрүүлэх, гүйцэд түрүүлэх нь ослын шалтгаан болж байна

-Зуны улиралд орон нутгийн замд гарах зам тээврийн осол нэмэгддэг. Энэ жилийн тухайд нөхцөл байдал ямар байна вэ? 

-Баяр наадмын урт амралт дууссан ч аймаг, сумын ой, ургийн баяр гээд орон нутгийг чиглэх авто замын хөдөлгөөний эрчим буурахгүй, үргэлжилсээр байна. Ингэхдээ зарим жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргахаас гадна хурд хэтрүүлж байгаа нь осол гарах бас нэг шалтгаан болж байна. Жолооч нар орон нутгийн замд зорчихдоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл огт жолоодохгүй байхыг ухамсарлах ёстой. Түүнчлэн заагдсан дээд хурдыг хэтрүүлэлгүй, замын нөхцөл байдалд тохируулан зорчих нь чухал.

Бид аян замд яваа нэгнээсээ "Сайн яваад ирэв үү" гэж асуудаг болохоос "Ямар хурдан яваад ирэв" гэж хэзээ ч асуудаггүй шүү дээ.

Тиймээс хөдөө орон нутгийг зорихдоо яаралгүй, замын хөдөлгөөний дүрмээ баримталж зорчих хэрэгтэй. Мөн үзэгдэх орчин хязгаарлагдмал өгсүүр, уруу, огцом эргэлт болон гүүр, төмөр замын гарам зэрэг аюултай бүсүүдэд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийж байна. Ингэснээр баяр наадмын амралтын өдрүүдэд ноцтой ослууд гарсан. Дээрээс нь зарим орон нутгийн  замууд эвдэрсэн,  засвартай байгаа учраас замын нөхцөлд хурдаа тааруулж явах нь хамгийн чухал. Хол замд гарахаас өмнө тээврийн хэрэгслийн гэрэл, дугуйн хийг шалгахаас гадна запас дугуй авч явах хэрэгтэй.

Мөн тос тосолгоо, тоормоз, аюулгүй байдлын дагалдах хэрэгслийг сайтар шалгах шаардлагатай бөгөөд бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох нь өөрт төдийгүй бусдад аюул учруулах хамгийн том эрсдэл болдог.

Үүнээс гадна урт замд жолооч ядарч нойрмоглох нь согтуугаар жолоо барьсантай ижил хэмжээний аюул дагуулдаг тул хоёр цаг тутамд түр зогсож амарч байх, бага насны хүүхдийг зориулалтын хамгаалалтын суудалтай зорчуулах нь нэн чухал. Эцэст нь, жолооч төдийгүй бүх зорчигчид хамгаалах бүсээ бүрэн зүүж хэвших хэрэгтэй. Жолооч нар маань хажуудаа хамгийн хайртай хүмүүсээ суулгаж явдаг учраас тэднийхээ аюулгүй байдлыг бүрэн хариуцаж, санамсар болгоомжгүй ганцхан хоромд эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, аюулгүй аялахыг уриалж байна.

-Жолооч хүн замын хөдөлгөөнд оролцохоос гадна зорчигчдынхоо аюулгүй байдлын төлөө ямар хариуцлага хүлээх ёстой вэ?

-Манай зарим жолооч нар зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангаж хэвшихгүй байна. Үүнээс үүдэж осол гарахад зорчигч илүү хүнд бэртэх цаашлаад амь насаа алдаж байна. Тодруулбал, зорчигчдод хамгаалах бүс зүүлгэдэггүй, бага насны хүүхдийг зориулалтын хамгаалалтын суудалгүй, буруу тээвэрлэдэг зөрчлүүд маш их гарч байна.

Осол аваар гарахад хамгаалах бүс зүүгээгүй зорчигч хамгаалалтгүй үлддэг тул хүндээр гэмтэх, цаашлаад амь насаа алдах харамсалтай тохиолдол удаа дараа бүртгэгдсээр байна.

Жолооч тээврийн хэрэгслийн хүрдний ард суусан л бол зөвхөн замын хөдөлгөөнд анхааралтай оролцоод зогсохгүй, цуг яваа хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг бүрэн хариуцаж байгаагаа ухамсарлах ёстой. Иймд дүрэм журмыг чанд баримтлан, тээврийн хэрэгсэлд суумагц бүх зорчигчдын хамгаалах бүсийг тохируулан зүүлгэж, хүүхдийг заавал зориулалтын суудалд нь аюулгүй суурилуулан зорчуулах нь болзошгүй эрсдэлээс амь нас, эрүүл мэндийг хамгаалах хамгийн чухал дадал.

Дэлгэрэнгүйг энд линкээр унших боломжтой.


Б.Дашдондог: The HU тайзан дээр яг л арслан барс шиг асаж тоглодог

-Юуны өмнө “The HU” хамтлагийн 10 жилийн ой нь тохиож байгаад баяр хүргэе. Удахгүй наймдугаар сарын 8-нд тоглолт нь болох гэж байна. Бэлтгэл ажил нь ямархуу байна вэ?

-“The Hu” хамтлагийн 10 жилийн ойд зориулсан тоглолтын бэлтгэл ажил маш сайн үргэлжилж байна. Та бүхэн харж байгаа байх. Бид бүхэн тайзаа засаад үндсэн дуугаралтууд, чанга яригчийн хөглөлт зэргээ хийж байна. Дэлхийд алдартай чанга яригч, тайзны төхөөрөмжийн set up, холболт найруулгаа хийгээд дуусаж байна. “Skin entertainment”-ийн Анар манай тоглолтын найруулагчаар ажиллаж байгаа. Бид нар хамтдаа шинэ найруулга, шинэ дуугаралт, шинэ тоглолт гээд хүчирхэг, сүнслэг дуугаралтуудыг та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна.

-Энэ удаагийн тоглолтынх нь онцлог юу вэ?

-Энэ тоглолтын онцлог “THE HU” хамтлагийн 10 жил тоглосон тоглолтуудаас хамгийн урт нь болно гэж ойлгох хэрэгтэй. Гурван цомгоос нийт 27 дуу дуулагдана. Эдгээр 27 дууны тоглолт гэдэг бол нийтдээ хоёр цаг хагас, бараг гурван цаг шахуу тоглолт болно гэсэн үг.  Бид өмнө нь 1 цаг, 1:30 цаг дандаа сэтүүд тоглодог байсан. Энэ удаа бид бараг гурван цагийн сэт тоглолт хийнэ. Үүгээрээ маш онцлог.

-Өдгөө 142 сая хандалт аваад байгаа “Юу вэ, юу вэ” дуугаараа “The HU” хамтлаг анх гарч ирж байсан шүү дээ. Тус дуу нь хэрхэн бүтэж байсан бэ?

-Бид дуугаа бүтээсний дараа баруун аймгуудаар 14–15 хоног аялж, нийт 5000 гаруй километр зам туулсан. Энэ хугацаанд баруун аймгуудынхаа үзэсгэлэнт байгаль, түүхэн дурсгалт газруудаар явж, хамтлагийнхаа дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дууныхаа дүрслэлд ашиглах гэрэл зургуудыг авч байсан. Энэ аяллыг хийж байхдаа бид байгалийнхаа бүх сайхан газрыг клиптээ оруулж, гадаадынханд харуулж үзүүлэх гэсэн зорилготой.

Энэ дууг гарснаас хойш гадаадын олон жуулчид тухайн газруудыг ирж үздэг болсон. Монголчууд ч өөрсдөө яг тэр газруудаар аялдаг болсон.

–Хэрэв Монголын уламжлалт хөгжмийг дэлхий дахинаа шинээр таниулах боломж олдвол алийг нь сонгох вэ?

-Морин хуур, товшуур хоёр “Хүннү рок” урсгалд хамгийн төгс зохицож байгаа хувилбар шүү дээ. Дээр нь цуур, хэл хуур, хэнгэрэг хөгжим байна. Үндэсний хөгжмүүд дийлэнх нь орсон гэж би ойлгож байгаа. Энэ хөгжмүүд дээрээ тоглолт хийхэд рок урсгал сайхан дугарна аа гэж би ойлгоод байгаа. Эд нарийгаа давамгай оруулаад байна.

Дэлгэрэнгүйг энд линкээр унших боломжтой.


Б.Ариунзул: Миний дараагийн зорилго 2028, 2032 оны олимпын наадам

-ДЭЛХИЙН АВАРГЫН АЛТАН МЕДАЛИА ХҮЗҮҮНДЭЭ ЗҮҮСЭН ТЭР МӨЧИД ХАМГИЙН ТҮРҮҮНД ЮУ БОДОГДСОН БЭ?

-Дэлхийн дэвжээнд Монгол Улсын төрийн дууллыг анх удаа өөрийнхөө ялалтаар эгшиглүүлнэ гэдэг үнэхээр үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж байсан. Медалиа гардаж, төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа сонсож зогсох үед нүд өөрийн эрхгүй нулимсаар дүүрсэн.

-"МОНГОЛЫН АНХНЫ" ГЭХ ТОДОТГОЛТОЙ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО ШҮҮ ДЭЭ…

-Мэдээж маш том хариуцлага гэж бодож байна. Энэ амжилт зөвхөн минийх биш, намайг бэлтгэсэн багш нар, гэр бүл, хамт олон, Монголын чөлөөт бөхийн тамирчдын хамтын хөдөлмөрийн үр дүн. Тиймээс энэ амжилтаараа зогсохгүй, улам их хөдөлмөрлөж, илүү өндөр түвшинд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэж бодож байгаа. Цаашдаа ч бэлтгэлээ улам сайн хийж, Монголынхоо нэрийг олон улсын дэвжээнд дахин дахин дуурсгахыг хүсэж байна.

Дасгалжуулагч маань үргэлж "Чи чадна. Чи чадахгүй бол өөр хэн ч чадахгүй" гэж зориг өгдөг байсан. Тэр үг миний хамгийн том хүч болсон.

Мөн аваргын төлөө барилдахаасаа өмнө аав, ээжтэйгээ ярьсан. Тэд минь надад маш их итгэл өгсөн болохоор би өөрөө ч өөртөө бүрэн итгэлтэй дэвжээнд гарсан. Гэр бүлийнхнийхээ тэр итгэлийг алдахгүй юм сан гэсэн бодол намайг улам хурцалж байсан.

-СОШИАЛ ОРЧИНД ХҮМҮҮСИЙН БАЯР ХҮРГЭЖ БАЙГАА СЭТГЭГДЛҮҮДИЙГ УНШААД ЯМАР МЭДРЭМЖ ТӨРСӨН БЭ?

-Тэмцээнээс ирээд сошиал сүлжээгээр хүмүүсийн баяр хүргэсэн сэтгэгдэл, бичлэг, зураг, нийтлэлүүдийг хараад өөрийн эрхгүй баярлаж, "Би үнэхээр чаджээ" гэж бодсон. Намайг танихгүй олон хүн Монголынхоо төлөө бахархаж, урмын үг илгээж байгааг харах сайхан санагдсан. Тэр бүх дэмжлэг надад маш их урам өгсөн.

Дэлгэрэнгүйг энд линкээр унших боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-08 124.158.108.68

Маанаг царайт Солонго чи гөнц олигтой татвар төлөгч Риог ярих зиндааны хүн биш. ОЭ -тэй нийлж хулгай хийчихээд түүнээ хаах гэж шантааж хийж байгаа гэнэ. Новшийн авгай даа гэсэн шүү.

Avatar

Зочин 2026-08-08 66.181.178.151

Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болдог. 2 тал адилхан эрхтэй, аль аль нь ашгаа боддог, оролцдог. Одоо гэнэтхэн л хөөх энэ тэр гэх болж. Бараг ганц гадны том хөрөнгө оруулагчтай тохирч чадахгүй юу. Ер нь манай тал, бас ТУЗ гээд л эрхтэнүүд юу хийсэн юм. Бүгдийг гадна талд тохчихоод, талцуулаад байдаг. Олон улсын гэрээ, 2 талын гэрээ нийтлэг зарчимтайг бүгд мэдэж байгаа. Гэнэтхэн л сонгууль дөхөхөөр үнэн худал нь мэдэгдэхгүй хэрүүл гаргаад л. Бидний арчаагүй, найдваргүйг л харуулж байна. Худлаа юу…

Avatar

ОТ г хаах ёстой 2026-08-08 66.181.185.77

ОДОО ашиг хүртэнэ хэмээн жүжиг тавиад хэрэггүй. МОНГОЛ ашиг хүртэхгүй. УУРХАЙҮ хаа.

Avatar

Нэргүй 2026-08-08 202.133.76.52

от-г хөөгөөд хаях хэрэгтэй гэхдээ хэнч дабль ашигтай үнэгүй баялагаас хөөгдөөд ч гарахгүй

Avatar

зочин 2026-08-08 183.177.99.226

Хэрэв шүү ноогдол ашиг авлаа гээд ч Монголчууд Рио Тинтоод өр зээл төлсөөр байх болно шүү дээ Оуютолгой орд газрын баялгийг эцсийн бүтээгдэхүүн болгоод10 жилийн дараа гэхэд л өнөөдрийн үнэлэгдэж 400 тэрбумийн баялаг чинь 1 их наяд доллар болох боломжтой Монголчуудын боломжийг манай хэдэн маанагууд гадныхантай үгсэн хуйвалдаж энэ их баялгийг зүгээр салхинд хийсгэчихлээ дээ Монголчуудыг бензин гэж манарч байх зуур

Avatar

зочин 2026-08-08 183.177.99.226

Өнөөдөрийн ханшаар Оюутолгой орд газар 400 тэрбум ам долллароор үнэлэгдэж байгаа уурхай шүү дээ Рио Тинтоо Тус ордын 66 хувийг дангаараа эзэмшдэг дээр манайхаас 12 хувийн татвар нэмж авдаг өөрөөр хэлбэл зээл зээлийн хүү гэсэн үг Монголчууд яагаад баялагаа Рио Тинтоо 66 хувийг өгчихөөд дээр нэмээд 12 хувийг төлөх ёстой гэж Манай засгийн газар гэж дүүрчихсэн усан тэнэгүүд юм даа Тэр ногдол ашгийн тухай зүүдлээд ч хэрэггүй үүн шиг худлаа зүйл үгүй шүү 2037 онд ноогдол ашиг авах юм гэнэ тэр үе

Avatar

Нэргүй 2026-08-08 103.26.195.39

Учралын ЗГ “Рио тинто”-той хийх хэлцэлд бууж өгч эс үйлдэхүй үзүүлж байгаагаа халхавчлах, иргэдийн анхаарлыг өөр зүгт хандуулах гэж бензиний зохиомол хомстол үүсгэж, очер дараалал үүсгэж байх магадлал маш өндөр шүү.

Avatar

Нэргүй 2026-08-08 124.158.104.229

Хүзүүгүй маанаг царайтай авгай том татвар төлөгч татвар төлдөг Рио-гоор оролдро хэрэггүй. Данхтай хамт хулгай хийчихээд тэрийгээ дарах гэж шантааж хийдэг лаллрын авгай. Чи Оюутолгой ярих зиндааны хүн биш.. ОЭ -Жэнкр -ийн зараал гүү.

Avatar

Нэргүй 2026-08-08 103.212.118.129

хогийн хүүхэн юмаа

Avatar

Нэргүй 2026-08-08 122.201.22.3

Монголд байгаа барууны ганц том хөрөнгө оруулагчийг байнга дарамтлан, улмаар шахаж гаргах нь хэний (гадны) эрх ашиг вэ??? Энэ авгай тэр хүчинд үйлчилж байна!!!

Avatar

Нэргүй 2026-08-08 202.126.88.207

Хэлээд.юухэв

Avatar

Нэргүй 2026-08-08 103.168.34.121

pzdakuudaa

Avatar

Нэргүй 2026-08-08 103.168.34.121

Ene gahai megj g**** danhtai niilej hulgai hiisn ni yarihgui baigaad gaihaal baigaa nee g**** ih hulgai hisn gichiidee h**** baigaarai danh pzdaagin hereg yu bolj bna shees neg hereetei niilesn hulgai yagaad chimeegui bolood bnaa

Avatar

Нэргүй 2026-08-08 66.181.161.148

boovoo huhuulehedch sejig hurmeer zavaan avgai ve

Avatar

Нэргүй 2026-08-08 202.126.89.79

хэрэггүй өмхий яран боовоо тасдаж хая сэг ээ

Avatar

Нэргүй 2026-08-08 103.57.94.33

eh deer chin horoo tsereg tsuvuulchaad huuriin chamd uzuulcheed uhnedee gichinii uree

Avatar

Zavhanii tembuu 2026-08-08 66.181.161.148

zavhaniihan zavhai zagas ni hurtel tembuutei gej zavhanii y****n uuriinhuu boovnii yariig gaihuulaad bainuu

Avatar

Завсрын үеийхэн 2026-08-08 202.126.88.207

Шилжилтийн үеийн Завсрын үеийхэн Улс орныг улам доройтуулдаг гэж үнэн юмааа хөөрхий…..Завсарын үеийхэний Нийгмийн Идэвхитэй амьдрал хэзээ дуусна тэр цагт……Гэвч Улсыг Дэлхийн Геополиткийн Ямар нөхцөлд Залж Удирдаж чадах Удирдагчид Монголд байдагүй нь Коронагаас хойш тод харагдав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж