niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 04:35 UTC Source: https://news.mn/r/2880153/ 8c65d84873c1d9de… ← back to niitlelch.mn

"Зүүн Азийн бүх улс шатахууны хямралыг туулж байна"

"Зүүн Азийн бүх улс шатахууны хямралыг туулж байна"

"Зүүн Азийн бүх улс шатахууны хямралыг туулж байна"

Аж үйлдвэр, эрдэс баялаг/АҮЭБ/-ийн сайд Г.Дамдинням шатахууны нийлүүлэлт, нөөц бүрдүүлэлт, цаашид авах арга хэмжээний талаар өнөөдөр /2026.08.03/ мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Өнөө шөнийн 00:00 цагаас эхлээд Улаанбаатар хотод календарийн тэгш, сондгой өдрүүдээр шатахууныг олгоно.

Нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана. Саванд өгөхгүй. Энэ зохицуулалт нь байгаа нөөцөө зөв хуваарилах, орон нутгийн ард иргэддээ боломж олгох, нийт иргэдээ зам дээр цагийг нь үрэхгүй байх, бусдадаа тэгш боломж олгох зохицуулалт хийж байна. Дэлхийн бусад орнууд яг л ийм зохицуулалттай байгаа.

Наймдугаар сарын 15-н хүртэл энэ зохицуулалтыг хийнэ. Энэ ажилд ЦЕГ, хууль хүчний байгууллагууд, аж ахуйн нэгжүүдтэй хамтарч дэмжлэг үзүүлнэ.

“Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, иргэд олон нийтийг мэдээллээр тогтмол хангах, шаардлагатай арга хэмжээг тухай бүрт нь авч хэрэгжүүлэх үүрэг бүхий шуурхай штабыг АҮЭБ-ийн сайдаар ахлуулж, Гадаад харилцааны яам, ХЯ, Зам тээврийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Монополын эсрэг газар, Татварын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг оролцуулан байгуулсан.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний 95-97 хувийг ОХУ-аас импортоор авч  хэрэглэдэг. Үлдсэнийг нь бусад эх үүсвэрээс буюу БНХАУ-аас авдаг.

Сүүлийн хэдэн жил ОХУ, Украин улстай дайны нөхцөл байдалтай байгаа. Бидэнд засгийн газар хоорондын байгуулсан гэрээ хэлцлийнхээ хүрээнд болон найрсаг хөршийн хамтын ажиллагааны үр дүнд өнгөрсөн нэг жилийн хугацаанд шатахууныг өгөөд явсан. Гэвч он гарснаас хойш дэлхийн нефтийн 25 хувийг дангаараа хангадаг Ормузын хоолой орчимд АНУ, Ираны хооронд том зөрчил үүссэн. Дэлхийн түүхэнд байгаагүй эрчим хүчний газрын тосны хямрал болж байна. Энийг бүх улс орон туулж байгаа.

Жишээ нь, БНЭАУ газрын тосны хэрэглээний 85 хувийг импортолдог. Харин 60 хувь нь зөвхөн Ормузын хоолойгоор дамжин орж ирдэг. БНХАУ импортын 40 хувиа энэ хоолойн тээврээс авдаг. Зүүн Азийн бүх улс орон энэ хямралыг туулж байна.

2026 оны зургаа болон долдугаар сарын байдлаар ОХУ-ын нийт мужуудын 90 хувь шатахууны хомсдолтой байдалтай байна. Мөн 78 муждаа 30 литрээс илүүгүй шатахуун олгодог хязгаарлалт хийчихсэн.

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилдээ 14 хувиар өсдөг. Өнгөрсөн оны гүйцэтгэлээр бид үндсэндээ 2 сая 941 мянга буюу 3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн. Энэ оны долдугаар сарын байдлаар нэг сая 783 мянга тонн шатахуун хэрэглэсэн. Хэрэглээний хувьд харвал, нийт хэрэглээний 30 хувь нь АИ-92 автобензин байдаг. Харин 63.5 хувь нь дизель түлш байна. Одоогийн байдлаар импортын зөвшөөрөлтэй 178 аж ахуйн нэгж, бөөний худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 195 аж ахуйн нэгж, жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 193 аж ахуйн нэгж байна.

Харамсалтай нь, бүтээгдэхүүн олж ирж чаддаг нь 20 хүрэхгүй аж ахуйн нэгжүүд байдаг.

Нефтийн бүтээгдэхүүн элбэг олддог зүйл биш. Бид үнэгүй биш, мөнгөө төлж авдаг. Монгол Улсын нийт хэрэглээний 80 хувийг төвийн бүс, говийн бүс хоёр хэрэглэдэг. Төвийн бүс 40 хувь, говийн бүс 43, баруун бүс найман хувь, зүүн бүс таван хувь,  хангайн бүс хоёр хувь, хойд бүс хоёр хувийг хэрэглэж байна.

Монгол Улс ганцхан  сарын нөөцөө хадгалах хүчин чадалтай. Бидний хэрэглээ жилдээ 14 хувиар өсдөг. Энэ оны зургадугаар сар гэхэд улсын хэмжээнд 40 хоногийн нөөцтэй байсан. Импорт 17 хувиар унасан. Долдугаар сард импорт 40 хувиар унасан. Бид өгнө гэсэн бүх хэмжээгээр нь авч хадгалдаг. Саваа дүүрэн байлгахыг зорьдог. Гэвч бидний савны хэмжээ бага байдаг.

Дараа нь бид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээгээ БНХАУ-аас хангахын тулд ажилладаг. БНХАУ бол дэлхийн хамгийн том газрын тос олборлогч бөгөөд хэрэглэгч орон юм. Дотооддоо хүрэлцээ муутай байдгаас экспортолдоггүй. Бид дэлхийн бүх боломжит улс оронтой ярилцдаг. Төрийн их баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНСУ-ын Ерөнхийлөгч айлчилсан. Айлчлалын хүрээнд хүсэлт тавьж БНСУ-ын Аж үйлдвэр худалдааны нөөцийн сайдтай долдугаар 10-нд уулзалт хийн, хүсэлт тавьсан. Энэ хүрээнд БНСУ-руу явж, хэлэлцээрээ үргэлжлүүлээд баталгаажуулаад ирсэн.

Одоо тус улсаас сар болгон 5-10 мянган тонн онгоцны түлш, 20 мянган тонн хүртэл АИ-92, 20 мянган тонн дизель түлш авах тохиролцоо хийгээд ирсэн. Наймдугаар сарын сүүлээр орж ирнэ.

Монгол Улсын нөөц болж орж ирнэ. Сардаа бид дээд талдаа 70 мянган тонн АИ-92 хэрэглэдэг. Одоогийн байдлаар 60 мянган тооны гэрээ баталгаажчихсан. Үүн дээр нэмээд энэ 20 мянган тонны ажил хийгдчихвэл сарын сүүлээр бид тасалдалгүй болох төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Газрын тосны нөөцийг өсгөх хүрээнд 16 хайгуулын талбайг олон улсад нээлттэй зарлалаа. Бид газрын тосны үйлдвэрээ бүтэн барьж, дотооддоо бүрэн хэмжээнд олборлож үйлдвэрээ хангадаг болтлоо энэ эрсдэлээс салж чадахгүй. Бид бусад эх үүсвэрүүдээ төрөлжүүлэх ажлаа хийж байна.

Хоёрдугаарт, шатахууны ажлын хэсэг өдөр болгон 24 цагаар яаман дээрээ ажиллана. Өглөө болгон нээлттэй мэдээллийг тавина” гэв.

С.Учрал

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

47 сэтгэгдэл

Avatar

МАН 2026-08-03 66.181.186.92

хогийн Монгол хүний зан…
Боловсрол мэдлэг нимгэн…
Хүн чанараар маруухан…
Соёлгүй бүдүүлэг…
Хүнээ хөгжүүлж байж Улс хөгжих учиртай….
Эрх баригч нараа….
Бүдүүлэг Ард түмэн михь….

Avatar

Нармандах 2026-08-03 66.181.186.92

МАНам төр барих чадваргүй юм байна….

Avatar

Зочин 2026-08-03 202.126.89.47

Нөөцийн сав бариад хэрэггүй байхаа. нэг өглөө босоход хулгайчууд хулгайлаад хуужаа нарт зарчихсан байна. Эх орноо ч зарах гээд шүлсээ гоожуулсан шуналт чөтгөр шулмасууд монголд олон байна.

Avatar

Zochin 2026-08-03 103.168.34.106

Шатахуунаар хангаж чадахгүй байж яах гэж наадмаар 10 хоног амраасан юм. Хөдөө яв гэж урт амраасан биш үү. Одоо болохоор 7 сард ард иргэд их бензин хэрэглээд нөөцгүй болголоо гэх шиг. Засгийн газарт 10-20 хоногийн ч алсын хараа алга, ийм байж яаж улс орныг удирдах юм.

Avatar

Тэмүүл 2026-08-03 66.181.191.76

Монгол зүүн Азийн улс биш, заавал хямрах албагүй, манай хэрэглээ их биш, манай хүн ам хэт бага, үйлдвэрлэлийн 2 том хөрштэй, барууныг шүтэгчид одоо бензинээ олж ир

Avatar

Нэргүй 2026-08-03 103.229.122.123

Монгол бол Зүүн Азийн орон

Avatar

Нэргүй 2026-08-03 59.153.86.27

Дэлхийн хямрал яриад яах вэ Дамдин минь. Асуудал хүндрэх нь тодорхой байсан. Угтуулж авсан арга хэмжээ нэг ч байхгүй архидаж, наадамлаж яваад гэнэт цочиж тэгш сондгой гэж тэн зангүй тэнэг юм ярилгүй яг ямар ШТС хаана хэдэн цагт бензин олгох тодорхой хуваарь гарга. Төрөөс цалин авч байгаагийн хувьд жаахан ажил хий. Арай жоохон ажил хэрэгч байж үз.

Avatar

Нэргүй 2026-08-03 202.21.115.186

Ёстой үнэн!!!

Avatar

Нэргүй 2026-08-03 202.133.76.53

дэлхий хомсдсон байж болно Монголд хомсдол л болохгүй хомсдуулахгүй гэж яам дарга байгаа биздээ манайд мах магнаг болоход Ази даяараа махгүй болоогүй шдээ

Avatar

Нэргүй 2026-08-03 202.126.89.35

ЗАЛХУУ, МУНХАГ ХҮМҮҮСТ ХАЛХЫН ЗАЯА БАЙХУУУ

Avatar

Дэлхийн Үйл Амьдралыг ойлгож бга хэд вэ ???? 2026-08-03 202.126.89.35

Дэлхийд юуу ч болж бсан Монголд ямар пад байх биш…..Үе үеийн Эрх Баригчид Ардчилсан биш Коммунист ч биш Хачин Тогтолцоо байгуулчихад Хуулийг уландаа гишгэж, Бодлогогүй, Улсаа Хорлох Уралдаанд л буухиалж ирсэн

Avatar

Зочин 2026-08-03 103.145.234.36

АН асар их зээл авч улсыг өрөнд оруулахдаа энэ олон асуудлуудын нэгийг ч шийдээгүй байсан нь харамсалтай.
Ядаж шатахуун хадгалах сав бэлдсэн байсан бол аштай юу?

Avatar

Нэргүй 2026-08-03 59.153.86.27

МАН гэх гээд М үсгээ мартсан байна чи. АН 4хөн жил засаг барьсан бүх цагаа МАНгийн баасыг арилгахад зарцуулж үйлээ үзсэн. МАН энэ орныг 101 жил алж төлж цөлмөж байна. яасан харалган юм ярьдаг юм бэ.

Avatar

Зочин 2026-08-03 103.168.34.195

Зам ашигласны татварыг , агаар бохирдуулсны татварыг шатахууны жижиглэнгийн үнэн дээр нэмж авах нь зөв. Хэн их шатахуун аьна тэр их хэмжээгээр агаар бохирулна, зам ашиглана биздээ. Бүх машинд адилхан татвар оногдуулдаг нь шударга биш байна:

Avatar

Нэргүй 2026-08-03 202.126.89.35

Эрх баригчид Мидаль, Найр наадам, Захиалгат Шоу хийж Иргэдийг хоосон үзэл сурталар залахаа болиоо !!!! Төр нь бодлоогүй Иргэд нь залхуу мунхаг улс боллооо

Avatar

зочин 2026-08-03 103.168.34.195

Бензины үнийг нэмэх хэрэгтэй, шаардлагагүй юманд шатахуун зарж байна . Хүн болгон машин унах албагүй биздээ.

Avatar

Нэргүй 2026-08-03 202.133.76.53

тийм шүү малчид малаа машин мотоциклоор л хариулж байна өвс тэжээлээ үхэр морь тэргээр залгуулж болно залхуу улс орноо боддоггүй хүмүүс

Avatar

Нэргүй 2026-08-03 59.153.115.33

Би чадана гэж сонгогдож гарч ирээд нураадаг гарууддаа

Avatar

Нэргүй 2026-08-03 103.10.23.120

Хувийн машиныг хураа

Avatar

Иргэн 2026-08-03 202.126.90.111

Орос улс өөрөө маш рүнд хэцүү бгаа ч Бидний монголчуудад илүүчилсээр л бна шүү дээ. хөршөө муулж,хөгийн зан гаргамааргүйл баймаар,,, монгочууд минь

Avatar

Нэргүй 2026-08-03 43.242.242.59

Украйныг дэмждэг хүмүүст бензин олгохгүй байх нв зөв юм. АН-ынхан Элбэгдоржтой ярьж байгаад ийм хүнд үед ард түмнийхээ эрх ашгийн үүднээс АНУ болон барууны орнуудаас бензинийг хямд үнээр импортолж оруулж иоүүлэх тал дээр анхаараач гэж хүсэх байна.Ингэвэл ард түмэн та нарын төлөө саналаа өгөх болно. Хэн бэ гэдгээ одоо л харуулах цаг нь болоод байна.

Avatar

зочин 2026-08-03 66.181.180.234

Ардчилагч гэх анархист, барууны тавиулууд бусдыг хараах гүтгэх, бусдыг хуурах,луйврын ажиллагаа явуулахаас өөр юу ч чадахгүй Хоёр хөрштэй харилцах харилцааг улам бүр хүйтрүүлж монголыг сүйрүүлэхийг л оролдоно

Avatar

Иргэн 2026-08-03 66.181.189.81

энэ далдалсан н**ш дандаа худал шаана,огцруул

Avatar

Зочин 2026-08-03 103.145.234.36

Ардчилалын нэр барьж луйвар хулгай хийхээс өөр ид шидгүй АН ажиллаж байхдаа юу ч хийгээгүй нам шүү. АН асар их зээл авч улсыг өрөнд оруулахдаа харин гаргууд зээл аваад өөрсдөө дээгүүрээ хуваагаад идчихнэ.

Avatar

зочин 2026-08-03 202.9.46.67

Нэг колонкоос нөгөө колонк руу марш

Avatar

4 2026-08-03 103.57.95.197

Төрд тэр хулгайчууд өөрсдөө орж, тэндээ хуулиа батлуулж! Үхээсэй та нар, х****л гэж байдаг бол, эзэн тэнгэр гэж байдаг бол, эзэн Чингис хар байдаг бол! Та нарыг харааж гэсгээж алж өгөөсэй!

Avatar

зочин 2026-08-03 66.181.180.234

Төрийн мэдэлд бензин шатахууны хангалттай агуулахууд байсан Ардчилагч гэх анархистүүд бүүр 1990-ээд оны үед төрийн эрх баьж байх үедээ, төрд өмч байх ёсгүй, зах зээ шийднэ гэж туйлширч, бүх агуулахыг бараг үнэгүй шахуу бусдад өгсөн, Хэдэн луйварчид энэ мэтээр нийгмийн хөрөнгийг идэж баяжсан, Баячуудыг давхрагыг энгэж луйврын аргаар зориуд буй болгосон, Одоо үүний лайг монголчууд эдэлж байна Бүтээн байгуулалт хийх тухайлбал бензин шатахууны нөөц хадгалах агуулах хомс ,шинээр барих хөрөнгөгүй

Avatar

Нэргүй 2026-08-03 103.57.95.197

Чи ямар Илон Маск шиг пуужин хөөргөх гэж байна уу? Ямар open ai эсвэл Anthropic шиг хиймэл оюун ухаан бааз бий болгох гэж байна уу? Хажууд чинь х***а байна! Наад сав хийдэг ажил хоцрогдсон! Хоромхон зуур л хийх ажил! Чи ямар газар доор АНУ эсвэл Орос шиг цэргийн нууц агууламж барих гэж байгаа биш! Нөөцийн хэмжээг хар! Инээдтэй. Энэ ганц төр ч биш! Энд бас хувийн компаниуд байгаа энэ их асуудлын хойно!

Avatar

3 2026-08-03 103.57.95.197

Муу хар новшнууд Петровис Шунхлай МТ баяжиж, замын түгжрээг албаар үүсгэж, замын асуудлыг гацааж! 3 сая хүн мөртлөө 30 сая хүн хэрэглэдэг мэт шатахуун жил бүр зарцуулж! Ард түмний амьдралаар тоглож! Баахан мөнгө, Баахан банк бус нээж өр өгч, давхар өрөнд оруулж! Тэгээд шатахуун нөөцлөх сав хийгээгүй, төр хийнэ гээд сууж байдаг!

Avatar

2 2026-08-03 103.57.95.197

Ман шатахуун зардаг компаниуд юу хийж байгаа юм! Яагаад тэд шатахуун нөөцлөх саваа бэлдээгүй юм! Тэдний хийх ажил! Яагаад шаардлага тавиагүй юм! Хэрвээ чадахгүй бол төр нь өөрөө зараач! Петровис, Шунхлай МТ гэх мэт луйварчид мөнгө идэж уугаад! Тэд шатахуун нөөцлөх савгүй бол юу хийж байгаа юм! Бид өөрсдөө заръя! Пиздаанууд минь!

Avatar

Нэргүй 2026-08-03 66.181.161.191

тэр 30 хоног нөөц, 15 хоног нөөц гээд байгаа яриад байгаа нөөц чинь чиний муулаад байгаа хувийн хэвшлийн агуулах байдаг шатахууны нөөц байгаа юм ааа төрд өөрийн шатахууны сав байхгүй. дэлхий ихэнх улсад улс өөрийн тусдаа ийм үед ашигладаг нөөц савтай байдаг юм Монголын төрд байхгүй. тэгэхээр хэн ажлаа муу хийж байна даа? төр үү хувийн хэвшлийнхэн үү?

Avatar

Нэргүй 2026-08-03 103.57.95.197

Мал минь судалгаатай хуцаарай чи! Ядаж тэр нөөц сав хаана байгааг үзээд хуцаарай чи!

Avatar

1 2026-08-03 103.57.95.197

Хуцан биз! Новшнууд шатахууны нөөцийн саваа бэлдэж байх ёстой биз дээ! 14 хоногийн нөөцтэй улс гэж хаа байсан юм! Шатахуун нөөцлөх сав одоо үед тийм үнэтэй юу? Усан мал нууд! Хятадын захын нэг компани бага мөнгөөр хийгээд өгнө! Үхэж далд орсон Новшнууд!

Avatar

зочин 2026-08-03 66.181.180.234

Монголд шатахуун нөөцлөх сав хангалттай байсан Ардчилагч гэх анархистүүд бүүр 1990-ээд оны үед төрийн эрхэнд байх үедээ, хувьчлал нэрээр бүгдийг нь устгасан, Үнэгүй шахуу өөрсдөө завшсан, Зөвхөн бензин шатахууны агуулах биш, нийгмийн гэх бүх хөрөнгийг луйвардсан, Банк санхүүгийн байгууллага, спирт архи пивоны үйлдвэрээс эхлээд хамгийн үнэ цэнтэй ашиг сайтай газруудыг үнэгүй шахуу авцгаасан Нийгмийн гэх бүх хөрөнгө хэдэн хулгайчуудын гарт орсон

Avatar

Нэргүй 2026-08-03 202.126.89.201

дамдиням зайлаачээ ажлаа эртнээс зөв хийж чадахгүй ноудаж наадамлаж яваад ард түмнээрээ даажигнаж бна зайлвал таарна

Avatar

ОРк 2026-08-03 66.181.164.23

МАН хулгайчууд тасралтгүй 15 жил засаглалаа, энэ хугацаанд Хятад 15 цөмийн реактор 150 усан цахилгаан станц , 1200 гаруй нарны станц хэдэн 10 мянган бүтээн байгуулалт хийжээ, та нар энэ хугацаанд 150 их наядыг нүүрснээс хулгайлж бүх мега төслүүдээ загсоожээ. 28 онд та нарыг дахиад сонгоноо хайртай жүү үнжий МАН…

Avatar

зочин 2026-08-03 103.57.92.130

Нэг намын хүчтэй засаг Хятадыг том бүтээн бйагуулагч болгосон… харин манай олон намын ардчилал гэх ийм анархизм монголыг дуусгаж байна доо… хамгийн гол нь элбэгээ сайхнаа баярцогт гэх мэт АН-ын луйварчид….

Avatar

Нэргүй 2026-08-03 27.123.212.86

Ядарсан ч арга бол доо. Гэхдээ л босоо хийморьтой Монголчууд бидний сонголт бол МАН шүү . Дахин сонгоноо та нарыгаа , хайртай шүү

Avatar

Нэргүй 2026-08-03 66.181.183.42

Энэ хямрал та нарыг засаг төр зайдлахад л бий болчихсон байсан

Avatar

хн 2026-08-03 103.229.121.151

мэдээг тань ойлгосонгүй. тэгш өдөр бензин өгөхгүй гээд байгаан муу өгнө гээд байгаан муу

Avatar

Зочин 2026-08-03 202.126.91.178

Төр, засаг хийх ёстой ажлаа хийгээгүйгээс эцэсдээ иймд хүрсэн гэж ойлгоход болно, манай дээдэс гоё яридаг ч хийсэн нь дэндүү ядмагхан

Avatar

Зочин 2026-08-03 202.126.88.197

Шатахууны агуулах барихгуй, эрсдэл тооцож чадахгуй дампуу тер!!! Торго, дурданд ороогдоод шоудахаас цаашгуй!!!

Avatar

Нэргүй 2026-08-03 103.168.34.190

Тэнэгээ битгий гайхуулж бай. Хаа байгаа Ормузын хоолой ч гэх шиг… Монголчуудыг бүгдийг тэнэг гэж бодоо юу?
Усан тэнэг минь, ажлаа өгөөд огцорч чаддаг бай.
Чаддаг хүнд нь ажлаа өг!

Avatar

Нэргүй 2026-08-03 66.181.170.162

Чадахаасаа чадахгүй хүртэлээ зүтгэж байгаа төрийн албан хаагчиддаа баярлалаа

Avatar

Малчин 2026-08-03 202.126.91.178

Пялдага, тэд чинь л муу ажилласнаас иймд хүрсэн бус уу

Avatar

Нэргүй 2026-08-03 202.179.25.122

шагийн бензин 95- 20 лийг 180,000у ₮ авлаа.

Avatar

Нэргүй 2026-08-03 103.229.123.28

Яасан баян казак вэ. Доных уу Запарожийнх уу. Хаанахын казак вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж