БНХАУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд өчигдөр (2026.07.30) нийтлэгдсэнээр, тус улсаас Монгол Улсад суух Элчин сайд асан Шэнь Миньжуань Азийн газрын дарга болж тушаал дэвшжээ. Түүнээс өмнө өнгөрсөн арваннэгдүгээр сард Японы дипломатуудтай уулзах үеэрээ гараа халаасандаа хийн зогсож байсан зургаараа танигдсан Лю Жиньсон уг албан тушаалыг хашиж байв.
Гадаад хэргийн яамны мэдээнд Шэнь Миньжуанийг Зүүн өмнөд Ази болон Монголд дипломат харилцааны чиглэлээр арвин туршлага хуримтлуулсан гэж онцлон тэмдэглэсэн байна
Азийн газар нь Солонгосын хойг, Япон, Зүүн өмнөд Ази, Өмнөд Ази зэрэг хөрш орнуудтай дипломат харилцаа тогтоох үүрэгтэй гол хэлтэс юм. Хятад, Японы харилцаа муудаж байгаа энэ үед Японы эсрэг хатуу дипломат харилцааг бэлгэдсэн албан тушаалтныг сольсон нь анхаарал татаж байгаа аж. Лю Жиньсоны дараагийн албан тушаал хараахан зарлагдаагүй байна.

Лю Жиньсон 2021 оноос хойш Азийн газрын даргаар ажиллахдаа Хятад–Өмнөд Солонгосын харилцаа, Хятад–Японы харилцаа, Тайванийн асуудал болон Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хариуцаж байв. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Японы Гадаад хэргийн яамны Азийн болон Номхон далайн асуудал хариуцсан газрын ерөнхий захирал Масааки Канайтай хийсэн зөвлөлдөх уулзалтын үеэр тэрбээр гараа өмднийхөө халаасанд хийж, Канай руу дээрээс нь ширүүн харж буй зураг нийтлэгдэн шүүмжлэл дагуулсан юм.
Уг уулзалт нь Японы ерөнхий сайд Санаэ Такаичи Тайванийн асуудлаар мөргөлдөөн гарвал оролцож болзошгүй гэсэн утгатай мэдэгдэл хийсний дараа хоёр улсын харилцаа хурцадсан үед болсон юм. Лю Жиньсон болон Масааки Канай нарын уулзалтын дараа Японд Хятад улс дипломат харилцаанд давуу байдлаа харуулахыг оролдож байна гэсэн шүүмжлэл гарчээ. Зарим хэвлэл Лю Жиньсоныг “гараа халаасандаа хийдэг дипломатч” хэмээн нэрлэж, Японтой харьцах Хятадын хатуу байр суурийн бэлгэ тэмдэг гэж үнэлж байв.
Азийн газрын шинэ даргаар томилогдсон Шэнь Миньжуань өмнө нь Индонез дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч, Гадаад хэргийн яамны Азийн газрын дэд даргаар ажиллаж байжээ. 2023 оны аравдугаар сараас хойш БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар ажилласан юм. Лю Жиньсон Япон, Энэтхэгийн харилцаа болон Тайванийн асуудал зэрэг стратеги, аюулгүй байдлын чиглэлээр голлон ажиллаж байсан. Харин
Шэнь Миньжуань Зүүн өмнөд Ази болон Монголтой холбоотой дипломат ажиллагаанд туршлага хуримтлуулсан, хэлэлцээ төвтэй дипломатч хэмээн үнэлэгддэг.
Түүний хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монгол Улсын Засгийн газар энэ оны зургаадугаар сарын 21-нд Алтан гадас одонгоор шагнасан.
АНУ Хятадыг сөрөн Япон, Филиппин, Австралитай аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж буй. Энэ үед Бээжин хөрш орнуудтайгаа харилцаагаа тогтвортой хадгалж, бүс нутгийн дипломат сууриа бэхжүүлэх шаардлагатай болсон. Улмаар Шэнь Миньжуанийг Азийн газрын даргаар томилсон нь хөрш орнуудтайгаа харилцаагаа тогтвортой, тэнцвэртэй удирдах Хятадын бодлогыг илэрхийлж буй алхам гэж ажиглагчид үзэж байна.
3,605.46






















































Нэргүй 2026-07-31 202.126.89.89
Монгол дахь хятад угшилтай хүмүүсийг дэвсгэр бааз сууриа болгож их нөлөөллийн их ажил хийсэндээ энэ авгай монголын хятад угшилтай хүмүүс хятадыг дагая ивгээлд нь багтая гээд шаагилдаад байдаг болсон нь энэ авгайгийн том гавьяа
Нэргүй 2026-07-31 66.181.180.151
Хатагтай Шэнь Минжуань элчин сайдад баяр хүргэж ажлын амжилт хүсье. Энэ томилгоо Монгол орныг өндөрөөр үнэлсэн дипломат үнэлгээ гэж үзэж байна. Мундаг хүн бол хаа ч мундаг л байдаг. Баяр хүргье….
ynu 2026-07-31 202.126.91.33
guest geed lubraan;
juldee 1-2 a$ #; 2026-07-31 202.126.91.33
– shees xorsox doxu opug;
xam ylcuun 2026-07-31 202.126.89.18
TB
y 2026-07-31 202.126.89.18
yjasni
yrbagch 2026-07-31 202.126.89.18
neg naiztaigaa gapaadf upne buz
keni xot ve, gytamshigtai tag zakuljee.# 2026-07-31 202.126.89.18
ursen gazaplyygaa yab
xam ylcuun 2026-07-31 202.126.89.18
xalzaadai,gadaa gargaad xaychlaa,
zabaarcuin xypalaar 1 cap; 2026-07-31 202.126.89.18
baipui chun zalulaad zygtaagaad alga bolcoon,munu-
order opxucon uguxgyi bna, xylgaich gyilagchni xyy xylgailchixbui.
stinky ynereer zantai. lumut tolgoigoo tasdyylab. 2026-07-31 202.126.89.18
-shunjulgee xydlaa garaad baigaa, opug emee yy, doxi.
Texnikeer dampyyryylj baigaa tyl.
ter yeuin ubchnyyd; emlguin shungnyyd baaxan zailyyl.
ycnui cab shig l yumnyyd bna.
-baaxan emlguingerel check, ysnui toolyyr, zamuin goel
Ubjtei xynee dagaad 1 jul xyarandchaad irexgyi yu,
taarcan tenegyyd end ch tend ch yalgaagyi bolood bnaa. 2026-07-31 202.126.89.18
kovidoor xamarlyy / @ nydnui shulni tumruup xamar,
xygalcaan, uchnuun xynui xol tasdsan, tumr,sharig,
tooth byilryy Ereg shaaj.
Нэргүй 2026-07-31 178.174.229.45
MUU HUJAA AVGAI END 1 PISDAA ZUSARDAJ UGCHEE KK
зочин 2026-07-31 66.181.187.127
Тэгэхээр Элчин сайд маань Азийн газрын дарга гэдэг давхар албан тушаал хаших юм уу?
bzo 2026-07-31 202.126.89.18
– kovud\ ;