niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 05:01 UTC Source: https://news.mn/r/2879955/ c1f0d67a88b50ee7… ← back to niitlelch.mn

С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн өмнөх талбайд байрлууллаа

С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн өмнөх талбайд байрлууллаа

С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн өмнөх талбайд байрлууллаа

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн урд талбай, хуучин суурин дээр нь буцаан байрлууллаа. Энэхүү ажлыг нийслэлээс гүйцэтгэв. Монголын ард түмний хандиваар дээрх хөшөөг уран барималч Б.Дэнзэн бүтээж, 1999 онд Төв шуудангийн өмнө байрлах Ардчилсан намын байрны дэргэд залж байсан түүхтэй.

С.Зориг агсны хөшөөг хуучин бууринд нь байршуулахаар ажиллаж байна

НЭМЭЛТ: 

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг энэ цаг мөчид МоАХ-ны байрны өмнөх талбайгаас зөөвөрлөхөөр ажиллаж байна. Хөшөөг Төв шуудангийн өмнө байрлах хуучин бууринд нь буцаан байршуулах юм.

С.Зориг агсны хөшөөг цагдаагийн хамгаалалтад авав

НЭМЭЛТ:

Нийслэлийн Цагдаагийн газар төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг өнөөдөр 14:00 цагт хамгаалалтад авлаа. Төв шуудангийн өмнөх талбайд байршиж байсан С.Зориг агсны хөшөөг зөвшөөрөлгүйгээр МоАХ-ны Ардчиллын ордон руу нүүлгэн шилжүүлсэн байсныг ийнхүү цагдаагийн хамгаалалтад аваад буй. Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "С.Зориг агсан бол Монголын ардчилал, Ардчилсан намын хувьд асар чухал хүн. Монголын ардчилсан үнэт зүйл, итгэл найдварын бэлгэдэл юм. Хөшөөг нь хоёр гурван төрийн бус байгууллага хоорондоо тохироод нүүлгэдэг асуудал биш" гэж байр сууриа илэрхийлээд байгаа.

Б.Пүрэвдагва: С.Зориг агсны хөшөөг цагдаагийн хамгаалалттайгаар буцаан байршуулна

НЭМЭЛТ: 

Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва дөнгөж сая мэдээлэл хийлээ.


Тэрбээр ““Энэ буурин дээр өндөр барилга барих сэдлээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг 2026.07.31-ний шөнө 03:00 цагт зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж, хулгайн сэдлээр зөөж тээвэрлэсэн ноцтой хэрэг гарлаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй, Нийслэл Улаанбаатар хот өмчөө хамгаална.

Зоригийн хөшөө бол Монголын ардчиллын бэлэг тэмдэг, Монголын нэн шинэ үеийн түүхий ой санамж, үзэл санаа, үнэт зүйл. Монголын түүхийг худалдах эрх хэнд ч байхгүй, Монголын ардчиллыг өмчлөх, наймаалцах эрх хэнд ч байхгүй. Монголын ардчилал Зоригтойгоо хамт байх ёстой.

1990 оны цагаан морин жил төрсөн хүний хувьд эрх чөлөөний мэдрэмжтэй шинэ үеийн залуучуудтайгаа хамтдаа үнэт зүйл, үзэл санаагаа хамгаалаад хатуу зогсох болно. С.Зориг хэлэхдээ  “Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж хэлсэн.

Ардчилсан нийгэмд өссөн Хотын даргын хувьд дараах шийдвэр гаргаж байна. Нийслэлийн Цагдаагийн газрын дарга н.Ганбат генерал энд надтай хамт ирсэн. Хулгайн сэдэлтэй, зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн С.Зоригийн хөшөөг  өнөөдрийн дотор цагдаагийн хамгаалалттай, мэргэжлийн хүмүүсийн хамт буцаан нийтийн эзэмшлийн талбайд нь байршуулахыг  Нийслэлийн Цагдаагийн газрын дарга н.Ганбаатар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дарга ерөнхий менежер Мэндбаяр нарт үүрэг болгож байна.

Соёлын өвийг нүүлгэн шилжүүлэх, тээвэрлэх журмыг зөрчсөн, Зөрчлийн хуулийг зөрчсөн этгээдүүдийг олж тогтоон хариуцлага тооцож олон нийтэд мэдэгдэхийг үүрэг болгож байна.

Намайг хотын дарга байгаа цагт энэ талбай дээр барилга байгууламж баригдахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

Цаашдаа хотынхоо ой санамж болсон түүхийн дурсгалт  үнэт өв, соёлын дурсгал, барилга байгууламжид хэн нэгэн дураар гар хүрдэг, шуналын сэдлээр ханддаг энэ нөхцөл байдлыг байхгүй болгохын тулд хуулийн орчин бий болгоно.

Ардчилсан намын залууст хандаж хэлэхэд, хулгайн сэдлээр С.Зориг агсны хөшөөг нүүлгэсэн асуудлыг надаас биш ах нараасаа асуугаарай гэж хэлье.

Нэр алдар хэлсэн үгээр нь гоёчихоод дурсгалыг нь зарж болохгүй гэдгийг сануулъя.

Энд есөн давхар барилга барих эскиз зураг гарсныг бүгдийг цуцална” гэлээ.

С.Зориг агсны хөшөөг хуучин буурин дээр нь буцаан байрлуулна

НЭМЭЛТ: 

Төв шуудангийн өмнө байрлаж байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг МоАХ-ны байр руу нүүлгэн байршуулсантай холбогдуулж Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл дөнгөж сая/2026.08.01/ байр сууриа илэрхийллээ.


Тэрбээр “Газрыг нь зарсан учраас хөшөөг нүүлгэлээ гэдэг мэдээллийг хэвлэлээс авлаа. Ардчилсан намд албан ёсоор мэдээлэл ирээгүй. Энэ асуудлыг мэдэхгүй байна. Зориг сан, С.Оюун гуай нартай холбогдлоо.

С.Зориг агсан бол Монголын ардчилал, Ардчилсан намын хувьд асар чухал хүн. Монголын ардчилсан үнэт зүйл, итгэл найдварын бэлгэдэл юм. Хөшөөг нь хоёр гурван төрийн бус байгууллага хоорондоо тохироод нүүлгэдэг асуудал биш.

Яагаад энэ байгууллага Ардчилсан намд мэдэгдэлгүй,  Зориг сангаас зөвшөөрөл авалгүйгээр ийм зүйл хийв.

Шинэ дэвшилт холбоо нь Ардчилсан намтай тохироод хөшөөг нүүлгэсэн гэдэг зүйл яригдаж байна.

Наймдугаар сарын 17-нд анхан шатны журмаар шүүх хурал товлогдсон байгаа, энэ нь Төв шуудангийн өмнө байрлах Ардчилсан намын байртай холбоотой юм. 1990 оны наймдугаар сард Ардын депутатын гүйцэтгэх захиргаанаас МОНЦАМЭ агентлагийн байрыг Үндэсний дэвшлийн намд олгов гэдэг шийдвэр гарсан. Шинэ дэвшилт холбоо нь Ардчилсан намыг үүсгэн байгуулсан таван намын нэг. Энэ баримт өөрөө зөвхөн Шинэ дэвшилт холбоо ТББ- ын өмч биш Ардчилсан намын өмч хамтран эзэмших ёстой өмч гэдгийг илэрхийлж байгаа. Тийм учраас энэ сарын 17-нд шүүх хурлаар хэлэлцэнэ.

МоАХ-ны байртай холбоотой бас асуудал бий. Ардчиллын ордныг сайд нарын зөвлөлийн тогтоолоор тухайн үеийн МоАХ болон Ардчилсан намд хамтад нь олгов гэдэг шийдвэр гарсан. Ийм учраас энэ үндэслэл болон бусад архивын материалыг үндэслэн бид нар шүүхэд хандсан. Шүүх наймдугаар сарын 17-нд шийднэ.

Хөшөөг нүүлгэн шилжүүлэх газрыг зарах асуудал ТББ ын хэмжэний асуудал биш болсон шүү гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Ард түмний хандиваар байгуулсан, төрийн өмчийн газар байршуулсан байгууламжийг ТББ хоорондоо ачиж буулгаж зөөх эрх зүйн харилцаа ямар байна, нийслэлийн оролцоо ямар байна вэ гэдгийг ярих ёстой байх.

С.Зориг агсантай холбоотой асуудалд ардчиллынхан бид хүндэтгэлтэй хандаж ирсэн. Гурван тэмдэгдэлт хугацаа байдаг. Жил бүрийн долдугаар сарын 4-ний өдөр ардчиллыг анхдагчийнхаа хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг. С.Зориг агсны төрсөн өдрөөр ах дүү , ойр дотны хүмүүс нь мөн хүндэтгэл үзүүлдэг. Аравдугаар сарын 2-н буюу амь насаа алдсан өдрөөр нь анд нөхөд нь хүндэтгэл үзүүлдэг гэдгийг хэлье. Эзэнгүзйдсэн, хаягдсан биш, ард иргэдийн урсгал тасардаггүй хөшөө.

Ардчиллын ах нартаа хандаж хэлэхэд аливаа юм хэмжээ дамжаатай одоо болих хэрэгтэй.  Гурван том байр Ардчилсан намд шилжиж ирсэн байдаг.  Энэ бүх өмч хөрөнгийг буцаан авахаар шүүхэд хандсан байгаа. С.Зориг агсны хөшөөг хуучин буурин дээр нь буцаан байрлуулна” гэлээ.

НЭМЭЛТ: 

Хөшөөг нүүлгэсэн асуудлаар хуулийн байгууллагад хандав

Ардчилсан намын зүгээс С.Зориг агсны хөшөөг зөвшөөрөлгүйгээр нүүлгэн шилжүүлсэн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар хандаж, мэдэгдэл гаргалаа.

О.Цогтгэрэл: С.Зориг агсны хөшөө бол үнэт зүйл итгэл найдварын бэлгэдэл юм

Төв шуудангийн өмнөх талбайд байрладаг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж, МоАХ-ны байрны өмнөх талбайд байршуулаад байна.

Энэ асуудалтай холбогдуулж, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл нүүр номоороо дамжуулан “С.Зориг агсны хөшөө бол хувь хүний дурсгал биш, үнэт зүйл итгэл найдварын бэлгэдэл юм.
Хөшөө тийш чиглэх ардын зам балрах учиргүй. Удахгүй лайв хийж мэдээлэл хүргэнэ” гэж “жиргэв”.

Харин С.Зориг агсны төрсөн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюун “Хөшөө бол бидний гэр бүлийн өмч биш. Монголын ард түмний хандиваар боссон хөшөө юм. Тиймээс энэ хөшөө анхлан байршуулсан газраа л байх ёстой” гэдэг байр суурь илэрхийлээд байна.

Мөн Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүл "Манай намын залуус Зоригийн хөшөөнд ингэж тоомжиргүй хандаж болохгүй шүү дээ. Наад байрлалыг чинь учиртай сонгож авсан юм! Гомдмоор байна даа!" хэмээв.

Сануулахад, С.Зориг агсны хөшөөг уран барималч Б.Дэнзэн бүтээж, 1999 онд Төв шуудангийн өмнө байрлах Ардчилсан намын байрны дэргэд залсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

Avatar

иргэн. 2026-08-01 103.229.120.192

Хөшөө нь хүртэл өлөнгүүдийг хооллож байна даа.

Avatar

ахмад настан 2026-08-01 59.153.86.82

Зоригийг алагдсан үед яг тэр хөшөөний орчимд монголчууд үй олноороо гашуудан зогсоцгоож байлаа . Элбэгдоржийн сэтгэл ханамжаа нууж ядсан баяр баясгалантай царай телевиз дүүрэн гарч байсан .тэр үеийн олон хүмүүс үзэцгээсэн зарим нь санаж байгаа байх .. тэр телевизийн бичлэг байдаг бол нийтэд дахин гаргаж үзүүлмээр юм .

Avatar

Нэргүй 2026-08-01 103.229.120.254

Сайн эцгийн нэрийг гурав худалдаж иддэг гэсэн эртний үг бий. ТЭР ҮНЭН БОЛОЛТОЙ. ЗОРИГИЙН НЭРИЙГ АН, МАН, МОАХ гурав үнэ ХАЯЛЦУУЛЖ БАЙХ ШИВ. Тэр аргагүй Манай хоёр том намын нэр хүнд тааруу байгаа энэ үед Зоригийн нэр хүндийг ашиглах гэв үү дээ. янз нь ХӨШӨӨГ НЬ БУЛААЦАЛДААД БАЙГААГ БОДОХОД ЗОРИГ АГСАН НЭР ХҮНДТЭЙ ХҮН БОЛЖ ТААРЛАА ШҮҮ. АМЬДДАА АДЛАГДААД БУРХАН БОЛСОН ХОЙНОО АЛДАРШИЖ БАЙНА АА ДАА..

Avatar

Нэргүй 2026-08-01 66.181.160.56

Хэн дуртай нь юу хүссэнээ хийж байдаг – энэ бол Монголын төр засаг сульдаатай, арчаагүй, нэр хүндгүй байгааг харуулсан тод жишээ!!!

Avatar

Нэргүй 2026-08-01 202.126.91.101

Сэг зэмэн дээр зодолсон чоно ноход л доо

Avatar

зочин 2026-08-01 66.181.188.189

Элбэгдоржтонгууд бол хэзээ ч анхнаасаа эх орны төлөө байгаагүй, Зориг агсны үхэл тэдэнд ашигтай туссан, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж ард түинийг элгээр нь мөлхүүлсэн. Тэд хахаж цацталаа баяжсан нь хэний ч нүдэн дээр ил байгаа, дандаа ард түмний нэр барьж хошгоруулна , цаагуураа завхөн өөрсдийн хувийн өмчөө хамгаалахын төлөө л явцгаадаг, бүх но нонууд нь дэндүү ил байна

Avatar

Нэргүй 2026-08-01 103.212.117.37

BIEE UNELLEED VANXANDI XUCHINDI SEXSEER TOMSGN XELEERE DOLOOMOOR URN SHINEGENE AMSI80955877

Avatar

Нэргүй 2026-08-01 103.212.117.37

ANUSDI80955877BOOB XXN BOOW DOLOOJ BOOW XXMOOR ALNI SEXSEER

Avatar

Нэргүй 2026-08-01 103.168.34.157

Танай сайтын эзэн ирсэн биздээ түүнээс ярилцлага аваач

Avatar

Нэргүй 2026-08-01 66.181.177.230

Хуучин байрандаа л байсан дээр. Харин суурийг нь л өндөрлөж хэвтээ биш босоо суурьтай болгомоор санагдаад бдаг юм. Мод бут сөөгний цаанаас тодорч харагддаггүй юм.

Avatar

Нэргүй 2026-08-01 103.229.123.177

хөшөөндөө биш газарт хамаг учир байсан биз Газраа авч үлдхийн тулд нийгэмд шуугиан үүсгэх нь зөв байсан байх газрыг дао жао гамболд авсан юм шиг одоо газар эзэмшихийг нь хүчингүй болгох хэрэгтэй хөшөө нь дао жао д падгүй нь ойлгомжтой түүнээс хөшөөг авч явааг нь хараагүй сонсоогүй л байв гэж битүү камэран дунд байхад

Avatar

Нэргүй 2026-08-01 103.229.123.177

Шоу талдаа ямар гэр хороолол хөдөө болсон камэргүй газар болсон асуудал биш байлтай жаахан шуугиан үүсгэж зугаацмаар болж л дээ

Avatar

Нэргүй 2026-08-01 103.229.120.80

Зоригийн хөшөөг МоАХ-ны байрны өмнө байрлуулсан нь жинхэнэ байраа олсон зөв зүйтэй юм биш үү. Пүрэвдагва минь хөшөө зөөж сүржин мэдэгдэл хийх яахав хотынхоо ажилд нөгөө түгжрэл бууруулах зам барих, метро байгуулах, хог болвсруулах үйлдвэр гэх мэтэд л ингэж идэвх зүтгэлээ харуулмаар байна шүү.

Avatar

Нэргүй 2026-08-01 66.181.177.14

Ингэж ч болохгүй дээ. Бурхан болоочоор ингэдэг улс Монголоос өөр байна уу. Тэр алга дарам газарт нь болсон уу ?

Avatar

Нэргүй 2026-08-01 202.133.76.18

Хаана явж байхад нь олов доо.

Avatar

Нэргүй 2026-08-01 66.181.179.57

Тэр хавийн камер бүгд сохорсон байв уу? Нэг ч бичлэг харагдахгүй юм.

Avatar

Нэргүй 2026-08-01 66.181.177.14

Зориуд шүү дээ

Avatar

Нэргүй 2026-08-01 103.57.92.202

Шинээр харин зөв газраа аятайхан байрлуулчихсан бншдэ

Avatar

сонгогч 2026-08-01 202.9.47.10

МОНГОЛ ТӨРИЙН ҮҮДИЙГ САНААТАЙГААР ХААСАН, х****л , ЖАТГА ШИНГЭЭСЭН, хөсрий царайтай, сэжиг хүрмээр, ц. ЭЛБЭГДОРЖИЙН БУЗАР ХОРТ ХАВДРЫГ НЭН ЯАРАЛТАЙ ЗАЙЛУУЛАХЫГ АРД ТҮМЭН эрх баригчдаас ШААРДАЖ БАЙНА

Avatar

Нэргүй 2026-08-01 59.153.115.235

МоАХ гэхээр харин төвд жэнко чаачихсан юм биш үү. жэнко бол Элбэгдоржийн хаана ч хүрэхгүй

Avatar

Нэргүй 2026-08-01 66.181.179.208

хэний ч зөвшөөрөлгүй Женко хашаандаа аваачсан гэсэн үү

Avatar

Нэргүй 2026-08-01 103.57.94.52

Шөнийн цагаар, зөвшөөрөлгүйгээр хууль зөрчиж, хулгайн сэдлээр зөөсөн эзэд нь хэн бэ ? Зарла. Хотын даргад баярлалаа. Хуучин байранд нь буцаана гэж байгаад. Энэ асуудлаас харахад Ардын нам нь Ардчилсан намаас илүү дээр ардчилсан болсон бололтой.

Avatar

бат үүл 2026-08-01 202.9.46.17

улаанчулуутын хог дээр хая.

Avatar

Нэргүй 2026-08-01 59.153.115.235

Бат үүл гэж байгаад жэнко биччихэж. Бас хэд гурван лайк чаацан энтэр.

Avatar

Зочин 2026-08-01 103.212.117.81

хөшөө ад үзэж байгаа нөхдүүд амьд байхад нь мөн ч их зовоодог байсан байхдаа. Сэжигтэй хүмүүс

Avatar

Лантуу 2026-08-01 66.181.160.53

Зөв хөө. Сайн байна.

Avatar

Нэргүй 2026-08-01 202.126.89.99

Сонгууль болохоор л МАНайханы нэрийг нь худалдаж иддэг хүн болсон доо

Avatar

1990 оны МоАХ--ны алтан партизан 2026-08-01 103.168.34.80

Өнөөгийн "Улсын баатар" хэмээх МоАХ бол 1990 оны МоАХ биш юм! Өнөөгийн улсын баатар хэмээх энэ байгууллага нь Баттулгын хувийн нэр дээр байдаг төрийн бус байгууллага төдий зүйл юм. Тэр сиймхий шиглан МоАХ-г ганц өөрийнхөө нэр дээр болгосон. Тэнд очиж байгаа нөхдүүдийг харах юм бол 1990 оны үйл явдалд огт оролцоогүй нөхдүүд пиг дүүрэн байгааг харах болно! Баттулга ч бас тэдний өрөөсөн гуяа! Баттулга 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт хуруугаа ч хөдөлгөөгүй хүн.

Avatar

Нэргүй 2026-08-01 66.181.177.14

Цоохор дээлтийн хувийн компани болсон

Avatar

Нэргүй 2026-08-01 66.181.160.56

Яармагийн гэр хорооллын олон хүүхэдтэй ядуу айлын өсөхийн өлөн хулиган хүүхэд шүү дээ!!

Avatar

Нэргүй 2026-08-01 66.181.177.14

Ядаж явахад Энэ бурхан болоочоор мөн ч их тоглох юм даа

Avatar

сонгогч 2026-08-01 202.9.47.10

С.Зоригийн хөшөө Элбэгдоржийн нүдэнд байнга харагдаад айлгаад байгаа юм болов уу…? ?? энэ амьтныг ирсэнээс хойш элдэв бусармаг зүйлил гарч өрнөх боллоо. С.Зоригийн хөшөөг нүүлгэж болж байгаа юм бол МОНГОЛЫН ТӨРИЙН ҮҮДИЙГ ХААСАН, х****л жатга шингээсэн хорт хавдрыг зайлуулж болно доо ЭРХ БАРИГЧИД АА….!!!

Avatar

Нэргүй 2026-08-01 66.181.177.14

Тийм биз

Avatar

Нэргүй 2026-08-01 103.212.118.234

Чаал даа бадмаа. Ардчилал эрх чөлөөг авчирсан хүн шүү Элбэгдорж чинь

Avatar

Нэргүй 2026-08-01 59.153.115.235

жэнкогийн хөлсний троллууд яасан их шуугиж байх юм бэ. элбэгдоржийн хаана ч хүрэхгүй оросын бууны нохой жэнко

Avatar

Нэргүй 2026-08-01 202.126.88.65

тэгж байгаад сураггүй алга болгох алхамаа хийж байгаан хог новшнууд

Avatar

ЗОЧИН 2026-08-01 203.91.115.41

Амьд байхад нь тэвчихын аргагүй болгодог байсан МАН ы бууны нохойнууд үхсэн хүний хөшөөнд хайр зарлаад тэнэг үхэр монголчууд. Амьд эцэг эх ахмадаа хайрлаасай.

Avatar

zochin 2026-08-01 59.153.115.92

Хаягдал төмөрт тушаачихаагүй нь их юм. АН-ынхан ч дээ. Чадах л хүмүүс.

Avatar

ЗОЧИН 2026-08-01 203.91.115.55

ЁСТОЙ ЗӨВ БАЙРЛАЛАА ОЛСОН БАЙНА. ХУДЛАА СҮРЖИН ГАРУУД АЛГА БОЛСОН БУЦААЖ ТИВИНА ГЭЭ СОЛИОРООД БАЙГАА СУРАГТАЙ.

Avatar

Нэргүй 2026-08-01 66.181.191.148

Тэнэгт

Avatar

ӨӨ ФАХАА 2026-08-01 66.181.186.94

хуучин газар дээр байшин барих гэж байгаа оркуу, май шөө пяз минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж