Бизнес эрхлэгчид мачийсаар байгаа ч төрийн данхгар бүтцийг тэжээж хүчрэхгүй боллоо. Нефтийн хомсдол, үнийн өсөлт, төсвийн алдагдал, татвар, зээлийн хүүгийн дарамт хувийн хэвшил оршин тогтноход улам бүр бэрх болгож байна.
Монгол Улсад өнөөдөр инфляци 12 хувь, төсвийн алдагдал 2.1 их наяд төгрөгт хүрсэн бол оны эцэст цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрсэн нь төрийн зардал хэт өссөний илрэл юм.
Үнэндээ ч 3.5 сая хүн амтай Монгол Улсын парламент 126 гишүүнтэй бол Засгийн газар нь Ерөнхий сайдаас гадна 19 сайд, 16 яам, зургаан дэд сайдтай. Агентлагуудын тоо хэзээний 34-д хүрсэн бол төрийн өмчит компанийн тоо 100 хол давсан.
Эдүгээ төрийн албанд 220 мянга гаруй хүн, төрийн болон төрийн өмчит оролцоотой компанид 56 мянга гаруй хүн ажиллаж байна. Орон нутгийн өмчит компани тоогоо алдсаныг Ерөнхий сайд Н.Учрал онцолсон удаатай. Ийм том төрийн нүсэр бүтцийг бизнес эрхлэгчид болон татвар төлөгчид нуруундаа үүрсээр өдийг хүрсэн нь бодит үнэн.
Ардчилсан намаас өчигдөр мэдээлэл хийх үеэрээ сүүлийн 10 жилд төсвийн зарлага 200 их наяд төгрөгт хүрснийг зарлалаа. Төсвийн 33 их наяд төрийн албанд байгаа дарга нарын мөнгө гэсэн нь ч бас л анхаарах асуудал.
Бизнес эрхлэгчид болоод татвар төлөгчдийн үйлээ үзэж төрд тушаасан мөнгө дарга армид зориулагдаж байна.
Одоо харин амаргүй цаг үе ирсэн тул Засгийн газар цомхотголыг толгойноосоо эхлүүлж, цомхон бүтцээр ажиллан, иргэдээ бодохоос аргагүй боллоо.
Засгийн газар цомхон бүтцээр ажиллаж байсан тодорхой жишээ бий. Тухайлбал, 1996-1998 онд М.Энхсайханы Засгийн газар 10 сайд, 9 яамтай, мөн Ц.Элбэгдоржийн Засгийн газар 10 сайд, 9 яамтай тус, тус ажиллажээ. Тухайн үед хүн ам одоогийнхоос цөөн ч техник технологи хөгжөөгүй тул хүний хүчээр ажил нугалахаас аргагүй байв. Гэсэн ч хоёр дахин цөөн сайдтай ажилласныг харж болно. Одоо харин цаг үе өөрчлөгдсөн, техник технологийн хөгжлөөр ажлыг нугалдаг цаг үе ирсэн. Хувийн хэвшлүүд энэхүү технологийн дэвшлийг ашигласнаар ажиллах хүчнийхээ тоог бууруулж, зардлаа багасгах болсон. Төр яагаад энэ аргыг ашиглаж болохгүй гэж… Үүний тулд сайд нараа цөөлөхөөс гадна яам, агентлаг, төрийн өмчит компаниудынхаа тоог бууруулах нь зардлыг бууруулах нэг алхам болно. Жишээ татвал, нэг сайдыг цомхотгоход хамгийн багадаа гурван зөвлөх, туслах, жолооч нараар бүтэц хумигдана. Цаашлаад түүнийг дагасан урсгал зардал ч буурна.
Яамтай бодлого, үйл ажиллагаа нь давхцдаг агентлагуудаа цөөлөхөд газар, хэлтсийг дагасан дарга, дэд дарга нар цомхотголд орж, мөн л хэмнэлт гарна. Туслах, жолооч нарынх нь тоо ч буурна. Агентлаг дунджаар 70 гаруй ажилтантай, тэр бүрт нэг том байшин эзэгнэдэг. Яамдтай бодлого "булаацалддаг" агентлагийг татан буулгаж, нэгтгэхэд дулаан, эрчим хүч, түрээсийн зардлууд хумигдана.
Төрийн өмчит компани болон төрийн өмчийн оролцоотой аж ахуй нэгжүүдэд ч энэ цомхотголыг хийх ёстой. Тэгж байж төрийн бүтэц жижгэрч, бизнес эрхлэгчид болоод татвар төлөгчдийн нуруунд буух ачаа хөнгөрнө. Хувийн хэвшилд өнөөдөр нэг хүний хийж байгаа ажлыг төрд гурван хүн гүйцэтгэдэг гэхэд бодит үнэнээс хол зөрөхгүй.
Өнөөдөр хэн баян байна, дарга түшмэлүүд. Хэн мөнгөтэй байна төрийн өмчит болоод төрийн оролцоотой компанид ажилладаг “цүнхчид”.
Иргэд нь шатахууны лимитэд орчихсон станцын гадаа хонон өнжин дугаарлаж цаг заваа барж зогсоход тэд том жип хөлөглөн давхиж байна.
Өмссөн гутал, хүрэм, зүүсэн цаг, бөгж, барьсан цүнх нь хэдэн арван мянган ам.долларын үнэтэй. Эрхэлсэн бизнесгүй атлаа тэрбумын үнэтэй хаусанд амьдардаг Товчхондоо тэд 20, 30 жил зүтгэсэн бизнес эрхлэгчээсээ баян, тансаг амьдарч байна. Зөвхөн цалингаар ийм тансаг амьдралд хүрэх боломжтой юу, үгүй. Төрийн нүсэр бүтцийн цаана авлига, хүнд суртал, шахаа, тендерийн булхай зэрэг олон, олон гэмт хэрэг бугшиж байна.
Ийн нөхцөлд авлигач түшмэдийг татварын мөнгөөр цалинжуулснаас AI /хиймэл оюун ухаан/-гаар ажлаа нугалдаг болбол төрийн зардал л буурна.
Жилийн өмнө эдийн засагч Б.Лхагважав “Манай төрийнхөн маш тансаг байна. Хэрэглээ энэ тэр нь өндөр, харц дээгүүр. Гэтэл бизнесийнхэн царай их алдсан ядруу, төрийн хэдийг царайчлангуй байдал илэрхий харагдаж байна. Тэд маань 26 жил зүтгээд зүтгээд атгасан юм бага, байдал төрх ийм л байна. Ер нь төрд л бүх ашиг орлогоо өгч байна” гэж хэлсэн энэ дүр зураг өнөө ч өөрчлөгдөөгүй улам л дордлоо.
Засгийн газар хэмнэлтийн горимоо цаашид цомхотголоор үргэлжлүүлэхгүй бол бизнес эрхлэгчид, татвар төлөгчид төрийн данхгар бүтцийг тэжээж дийлэхгүй болсон шүү.
Г.ХОРОЛ
3,605.46

















































Нэргүй 2026-08-07 66.181.191.242
MAN nam er ni sotialist butetsee butsaagaad ugsarchihsan um bish uu.
Нэргүй 2026-08-07 66.181.191.242
dund shatnii butets bur ur ashiggui nuser baidag. neg chig uurgiig heden gazar huvaaj hariutsdag
Нэргүй 2026-08-07 183.177.98.90
гаднаас зээл ч авч байгаад төрийн албаны цоихотголыг зоригтой хийгээчээ. Мэдээж халагдсаны тэтгэмжийн мөнгө л байгаа
Нэргүй 2026-08-07 103.79.157.202
төрөө цомхотгоо
Нэргүй 2026-08-07 103.140.11.131
БАРАГ 300 000 ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БАЙНА ЦАХИМЖИЛТЫН ҮЕД ИЙМ ОЛОН ХҮНИЙГ ТӨСВӨӨС ТЭЖЭЭЖ БОЛОХГҮЙ УИХ ЫГ 50 ХУВЬ, ЯАМ АГЕНТЛАГЫГ 40 ХУВЬ ЦӨӨЛЬЕ ДАРГА СЭТЭРТЭНГҮҮДИЙГ ШҮҮ ТҮҮНЭЭС БИШ ЦЭВЭРЛЭГЧ ТОГООЧ Г.М АЖИЛЧИН АНГИЙГ ОРОЛДОХ ХЭРЭГГҮЙ
zo 2026-08-07 59.153.114.86
10 яам хангалттай
зочин 2026-08-07 103.229.120.56
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД Chat GPT-ЭЭР АЖЛАА ХИЙЦГЭЭДЭГ БОЛСОН НЬ ХЭНД Ч НУУЦ БИШ БОЛСОН ШДЭЭ.
ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ, ЮМ УНШИНА СУДАЛНА ГЭЖ БАЙХГҮЙ, ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ БАЙХГҮЙ ТӨРӨӨС ТОГТМОЛ ЦАЛИН АВЦГААГААД ӨДӨР ХОНОГ ӨНГӨӨРСӨН ШИГХӨНГӨХӨН СУУЦГААДАГ БОЛСОН. САНАА АМАР. ЯГ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛДЭГ ЗАРИМ АГЕНТЛАГУУДЫГ ЭС ТООЦВОЛ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР СУЛ ЦАЛИНЦИЦ БАЙГАА АЛБАН ХААГЧИД ОЛОН ДОО ОЛОН.
Зочин 2026-08-07 66.181.177.248
компютерийн програм шиг юмаар монгол хүмүүсийн секс хийж бгааг өөрсөд нь мэдэгдэлгүү бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудал зардаг болж дэ
Зочин 2026-08-07 103.57.95.246
Төрийн албыг цомтгож, цомхон чадварлаг байх хэрэгтэй.
Нэргүй 2026-08-07 66.181.179.52
Төрийн өмчийн компаниудын энгийн нэг ажилтан гэр бүл, өмсөх зүүх, идэж уух, толгой хоргодох орон байрны төлөө өдөр шөнөгүй цалингаас цалингийн хооронд, зээлээс зээлийн хооронд ясаа цайтал зүтгэж байдаг. Гэтэл толгой дээр нь ямар ажил эрхэлдэг нь мэдэгддэггүй дарга менежер, мэргэжилтнүүд овооролдоод байдаг. Яг гардаж хийх болохоор ганц доод тушаалын ажилтан очдог эмгэнэлтэй байдал хаа сайгүй дүүрэн байна даа.
Нэргүй 2026-08-07 103.212.162.79
ямар ч боловсролгүй, чадваргүй олон хоолны савнуудыг бүгдийн зайлуул!!
Нэргүй 2026-08-07 202.9.40.33
126-с эхэлж цөөл дараань яам тамгын газараа цөөл, дарга нараа цөөл
Нэргүй 2026-08-07 103.229.120.151
Бид ард түмэн нэгэнт өнгөрсөн шүү дээ. Хошуу ноёныг олон баячуудтай нь тэжээх гэж өөрсдөө сонгосон. Цаадуул чинь нэгэнт өөрсдийгөө мандуулахаар дэнш гарцгаасан. Одоо буухгүй
Нэргүй 2026-08-07 103.212.117.88
Дэндүү дампуу төрдөө Монголын ард түмэн 126 мал дээрээс нь 16 яамны сайд, дэд, төрийн гээд бас тоо нь алдагдсан ТӨХК болон ХК-иудыг тэжээх гэж үйлээ үзэж байна даа. Төрөөс илүү их их сүржин нэртэй байгууллагууд ихдлээ мөн төрөөс татаас авдаг угжны хурга шиг болсон төрийн бус байгууллагууд яана даа хэдүүлээ. Учрал залуу хүн уулан цавчаад явчихаж чадахгүй бол данхаас ялгаагүй илжирхэн дээ. Баахан НАМЗХ-ийн цүнхчидээ төрийн бүх байгууллагад шургуулаад эхэлсэн.
сонгогч 2026-08-07 202.9.46.75
АН ЗҮГЭЭР ШҮҮМЖЛЭЭД ОРХИХ БИШ, , ТӨРИЙН ЯАМДЫГ 50% БУУРУУЛАХ, ТӨК- Г 80%БУУРУУЛАХ, УИХ- Г 51 БОЛТОЛ БУУРУУЛАХ ХҮРТЭЛ БОЙКОТЛОЖ ҮР ДҮНД ХҮРЭХ ЁСТОЙ . ИНГЭЖ ЧАДВАЛ ЯЛАЛТ ОЙРХОН БАЙНА. ТҮҮНЭЭС БИШ ХООСОН АМ ШАЛДАН ГУЯ ХЭРЭГГҮЙ.
Нэргүй 2026-08-07 103.229.120.151
Яааг үнэндээ АН ч яг адил хулгайч
Нэргүй 2026-08-07 66.181.190.111
Эзэнгүй эрээчиж муулах нь хэн болохоо л нотолж бн. Бодвол АНчид бх. Ямарч гэсэн МАН таниус шиг Засагт гарахдаа сөнөөчихгүйг ард түмэн дэндүү сайн мэднэ. Тэхэд АН ядаж МАН ий төвшинд ажилласан бол Монгол хөгжингүй орон болцон байхсан. Муугаа мэдэхгүй цэцэрхэхийг нь яана!
Зочин 2026-08-07 202.126.88.197
Дэндуу данхайсан тер, яамдын нэгтгэж, эрс цееруулэх хэрэгтэй!!! Ажлаа мэдэхгуй тэжээвэрууд сайд , дарга болчихсон, улс дампууруулж бна шуудээ!!!
Нэргүй 2026-08-07 122.201.22.3
Уул уурхайн орлогоор огцом баяжих үед буюу 2000-аад онд Н.Энхбаяр Ерөнхий сайд болмогц сайд, төрийн орон тоог эрс нэмэгдүүлэн, албан тушаалыг мөнгөөр худалддаг "тэргүүн туршлага" нэвтрүүлсний хар гай нь одоо ч үргэлжилсээр!!! Төрийн захиргааны албан тушаалын орон тоог 50% цомхотгож, чадвартай хүмүүсийг ажиллуулбал одоо 3 хүний хийж байгаа ажлыг 1 хүн хийх боломжтой!! Төрийн өмчит компаниудыг яаралтай хувьчил!! Өөр гарцгүй!!!!!
иргэн 2026-08-07 59.153.115.234
дэд сайдууд гээд мануухайнуудыг зайлуул, яамдаа цомхтго. дээр нь төрийн өмчит компаниудыг татан буулгах, яамд, хороод, газруудын орон тоог ер нь цомхтгох, байруудыг нь нэгтгэх гээд олон асуудал байна. яам, газар болгон нэг л их том байшинд байрласан харуул хамгаалалт болсон юмнууд. тэр сонгууль болгоны дараа хөдөөнөөс баахан маагуунууд чирж ирж яамд, газрууд руу шингээдгээ болиорой ховдыхон. ингэж байж л төр цомхон, чадварлаг болох зам руугаа орно доо, түүхий байна оо
Нэргүй 2026-08-07 103.212.117.64
100 ЯАМАНД 60 УХАНА
Нэргүй 2026-08-07 103.212.119.162
дарга нарыг ч яахав шаардлагатай бол цомхотгож болно. Энгийн ард иргэдээ л битгий ажилгүй болгоод гудамжинд гаргачихаарай!!!! Нэг хүн ажилгүй болоход ар гэр нь өлсгөлөнд нэрвэгдэнэ ш дээ!!! Шууд ядуурал. Байгаа орон тоогоо хадгалж үлдэхийн оронд цомхотгол хийвэл тэгээд дуусаа!!! Уг нь ажлын байр нэммээр байгаа юм!!!!
Өвгөн Балдан 2026-08-07 103.212.118.13
Төрийн аппаратыг сайтар цомхотгох хэрэгтэй. Маш яаралтай. Толгой муутай сайд олон байгаа учраас л Зөвлөхийн орон тоо ихсэж төсөвт дарамт учруулж байна. Хэрэв толгой чинь хүрэхгүй арга барил чинь дутаад байгаа бол энэ олон эрдэмтэн судлаачид, Шинжлэх ухааны академийнханыхаа хүчийг ашиглах хэрэгтэй, тэд тусдаа цалинтай, маш том баялаг. 5 яамтай байхад хангалттай, Номтойбаяр шиг 5 сайд байхад болно.
Нэргүй 2026-08-07 202.21.115.186
ЯЛАНГУЯА ДАРГА СЭТЭРТЭНГҮҮДИЙГ НЬ ЭРС БАГАСГАМААР БАЙНА. НЭГ Л ОЛОН ДАРГА ДЭД ДАРГА ТЭРГҮҮН ДЭД ДАРГА ЗӨВЛӨХ Ч ГЭХ ШИГ!!!
Нэргүй 2026-08-07 66.181.168.82
хотын дарга, сайд нараасаа өгсүүлээд энэ олон зөвлөх нэртэй хүмүүсээ цомхотговол таарна. зөвлөх нэртэй албан тушаал хэн нэгэнд найр тавин өгдөг бэлэгдлийн албан тушаал гэдгийг иргэд ойлгож, зэвүүцэж буй шүү
Нэргүй 2026-08-07 103.229.120.151
Юу гэж дээ, тэд нарыг чинь цомхотгоод ирвэл нөгөө ооон ноёдууд чинь хулгайлсан мөнгөө нааш цааш нь явуулж чадахгүй болно. Тэгэхээр хэзээ ч устахгүй