Шатахууны хомсдол өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд жолооч нарын болоод Засгийн газрын толгойны өвчин болсон. Саяхныг хүртэл салбарын сайд нь "шатахуун хангалттай бий. Санаа зоволтгүй аялж, зугаал" гээд инээж суусан. Гэтэл өнөөдөр үнэнд гүйцэгдэж шатахууныг календарийн тэгш, сондгойгоор олгож эхлэв. Үндсэндээ, гал унтраах эцсийн арга нь энэ болов. Шатахууны асуудал зөвхөн энэ жил, өнөөдөр үүсчихсэн асуудал биш гэдгийг хүн бүр мэдэж буй. Гагцхүү мэдсээр байж дорвитой арга хэмжээ авч ажил хэрэг болгоогүй нь үе, үеийн эрх мэдэлтнүүдийн буруу.
ОХУ-аас 100 хувь шатахууны хараат Монгол Улсын хувьд эхний ээлжинд шатахуун хадгалах сав барих нь нэн тэргүүний ажил гэж амтай болгон ярьдаг ч төдийлөн ажил хэрэг болголгүй өнөөдрийг хүрсэн нь шатахуун хомсдох бас нэг шалтгаан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, хүн ам өсөн нэмэгдэж, эдийн засаг тэлэхийн хэрээр шатахууны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгааг албаныхан хэлж буй. Тухайлбал, 2023 онд 2.4 сая тонн, 2024 онд 2.8 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ.
Харин иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг АИ-92 бензиний сарын дундаж хэрэглээ 2024 онд 60 мянган тонн байсан бол 2025 онд 80 мянган тоннд хүрсэн байна.
Гэтэл Монгол Улсад ердөө нэг сарын шатахуун нөөцлөх сав байдаг аж. Угтаа 2024-2028 он хүртэлх Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөөнд шатахууны нөөц хадгалах агуулах савны хүчин чадлыг ердийн хэрэглээний 3-6 сарын нөөц хадгалах чадалтай болгож нэмэгдүүлэх зорилт тавьсан байдаг аж. Гэтэл энэ нь ажил хэрэг болохгүй явсаар өнөөдрийн хүргэжээ.
Сүх далайтал монгол амар гэгчээр ямартай ч шатахууны асуудал хоолойд тулж байж шатахуун хадгалах сав барих ажил эрчимжив.
Өөрөөр хэлбэл, шатахууны хомсдолоос сэргийлэхийн тулд эхний ээлжинд багадаа 3-6 сарын шатахууны нөөцийг хадгалах савыг барих шаардлагатай гэж үзэж энэ онд УИХ-аас Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг баталсан. Уг хуулиар газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдэд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай нөөцийг бүрдүүлэх, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний нэг сар буюу 30 хоногоос доошгүй хэрэглээний нөөцийг хадгалах агуулах барихад шаардагдах хөнгөлөлттэй санхүүжилтийг олгох асуудлыг зохицуулах юм. Улмаар намрын чуулганы төгсгөлд шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд шатахууны нөөцийн сав бариулах хүрээнд Монголбанкнаас 500 тэрбумын репо зээлийн санхүүжилтийг УИХ-аар хэлэлцүүлэн баталсан. Ингээд импортлогч аж ахуй нэгжүүдэд шинээр сав барих зориулалтаар нэг их наяд төгрөгийн хөнгөлөлтэй зээл олгосон.
Улмаар 18 аж ахуйн нэгжийн 22 байршилд нөөцийн сав барих ажил өнгөрсөн зургадугаар сараас эхэлсэн. Энэ жилдээ багтаан 150 мянган м/кубийн багтаамжтай шатахуун хадгалах, агуулах сав ашиглалтад оруулах аж.
Ингэснээр хүчин чадлаа 14 хоногоор нэмэгдүүлнэ гэсэн үг. Харин 2027 оны хоёрдугаар сард хоёр сарын нөөц хадгалах савтай болно. 2027 оны улсын төсөвт аж ахуйн нэгжүүдээ дэмжиж шатахуун хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх тус бодлогыг үргэлжлүүлж 2028 он гэхэд улсын нийт хэрэглээний гурван сар хүртэлх хэрэглээг хадгалах хүчин чадалтай болно гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгээд байгаа юм. Ингэснээр богино хугацаанд үүсэж болох шатахууны үнийн огцом хөөргөдөл, хомсдолтой холбоотой бэрхшээл, эрсдэлийг бодитой бууруулах боломж бүрдэх ажээ. Бүтээн байгуулалтын ажлыг Улаанбаатар, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг аймагт хэрэгжүүлж байна.
Өнөөдрийн байдлаар:
-Дархан-Уул аймагт хэрэгжиж буй “Тэс Петролиум” ХХК-ийн шатахуун хадгалах, агуулах 4400 м/кубийн хүчин чадалтай байсныг өргөтгөж гурав дахин буюу 10000 м/кубээр нэмэгдүүлж байна. Нийт 14400 м/кубийн хүчин чадалтай болгох ажил дуусах шатандаа оржээ. Тус ажил дууссанаар Дархан-Уул аймгийн шатахуун хадгалах хүчин чадал 30 хувиар өсөх юм байна.
-“Шунхлай” ХХК-ийн 80000 тонн буюу 98000 м/куб хадгалах хүчин чадалтай сав дөрвөн төрлийн бүтээгдэхүүн барих ажил үргэлжилж буй. Өргөтгөлийн талбайд нэг дор 40 вагон, хоногт 340 орчим вагон буулгах хүчин чадалтай, Улаанбаатар хотын ердийн хэрэглээний 10 өдрийн нөөцийг нэг өдөр буулгаж ачих хүчин чадалтай том агуулахын цогцолбор баригдаж байгаа аж. Тус шатахуун хадгалах, агуулах савны цогцолборын бүтээн байгуулалт 2027 онд бүрэн дуусна.
-“Wellcom” компанийн шатахуун хадгалах, агуулах савны өргөтгөлийн барилгын ажил үргэлжилж байгаа бөгөөд тус компани нь өөрийн хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлж 6000 тонноор хүчин чадлаа нэмэгдүүлж байгаа аж. Есдүгээр сард багтаан ашиглалтад бүрэн орох төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа аж.
-“Шинэ Эрин Ойл” ХХК нь энэ ондоо багтаан 16000 м/кубийн шатахуун агуулах, хадгалах савтай болж хүчин чадлаа хоёр дахин нэмэгдүүлэх ажээ.
3,605.46






















































Зочин 2026-08-04 202.126.88.174
Ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй АН асар их зээл авч улсыг өрөнд оруулахдаа олон асуудлуудын нэгийг ч шийдээгүй байсан нь харамсалтай ядаж шатахуун нөөцлөх сав авсан байсан бол асуудал арай өөр байх байлаа.
Нэргүй 2026-08-04 103.229.120.37
Наадамаар 10 хоног амраад байгаа нөөц саваа ч дүүргээгүй нь үнэн байх-аа…
зочин 2026-08-04 66.181.160.9
Нөөцийн савтай байлаа гээд ч яах ч билээ…Дотор нь хийх бинзээнээ Оросоос л авхаас хойш ..
Дайн дуустал иймэрхүүл байх болтой ..Харин манай Хүрэлсүх Трамп Путин хоёрд "Энэ утгагүй дайнаа зогсоо" гэдэг шаардлага хүргүүлэх хэрэгтэй дээ ..
Зочин 2026-08-04 103.145.234.36
АН асар их зээл авч улсыг өрөнд оруулахдаа олон асуудлуудын нэгийг ч шийдээгүй байсан нь харамсалтай ядаж шатахуун нөөцлөх сав авсан байсан бол…
Нэргүй 2026-08-04 66.181.184.102
АН-ын арай ядан олж ирсэн тэр зээлиыг МАН-ын дарганцарууд дээр дооргүй хува агаад хусчтхсан ш дээ ! Энэ чнь тэгээд аль хэдий арван жилийн өмнөх явдал, эрхэм хүндэт тролл танд эрэгцүүлэн бодох агрегат ерөөсөө байхгүй юм биш үү !
Зочин 2026-08-04 202.126.88.174
Үнэнийг хэлвэл тролл болох уу? Их хэмжээний зээл аваад хийж бүтээсэн нь хаана байна вэ???
Нэргүй 2026-08-04 103.212.119.65
Харин тийм.
Сүүлийн 10 жил засгийн эрх барилаа хугаацаа гэж…
Нэргүй 2026-08-04 202.126.88.82
хуучны хэдэн ёмкостыг Хүрэлсүхийн тэжээвэр үүд залгисан юмдагуудаа
сонгогч 2026-08-04 202.9.46.90
Мэдлэггүй, чадваргүй, мэргэжлийн бус, сэтгэлгүй, сайдын суудлыг мөнгөөөр худалдаж авсан сайд нараас болж монгол улс 36 жил сүйрч байна
Нэргүй 2026-08-04 122.201.22.3
Мөнгө төлсөнд нь сайдын суудлыг худалдсан ХҮН гол буруутан!!!!!
Нэргүй 2026-08-04 103.57.95.202
Зүүнбаянд байсан 60 тонны 38 ёмкостыг гишүүн Батлут гэдэг хулгайч нөхөр хулгайлцан гэсэн. Тэгсэн татвар төлөгчдийн мөнгөөр шинээр бариад байдаг. Энэ улсад хулгай хавтгайрлаа
Нэргүй 2026-08-04 122.201.22.3
Чадахгүй байж Төр юм болгонд оролцох гэж зүтгээд хамаг юм балладаг тэнэглэлээ больж, хувийн компаниудад хөнгөлөлттэй зээл г.м. дэмжлэг үзүүлэн онц чухал ажлуудаа хийлгэдэг болох хэрэгтэй!!! Жишээ нь: Бөөрөлжүүтийн цахилгаан станц байна!!
Нэргүй 2026-08-04 202.126.89.35
Авилгажсан Төр Амрах зугаалах Найрлахаас өөрийг мэддэггзй Залхуу Иргэлтэй улсад ямар Бодлого байххав…..