Засгийн газрын өнөөдрийн /2026.07.29/ хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өглөө.
Ашигт малтмал газрын тосны газрын дарга П.Баянбаатар:
-ОХУ -д сүүлийн нэг сарын хугацаанд нөхцөл байдал хүнд байна. Укрйнаас хийсэн дроны халдлагад нефть боловсруулах үйлдвэрүүд өртсөн. ОХУ нь АИ-92 төрлийн автобензинээ Евро-5 стандарт руу шилжүүлсэн байсан. Халдлагаас болж нефтийн хомсдол үүссэн учраас нөөцийг бүрдүүлэх, үнээ тогтвортой хангаж барихын тулд Евро-3-т шилжиж байна.
Дотоодод бид нөөц бүрдүүлэх чиглэлээр энэ оны эхнээс л ажилласан. Түүний дүнд Монголд байгаа бүх саваа дүүргэсэн. Тавдугаар сар гэхэд төмөр зам дээр 700 вагон цистерн Орос руу явж чадахгүй болсон байсан, учир нь бүх сав дүүрсэн байсан. Хэрвээ гурван сарын нөөц хадгалах савтай байсан бол хомсдол ярихгүй, он дуустал нөөцтэй байх байсан.
Нөөцийн савтай болохын тулд Засгийн газраас холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. 18 аж ахуй нэгж 22 нөөцийн сав барина. 250 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн хадгалах сав барих юм.
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар АИ-92 бензин 37 мянган тонн буюу 17 хоногийн, ДТ 91 мянган тонн буюу 23 хоногийн нөөцтэй байна. Одоо шатахуун түгээх станцуудад дараалал үүссэн нь энэ долдугаар сард дөрвөн сарын хэрэглээтэй дүйхүйц бүтээгдэхүүнийг хэрэглэсэнтэй холбоотой гэлээ.
Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 2026 оны долдугаар сарын 8-ны өдрөөс Ойрх Дорнод дахь мөргөлдөөн дахин хурцадмал байдалд шилжсэнтэй холбоотойгоор сүүлийн 10 хоногт тогтмол өсөж, 100.34 ам.долларт хүрсэн ч мөн сарын 24-ний өдрөөс бага зэрэг буурч, долдугаар сарын 27-ны өдрийн байдлаар 87.89 ам.доллартай тэнцэж байна.
Монгол Улсын гол ханган нийлүүлэгч ОХУ-ын тухайд Шатахууны тухай хуулийг баталж, шатахуун, онгоцны түлшний экспортод бүрэн хориг тавих, худалдан авалтын хязгаарлалт тогтоож эхэлжээ. Гэсэн ч “Роснефть” компани өмнө нь байгуулсан гэрээний дагуу 2026 оны гуравдугаар сараас хойш АИ-92 автобензинийг тонн тутмыг 705 ам.доллароор нийлүүлж ирсэн ч дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн гурван сар дарааллан 30-аас дээш хувиар нэмэгдсэн учраас тогтмол үнийг дахин хэлэлцэх нөхцөл байдал үүсчээ. Нийлүүлэгч талтай хэлэлцсэний үр дүнд долдугаар сараас ОХУ-ын дотоодын биржийн үнэд суурилсан үнээр нийлүүлж эхлээд байгаа юм. Улмаар, дотоодын зах зээл дээрх АИ-92 автобензиний үнэ 250-300 төгрөгөөр нэмэгдсэн бол дизелийн үнэ 100-150 төгрөгөөр буурчээ.
1-6 ДУГААР АНГИЙН СУРАГЧДАД СУРГУУЛИЙН АВТОБУС ҮЙЛЧИЛНЭ

Нийслэлийн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явц, тулгамдсан асуудлын талаар Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд 573 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж буй бөгөөд бэлтгэл ажил 57 хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа юм.
Үүнд:
-Дулааны V цахилгаан станц барих талбайн үнс чөлөөлөх ажил 20 хувьтай явж байна. Дэд бүтцийн трассын нөлөөлөлд өртсөн 26 нэгж талбараас 25 ААН газраа бүрэн чөлөөлсөн.
-Бөөрөлжүүлтийн цахилгаан станцын III ээлжийн ажил 21 хувьтай. 2027 оны 12 дугаар сард ашиглалтад оруулна.
-Улаанбаатар хотын 17 байршилд 18.9 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх ажил 62.5 хувийн гүйцэтгэлтэй.
-3053 шугам тоноглол, цахилгаан дамжуулах, агаарын шугамын засвар үйлчилгээ 97.1 хувийн гүйцэтгэлтэй.
-Орон сууцны хороолол дундах шугам сүлжээг шинэчлэх ажлыг 19 байршилд хийж, 15 км шугам, сүлжээг шинэчилсэн.
-Ус тогтдог 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам угсралт 72 хувь, үерийн ус зайлуулах далан сувгийн ажил 55 хувьтай.
-2026-2027 оны өвөл зам талбайн хальтиргаа гулгаанд 11,025 тонн давс, 9736.2 тонн бодис нөөцөлнө.
-2027 оны хаврын улиралд нөөцийн мах бэлтгэх ААН-ийн сонгон шалгаруулалтыг 2 удаа зарлаж, 20 ААН оролцон 11590 тонн мах бэлтгэх хүсэлт ирүүлснийг зээлийг судлахаар арилжааны банкуудад хүргүүлсэн
-Улаанбаатар хотод боловсролын салбарт 131 арга хэмжээ, эрүүл мэндийн салбарт 23 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгааг тус, тус онцоллоо.
Сургууль, цэцэрлэгийн засварын ажлыг 8 дугаар сарын 15-ны өдрөөр бүрэн дуусгавар болгох бол гэрт ойрхон сургууль буюу “Хотхоны бага сургууль” байгуулах ажил эхэлсэн гэдгийг Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва онцоллоо. Энэ намар 1-6 дугаар ангийн хүүхдүүдэд сургуулийн автобус үйлчлэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
Өнөө жил халаалтын улиралд 435 борлуулалтын цэгээр 280, 000 тонн хагас коксон түлш, 120,000 тонн сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд борлуулна. Усан халаалтын зуух эзэмшиж буй аж ахуйн нэгж, айл өрхүүд түүхий нүүрснээс татгалзаж, мидлинг ашиглаж эхэлсэн. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүрэгт 800 өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх, Азийн хөгжлийн банктай хамтран Баянзүрх дүүргийн 303 айл өрхийг шахмал түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажил эхэллээ.
АЙМГУУДАД БАРИГДАЖ БУЙ ДЦС ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Төв, Архангай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймаг болон бусад аймаг, орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Улмаар, аймаг бүрд тулгамдаж буй асуудлыг шийдэх чиг үүргийг салбарын сайдуудад Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болгов.
Тухайлбал,
-Архангай аймгийн эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, Өндөр-Улаан сумын цахилгаан дамжуулах модон шугамыг үе шаттай төмөр бетон тулгуурт шилжүүлэх, зарим сумын ЭМТ, аймгийн Мал эмнэлгийн газарт тулгарч буй автомашины асуудлыг шийдвэрлэх
-Төв аймагт хүнсний ногооны зоорь агуулах, нэмэгдүүлэх, ургац хураалтад шаардагдах түлшний асуудлыг шийдэх, Хүннү хотын эдэлбэр газраас Дулааны цахилгаан станцыг шинээр барихад зориулан 30 га газар шийдвэрлэх
-Завхан аймгийн Дулааны цахилгаан станцын ажлыг хэвийн үргэлжлүүлэх, зүүн аймгуудаас хадлан бэлтгэхэд зориулж газар олгох, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх, зарим сумдын Эрүүл мэндийн төвд автомашин шийдвэрлэх
-Баянхонгор аймгийн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, ДЦС-ын ажлын хэвийн явуулах, хадлан бэлтгэх газрын зөвшөөрөл шийдэх
-Өвөрхангай аймагт баригдаж буй ДЦС барих төслийг хэвийн үргэлжлүүлэх, Дорнод аймгаас хадлан тэжээл бэлтгэх газар шийдэх, зарим сумдын ЭМТ-ийн автомашины асуудлыг шийдвэрлэх үүргийг холбогдох сайдуудад тус, тус үүрэг болголоо.
ХҮННҮГИЙН ЯЗГУУРТНЫ ОРШУУЛГЫН ДУРСГАЛТ ГАЗРУУДЫГ ДЭЛХИЙН СОЁЛЫН ӨВД БҮРТГҮҮЛЛЭЭ

Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо хуралдсан бөгөөд чуулганы үр дүнгийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
2026 оны 7 дугаар сарын 20-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганд Монгол Улс анх удаа хорооны гишүүн улсын статустайгаар оролцжээ. Чуулганд ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан, Франц улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Ц.Мөнх-Оргил, БОУАӨЯ, ГХЯ, ССАЖЗЯ, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, үндэсний шинжээчдийн бүрэлдэхүүнд оролцов.
Чуулганаар Монгол Улсаас “Дэлхийн байгаль, соёлын өвийг хамгаалах тухай” ЮНЕСКО-гийн 1972 оны Конвенцын дагуу “Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрууд” соёлын өвийн зүйлийг Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр дэвшүүлэн, бүртгүүллээ. Монгол Улс өмнө нь 6 өвийг “Дэлхийн соёлын өв”-д бүртгүүлсэн байдаг.
Засгийн газраас цаашид шинээр бүртгүүлсэн Хүннүгийн дурсгалууд өвийн цогцолбор бүхий газрууд буюу Ховд аймгийн Манхан, Архангай аймгийн Өндөр-Улаан, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Баянцагаан, Хэнтий аймгийн Баян-Адарга сумдад улсын хамгаалалтын бүсийг тогтоох, өвийн үндсэн газар нутгаас гадна эргэн тойрныг хамгаалах, хилийн зааг зурвасыг баталж, газар олгохыг хориглох юм.
“ЮНЕСКО”-гийн шаардлагын дагуу дараагийн 5-10 жилд хамгаалах, сэргээн засварлах, судалгаа шинжилгээ хийх тухай “Нэгдсэн менежментийн төлөвлөгөө”-г Засгийн газраас эцэслэн батлах шийдвэр гарлаа. Түүнчлэн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх тайланг тогтмол хүргүүлэх, “ЮНЕСКО”-гийн зөвлөх байгууллага болох “ISOMOS”-ын шинжээчид ажиллах боломжийг хангах, зардлыг шийдэх, хадгалалт, хамгаалалтаас гадна соёлын өвийн үнэ цэнийн талаар нутгийн иргэдэд ойлгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэхийг Соёл, спорт, аялал жуучлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхланд үүрэг болголоо.
3,605.46






















































Нэргүй 2026-07-29 103.229.121.51
ОХУ форс-мажор нөхцөл үүссэн гэдгээр шатахуун нийлүүлэхээ хэзээ ч зогсоож болно!!! Тэр үд яах бодолтой байгаа юм бэ??? Уйлаад нусаа татаад суух юм уу, та нар??!! Хятадаас ямар ч үнээр хамаагүй шатахуун авах гэрээ байгуул л даа!!! Монголын хэрэгцээт шатахуун Хятадын хувьд далайд дусал төдий шүү дээ!!!
ОГТ ПАДГҮЙ ТӨР 2026-07-29 202.126.89.35
Халуун ус , Тог цахилгаан. Шатахуун …..бүгдээрэ Төрд ба Төрийн, ОНӨААТҮГазруудад , Ус, Эрчим хүчнтй Зохицуулах Хороодод ОГТ ХАМААГҮЙ
ОГТ ПАДГҮЙ ТӨР 2026-07-29 202.126.89.35
…..гэнэлээнэ
Туслахгүй 2026-07-29 103.229.123.210
Ажиглана
зочин 2026-07-29 183.177.99.226
Монголын төр ард иргэддээ ингэж дүр эсгэхийн оронд шууд утгаар нь хэлэлдээ 17 хоног вэ 10 хоног байгаа муу үгүй тээ ыайгаа ш дээ орон нутгаар бензинд оочирлоод эхэлчихсэн ш дээ Битгий тэгж тавилттай жүжиг тавиаад байгаач дээ маанагуудаа
Нэргүй 2026-07-29 211.19.226.30
17 хоногийн нөөц гэдэг бол нөөц байхгүй болсоон л гэсэн үг. яг оросын араас орчихлоо шүү. орос ойрын 5жилдээ сэхэхгүй штээ с**. бүх юм зогсох нээ.
Нэргүй 2026-07-29 103.212.116.74
ха ха ингэж худал жүжиг тавьж байхаар үнэ нэмлээ гээд л хэлчихгүй
Нэргүй 2026-07-29 202.179.15.130
ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН СУРГУУЛЬДАА Л ХҮҮХЭД БҮХНИЙГ ХАМРУУЛЧИХВАЛ АВТОБУСНЫ ХЭРЭГ БАЙГАА ЮМУУДАА. 10 МИН АЛХАХ ГАЗАРТ.
батаа 2026-07-29 66.181.176.154
Нөөцөө зарлах ямар хэрэгтэй байдаг юм бол? Хэнд хэрэгтэй гэж зарлаад байдаг бнаа.
зочин 2026-07-29 103.119.92.1
Гол хэрэглээ 92 хүндэрчихсэн юм бн тм үү, бензинээр туйлаад сурчихсан бид чинь яана даа
МАХЧИН МОНГОЛ 2026-07-29 103.11.194.145
Махны ҮНЭ? яаах юм бээ? ингээд үлдэх үү?
ужуж 2026-07-29 192.82.64.140
Нийлүүлэлтээс л хамаарах байх даа. Ченж, нөөцлөлт нтр бол үнэд нэг их нөлөөлж чадахгүй зүйлс. Нийлүүлэлт яагаад бага байгаад байгааг судлавал хариулт нь олдоно. Дээр нь хөдөөнийхөн юмны өртөг, үнийн талаарх мэдлэг алга. Хөдөөд хамаг юмны үнэ үнэтэй байна.
зочин 2026-07-29 183.177.99.226
өнөөдөр нийслэлийн зарим зах дүүргууд дээр шинэ нойтон хонины мах 33,000 төгрөг байна ш дээ Хятадуудад болохоор 1 кг хонины махыг бүр сорчилоод 13900 төгрөгөөр экспортлож байгаа ш дээ