niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 04:32 UTC Source: https://news.mn/r/2880462/ d7e6095f529ec237… ← back to niitlelch.mn

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж байна

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт эрчимжиж байна

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун өнөөдөр /2026.08.05/ “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт” чиглэлийн төмөр замын төслийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, Төмөр замын газар болон “УБТЗ” ХНН-ийн холбогдох албан тушаалтнуудад төслийн хэрэгжилт, барилга угсралтын ажлын явцыг танилцууллаа.

Ажлын үеэр Дундговь чиглэлийн авто замтай нэг түвшинд огтлолцох төмөр замын гарам мөн Шувуун фабрикийн орчимд “Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт” чиглэлийн төмөр замтай огтлолцох гармын зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

Мөн Зам, тээврийн яам, Төмөр замын газрын холбогдох удирдлагууд төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэл төлөвлөгөөний дагуу хэрэгжиж буй эсэхтэй газар дээр нь танилцаж, ажлыг эрчимжүүлэх чиглэлээр холбогдох үүрэг, чиглэл өглөө.

Түүнчлэн төслийн 116 дахь километрт байрлах Туул гол дээгүүрх 476 метр урт төмөр замын гүүрийн барилга угсралтын ажлын явцтай танилцав.

Сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн хур тунадасны улмаас бүтээн байгуулалтын ажилд үүсээд буй хүндрэл, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, тэдгээрийг шуурхай шийдвэрлэх боломжийн талаар санал солилцлоо.

Үүний зэрэгцээ Эмээлт-Хөшигийн хөндий хоорондын салаалах төмөр замын газар шорооны ажлын явцтай танилцав.

Төслийн дээд бүтцийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор “УБТЗ” ХНН-ийн зүгээс балласт буулгагч хоппер вагон, ЭЛБ зам өргөгч машин зэрэг шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг татан төвлөрүүлж, ажлыг шуурхай зохион байгуулахаар тохиролцлоо.

Эх сурвалж: "Монголын төмөр зам" ТӨХК

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

Avatar

Дундговийн иргэн 2026-08-05 66.181.189.66

Төмөр зам Дундговь чиглэлийн автозамтай нэг түвшинд оглолцож байгаа нь төмөр замын хөдөлгөөн эхлэхээр түгжрэл үүсэх, улмаар осол гарах эрсдэлтэй. Иймд энэ хоёр замын огтлолцлын цэгээс зүүн тийн 5 км хүрэхгүй зайд хойд талаасаа ил харагдаж байгаа төмөр замын хэд хэдэн баганатай өндөр гүүрний доогуур автозамаа тойруулж оруулаад хоёр түвшний болговол гарамын зураг төсөл, барилга угсралтын ажил гэхгүйгээр шийдэж болмоор харагдсан. ЗТЯ үүнийг аль хямд хялбараар шийдэх талаар бодож шийднэ үү!

Avatar

Нэргүй 2026-08-05 43.228.129.134

Ирээдүйгээ бодоод авто замаа өндөрлөөд гүүр барьж болох . Огтлолтдог цэгээ эхнээс нь шийдвэл алсдаа хэрэгтэй.

Avatar

Дундговийн иргэн 2026-08-05 66.181.189.66

Төмөр зам, Дундговь чиглэлийн автозам хоёрын огтлолцлын цэгээс зүүн тийш ойрхон (хойд талаасаа 5 хүрэхгүй км зайд ил харагдаж байгаа) төмөр замын өндөр багануудтай гүүрний доогуур автозамаа тойруулж оруулаад хоёр түвшний болгож шийдэх боломжтой. Тэгвэл гарамын зураг төсөл, байгууламж, барилга угсралтын ажил, дараа нь тэнд байнга хүнтэй байлгах зэрэг илүү зардлыг шийдэж болмоор харагдсан. ЗТЯ үүнийг аль хямд хялбараар шийдэх талаар бодолцоно биз ээ!

Avatar

Замын сайп 2026-08-05 66.181.161.73

Дэлгэрсайхан 3 сарын хугацаанд барьж өнгөрсөн жилийн 11сард ашиглалтанд оруулна гэж хуцаад байсан. Яасан? Хөгжил дэвшилд ямар ч ахицгүй мухар зам Женко ахаасаа сурсан ганц эрдэм. Монгол улсыг шахаанд оруулж мөнгө хулгайлах ганц арга нь муу хүүр

Avatar

Нэргүй 2026-08-05 103.212.117.88

Үхсэн ацных нь бүтээн байгуулалт бэ Дэлгэрсайхан, Бямбацогтын тавиулууд яаж хулгай хийж иддэгийг яруу тодоор харуулж байна даа. Хотын төвийн үнэтэй оффис, түрээсийн машин, дарга нар нь усаа хүртэл зөөлгөж ууна архидан татан буулгавал таарна новшнуудыг

Avatar

Нэргүй 2026-08-05 202.9.41.3

монголд үүрлцн хужааманжууд 40 жил аймр даврцн муу хужааманжууд бүүх андууртл даврцн хужааманжууд андууртлн давраацн аргагүй шдэ тооны олноор шаацнххужааманжууд бүгдийг хужааманж шийдхгж хужааманж үг хэргсл хэрглцн хужааманжууд шийдцн шаацн.

Avatar

Нэргүй 2026-08-05 202.9.41.3

монголд үүрлцн хужааманжууд 40 жил аймр даврцн муу хужааманжууд бүүх андууртл даврцн хужааманжууд андууртлн давраацн аргагүй шдэ тооны олноор шаацнххужааманжууд бүгдийг хужааманж шийдхнж хужааманж үгээрээ үийдцн шаацн.

Avatar

Нэргүй 2026-08-05 202.9.41.3

нэг хүрхээрээ мөд зайлхгүй тооны олноороо хитадманжуудн тооны олноороо хамглаад х***а манжуудн толгойд шаагаад эзлцн.

Avatar

Нэргүй 2026-08-05 103.229.120.254

ддд

Avatar

Нэргүй 2026-08-05 202.9.41.3

монголд үүрлсн тооны олн ыолснихалхгэсэ хитадманжуул зовхгүй хүсёхдэ хүрээд амьдрчаад бгаа бхгүй юу ягаад гэвл тооны олниболхоор хүссндээ хурдан хүрчээд бгаа бхгүй тооны олны дхалхгэснхуэааманжуудынторны олныдавуу талн тэрхалхгэснхужааманжууд тооны олн.хужааманжууд тэгээд зовхгүй амьдраадтзовхгүй хүссндээ хүрчээд бдг бсн бгаа бхгүй юу тооны олон.хуэааманжууд тооны олон нь хужааманжуудых зовхгүй хүсснд хүргээдзовхгүй40жиламьдраад шаадг бсн одоо харин нэг зовхдоо хүрэхд тэр их хэмжээгр зовндоо.

Avatar

Нэргүй 2026-08-05 66.181.180.30

2006 онд Америкийн Мянганы сорилтын сангийн хөрөнгөөр барих гэж байсныг оросууд ирж болиулсан даа, тэгээд үнэгүй бяслаг хавханд байдаг гэж солиороод бид барьж өгөе гэж молиго өмхүүлээд 20 жил болж байна. Тийм болохоор монголчууд одоо өөрсдөө барьж байна

Avatar

Нэргүй 2026-08-05 43.242.242.59

Уул нь хэрэгтэй том бүтээн байгуулалт юм. Гэхдээ сөрөг хүчнийхэн ажлыг нь хийлгэхгүй саад болох байхдаа. Бүтээн байгуулалтыг эсэргүүцэж өлсгөлөн, жагсаал цуглаан хийх магадлалтай. Мөн УИХ-д суугаа гишүүд нь ямар ч акц зохион байгуулж мэднэ. Иргэн би түүнээс л айж байна даа. Монгол улс хөгжье гэж л байгаа юм бол бүтээн байгуулалт хийх ёстой. Том том дэлгүүр барьснаар улс орон хөгжихгүй. Иргэд нь ч гэсэн түүнийг ойлгож бүтээн байгуулалтыг дэмжиж байвал сайн юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж