Улсаараа шатахууны хомсдолд орж явгарсан атал Засгийн газар ирэх наймдугаар сард Хэнтий аймгийн Биндэр суманд хуралдах бол УИХ Өвөрхангай аймгийн Хархорин суманд хүндэтгэлийн чуулган хийх нь.
Засгийн газар Чингис хааныг Их Монгол Улсын хаанд өргөмжилсөн 820 жилийн түүхт ойг тохиолдуулан, Онон голын хөвөөнөө хуралдах “шалтаг” гаргасан бол УИХ ч бас бууж өгсөнгүй Хархорин суманд хуралдаж, шинэ Хархорум хотыг байгуулахтай холбоотой шийдвэр гаргахаар болжээ.
Биенийхээ дээр гарах гэж уралдаж барьцалдаагүй л байлтай.
Улсынх нь нөхцөл байдал ямар байгаа билээ. Орон нутгуудад шатахуун тасарснаас болж, ирэх сард зохион байгуулахаар төлөвлөсөн байсан наадмуудаа эхнээсээ цуцлах болсон.
Дээр нь аялал жуулчлалын компаниуд нүүрээ түлж дууслаа.
Монголын дурсгалт газруудыг үзэх гэж хэдэн мянган бээр газрыг туулан ирсэн жуулчид яг үнэндээ шатахуун түгээх станцын гадаа хоног төөрүүлсээр буцах болсондоо уурлаж байна, бухимдаж байна.
Гэтэл УИХ, Засгийн газар нь хөл хөдөлгөөн болж очих нь. Яг үнэндээ УИХ, Засгийн газрын гишүүд Хархорин хотын туурь, Онон голын хөвөөнөө очиж хуралдлаа гээд илүү мэргэн шийдвэр гарна гэж ч үгүй, улам л арандаг болно. Наад зах нь орон нутагт очсон түлш, шатахууныг нь барж орхино. Бодоод үз. Төр төмбөгөр, ёс ёмбогор гээд Засгийн газрын сайд нарыг дагаад яамд нь бараг нүүнэ. Яамдаа дагаад агентлагийнхан нь “чирэгдэнэ”. УИХ ч ялгаагүй 126 гишүүнийг дагаад туслах, зөвлөхүүд нь явна. Бараг төр чигээрээ нүүнэ гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй.
Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн орон нутагт ажиллахад ямар их машины цуваа үүсэж, ажил болдог билээ дээ. Шатахуун нь хангалттай, эдийн засаг нь хямралгүй байсан бол яая гэх вэ. Гэтэл одоо юу болж байна. Хот, хөдөөгүй бензинд шөнөжин дугаарлаж, нойргүй хоноцгоох боллоо. Арга нь барагдсан нефть импортлогчид “Хоосон шатахуун түгээх станц сахих хэрэггүй. Шатахуун ирэхээр аль станцаар түгээх талаар сошиал хуудсаараа дамжуулан мэдээлэл өгье” гэж мэдэгдэл гаргах билээ дээ. Иймдээ тулаад байна, УИХ, Засгийн газрын гишүүд ээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Улсын хэмжээнд 42 хоногийн нөөц бүрдүүлэх агуулах савны багтаамжтай ч АИ-92 автобензиний 31 мянган тонн буюу 15 хоногийн нөөц, дизель түлшний 80 мянган тонн буюу 20 хоногийн нөөцтэй” гэж мэдэгдээд буй.
Арав хоногт нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэж байгаа ч хойд хөршид нөхцөл байдал амаргүй болсон.
Монгол Улс нефтийн хэрэгцээнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас импортолдог. Украйн, ОХУ хооронд дайн гарсан дөрвөн жилийн өмнөөс л “Нөөц бүрдүүлэхэд анхаараач. Олон эх үүсвэртэй болохгүй бол дан ганц ОХУ-д найдвал хэцүүднэ шүү” гэдэг анхааруулгыг эдийн засагчдаас эхлээд олон хүн анхааруулсан ч одоог хэр нь эх үүсвэрээ ч олоогүй, агуулах сав ч үгүй сууж буй. Ийм үед дээдсүүд нь хэдэн зуугаараа машин хөлөглөн орон нутагт очиж хуралдвал импортлогч нарын үйл тамаа цайж авч ирсэн “балга” бензинийг нь барж орхино гэсэн үг.
Дээр нь наймдугаар сар өвлийн бэлтгэл хангах ёстой хариуцлагатай сар. Малчид хадлан тэжээлээ бэлтгэх шаардлагатай бол тариа ногоогоо хураах гээд ажил өрнөнө. Газар хөлдөхөөс урьтаж бүтээн байгуулалтын ажлууд ч урагшлах ёстой. Уул уурхай, зам тээврийн ажлууд ч зогсолтгүй үргэлжлэх шаардлага бий.
Өнөө жил эрт хүйтрэх дохиог Цаг уурын байгууллагаас өгч эхэлсэн. Иймээс төр нь үргүй зардалж гаргаж ажил удахын оронд хурал, чуулганаа цуцалж шатахууны хангалтад анхаармаар байна.
Мөн Монгол Улс хурал, зөвлөгөөн зохион байгуулснаараа хөгжвөл хөгжихөөр болсон. Гачлантай нь үр дүн гардаггүй, харин зардал л гаргадаг.
Жишээ татъя, Үндэсний аудитын газраас Монгол Улсын 2025 оны төсөвт хийсэн шалгалтаар хоол унааны зардалд 698.8 тэрбум төгрөг, 4367 гадаад томилолтод 74.3 тэрбум, 16206 сургалтад 61 тэрбум төгрөг зарцуулсан болох нь батлагдсан.
Энэ мөнгийг өөр үр ашигтай зүйлд зарцуулж болох л байсан. Иймээс УИХ, Засгийн газар орон нутагт очиж хуралдана гэж татвар төлөгчдөө “махалж” төсөв үрэхээ болино уу даа.
Г.ХОРОЛ
3,605.46






















































Тэнэгүүдэд зориулав 2026-07-31 64.119.29.63
Цахим Монголчууд ааааа
Наашаа цаашаа санжигнаж байхаар ЦАХИМААРАА хуралдаач дэ. Үсрээд л усны мөнгө зарлагадана шүү дэ.
Ард түмнээ хэтэрхий дорд үзэх юм аа
Лай 2026-07-31 202.126.89.35
Яаж яваад ч энэ улс ВэйМонгу болчив лайтайн..
..
employee 2026-07-31 180.149.98.126
Asem hurliin ach buyaniig bid odoo ch hyrtseer yavaa shyy COP17 shig delhin hemjeenii hurluudiig mongoldoo hiilgej baimaar bainaa
Буриад зон 2026-07-31 122.201.31.78
орон нутаг руугаа машинтайгаа зайлцгаа хот утаагүй түгжрэлгүй болно бензинийг хязгаартай өгч бай тэнэгүүдээс айгаад байх шаардлагагүй баймаар
Нэргүй 2026-07-31 103.212.116.130
хэ эд нар юугаар ч дутахгүй дээ өөрсдөө бол харинч тансаглана ш дээ
Нэргүй 2026-07-31 43.242.242.59
Оросыг муулаад АНУ болон НАТО-гийн орнуудтай сүүжирч Украйныг дэмжээд байгаа Монголчуудад Орос улс бензинээ өгөхгүй байх нь зүй ёсны асуудал юмаа.
Нэргүй 2026-07-31 202.126.90.217
ийм эргүүнүүд дуусч байж монгол улс хөгжлийн замдаа орох байхдаа.
Зочин 2026-07-31 202.126.89.241
Сүүлийн хэдэн жил хамаг төсвийг энэ аймаг руу урсгаад байгаа дуулдсан , Үр өгөөжид нь мониторинг хийх хэрэгтэй
Нэргүй 2026-07-31 66.181.160.56
Хятадаас шатахуун байнга авдаг болох талаар хэлэлцээр хийгээчээ!!! Дайн байгаа ОХУ цаашдаа найдваргүй, хэзээ ч таг зогосж мэднэ!!! Монголын шатахууны нийт хэрэглээ нь Хятадын хувьд далайд дусал төдий учраас цаадуул чинь өгье гэвэл өгнө!!! Харин муу ху жаа нтр гэж байнга харааж зүхдэг бидэнд яах бол???
bi 2026-07-31 202.21.96.212
Ene Uchral gej zaluug ovoo yum baih gej bodson chini Estoi olgootoi b**s baijee. Tatuulsan durak iimch baih ni zuv bh doo. ed naraas harah yum uldsengui bushuuhan Nepaldahgui bol.
Ih hurliin Byambatogttoisch yu yarihav.. Teneguud tolgoi deer garch ene uls orniig hog bolgoloo doo….
Зочин 2026-07-31 66.181.179.244
компютерийн програмаар монгол залуусийн секс хийж бгааг өөрсөд нь мэдэгдэлгүү бичиж аваад гапаадийн гаж донтой баячуудад зардаг
Нэргүй 2026-07-31 202.133.76.48
цэвэр агаарт тансаг хуралдах нь дээ зоог бариулсан шээг хорхойг цохисон шээг ёстой орон бүхний пролетари нэгдэгтүн
Нэргүй 2026-07-31 150.228.177.159
Сэжигийн бөөлжис цутгам чадваргүй, боловсролгүйчүүл толгой дээр заларчээ. Балиар юм аа.
Нэргүй 2026-07-31 202.126.88.213
Төр, за саг шийдвэрээ гаргасан ю. Тэд морь, тэмээгээр явах тухай хэлэлцэж байна. Санаа зоволтгүй.
Зочин 2026-07-31 103.212.117.78
Copy17 хурал удахгүй болно урьдчилаад ард иргэдийг шатахуунаар нь хааж байгаад л түгжрэлгүй хурлаа хийх нэг арга нь болов уу хэрэв тиймдээ хүртэл тэр хурлын үеэр нь ард түмэн жагсаж нэгдэх хэрэгтэй яах юм бэ балга бензин байхгүй ард иргэд хотоос гарч чадахгүй бас хийх юмгүй юм чинь кккккккк
Зочин 2026-07-31 103.212.117.78
Энэ засаг гэж ямар ч чадамжгүй бас ү****ц өнөөдөр маргаашгүй огцрох хэрэгтэй Монголд ер нь Монголын гэсэн сэтгэлтэй хүн энэ төрд байна үгүй юу
Нэргүй 2026-07-31 192.82.92.41
Замын колонкууд б**с долоохгүй, төрийн машинд бензин өгөхгүй шүү
Н 2026-07-31 66.181.191.230
явган явж наадамлавал таарах юм
Нэргүй 2026-07-31 66.181.178.229
Нөөцтэй гээд зардаггүй. хулгайнар оркууд шүү.
Нэргүй 2026-07-31 103.57.93.61
Энэ төр засаг, хууль тогтоогчид юу сэдээд байна. найр наадам, зугаа цэнгэл хөөцгөөж байна даа. ажлаа хийж чадахгүй ард түмний татварын мөнгөөр гараа угаацгаах шалтаг гаргах юм. нэг мөсөн зайлвал таарна.
Нэргүй 2026-07-31 192.82.65.88
Хэнтий, Өвөрхангай руу алхаад явцгаана биз. Хичээл сургууль эхэллээ. Ургац хураалт болно. Бензин үнэд ороод, хамаг юмны үнэ өснө, дээр нь улсаараа явгарах гэж байна. Эртхэн морин тэрэг бэлдсэн дээр болж байна. Ядаж дийлэнх нь морио унаж чадахгүй болсон.
Нэргүй 2026-07-31 147.90.234.213
Өнөөдөр Оросууд баллистик пуужингаа ашиглан Украйны Днепр мужийн Кривой Рогийн ойролцоох Радушне хотод энгийн нэгэн айлын энгийн байшинг устгасан. Энэ нь Вороновын гэр бүл байсан: ээж Олена, аав Артем, долоон хүүхэд – Марк, Доминика, Захарий, Азарий Илай, Федерика, Эмилия, Виорика – мөн ой ханастай ач хүү Артем, одоо Украиныг хамгаалж байгаа тэдний том хүүгийн хүүхэд. Одоогийн байдлаар эцэг эх, гурван хүүхэд – Марк, Азарий Илай, Эмилия нар нас барсан нь батлагдсан. Оросын пуужин маш хүчтэй цохил
Нэргүй 2026-07-31 66.181.160.56
Төрийн дээд байгууллагын үйл ажиллагаа явуулдаг газар нь ТӨРИЙН ОРДОН гэж хуульчилсан байдаг. Гэтэл явуулын станц шиг ингэж тэнүүлчилж болохгүй ээ!!!!
Нэргүй 2026-07-31 202.9.47.10
ЗГ- н гишүүд бүгд унадаг дугайгаар Хэнтий явна
Нэргүй 2026-07-31 66.181.168.8
энэ хар малнууд зунжин идэж ууж найр наадам хэсэхийн оронд ажилаа олигтой хийгээч ямар ацных нь чингис хааны хаан ширээ мэрээ вэ чадахгүй бол эртхэн огцроод зайлаад өгөөсэй МАН байгаа цагт болж бүтэж байгаа салбар гэж юу ч байхгүй болсон шүү зайлуул
Нэргүй 2026-07-31 202.126.90.217
монголд ажил хийдэг хүн байхгүй. худлаа дүр үзүүлж юм хийж байгаа царай гаргаад хувийн жаргалаа хөөхдөө гарамгай улсууд. бүхэл бүтэн яам байж шатахуунаа ч хуваарилаад татаж чадахгүй
Нэргүй 2026-07-31 103.11.194.145
Тэнэгүүдийн дотор уужим гэж…
Нэргүй 2026-07-31 103.57.95.192
ард түмэнд тустай том нэг хоёр шийдвэрийг тэнд хуралдахдаа гаргахгүй бол хуралдаад яаэдаг юм
Итыь 2026-07-31 202.126.89.139
Ийм ч улс гэж байх гэж ! Ийм ч төр байх гэж ! Ийм ч тэсвэртэй, номхон хүлцэнгүй ард түмэн байх гэж !
ФАКЮ 2026-07-31 66.181.184.69
тэгээд өөрөө гараач орк минь, нэг л амьтан хүнийг хүлцэнгүйгээр дуудаал тэмцсэнгүй гэсэн, интернетэд хүн турхирсан ацнууд, тэгсэн тэмцээд жагсаад байгаа нэг ч пяздуз байхгүй
Нэргүй 2026-07-31 202.21.107.81
Энэ МАНгаруудад ард тvмнээ гэсэн сэтгэл vнэхээр алга. Ялангуяа энэ Учрал бол чадах ч vгvй юм байна
Нэргүй 2026-07-31 202.126.90.217
Хүрэлсүх энэ улсын нефть, эрчим хүчний системийн 2 том давтагдашгүй төлөх боломжгүй алдаа гаргасан. 2018 онд Сауди Арамко гэх дэлхийн 1 номер ийн үйлдвэрлэгч Хятадын том компанитай консерциум болоод Газрын тосны үйлдвэрийг түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж өгье гэж хэлэлцээр хийж байсаныг зогсоон Энэтхэгүүдэд өгсөн. Өдийд бид толгой өвдөхгүй сууж байх байсан шүү …Хүрэлсүх Женко гэж 2 хүн хор найруулаагүй бол…
Нэргүй 2026-07-31 202.126.89.99
Ухралтын тэнэглэл
Нэргүй 2026-07-31 103.168.34.173
Дэлхийн хамгийн дебиль ЕС.
Нэргүй 2026-07-31 202.179.15.130
ХЭМНЭЖ БОЛОХ БҮХ АРГАА Л ХЭРЭГЛЭЭД ЖААХАН ШАТАХУУНАА ХЭМНЭХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ БАЙХАА.
Зочин 2026-07-31 202.126.88.197
Суйрэх улс туухээс л зууралдана!!! Улаан шоучид ухаан гэж алга!
Хөгжнөөөөө 2026-07-31 202.126.89.35
ҮСРЭНГҮЙ ХӨГЖЛИЙН ГАРААН ДЭЭР БГА УЛС ДААА
Нэргүй 2026-07-31 202.126.89.35
Улаан Намын Цагаан байрныхан их л юм үзүүлж бна Хайрхаан
СОНИН УЛС 2026-07-31 202.126.89.35
Хөдөө хээр гарч хуралдах нь Парламентийн ба , Үндсэн Хуулийн Шаардлагад ЯАЖ НИЙЦДЭГ юм бол ? Нөгөө ХАЛДАШГҮЙ ЭРХ мэрх нь Заримдаа байгаад Заримдааа байхгүй Болчихын…..
Strange 2026-07-31 202.126.89.35
How to make a Law ??????
а 2026-07-31 122.201.19.173
Ярьж хэлж байгаа юмаа төсөвтэйгээ уялдуулж, бодитой, попролгүй ажилаа хийх нь өнөө цагт хамгийн чухал болоод байна_
Z 2026-07-31 66.181.160.44
Машинаар бензингүй бол алхаж очоод ч болсон бүх замыг нь хааж бойкотльё ард түмнийг доромжилж бна
зочин 2026-07-31 66.181.179.123
Хэлбэр хэрэггүй л дээ. Ард түмний амьдралд нэмэр болохгүй аливаа арга хэмжээ зохион байгуулах хэрэггүй. Татвар төлөгчдийн 1 төгрөгийг ч болов хэмнэх хэрэгтэй. Мартснаас мал мэнд үү гэгчээр ноёдууд наадмын арга хэмжээг өөрсдийн мөнгөөр үзэцгээсэн үү?
Нэргүй 2026-07-31 103.242.47.254
Төр нь жаахан төр төмбөгөр баймаар байнаа, Хүрэлсүх нь баахан мотоцильтой залуус дагуулж давхиад нэг нь үхээд л өгсөн, 10 мянган морь цуглуулах гэж орон нутгаас баахан морьтой хүн цуглуулж орон нутагт баахан зардал, даншиг наадам улсын наадам, морьтон монгол, үндэсний спортын наадам, нүүдэлчин наадам гээд төрөөс зохион байгуулж байгаа наадам тасрахгүй төсвийн үрлэг бензин шатахууны гай. одоо ЗГ УИХ хөдөө хуралдана гэхээр баахан б**с долоогч дагана, орон нутгийн бензин шатахуун шавхана ядаргаа
иргэн 2026-07-31 66.181.171.252
Төрийн буруу үйл ажиллагаа, удирдлагын муугийнх. 1 сарын дараахаа ч харж чадахгүй төр огцрох хэрэгтэй л дээ.