niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 04:33 UTC Source: https://news.mn/r/2880302/ dec0304db9891a73… ← back to niitlelch.mn

"139 ШТС-уудад 1.5 сая литр шатахуун нийлүүлнэ"

"139 ШТС-уудад 1.5 сая литр шатахуун нийлүүлнэ"

"139 ШТС-уудад 1.5 сая литр шатахуун нийлүүлнэ"
Ашигт малтмал, газрын тосны газар/АМГТГ/-аас өнөөдөр /2026.08.04/ шатахууны нийлүүлэлт, нөөцийн нөхцөл байдлын талаар цаг үеийн нэгдсэн мэдээллийг өглөө. Тодруулбал, Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэгт багтсан холбогдох байгууллагууд хамтран мэдээлэл хийв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам /АҮЭБЯ/-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:

-Өнгөрсөн өдрийн байдлаар 42 вагон АИ-92 автобензин Улаанбаатар, Дархан өртөөнд буусан. Шатахуун түгээлтийг 24 цагийн туршид тасралтгүй хийлээ. Одоо 20 вагон автобензин ирж байна, өнөө орой бүрдүүлэлт хийж бууна. Тодруулбал, Улаанбаатар хотын хэмжээнд 139 шатахуун түгээх станцад 1.5 сая литр шатахуун борлуулахаар байна. Орон нутаг руу нийт 70 шатахуун түгээх станцад 169 тонн автобензин ачигдсан учир түгээлт хэвийн болно гэж харж байгаа.

Нийслэлийн хэмжээнд тэгш, сондгойгоор шатахуун олгож байгаа нь нөөц тодорхой хэмжээнд буурсантай холбоотой юм. Нэг талаараа шатахуунд олон автомашин дугаарлах юм бол дараагийн тээврийн хэрэгсэл ШТС-уудад дугаарлах хугацаа 3-4 цагаас илүү байх юм. Энэ нь эргээд иргэдэд хүндрэл учруулах учир тэгш, сондгойгоор тодорхой хугацаанд зохицуулалт хийж байна.

ОХУ, БНСУ, БНХАУ-аас бүтээгдэхүүн авах захиалга баталгаажсан. Тиймээс тогтмол нийлүүлэх үйл явц хэвийн үргэлжилнэ. Хангалтыг бүрдүүлэх зорилгоор  гурван улсаас нефть импортолно.

Онгоцны түлшний хувьд тодорхой хэмжээнд доголдол үүсэх нөхцөл байдал үүссэн байсан ч маш богино хугацаанд үр дүнтэй ажиллаж БНХАУ-аас 3000 тонн бүтээгдэхүүн авсан. Өнөөдрийн байдлаар 1000 тонн нь бууж Улаанбаатар хот руу тээвэрлэж байна. Араас нь 2000 тонн дизель түлш, 2000 тонн онгоцны түлш ачигдахад бэлэн болсон.

Гаалийн Ерөнхий газар, Г.Энхтайван:

–Нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт хэвийн үргэлжилж байна. Энэ оны наймдугаар сарын 03-ны өдрийг хүртэл 554.500 тонн автобензин, 1 сая тонн дизель түлш импортоор орж ирсэн. Ерөнхий сайдын гаргасан ажлын хэсэгт Гаалийн байгууллага оролцож байгаа. Гаалийн бүрдүүлэлт болон тээвэрлэлтийн нөхцөлөөс хамаарч импортын бүтээгдэхүүний 97 хувь нь төмөр зам, үлдсэн гурван хувь нь автозамаар тээвэрлэгддэг. Үндсэндээ, нийт зургаан хилийн боомтоор нефтийн бүтээгдэхүүн импортолж байна.

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан:

-Улаанбаатар төмөр замаар 2025 оны эхний долоон сарын байдлаар нийт 23 мянган нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэгдэн орж ирсэн. Харин 2026 оны эхний долоон сарын байдлаар 25 мянган тонн нефть орж ирсэн. Үүнээс харахад татан авалт 2000 тонноор илүү байлаа.  Иргэдийн шатахуун хэрэгцээ өссөн нь статистик дээрээс харагдаж байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар нефтийн бүтээгдэхүүний татан авалт өндөр байсан. Сардаа 4500 орчим вагон татан авч нөөц бүрдүүлсэн.

Харин зургаа, долдугаар саруудад татан авалт харьцангуй буурсан төлөвтэй гарсан. Гэхдээ ОХУ-аас АИ-92 автобензин 67 вагон, дизель түлш 329 вагон орж ирсэн. Мөн ОХУ-аас манайх руу чиглэлтэй 1100 нь дизелийн түлш 300 орчим вагон АИ-92 автобензин байгаа юм. БНХАУ-аас  онгоцны түлш хүлээн авсан. Үүнийг харин манай талаас саванд шилжүүлэн авч ачилтын ажлыг хийсэн. Өнөөдрийн байдлаар Эрээн өртөөн дээр 35 вагоны гаалийн бүрдүүлэлтийг хийж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-08-04 202.126.93.206

Өнөөдөр сондгойгооор өгнө гэхээр нь тэвчээртэй хүлээсэн, өнөө өглөө ямар ч колонкод бензин алгаа. Тоо хэмжээ, хэрэглээгээ тооцоод гаргасан шийдвэр биш юм уу? Жижиг үйлдвэрүүд түгээлт тараалтаа хийж чадахгүй сөхөрлөө. Бие даасан улс ухаантай юм бол зүгээр л бензин тосоо хэвийн байлгаад өгөөч гуйж байна. Өөр та нараас хүсэх, харах юм юу ч байхгүй.

Avatar

Annual Oil Consumption VS Fuel Tank Farm 2026-08-04 202.126.91.231

манай улсын жилийн хэрэгцээ хэд вэ ??? тооцооллоо гаргаад Fuel Tank Farm-уудаа бариачэээ

Avatar

иргэн 2026-08-04 202.21.107.54

1.150 тонн гэж бичээч. Сая литр гэж их юм шиг харагдуулах гээд.

Avatar

зочин 2026-08-04 66.181.160.9

Путин ,Трамп хоёр үхээдэхвэл бүх юм хэв янзандаа ороод амгалан тайван болчих гээд байдаг …Яая даа байз… Америкчууд ч яахав ,Трампыгаа хусчихгээд л янз янзаар оролдоод л байгаа …харин Оросууд маань байдгүй шүү… таг. Тэгэж байгаад нэг зоригтой Орос гараад ирэх байгаа …л гэж горьдож суухаас

Avatar

Нэргүй 2026-08-04 202.126.91.231

Yostoi chigdee

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.41.3

хужааманжууд тэрийгээ мэдж бгаа тэгсн мөртлө худлаа гүрийгээд шаагаад бдгийн.

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.41.3

намтөргэгд үүрлж эзлсн иххн нь хужааманжууд эзлсн хужаөманжуудыг хужааруун манжруун хөөж зайлуулах ёстой монголд ширхг хужааманж үүрлж тархж эзлж толгойд шааж ажллх ёстой моннол орны газр нутг х*******н хужааманжгийн газр нутг биш хужааманжуудхалхгэснхжааманж зохмол шаацн эзлх гж хужааманж үлгр зохиоо шаагаад бдгийн халхгжмонголбишхужааманжууд

Avatar

Иргэн 2026-08-04 202.133.76.45

Сая гэсэн тоо хэлэхээр биднийг баярлаад унана гэж санаа юу??? Эргүү дагз вэ. Ердөө л 1.5-хан тонн бензин

Avatar

Нэргүй 2026-08-04 122.201.22.3

Ингэнэ тэгнэ гэж амаар ярихад юу ч гэж тууж болно??

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.41.3

юу ярьсний мэдэхгүй гэхдээ үгийн дагцн үгээр болцн бвл яаахуу.

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.41.3

хужааманж ойлгогдхгүй далд яриа хужааманжууд л ойлгнуу гэхээс ойлгохгүй хүн ойлгохгүй шдэ ойлгосн хүн нь хүртл юу ярьсныг мэдэхгүй мөртлөө хужааманж санаагаар оылгоод үлдцн бвл яаахуу.

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.41.3

хужааманжууд хужааманж далд яриандаа хужааманжуудам сургаадмбн.

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.41.3

яаахуу энэ хужааманж муу санааг иймдээ хужааманжууд муу снаагаар эзлж усггдж бсн бхгүй юу.хужааманжууд нэг муу юмаа хиыгээдибхаараа хужааманжаараа мэргшчдг юм шиг бгаа маа.

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.41.3

тэгж хужааманжууд хужжаманжуудтайга ярь хэрлж харилцж ойлглцж бн шдэ тэгснээ манай хоер ойлгснуу гэж зориуд ойлгохооргүй ярь рэдгээ мэвж асууж бгаа бхгүй юу

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.41.3

тэгсн нөгөө хүн нь юууч ярьёийн мэдхгүй гэхлээ л үгээрээ оруулцх ойлгуулцн бгаа бхгүй юу. аймар.

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.41.3

монгол үүрлсн хужааманжууд хужааманж далд ярианы хэл ойлголцл бн монгол хүрд оылгоглхооргүй ярь гэдг тэгээд манжхужаагууд монгол хүнд оылгогдхооргүй ярьчаад ойлгосн уу оылгснжу гж асуудг тэрийгээрээ хүртл ойлгогдхооргүй ярьснаа мэддг мэдж бгаа мөртлөө зориуд ойлгснуу гж асуудг хужааманжууд юууу ойлгодхооргүй ярь гэдг тнгснээ оылгуулий гэсхмхужааманжууддаа ойлгоглхоор ярьж өгдг монгол хүнд оылгоглхоор ярьж хэнд оылгуулж ярихуу хэнд ойлгуулхгүй ярих уу гж хужааманжууд пасслж ярьдг дохион хэл бн

Avatar

Залилан Монголд 2026-08-04 202.126.89.35

Манай Эх Орон Хулгай Луйвар Залилангийн Орон билээ

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.47.105

Наад газарт чинь хэдэн хүн ажилладаг юм бэ.. Асуудлыг шийдэж чадахгүй бол хэд байгаад ч нэмэргүй. Шийдэж чаддаг Оростой хэл амаа олчдог 5 хүн байхад хангалттай сайдын ч хэрэггүй шууд харилцаж чаддаг хэдэн хүнээ тавь тэгээд болоо. Орос манай хоёр тогтолцоо их адилхан

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.40.20

Монголчууд одоо бензингүй амьдарч сурах хэрэгтэй болж байна. Цаашид Орос бензин нийлүүлэхгүй байх магадлал өндөр байна. Өөрсдөө бензингүй байж Монголд өгнө гэж байхгүй. Цахилгаан болон газаар ажилладаг машин авцгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж