niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 04:05 UTC Эх: https://news.mn/r/2880726/ 903e4d91794c1a96… ← niitlelch.mn руу буцах

COP16-COP17 хүртэлх замыг холбосон торгоны замын цуваа Монголд ирлээ

COP16-COP17 хүртэлх замыг холбосон торгоны замын цуваа Монголд ирлээ

COP16-COP17 хүртэлх замыг холбосон торгоны замын цуваа Монголд ирлээ

UNCCD COP16-аас COP17 хүртэлх замыг холбосон Silk Road Caravan олон улсын аялал өнөөдөр /2026.08.07/Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тавдугаар сард Турк улсаас эхэлсэн тус аялал ОХУ, Узбекистан, Казахстан, Киргизстан, БНХАУ-аар дамжин нийт 6000 гаруй километр замыг туулсны эцэст Монголд хүрчээ. Замын турш малчид, эрдэмтэн судлаачид, бодлого боловсруулагчид, залуус болон орон нутгийн иргэд бэлчээрийн нөхөн сэргээлт, гангийн эрсдэлийг даван туулах туршлага, шийдлүүдээ харилцан хуваалцсан байна.

UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга доктор Ясмин Фуад “Газрын нөхөн сэргээлтийн гол цөм нь хүн өөрөө. Монголд болох COP17-ын үеэр орон нутгийн сайн туршлагыг дэлхийн хэмжээний бодит үйл ажиллагаа болгон өргөжүүлж, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ эдгээр газар нутгийг үе дамжин хамгаалж ирсэн хүмүүст хөрөнгө оруулалт хийх явдал” хэмээн онцлов.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат “Торгоны замын цуваа Монголд хүрэлцэн ирж, үүний дараа UNCCD COP17 зохион байгуулагдах гэж буй нь дэлхийн анхаарлыг бэлчээр, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд хандуулах онцгой боломжийг бүрдүүлж байна. Мөн байгальтай зохицон амьдрах замаар үе дамжин хуримтлуулсан малчдын мэдлэг, туршлага нь өнөөдөр бидэнд шаардлагатай шийдлүүдийн салшгүй хэсэг хэвээр байгааг сануулж байна” гэв.

Монгол Улсын нийт газар нутгийн 70 орчим хувийг бэлчээр эзэлдэг бөгөөд хүн амын гуравны нэгийн амьжиргаа түүнээс шууд хамааралтай.

Гэвч нийт газар нутгийн 77 орчим хувь нь газрын доройтолд өртөж, ган гачиг, шороон шуурганы давтамж эрс нэмэгдсэн. 2023-2024 онд зуны хүчтэй гангийн дараа тохиосон зудын улмаас долоон сая гаруй толгой мал хорогдсон нь мал аж ахуй эрхлэгч иргэд ган болон уур амьсгалын эрс тэс үзэгдэлд хэр зэрэг эмзэг байгааг тод харуулжээ.

Торгоны замын цувааны оролцогчид Монгол Улсад долоо хоногийн турш аялж, Говийн бүс, Хустайн байгалийн цогцолборт газар, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтдаг Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Өгий нуур зэрэг бүс нутгаар ажиллан, нүүдлийн малчдын өрхүүд, эрдэмтэн судлаачид, орон нутгийн удирдлагууд зэрэг уулзаж газрын нөхөн сэргээлтийн төслүүдтэй танилцах юм.

UNCCD COP17 бага хурал энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж, дэлхийн улс орнуудын засгийн газар, эрдэмтэн судлаачид, малчид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл газрын доройтол, ган гачиг, бэлчээрийн тогтвортой менежментийн асуудлаар бодит шийдлүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.

НҮҮДЭЛЧИН МАЛ АЖ АХУЙТАЙ ТАНИЛЦУУЛАХ 6 ӨДРИЙН АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛНА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Урьболдоос UNCCD COP16-аас COP17 хүртэлх замыг холбосон Silk Road Caravan олон улсын аяллын талаар тодрууллаа.

Тэрбээр “Энэхүү аялалд мал аж ахуй, бэлчээрийн менежментийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид, кино зураг авалтын баг, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцоно. Монголын талаас малчин, эрдэм шинжилгээний ажилтан, соёлын биет бус өвийн шинжээчдээс бүрдсэн төлөөлөгчид оролцож байна.

Аяллын хүрээнд оролцогчид Монгол орны тал хээр, говь, хангайн экосистемтэй танилцаж, нүүдлийн мал аж ахуй, уламжлалт мэдлэг, соёлын өвийг судлах зургаан өдрийн маршрутаар аялах юм. Аяллыг наймдугаар сарын 9-ний ням гарагт Дундговь аймгаас эхлүүлэхээр бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.

Мөн аялал жуулчлалын үйл ажиллагаанд ашиглагдах тээврийн хэрэгслийн шатахууны хангамжийг тасалдуулахгүй байх чиглэлээр Аж үйлдвэрийн яам, Зам, тээврийн яамтай хамтран ажиллаж байна. Тусгай бүртгэлд хамрагдсан аялал жуулчлалын тээврийн хэрэгслүүдэд дараалал болон шатахууны лимитийн зохицуулалтын хүрээнд түлш нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа.

Сүүлийн үед шатахууны нийлүүлэлттэй холбоотойгоор зарим улс, тэр дундаа АНУ-д иргэдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл гарсан. Манай улсын хувьд холбогдох яам, төрийн байгууллагуудтай хамтран энэ асуудлыг зохицуулах саналаа боловсруулан ажиллаж байна” гэлээ.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-07 202.133.76.10

малчид оролцохоор утга учраа алдаж байгаа юм тэд шинжлэх ухааныг үгүй хийж худлаа өв уламжлал гэж хоосон толгойгоороо худлаа ярьж халамж л нэхнэ

Avatar

Нэргүй 2026-08-07 202.9.40.17

хитадманжуудын үүр эзлх үүр баригдж бгаа.

Avatar

Нэргүй 2026-08-07 202.9.40.17

монголд баригдж бгаа барилгууд хитадууд зориулглж баригдж бгаа хитадууд худлдж авчбгаа монголд орж ирж бгаа шина машинуулыг хитадууд худллж хитадманжууд худлж авчбгаа хитадуудыэ янханууд худлджсавжбгаахитууд зориулж барьж оруулж иржбгаахитадманжуудмонголыгбаялыгхулгайожшаажбгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж