niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 04:05 UTC Эх: https://news.mn/r/2880728/ a99cd274843c49ba… ← niitlelch.mn руу буцах

"Жуулчны компаниудад шатахууныг хязгаарлалтгүй олгоно"

"Жуулчны компаниудад шатахууныг хязгаарлалтгүй олгоно"

"Жуулчны компаниудад шатахууныг хязгаарлалтгүй олгоно"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар өнөөдөр /2026.08.07/ мэдээлэл хийлээ.


Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч:

-Засгийн газрын тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний гаалийн албан татвар болон бусад татварын тарифыг 0 хувь болгон тэглэх шийдвэр гарсан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар шатахууны нийт бүтээгдэхүүний 90 гаруй хувь нь Сүхбаатар боомтоор нэвтэрч байгаа бөгөөд ихэнхийг нь төмөр замаар, үлдсэн хэсгийг авто тээврээр тээвэрлэж байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир:

-Нийслэл хотод 700 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Өнөөдрийн байдлаар 345 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Одоогоор замын хөдөлгөөнд ноцтой ачаалал үүсээгүй бөгөөд урсгал хэвийн байна. Харин шатахуун түгээх станцуудын орчимд тодорхой хэмжээний дараалал үүсэж байна. Тухайлбал, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Нарны зам дагуух ШТС-уудын орчимд ачаалал их байна. Иймээс иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ мөрдөж, бусдад саад учруулахгүйгээр хөдөлгөөнд оролцохыг хүсье.

УБТЗ-ын хэвлэлийн төлөөлөгч:

-ОХУ-ын Наушки өртөөнөөс 203 вагон АИ-92 автобензин, 367 вагон дизель түлш хүлээн авч байна. Энэ нь хоногт дунджаар 34 вагон бензин, 61 вагон дизель түлш орж ирж байгаатай тэнцэж байгаа юм. Шилжүүлэн тээвэрлэх ажлыг тухай бүрд нь шуурхай зохион байгуулж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:

-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах Шуурхай штаб өдөр бүр хуралдаж байна. Өчигдрийн хурлаар Шуурхай штабын шийдвэрээр 50 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар шатахуун олгож буй 100 ШТС-д мөрдөж буй зохицуулалтыг зөрчин, лимитгүйгээр АИ-92 автобензин борлуулсан долоон ШТС-д торгууль ногдуулах, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулсан. Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар шатахуун дамлан худалдаалж буй асуудалд хяналт тавьж, илэрсэн зөрчилд цагдаагийн байгууллагатай хамтран хариуцлага тооцох үүрэг чиглэл өгсөн байна.

Одоогоор 50 мянган төгрөгийн дүнгээр олгож буй шатахууны хязгаарыг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Маргаашаас эхлэн 100 мянган төгрөгийн хязгаар руу шилжих нөхцөл бүрдэж байна.

Зориулалтын зөөврийн саванд шатахуун олгохгүй байх зохицуулалт зөвхөн Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа. Харин орон нутагт энэ шийдвэр үйлчлэхгүй. Иймээс иргэд тухайн орон нутгийн нөхцөл байдалд нийцүүлэн зохицуулалтын хүрээнд шатахуунаа авах боломжтой. Мөн удахгүй болох COP16 хурлыг угтан тус арга хэмжээнд оролцогчдыг шатахуунаар саадгүй хангах чиглэл өгсөн. Үүнээс гадна Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран жуулчин хүлээн авч буй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хязгаарлалтгүйгээр шатахуунаар хангах боломжийг бүрдүүлж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

Damiran 2026-08-07 66.181.178.185

Yahav ee, benzin shatahuun bol baigaa l yum bna, yamar olsgolon homhoi zan ni hodlood ahij unee nemj shulj moljij tsuslah geed baigaa yum b** med, hahaj uheh uiliin ur chin 5 ueer chin ireh boltugai Sodbileg, Anandbazar, Ganzorig, Batsaikhan ba Damchinnyan hemeeh aalznuud aa.

Avatar

Нэргүй 2026-08-07 103.79.157.202

ялгаварлахгүй бай. бас бөөн авлига гарна.

Avatar

Нэргүй 2026-08-07 103.212.117.224

Хязгааргүй авсан шатахуунаа дамлаж ашиг унагана-даа. Манай онцлог ердөө энэ!!!

Avatar

ЭЛИЙРЭЛ...... 2026-08-07 202.126.88.207

ИНГЭЖ ТЭНЭГТЭХГҮЙ ЭЭЭЭ

Avatar

Иргэн 2026-08-07 202.126.88.197

Бугд адилхандаа, амьдралаа л залгуулах гэж байгаа!!!

Avatar

Жорж орвэлл 2026-08-07 202.126.88.82

хүн бүр тэгш эрхтэй гахай биднээс илүү эрхтэй

Avatar

Нэргүй 2026-08-07 103.26.195.81

Зөв. Гэхдээ оройтсон шийдвэр болжээ. манай төрийн албаныхан юмыг урьдчилан харах чадваргүй цүнх барихаас өөр мэдэх юмгүй мануухайнууд болжээ

Avatar

Нэргүй 2026-08-07 202.133.76.18

үнэн дуф дуф шийдвэр гарганаа эд нар

Avatar

Нэргүй 2026-08-07 103.212.117.88

Жуулчин бичиг худалаж авна яаралтай

Avatar

Нэргүй 2026-08-07 103.212.119.162

маш зөв

Avatar

З 2026-08-07 202.126.91.19

жуулчдаа ердийн хөсгөөр явуулах нь сонирхолтой юм биш үү_ гахай яахаараа даваа эрхтэй байдаг юм бэ.

Avatar

Нэргүй 2026-08-07 103.229.123.19

жуулчдын жолооч нар шагчид болох боломж гарлаа

Avatar

Капитал 2026-08-07 202.126.88.82

Тайланд мэтийн гуйлгачдын араас орлоо доо, жуулчид хаан иргэд хөл нүцгэн, хүн тэргээр зөөнө мөнгийг нь өгнөө

Avatar

Нэргүй 2026-08-07 103.212.119.162

юм үзэж нүд тайлаач малаа. Америк, Солонгос, Англи, Франц гээд бүх том улс орнууд ч аялал жуулчлалыг дэмждэг юм. Нэг буудалд буух, ресторанд орох, дэлгүүрээс юм худалдаж авах гээд жуулчид бол маш том хөрөнгө оруулагчид. Та нар шиг оркууд ойлгохгүй л дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж