niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 04:35 UTC Source: https://news.mn/r/2880214/ 42e23f286a82ead5… ← back to niitlelch.mn

Эрчим хүч импортлохоо найдвартай ажиллагаа гэж шоудахгүй шүү!

Эрчим хүч импортлохоо найдвартай ажиллагаа гэж шоудахгүй шүү!

Эрчим хүч импортлохоо найдвартай ажиллагаа гэж шоудахгүй шүү!

БНХАУ-ын ӨМӨЗО-ноос Монгол Улс 80МВт хүртэл цахилгаан импортлох болсныг Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг бэхжүүлэх, өвлийн оргил ачааллын үед төвийн бүсийн хэрэглэгчдийн цахилгаан хангамжийг дэмжих, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт боллоо” гэж зарлав.

“Оюутолгой” компанийн санхүүжилтээр “Зэс-Оюу” 220 кВ-ын хуваарилах байгууламж ашиглалтад орсноор 80МВт хүртэл эрчим хүч импортлох шинэ бүтэц бий болж байгаа нь энэ аж.

Урд хөршөөс импортлох эрчим хүчээр Монгол Улс өмнөд бүсийг хангана гэж байгаа ч үндсэндээ Оюутолгойн уурхайг дотоодын эрчим хүчээр хангаж, жил тутам 300 сая ам.доллар хэмнэх төлөвлөгөө нь ийнхүү салхинд хийслээ гэж хэлж болно.

Учир нь, Засгийн газар 2017 оноос эхлэн  “Оюутолгой” компанид хандан Монгол Улсаас эрчим хүч экспортлох шаардлага тавьж ирсэн.  Тус компани нь уурхайгаа ажилд оруулсан үеэс жилд 130-140 сая ам.долларын эрчим хүч Хятад улсаас импортолж ирсэн бөгөөд гүний уурхай нь ашиглалтад орсноор хэрэглээ нь өсөн нэмэгдэж, жилд 300 орчим сая ам.долларыг эрчим хүчний импортод зарцуулах тооцоолол гарсан.  Иймээс Монгол Улсын Засгийн газар, Оюутолгой компани хооронд 2018 оны арванхоёрдугаар сард Тавантолгойн цахилгаан станцыг барьж, байгуулах Эрчим хүчний эх үүсвэрийг зохицуулах тухай гэрээг байгуулсан түүхтэй. Гэрээнд  Тавантолгой ордыг түшиглэн 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барьж, байгуулах. Цахилгаан станцын барилгын ажлыг 2020 оны нэгдүгээр улиралд эхлүүлж, 2023 оны зургадугаар сард ашиглалтад оруулах. Цахилгаан станцыг Оюутолгой компани ажиллуулах бөгөөд хамгийн багадаа 51 хувийг эзэмшихээр гэрээнд тусгаж байв. Мөн  ТЭЗҮ, байгаль орчны үнэлгээ болон хөрөнгө босгох ажлуудыг үе шаттай хийхээр тусгасан юм.

Уг гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Оюутолгой компанийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар гарын үсэг зурсан билээ.  Гэвч эл гэрээ ажил хэрэг болоогүйн зэрэгцээ улсаараа харанхуй сууж мэдэх нөхцөл байдалд орсон нь Хятад улсаас авдаг эрчим хүчний импортоо нэмэгдүүлэхээс аргагүйд хүрэв.

Нэг ёсны Монгол Улс өмнөд, хойд  хөршөөс улам бүр л эрчим хүчний хараат болж байна гэж хэлж болох юм.

Хэдийгээр Оюутолгой төслөөс Монголын экспортын орлого хамаарна гэдэг агуулгаараа цахилгааны найдвартай эх үүсвэрийг бүрдүүлэх нь чухал ч Засгийн газрын шийдвэр хэрэгждэггүйгээс Монгол Улс эрчим хүчээ экспортлоно гэх сайд нарын үг зул болж, жаргадаг боллоо.

Жишээ татвал, Шадар сайд Т.Доржханд жил гаруйн өмнө “Хятадын  зах зээл бол  өсөж, хөгжиж байгаа том зах зээл. Үүнийг дагаад эрчим хүчний хэрэгцээ ч байнга өсөн нэмэгдэж ирсэн. БНХАУ-ын зүүн хэсэг, Солонгос, Япон улсын эрчим хүчний хэрэглээ ч байнга өсөж байдаг.Эдгээр улс руу эрчим хүч экспортлох суурь нь Харбины хэлэлцээрээр тавигдлаа. Үүний үр дүнд том хэмжээний бүтээн байгуулалт, их хэмжээний хөрөнгө оруулалтыг гадна талаас Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний чиглэлд оруулж, түүнийгээ БНХАУ руу экспортлох боломж нээгдэж байгаагаараа онцлог юм. … Хаана ийм боломж байна гэхээр, бидний хамгийн ойрын хөрш, дэлхийн эдийн засгийн том зах зээл болчихоод байгаа өмнөд харш маань байна шүү дээ. Энэ хүрээнд эрчим хүчний экспортын асуудал өнөөдөр бодитой ажил хэрэг болж байна. Хоёр улсын түүхэнд, анх удаа Засгийн газар хооронд гэрээ, хэлцэл байгуулж байгаагаараа онцлог юм. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй. Энэ гэрээ хэлцлийн хүрээнд экспортоо хийнэ. Ямар хэмжээний эрчим хүчийг экспортлох тухайд тооцоо судалгаа руугаа хамтран орно. Энэ бол бодит ажлын эхлэл гэж ойлгож болно” гэх байр суурийг жил агруйн өмнө илэрхийлж байв. Харин өнөөдөр бодит байдал эсрэгээрээ буюу Монгол Улс өмнөд хөршид эрчим хүч экспортлох бус импортлохоор болж байна.

Үүнийг амиа аргацаах, Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнгийн хэлдгээр аргална даа гэдэг агуулга л харагдаж буй. Үндсэндээ эрчим хүчнээс гадаад улсаас улам бүр хараат болж байж, найдвартай ажиллагааг бэхжүүллээ гэж “шоудах” нь ичгэвтэр биш үү Б.Найдалаа сайд аа!

Зорилго бол эхлээд дотооддоо эх үүсвэр барих, цаашлаад экспортлох шүү дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

Avatar

Өвгөн 2026-08-04 202.126.88.82

Хятадаас эрчим хүч импортлохыг Нарантуулын лангууны авгай ч чадна шүү. Олигтой юм бодоорой доо Хятадад бид задгай мөнгөний ч үнэгүй хямд шүү

Avatar

Нэргүй 2026-08-04 66.181.176.231

Монголыг гадны хамааралтай эрхшээлд байлгах хүсэл сонирхолтой хүмүүс төрд байгаа бол хэцүү дээ тийм байдлаар явсаар ирлээ цаашид ч тийм л байх төлөвтэй гаднаас хамааралгүй байх боломж байсан уу байсан байгаа юу байгаа монголыг л цөлмөж өөрсдийн болон гадны хараат эрхшээлд байлгах хүсэл байсаар л байгаа харагдах бас нэгэн зүйл салбарын тогоонд байгаа жирийн зөв ажилчид алба хаагчид нь эх оронч сэтгэл гаргаж тогоон дотрох бузар булай хулгай луйвар хуурамч худлаа байдлыг нь ард түмэндээ хэлээ

Avatar

Шихихутаг 2026-08-04 202.126.88.82

Бангладеш хүн сайд хийж байгаа гээд бодоо

Avatar

ХИШГЭЭ 2026-08-04 202.21.126.106

ЭРЧИМ ХҮЧИЙГ ДАМПУУРУУЛЖ БАЙГААД ХУВЬЧИЛЖ АВАХ САНААРХАЛ ЦААНА НЬ БАЙГАА ШҮҮ ЭНЭ МЭТ ЛУЙВАРЧИНГУУД БҮР ООДОРЧ БАЙГАА

Avatar

Нэргүй 2026-08-04 59.153.115.13

Хятад бол Орос биш төлыөрөө хийхгүй 7 хоногт л сануулахгүйгээр тасална. Үе үеийн олон Зг, сайд нарын авилгал болсон эрчим хүчний эх үүсвэр байгуулах үлгэр хувьсгал хийхээс нааш зогсохгүй

Avatar

Нэргүй 2026-08-04 202.133.76.18

хүн намынхныг төрөөс яаралтай энэ 1 эрүүл үгүй нь мэдэгдэхгүй зальт нөхрийг сайдаас үтэр түргэн зайлуулахгүй бол жирийн ард иргэд нь түнэр харанхуйд хөлдөж байранд амьдрах аргагүй болхоор харагдаж байгаа ш дээ

Avatar

Нэргүй 2026-08-04 66.181.166.100

Цахилгааны үнэ бага байхад Хятадын импортын цахилгааны мөнгийг төлж чадах юм уу, мөнгөө төлөхгүй бол хятадууд цахилгаанаа тасална даа

Avatar

Нэргүй 2026-08-04 202.126.88.82

Өмнөговио өгчинө

Avatar

Нэргүй 2026-08-04 103.212.117.19

Энэ хүн энэний харъяалагдах нам гэгч нь угаас ямар ч барьцгүй, дээр нь Эрчим хүчнтй ялзархай салбар олон жил ингэж худлаа бурсаар- эрчим хүчний дарга ажилтнууд нь зөвхөн хулгай хийсээр ирсэн болохоор тэр

Avatar

Нэргүй 2026-08-04 122.201.22.3

Цаашдаа ганц Оросоос бүх юмаар хараат байдлаа багасгаж, дор хаяж 50%-ийг нь Хятадаас авдаг болох талаар бодитой алхам хийх хэрэгтэй байна!!!!

Avatar

Нэргүй 2026-08-04 192.82.66.210

дотоодоосоо хангах тухай ярьж байхад тэс хөндлөн юм бичих гэж

Avatar

Нэргүй 2026-08-04 103.57.95.202

Чойрын шугамын тендер гэж олон жил болж байгаа бугшсан тендер байнаа. Төслийн зохицуулагч гэх нэг нөхөр авилгын асуудалд орооцолдсон уу…яасан. Ямарч гэсэн нэлээн будилуулсан бололтой. Хууль шүүхээр нь хурдан шиыдүүлээч

Avatar

Ха 2026-08-04 103.71.101.76

Монгол мал энэ хэдэн хелдуу байцаан толгойтнуудаас ухаантай юм. 10-аад жилийн емне Монгол улс эрчим хуч экспортлоно гэж тунхаглаад байсан, тэр нь энэ уу? Экспорт импорт 2- оо ялгахгуй хуцаад байсан егер толгойтнууд уу, енеегийн засгийн хелдуу толгойтнуудын ажил уу???

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.40.84

шааглдж дайрдг хужааманж бодлогын шааглдлд дайрлт хужааманж гажиг хэв маяг гж энэ яаанаа даа энэ тархины тураал хужааманжуудыг хужааманжууд.

Avatar

Нэргүй 2026-08-04 202.9.40.84

жудаг мудг нж хужааманжууд худла унж мундгийн цаанаа хужааманжууд худла унж сундгийн цаана боол би үхүүл таарна эзэнхаан мянган түмн нас л мянгн түмэн нас мянгн түм нас л гэснхитад маягийн занд сургх гэсн хитадманж маягтийн занд сургх гэсн хитад манж санаархл явж бгаа шдэ. шаардлгтай үед хитадманжуудд унж өгч бдг занд сургж авх гэсн тэгээд түрүйний бөө хужааманжууд зовлнгүй толгойд шааж бх гэсн хуужааманө арга ийм цаад далд санаатай тэр далд хужаамаэж санаагаа гүйцлддүлхийн тулд хужааманжаараа ш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж