niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 04:33 UTC Source: https://news.mn/r/2880352/ 88f7e8966d57d35b… ← back to niitlelch.mn

Сурвалжлага: Тэгш, сондгойгоор шатахуун олгосон ч түгжрэл үүстэл дугаарлаж байна

Сурвалжлага: Тэгш, сондгойгоор шатахуун олгосон ч түгжрэл үүстэл дугаарлаж байна

Сурвалжлага: Тэгш, сондгойгоор шатахуун олгосон ч түгжрэл үүстэл дугаарлаж байна

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 2026.08.04

Гэсэр сүмээс МҮОНРТ-рүү өгсөх авто замын нэгдүгээр эгнээ шатахуун авахаар дугаарлах автомашины уртаас урт цуваанд "дарагджээ". Дээрх авто замын ойролцоо Петровис, Шунхлай, Сод Монгол, Super 92 гэсэн дөрвөн шатахуун түгээх станц ажилладаг. Гэвч биднийг 13:00 цагийн орчимд очиход ганцхан Super 92 станц бензин өгч байлаа. “Петровис”, “Super 92” станцын дунд байрлах “Сод Монгол”, “Шунхлай” түгээх станцуудад бензин дууссан тул зөвхөн дизель түлш борлуулж байгааг түгээгч нар нь хэлэв.

Нефтийн хомсдолыг зохицуулах ажлын хэсгийн шийдвэрээр өчигдрөөс Улаанбаатар хотын хэмжээнд улсын дугаарынх нь тэгш, сондгойгоос хамаарч бензин олгож эхэлсэн. Энэ хүрээнд автомашины улсын дугаар нь тэгш тоогоор төгссөнд шатахуун олгож эхэлсэн юм.

Шатахуун авахаар дугаарлах зарим жолооч нар машинаасаа бууж тамхи татангаа “Өнөөдөр  бензин авч чаддаг байгаа. Хоёр өдөр дугаарлаад шатахуун авч чадаагүй. Машинаа энэ хавьд ойрхон орхиод өглөө ирээд үргэлжлүүлэн зогсож байна. Өнөөдөр бензин авч чадахгүй бол машин хөдлөхгүй" гэцгээн хэзээний танил хүмүүс шиг ярилцах аж. Хүүхэдтэйгээ дугаарлах ээж нар ч цөөнгүй.  Халуунд уйлсан, ядарсан хүүхдээ тэвэрсэн ээжүүд, дарааллаа алдахгүйг хичээн, машин урагшлах бүрт тээврийн хэрэгсэл рүүгээ ухасхийнэ. Энд ирсэн хүн бүрийн зорилго ганцхан бензин авах.

Дарааллын завсраар өндөр настан халуун цай, ундаа, ус, хөнгөн зууш, хоол зарна. Олон цаг шатахуунд дугаарласан жолооч нар ч ундаа, ус авч амны цангаагаа тайлахын зэрэгцээ хөнгөн зууш, хоол авч иднэ.

Энд мөн дараалал урагшлах тусам бухимдал нэмэгдэнэ. Зарим жолооч нар “сондгой дугаартай машин явууллаа” хэмээн цагдаа нартай маргалдаж, нөгөө хэсэг нь “дараалал дайрлаа” гэж хоорондоо ам зөрөлдөнө.

Нэг жолооч бүтэн гурван цаг зогссоноо ярив. Харин хүүхдээ тэвэрсэн ээжүүд “Бензин аваад хэзээ харих бол” хэмээн санаа алдан оочероо хүлээнэ.

“Дөрвөн цаг зогсоод ч бензин авч чадаагүй”

Дараалалд зогсож байсан жолооч “Одоо 13:30 цаг болж байна, хэдий хугацаагаар хүлээж бензинтэй залгахаа мэдэхгүй байна. Өчигдөр бензин авах гэж Шунхлайгийн станц дээр 18:00 цагаас 22:00 цаг хүртэл дөрвөн цаг зогссон ч чадаагүй, дуусчихсан. Тэгш, сондгойгоор өгдөг болсон ч үр дүнгүй байна. Хүмүүс машинаа өөрчлөөд л бензин авч байна. Урьд нь хаана ч ийм оочер байгаагүй" гэв.  Харин өөр нэг жолооч 50 мянган төгрөгийн хязгаарлалтыг тодорхой хэмжээнд зөв гэж дэмжив. Тэрбээр “Бензин хомс үед ингэж л олон хүнд хүргэх байх. Гэхдээ бодит амьдрал дээр энэ шийдвэр хүрэлцэхгүй байна. Нэг колонкоос аваад дараагийнх руугаа очиж машинаа дүүргэхээс өөр аргагүй болж байна” гэлээ.

“Таксинд явъя гэхээр бензингүй”

Шатахууны хомсдол хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүст илүү хүнд тусах болжээ. Таксины үйлчилгээ эрхэлдэг нэгэн жолооч “Бензиний үнэ өссөн ч би үйлчилгээнийхээ үнийг нэмээгүй. Одоо таксинд явъя гэхээр бензин алга. Танил хүнтэй тулдаа сая нэг юм 60 мянган төгрөгөөр бензин авч чадлаа” гэв.

Харин өөр нэг иргэн “Хоёр өдөр дараалалд зогссон. Миний ээлж ирэхээр л бензин нь дуусчихдаг. Цагаа дэмий үрээд л буцаж байна” хэмээн ярив.

“Тэгш, сондгой болсон ч оочер хэвээрээ”

Засгийн газраас наймдугаар сарын 4-15-ныг хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор шатахуун олгох зохицуулалт хийж эхэлсэн. Мөн нэг удаад нэг автомашинд 50 мянган төгрөг хүртэлх бензин олгох, саванд шатахуун өгөхгүй байх шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэрт иргэд өөр, өөр байр суурьтай байв.

Нэг иргэн “Улсын нууцын зэрэглэлд орчихсон юм шиг л байна. Тэгш, сондгой болсон ч гурав хоногийн өмнөхөөс ялгаа алга. Оочер яг хэвээрээ байна” гэв. Өөр нэг нь “50 мянган төгрөгөөр хэдхэн литр бензин авна. Энэ бол асуудлыг шийдэх шийдэл биш, аргацааж байгаа хэрэг” гэсэн юм.

Харин бухимдсан өөр нэг жолооч “Ажил явдалтай явж байхад бензин өгөхгүй. Шалтгаанаа хэлээд ч ойлгохгүй. Тэгш, сондгой гэснээс болж “а” ч үгүй, “б” ч үгүй болчихлоо” хэмээн бухимдлаа илэрхийлэв.

Бид хянах боломжгүй

Шатахуун түгээх станцын түгээгч нарын хувьд ч зохицуулалтыг хэрэгжүүлэхэд амаргүй байгааг хэллээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй түгээгч “Манай дээр ирж байгаа машин өмнө нь өөр колонкоос бензин авсан эсэхийг мэдэх ямар ч боломжгүй. Олон цагаар дугаарлаж байгаа жолооч нарт шуурхай үйлчлэхийг л хичээж байна. Бензин ирээд л удалгүй дуусдаг. Гэтэл биднийг хэргээр өгөхгүй байгаа юм шиг жолооч нар уурлах. Уг нь Приус зэрэг машинд 50 мянган төгрөгөөр бензин хийчихэд хот дотор бол долоо хоног өлхөн ажлаа амжуулна. Харамсалтай нь, жолооч нар маань бензин дуусчихаж магадгүй гэж бодоод байх шиг нэмж авахыг л хичээж байна. Хүн бүрийн автомашины банкийг дүүргэнэ гэвэл одоогийн нөхцөлд хэцүү. Авсных нь зол, аваагүйнх нь хохь болно. Тиймээс бас бусаддаа боломж олгох ёстой" гэлээ.

Зохицуулалт хэрэгжиж эхэлсэн эхний өдөр шатахуун түгээх станцын гадаах урт дараалал богиноссонгүй, иргэдийн бухимдал ч намдсангүй. Ийм дүр зургийг шатахуун түгээж байгаа станц бүрээс харж болно.

Хэдэн цагийн турш халуун нар дор дугаарлах жолооч нарын хувьд хамгийн том асуулт нь “Тэгш, сондгой” биш, “Ээлж ирэхэд бензин үлдсэн байх болов уу?” гэсэн эргэлзээ хэвээр байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 1.5 сая литр шатахуун борлуулна

Хилээр орж ирж байгаа шатахуун болон тээвэрлэлт, түгээлттэй холбоотой асуудлаар ажлын хэсгийн гишүүд өчигдөр мэдээлэл хийв.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /АҮЭБЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:

-Өнгөрсөн өдрийн байдлаар 42 вагон АИ-92 автобензин Улаанбаатар, Дархан өртөөнд буусан. Шатахуун түгээлтийг 24 цагийн туршид тасралтгүй хийлээ. Одоо 20 вагон автобензин ирж байна, өнөө орой бүрдүүлэлт хийж бууна. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд 139 шатахуун түгээх станцад 1.5 сая литр шатахуун борлуулахаар байна. Орон нутаг руу нийт 70 шатахуун түгээх станцад 169 тонн автобензин ачигдсан учир түгээлт хэвийн болно гэж харж байгаа.

Нийслэлийн хэмжээнд тэгш, сондгойгоор шатахуун олгож байгаа нь нөөц тодорхой хэмжээнд буурсантай холбоотой юм. Нэг талаараа шатахуунд олон автомашин дугаарлах юм бол дараагийн тээврийн хэрэгсэл ШТС-уудад дугаарлах хугацаа 3-4 цагаас илүү байх юм. Энэ нь эргээд иргэдэд хүндрэл учруулах учир тэгш, сондгойгоор тодорхой хугацаанд зохицуулалт хийж байна.

ОХУ, БНСУ, БНХАУ-аас бүтээгдэхүүн авах захиалга баталгаажсан. Тиймээс тогтмол нийлүүлэх үйл явц хэвийн үргэлжилнэ. Хангалтыг бүрдүүлэх зорилгоор  гурван улсаас нефть импортолно.

Онгоцны түлшний хувьд тодорхой хэмжээнд доголдол үүсэх нөхцөл байдал үүссэн байсан ч маш богино хугацаанд үр дүнтэй ажиллаж БНХАУ-аас 3000 тонн бүтээгдэхүүн авсан. Өнөөдрийн байдлаар 1000 тонн нь бууж Улаанбаатар хот руу тээвэрлэж байна. Араас нь 2000 тонн дизель түлш, 2000 тонн онгоцны түлш ачигдахад бэлэн болсон гэлээ.

Засгийн газар ямар арга хэмжээ авч байна вэ?

Аж үйлдвэр, эрдэс баялаг /АҮЭБ/-ийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлт, цаашид авах арга хэмжээний талаар наймдугаар сарын 3-ны өдөр мэдээлэл өгсөн.

Тэрбээр "Долдугаар сарын 3-ны шөнийн 00:00 цагаас эхлээд Улаанбаатар хотод календарийн тэгш, сондгой өдрүүдээр шатахууныг олгоно. Нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана. Саванд өгөхгүй. Энэ зохицуулалт нь байгаа нөөцөө зөв хуваарилах, орон нутгийн ард иргэддээ боломж олгох, нийт иргэдээ зам дээр цагийг нь үрэхгүй байх, бусдадаа тэгш боломж олгох зохицуулалт хийж байна. Дэлхийн бусад орнууд яг л ийм зохицуулалттай байгаа. Наймдугаар сарын 15-н хүртэл энэ зохицуулалтыг хийнэ. Энэ ажилд ЦЕГ, хууль хүчний байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч дэмжлэг үзүүлнэ” гэж хэлсэн.

Ингэснээр тэгш тоогоор төгссөн автомашинууд тэгш өдөр, сондгой тоогоор төгссөн автомашинууд сондгой өдөр бензин авах юм. Тодруулбал, Тэгш буюу 0,2,4,6,8-аар автомашины дугаар нь төгссөн иргэд энэ сарын 4,6,8,10,12,14-ний өдрүүдэд бензин авна Сондгой буюу 1,3,5,7,9-өөр төгссөн машинтай иргэд энэ сарын 5,7,9,11,13,15-ны өдрүүдэд бензин авах эрхтэй.

 Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнээ ОХУ-аас импортолдог

Орос, Украйн улсын хооронд үүссэн дайн, Ойрхи дорнод дахь мөргөлдөөн зэргээс болж, газрын тосны олборлолт саарч, түүнийг дагаад нийлүүлэлт доголдож, үнэ хэлбэлзэх болсон. Монгол Улсын хувьд нефтийн бүтээгдэхүүний хэрэглээнийхээ 95-97 хувийг ОХУ-аас импортолдог. Зөвхөн хойд хөршөөс хараат гэж хэлж болно. Олон жилийн турш нэг улсаас хараат байгаа энэхүү урсгалыг өөрчилж, олон эх үүсвэртэй болох саналыг эдийн засагчид тавьж ирсэн. Гэвч бүтэлтэй биш байгаа.

Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Үндэсний их баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч айлчилсан. Айлчлалын хүрээнд хүсэлт тавьж БНСУ-ын Аж үйлдвэр худалдааны нөөцийн сайдтай долдугаар 10-нд уулзалт хийн, хүсэлт тавьсан. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт БНСУ-руу явж, хэлэлцээрээ үргэлжлүүлээд баталгаажуулаад ирсэн. Одоо тус улсаас сар болгон 5-10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн хүртэл АИ-92, 20 мянган тонн дизель түлш авах тохиролцоо хийгээд ирсэн. Наймдугаар сарын сүүлээр орж ирнэ. Монгол Улсын нөөц болж орж ирнэ.

Сардаа бид дээд талдаа 70 мянган тонн АИ-92 хэрэглэдэг. Одоогийн байдлаар 60 мянган тооны гэрээ баталгаажчихсан. Үүн дээр нэмээд энэ 20 мянган тонны ажил хийгдчихвэл сарын сүүлээр бид тасалдалгүй болох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Газрын тосны нөөцийг өсгөх хүрээнд 16 хайгуулын талбайг олон улсад нээлттэй зарлалаа. Бид газрын тос боловсруулах үйлдвэрээ  барьж, дотооддоо бүрэн хэмжээнд олборлож үйлдвэрээ хангадаг болтлоо энэ эрсдэлээс салж чадахгүй. Бид бусад эх үүсвэрүүдээ төрөлжүүлэх ажлаа хийж байна гэж мэдэгдээд буй.

Засгийн газар нефтийн хомсдолоос сэргийлэх зорилгоор нөөцийн савтай болох ажлыг эхлүүлсэн.

Тодруулбал, 18 аж ахуйн нэгж 22 байршилд нөөцийн сав барих ажлыг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлжээ. Энэ жилдээ багтаан 150 мянган м/кубийн багтаамжтай шатахуун хадгалах, ашиглалтад оруулах аж.

Дээрх нөөцийн сав ашиглалтад орсноор 14 хоногоор нөөц нэмэгдэх юм. Харин 2027 оны хоёрдугаар сард хоёр сар хэрэглэхэд хүрэлцэх нөөц хадгалах савтай болно. Энэ бодлого тасралтгүй үргэлжлэх ёстой. Ингэснээр 2028 он гэхэд улсын нийт хэрэглээний гурван сар хүртэлх хэрэглээг хадгалах хүчин чадалтай болно гэж салбарын сайд нь мэдэгдээд буй.

С.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-08-05 202.126.88.197

Агуулах савгуй тэнэг улс!!! Мулгуу удирдлагууд эрсдлийг тооцож чадаагуй, МАН улс дампууруулж бна!!!

Avatar

Нэргүй 2026-08-05 202.9.41.3

цаанаахужааманжуудбдгийэмонголдхалхгжбхгүйхалхгжбхгүыхалхгөмонголбишхужааманжуудхалхгжмонгол бишмонголд үүрлж таражсэзлснхитадманжуудмонголдхалхгжүндсбхгшй халхгжярьж хашиграгчдын цаанаахужааманжуудбдгийэмонголдхалхгжбхгүйхалхгжбхгүыхалхгөмонголбишхужааманжууд.

Avatar

Нэргүй 2026-08-05 202.179.15.130

Цахилгаан скутерүүдээ нэмэгдүүлье

Avatar

Олж чадах хүн 2026-08-05 202.126.88.82

Шатахууны асуудлыг Батүүл баатарт даатгаа

Avatar

МАН-гар-ууд. 2026-08-05 192.82.92.204

Танай засаг болоод яаманд ямарч зохицуулалт алга, зүгээрл бизнесийн голидролоор дөнгөж хөдөлж байна, энэ хөдөлгөөн тун удахгүй зогсож нөөцөө шавхана. Төрийн зүгээс зүгээр хэн чаддаг нь нефтийн бүтээгдэхүүн оруулж ирэх боломж олго, энэ л төрийн зохицуулалт түүнээс тэгш сондгой гээд тэнэг зүйлээ төрийн зохицуулалт гэж битгий МАНгарт, МАН-гар-ууд-аа, ккк???

Avatar

Путин 2026-08-05 202.126.88.82

Эцэст нь бид нэг фронтод байх ёстой хүмүүс гэж хэлж байсан байхаа

Avatar

Нэргүй 2026-08-05 202.126.91.139

эмээ уу,,,,,ДЕБИЛЬ п**а,,,,,

Avatar

Ха 2026-08-05 124.158.104.175

Бензин тосыг Тер импортлоод байгаа бололтой. Тэгвэл энэ олон компаниуд ченж хийж байна гэж ойлгож болох уу!!! Негее талаас ОХУ-д АИ-95, АИ-92-ын унийн зерее 4 рубль, 200 орчим тегрег. Манайд болохоор 10 дахин ендер буюу 1200 гаран тегрегеер зерж байна. АИ-95 арай ендер байна. Энэ тер, засаг нэг л биш. Баахан хулгайчуудаараа ченж хийлгээд байна даа.

Avatar

Нөөцлөх Сав Парк...... 2026-08-05 202.126.91.232

Монголын жилийн хэрэглээ 3 сая тонн орчим, Нөөцлөх сав энэ улсад 1500 ширхэг шаардлагатай дор хаяж !!!!

Avatar

хохино хөдөөний малнууд 2026-08-05 66.181.190.20

ингэн ингэн заавал бензин авч яах гээд байгаа малнууд юм бол автобус байна ш дээ, автобусаар яваачээ, заавал машинаараа явах тийм их хэрэгтэй байгаа юмуу жинхэнэ хөдөөний малнууд гэж энийг л хэлэх байхдаа хохино хохино ингээд мал царайлаад хэдэн өдрөөр бензиндээ очерлоод байж байхдаа таарсан малнууд, байнга бензин тасраад ийм байгаасай хахаха

Avatar

Нэргүй 2026-08-05 202.126.93.206

чам шиг хиртэй хөдөөний малтай цуг юу гэж явж байдгийн

Avatar

Нэргүй 2026-08-05 103.212.119.225

ядаж 100 мянга баймаар юм уу

Avatar

Энхбаяр 2026-08-05 202.133.76.53

иргэд бензин түлшээ хангалттай нөөцөлж хувьдаа авдаг болгож сургасан бол ингэж алингаа алдахгүй байсан хэдэн жилийн өмнөөс л иргэдэд нөөцлөх боломж олгох байсын бүх юм клонкоос уяатай хоцрогджээ

Avatar

Нэргүй 2026-08-05 202.21.108.33

Сургууль цэцэрлэгээ хүртээмжтэй болгочихвол автуус унаагар ажил төрөлдөө явчихна шдээ, хүүхэд зөөх гэж хүндрэлтэй байна!

Avatar

Доройтолын эрин 2026-08-05 202.126.91.232

МАН ялааад л бдаг ялаад л бдаг. Улс нь улам доройтоод л бдаг…….

Avatar

Бат Үүл 2026-08-05 202.126.88.82

одоо АН даа өгөөрэй

Avatar

Нэргүй 2026-08-05 202.126.93.206

Дэлхийн бусад орнууд гэж ирээд л солиордын. 50к бензин аваад л ахиж оочирлохгүй буцна гэж эд яаж бодож чадав аа

Avatar

Нэргүй 2026-08-05 66.181.178.229

50 мянгад аваад л 2 өдөр яваад ахиад л очерлоно. үүнийг л бодох ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж