Б.Түвшин: Булган, Увс аймгийн засаг дарга нарт хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайд Н.Учралыг Үндсэн хуулийн цэцэд өгнө
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар аймгуудын засаг дарга нарын асуудлыг хэлэлцсэн байна. Тус асуудлыг хэлэлцэж дууссаны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин Булган, Увс аймагт гарсан асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Увс аймгийн аймгийн засаг дарга Э.Насанбат хууль зөрчсөн нь тогтоогдож байгаа тул албан тушаалаас нь огцруулах, Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулахыг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж байна. Дээрх асуудлаар гарсан шийдвэрийг УИХ дахь Ардчилсан бүлэгт ажлын долоон хоногт багтаан албан бичгээр хариу ирүүлэхийг шаардлагадаа тусгасан. Хууль зөрчсөн нь тогтоогдсон аймгийн засаг дарга нарт хариуцлага тооцоогүй тохиолдолд Ерөнхий сайд Н.Учралыг Үндсэн хуулийн цэцэд өгөх, Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнг Авлигатай тэмцэх газарт шалгуулна" гэлээ. "Ерөнхий сайдад асуудлаа өргөн барихад ямар ч шалтгаангүйгээр хүлээж авах боломжгүй гэсэн хариу өгсөн" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Үргэлжлүүлэн Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэндсүрэн "Ерөнхий сайд Н.Учрал Монголын ард түмний өмнө хууль дээдлэх үүрэгтэй. Тэрбээр саяхан авлигачидтай тэмцэнэ, шударга ёс тогтоохын төлөө ажиллана гэж мэдэгдсэн. Гэтэл Увс аймгийн засаг дарга Э.Насанбатын хууль зөрчсөн, хууль бус бичиг баримт ашигласан үйлдлийг баримтаар тогтоогоод аймгийн ИТХ-ын 62.8 хувийн саналаар огцруулаад Ерөнхий сайдад өргөн барьсан. Ерөнхий сайд ганцхан өгүүлбэртэй хариу ирүүлсэн, "аймгийн ИТХ-ын шийдвэрийг хүлээж авах боломжгүй байна" гэсэн. Ямар ч хуулийн зүйл заалтгүйгээр нутгийн өөрөө удирдах ёсонд бүдүүлгээр халдлаа. Э.Насанбатыг сургууль төгсөөгүй хуурамч дипломтой гэдэг лавлагааг Боловсролын ерөнхий газраас авсан. Улсын төсвөөс 3.4 тэрбум төгрөгийг дэд бүтцийн ажилд зориулж өгөхөд Э.Насанбат өөрийн ашиг сонирхол нэгтэй компанид тендер өгсөн. Өөрийнхөө эзэмшдэг компанийн барьж байгаа орон сууц руу төсвийн хөрөнгөөр дэд бүтэц татаж авсан. Энэ нь холбогдох хуулиудыг зөрчиж байгаа. Ерөнхий сайд Н.Учрал хууль дээдлэх зарчим алдагдуулсан учраас Үндсэн хуулийн цэцэд хандана. Тиймээс өнөөдөр намын бүлэгт асуудлаа танилцууллаа" гэв. "Ерөнхий сайд Н.Учрал хууль биелүүлж, Булган аймгийг улс төрийн гацаанаас гаргана гэдэг хүлээлттэй байна" Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав Харин Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ганбаатар "Булган аймгийн 2024 оны орон нутгийн сонгуулиар МАН 15, АН 14 суудал авсан. Анхдугаар хуралдаанаас Д.Пүрэв-Очирыг аймгийн засаг даргад нэр дэвшүүлээд Төрийн албаны зөвлөлөөс тодорхойлолт авахаар явуулсан. Д.Пүрэв-Очир тодорхойлолт дээрээ Иргэний нисэхийн ерөнхий газарт Санхүүгийн албаны даргаар гурван жил ажилласан гэж бичээд явуулахад Төрийн албан зөвлөл хянаж шалгахгүйгээр үнэн байна гэсний дагуу аймгийн ИТХ шийдвэр гаргасан. Д.Ганбаатар Санхүүгийн албаны даргаар 2018-2023 он хүртэл ажилласан нь худлаа болох нь тогтоогдсон. Энэ тодорхойлолтыг Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Э.Төрбаяраас 2026 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр авсан. Санхүүгийн албан даргаар дээрх хугацаанд ажиллаагүй гэсэн. Төрийн албанд гурван жил ажилласан байх шаардлагыг хангаагүй байгаа учраас аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах албан бичгийг Ерөнхий сайдад өргөн барьсан. Булган аймгийн засаг дарга нь аймгийн ИТХ-ын 2025 оны төлөвлөгөөний биелэлт дээр 55 оноо авч хангалтгүй үзүүлэлт үзүүлсэн. 2025 оны Засгийн газрын Хяналт шинжилгээ үнэлгээ хэрэгжүүлэх газраас хангалтгүй гэж үнэлэгдсэн. Засаг даргын үйл ажиллагаа хангалтгүй байгаа нь аймгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж үзсэн. Ерөнхий сайд Н.Учрал хууль биелүүлж, Булган аймгийг улс төрийн гацаанаас гаргана гэдэг хүлээлттэй байна" хэмээн ярилаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар аймгуудын засаг дарга нарын асуудлыг хэлэлцсэн байна. Тус асуудлыг хэлэлцэж дууссаны дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин Булган, Увс аймагт гарсан асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "Увс аймгийн аймгийн засаг дарга Э.Насанбат хууль зөрчсөн нь тогтоогдож байгаа тул албан тушаалаас нь огцруулах, Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулахыг Ерөнхий сайд Н.Учралаас шаардаж байна. Дээрх асуудлаар гарсан шийдвэрийг УИХ дахь Ардчилсан бүлэгт ажлын долоон хоногт багтаан албан бичгээр хариу ирүүлэхийг шаардлагадаа тусгасан. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.