Монгол Улсын хэмжээнд шатахуун тасалдсанаар улстөрчид дуугүй суусангүй, нүүр номоороо дамжуулан байр сууриа илэрхийлж буй. Тухайлбал, Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ОХУ-ын 100 шатахуун түгээх станцыг Монголд оруулж ирж, нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэнгээр худалдаалах эрх олгох санал гаргаж байсан С.Баяр дараах байр суурь илэрхийлсэн юм. Тэрбээр “Аль ч намын нөхөд өө! Анхаарна уу! Нэг юм тодорхой. Бид шатахуунаа ОХУ-аас 95хувь, үлдсэнийг БНХАУ, өөр бусад орноос хангадаг. Байдал цаашид улам хүндрэх шинжтэй. Бид ойл боловсруулах үйлдвэр барьж буй. Түлшээ хэзээ өгөх нь тодорхойгүй. Ийм нөхцөлд энэ сэдэв дээр дотроо "улс төр" хийх нь хэнд ч ашиггүй. Хамтраараа хүндрэлийг давахаа бодъё. Эс тэгвээс хүний аманд илүү орно. Нягт байх нь зөв. Анхаарна уу, ах дүү нар аа, гуйж байна!” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Баатархүү “Бензин ховордохыг Засгийн газар мэдэж байсан. Нөөц бүрдүүлэхийн оронд бүгд л онгоц унаад наадам хэсээд байсан. С.Баяр гуай битгий улс төрж гэжээ. Танай нам засаг бариад 10 жил болж байгааг мэдэж байна уу? Дайн буруутай гэнэ. Дайн гараад 4 жил гаран болж байна. Иргэд буруутай гэнэ. Урин дулаан цагт иргэд аялж зугаалах нь зөв шүү дээ. 2025 онд ашиглалтад орох нефьтийн үйлдвэр хаана байна” гэж сөрөв.
Харин Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өнгөрсөн Лхагва гаригт БНСУ-руу шатахууны нийлүүлэлтийн асуудлаар явсан. Энэ талаараа тэрбээр “БНСУ-ын GS Caltex" компанитай Монголын газрын тос импортлогч ААН-үүдийн төлөөллүүдийн хамт уулзаж квот, үнэ, тээврийн асуудлаар ярилцаж тохирох яриа хэлэлцээг эхлүүлэв. Наймдугаар сардаа багтааж эхний бүтээгдэхүүнүүдийг авах тохиролцоонд хүрэв. Хүчин чармайлт, цаг орох ажил…Дэмжиж хамтарсан бүхэнд баярлалаа. "GS Caltex" бол БНСУ-ын хамгийн том эрчим хүч, газрын тос боловсруулах компаниудын нэг юм. Тус компани нь нефть боловсруулах, шатахуун, онгоцны түлш, тосолгооны материал, нефть-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн олон оронд экспортолдог юм. Шинэ зам гаргах бэрхшээлтэй ч зүтгээд хийх л ёстой цаг үе” гэв.
Г.ХОРОЛ
3,605.46

















































Нэргүй 2026-07-31 66.181.176.103
Баатархүү!!! Чи улсынхаа төлөө гарч ирсэн улс төрч ухаантай юм бол хангалты нь хийгээд байгаа төр засаг руугаа дайрч худлаа попорч байхаар бензинээр хангаад байхад зарахгүй, зориуд хомсдол үүсгэж байгаа бензин шатахууны монополууддаа томрооч.
Зочин 2026-07-31 202.126.90.135
Овоо дуугүй бгаад байман сэрээ. үү
Нэргүй 2026-07-31 122.201.31.6
ooriigoo hichee. said bhaa land shuussan garcdaa
Нэргүй 2026-07-31 66.181.160.56
Бензингүй улсаараа таг сууснаас үнэтэй ч гэсэн бензин олох хэрэгтэй байна!!!
иргэн 2026-07-31 202.126.90.84
монголын томоохон бизнес эрхлэгчиддээ газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зөвшөөрлийг нь өгчихвөл дор нь л бүтээгээд байгуулаад чадна л даа, харин тэгэх хүсэл Төрд байгаа эрхмүүдэд байна уу??
Нэргүй 2026-07-31 202.133.76.53
ардын намын засаглалын чадвар улам муудсаар л байндаа удахгүй баасаараа тоглох байхдаа хөөрхий
Нэргүй 2026-07-31 103.212.117.220
Тэр онгоц нь ядаж түлштэйг нь хэлэх үү.