niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-23 05:05 UTC Source: https://news.mn/r/2879656/ 6ffd726340a05906… ← back to niitlelch.mn

Б.Дашпүрэв: АИ-92 шатахууны 15 хоногийн нөөц байгаа

Б.Дашпүрэв: АИ-92 шатахууны 15 хоногийн нөөц байгаа

Б.Дашпүрэв: АИ-92 шатахууны 15 хоногийн нөөц байгаа

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны хангамжийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнөөдөр /2026.07.30/ мэдээлэл өглөө.


Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв:

-Өнөөдөр үүсээд буй шатахууны хангамжийн асуудал иргэдийг тодорхой хэмжээнд бухимдуулж байна. Зарим шатахуун түгээх станцад дараалал үүсэж, орон нутагт нийлүүлэлт тасалдах нөхцөл байдал бий болсон. Ойрхи Дорнод дахь геополитикийн нөхцөл байдал, ОХУ-тай холбоотой дайны нөхцөл байдлын улмаас газрын тосны бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамжид тодорхой хүндрэлүүд үе үе гардаг. Ийм нөхцөлд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны стратегийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр олон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж ирсэн.

Бидэнд хомсдол, нийлүүлэлтийн доголдол үүсгэдэг хамгийн том асуудал бол шатахууны агуулах савны багтаамж юм. Тиймээс Засгийн газраас шатахууны нөөцийн савны хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж байна.

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх тусам эрчимтэй өсөж байгаа ч агуулах савны хүчин чадал хүрэлцэхгүй байна. Өнөөдрийн байдлаар замд яваа төмөр замын вагоны ачаатай нийлүүлээд улсын хэмжээнд ердөө 42 хоногийн нөөц бүрдүүлэх боломжтой. Харин агуулах савны багтаамж нь 30 хоногийн нөөц хадгалах хэмжээнд байна. Үндэсний их баяр наадмын өмнө 30 хоногийн нөөцөө бүрдүүлсэн. Гэвч дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахууны хэрэглээ төлөвлөснөөс огцом өссөн. Үүнтэй холбоотойгоор бид хавраас эхлэн БНХАУ, БНСУ-тай шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.

Одоогийн байдлаар АИ-92 автобензиний 31 мянган тонн буюу 15 хоногийн нөөц, дизель түлшний 80 мянган тонн буюу 20 хоногийн нөөцтэй ажиллаж байна. Энэхүү нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж байгаа.

Мөн БНСУ-аас газрын тосны бүтээгдэхүүн импортлох талаар хэлэлцээ хийж байгаа бөгөөд онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцоод байна. Үүнээс гадна БНХАУ-аас 6,000 тонн АИ-92 болон АИ-95 автобензин импортлохоор төлөвлөсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-07-30 59.153.113.16

ха ха аргагүй л цайрсан новшнууд юмаа.ийм новшнууд л төрд байхаар яах уу

Avatar

Тэгээд яагаад бензинээ тараахгүй 2026-07-30 202.126.90.223

Хүндрэл үүсгээд бгаан бас л худал ярьж бна
Ер нь эх ороноо ард түмэнээ аятайхан авя явж чадахгүй бол бүгд зайгаа тавьж өгөөчээ лайтай юм ааа

Avatar

бензин 2026-07-30 160.250.66.5

Хосдоод ирэхээр сав л ярих юм тэгээд саваа барихгүй юу хийгээд байдаг юм

Avatar

Иргэн 2026-07-30 202.9.46.100

Зам дагаж очерлон түгжрэл үүсгэсэн байгаа машинуудаа хараач. Мангар малууд чинь ард түмэн чамаас илүү ухаантай шүү

Avatar

Хэн чмбайсан ялгаагүй, бид цэг дээр зогсож байна гэхүү 2026-07-30 202.126.89.230

Ямарч хэрэггүй хэдэн хөлстэй ноцолдсон юм харах гэж хэрэн тэнэдэгээ болимоор байна., тав алхамын газар хуучин машин унаж хоорондоо өрсөлддөгөө болимоор байна

Avatar

Нэргүй 2026-07-30 202.126.90.136

Дальжгар дамдиннямын сумын энэ хулгайч бүтэхгүй шалгах шаардлагатай

Avatar

Иргэн 2026-07-30 66.181.190.93

Дамдинсүрэнгийн,Дашпүрэв хоёроос залхаж байна дандаа худал ш****г новшнууд огцорвол таарна

Avatar

Нэргүй 2026-07-30 202.126.89.230

с.бат-үүлийг сонгоорой

Avatar

ЗОЧИН 2026-07-30 103.212.117.41

Шатахуун дуусах яах вэ ? шальгүй асууудал Энэ Монголыг Эх орныг минь мөхөөж байгаа Элбэгдоржийг барьж чадахгүй бол ХҮРЭЛСҮХ бол үнэхээр сүг байна Монголын ард түмэн чамайг үеийн үед ,үрийн үрд хараах болно

Avatar

Нэргүй 2026-07-30 202.126.89.201

эргүү тэнэг малууд найр наадам хэсэж олон хоног амарсны гор гарч бна ажлаа ч хийж мэдэхгүй хогын юмнууд улс орныг доройтуулж гуйлгачин ард түмэн улс болгож бна Учрар ЕС ажлаө олигтой хийгээч чадахгүй бол зайгаа тавиад засгаас яваач

Avatar

Нэргүй 2026-07-30 202.126.88.182

даланзадгад бэнзэнгүй пэтровис хогын түлштэй л байна.

Avatar

Нэргүй 2026-07-30 202.126.89.35

Ингэтэл нь улс орныг битгий удирд л дааа

Avatar

Нэргүй 2026-07-30 202.126.89.36

шатахууны хомсдол болохлоор яамны хэд л гэм буруутан юм шиг ингэж тайлбар тавьж байх нь буруу шуу. Засгаас бензин оруулж ирдэггүй. Харин шатахуун оруулж ирдэг хувийн компаниудын захирлуудыг суулгаж байгаад үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар авч байх зав. Манай энд тар засгийнхан юм болгонд ингэж компаниудын хариуцах ажлын өмнөөс элдэв тайлбар өгдөгөө болих хэрэгтэй. Монгол улс зах зээлд ороод 35 жил болж байна гэдгийг төрийнхөө ойлгодог ч болоосой.

Avatar

И 2026-07-30 66.181.178.72

Аргагүй шдээ, наадуул чинь шатахуун импортлогч нарын ажлыг хийж тэрбумаар цуслаад байж байдаг хүмүүс ! нэг ёсны боолчууд нь .

Avatar

Нэргүй 2026-07-30 202.55.191.130

Тусгай зөвшөөрөлгүй болгочих хэрэгтэй. Хэн дуртай нь яваад, аль дуртай газраасаа олж ирээд, өрсөлдөөнт үнээр борлуулах хэрэгтэй.

Avatar

Отгонбилэг 2026-07-30 202.126.89.230

малчны зах шиг үү

Avatar

Зочин 2026-07-30 59.153.113.186

Тэгвэл яам байх ямар хэрэг байнаа…

Avatar

Нэргүй 2026-07-30 202.9.46.216

худлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж