МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын сургалтын төлбөрийн тэтгэлэг, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт бүрэн шийдэгдээгүйгээс олон оюутан үргэлжлүүлэн сурах эсэх нь тодорхойгүй байдалд оров. Тодруулбал, Боловсролын сайдын А/67 дугаар тушаалаар баталсан санхүүжилт нь шаардлага хангасан бүх суралцагчийг бүрэн хамруулахад хүрэлцээгүйгээс сургуулиуд квотын хүрээнд эрэмбэлэн сонгон шалгаруулалт хийхэд хүрчээ. Энэхүү өөрчлөлт болон санхүүжилтийн хомсдлыг холбогдох байгууллагуудаас урьдчилан мэдэгдэж, анхааруулаагүйн улмаас оюутнууд ямар ч бэлтгэлгүйгээр санхүүгийн гэнэтийн дарамттай нүүр тулав.
Ялангуяа төгсөх курсийн оюутнуудад хамгийн хүндрэлтэй нөхцөл үүсээд байгаа бөгөөд хичээлийн жил эхлэх хүртэл Боловсролын яамнаас эцсийн шийдвэр гарахгүй бол төлбөрийн хасах үлдэгдлийг оюутнууд өөрсдөө төлөх нөхцөл үүсэж болзошгүйг Оюутны хөгжлийн газраас анхааруулжээ. Ингэснээр төгсөхөд шаардлагатай үлдсэн кредитийн төлбөртэйгээ нийлээд нэг оюутан дунджаар 8-9 сая төгрөгийн гэнэтийн санхүүгийн дарамт үүсэх болсныг оюутнууд хэлж байна.
Тус асуудлыг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тайлбарлахдаа "Эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад Боловсролын зээлийн сангаас олгодог тэтгэлэг 2026 онд бүрэн олгогдоогүй асуудал бий.
Учир нь энэхүү тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүдэд олгох 2026 оны санхүүжилтийг 2025 оны оюутнуудын төлбөрт олгосны улмаас 2026 онд эрэлттэй мэргэжлээр суралцаж буй 6000 гаруй оюутнуудын тэтгэлэг сургуулиудын дансанд ороогүй.
Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд Боловсролын яамнаас Засгийн газарт тогтоол, тэмдэглэлийн төсөл өргөн барьсан. Ингээд 2027 онд шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа" гэсэн юм. Ямар ч урьдчилсан сануулгагүйгээр үүссэн энэхүү тодорхойгүй нөхцөл байдал нь олон оюутны сурч боловсрох эрхэд сөргөөр нөлөөлж, тухайн оюутнуудын ар гэрт гэнэтийн санхүүгийн хүндрэлийг үүсгээд байна.







3,605.46






















































Нэргүй 2026-08-05 103.11.194.254
Ганц үхэр л биз дээ? Төлөөд сураач.
Үхэргүй нь ажил хийцгээ. Нэг л шоудсан хүмүүс байдаг шүү, монгол оюутнууд.
Нэргүй 2026-08-05 103.212.119.78
Оюутанууд ном үзэхдээ мөнгө хайран гэдэг ч өөр юманд дэндүү цамаан
Нэргүй 2026-08-05 202.21.107.43
Гадаадад сурах ганцхан оюутанд 200-350 орчим сая төгрөгөөр тэтгэлэг өгч байснаас энэ дотоодын оюутан сургуулиуддаа бага багаар нь тэтгэлэг өгч дотоодын боловсролын системээ дэмжсэн нь уул нь зөв байсан юм даан
Нэргүй 2026-08-05 202.9.41.101
Ажил дээр гарааал амархан олчих мөнгө бишүүү
Нэргүй 2026-08-05 66.181.178.138
UNEGUIGEER SEXSEER TAICHNA BOOW XXN BOOW DOLOOJALNI SEXSEER ANUSDAX80955877VANXANI BIEE UNELLEED
зочин 2026-08-05 66.181.180.234
Гадаад дотоодын олон шалтгаанаас болж, эдийн засаг ,улсын төсөв хүнд байна, Өр зээл их байна, Бүх зүйлийг төрийн нуруун дээр тохохыг бүү оролд, Ядаж суралцах төлбөрөө өөрсдөө олохыг бод Мөнгө олхн олон арга байна, Ажилч хичээнгүй,овсгоо самбаатай бай, Бүү залхуур,
Нэргүй 2026-08-05 103.229.121.227
Улс даяар бүх сургуульд яг адилхан асуудал шүү дээ. яахаараа муис-ийн гэж бичдэг байна аа. ЗГ буюу БЗС-аас олгогдох мөнгө шүү. МУИС-тай хамааралгүй асуудал.
Нэргүй 2026-08-05 192.82.66.174
Хүний өмнөөс сурч байгаа юм шиг сэтгэлгээнээсээ салаач…..
Нэргүй 2026-08-05 103.212.162.18
Бас үгүй л дээ. Өөрсдөө төлбөрөө хангалттай төлөөд болчих байсан зүйл дээр семестерийн эхэнд “Тэтгэлэг олгоноо” гэж хэлж төлбөр олох зэрэг ажлыг болиулчхаад семестерийн төгсгөлд дансных нь үлдэгдэл хасах заачхаад байгаад л асуудал байгаад бна. Анхнаасаа ийм байсан бол тэтгэлэг энээ тэрээ гэлгүй өөрсдөө ол гэдгээ хэлчих хэрэгтэй.
Нэргүй 2026-08-05 103.229.123.25
Холбогдох хүмүүс нь бодвол наадамдаад явж байгаа биз 🤣
Нэргүй 2026-08-05 103.212.119.9
оюутнууд цагийн ажил хийж ажил амьдралаа залгуулдаггүй юм уу
Нэргүй 2026-08-05 202.126.89.69
Ажил хийх ясны дургүй улс даа
Нэргүй 2026-08-05 202.133.76.41
цагийн ажил олддоггүй шдээ заавал урт хугацаанд ажиллах авна гээд, зарим газар нь оюутан бүүр авахгүй гэдэгш дээ