Монгол Улсад өмнө нь бүртгэгдээгүй шүлхий өвчний SAT-1 хэвшил Баян-Өлгий, Ховд аймагт өнгөрсөн тавдугаар сард бүртгэгдэж, лабораториор баталгаажсан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газраас холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган, аймаг, сумдын Онцгой комисс, Мал эмнэлгийн байгууллагуудтай хамтран өвчнийг хязгаарлах, өвчилсөн малыг устгах, голомт болон хязгаарлалтын бүсэд байгаа малыг дархлаажуулах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсэн.
БНХАУ-аас SAT-1 хэвшлийн нэг сая 650 мянган тун вакцин оруулж ирж, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 2.5 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулж, өвчний тархалтыг бүрэн хязгаарлаж, хяналтад аваад байгаа юм.
Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны шийдвэр, Мал эмнэлгийн ерөнхий газрын хэрэгжүүлж буй шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах холбооны улсын төв (FGBI "ARRIAH")-д 2026 оны долдугаар сард үйлдвэрлэсэн, 180726 цувралын дугаартай 2.0 сая тун О, SAT-1 хэвшлийн шүлхий өвчнөөс сэргийлэх вакциныг энэ сарын 25-ны өдөр Улаанбаатар хот дахь “Интердесишн” гаалийн хяналтын талбайд хүлээн авчээ.
Вакциныг тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр энэ сарын 25-27-ны өдрүүдэд холбогдох аймаг, орон нутагт бүрэн хүргэх ажлыг шуурхай зохион байгуулж, нэмэлт дархлаажуулалтын ажлыг эхлүүлээд байна.
3,605.46






















































зочин 2026-07-28 59.153.115.88
Хайран ард түмэн маниусын мөнгө. Өөрсдөө манайд хамаа ч үгүй, хаа байсан Африк тивд л илэрдэг ,өвчиний илдэсийг Хятадаас оруулж ирж малдаа тарьж , тараачихаад араас нь, вакцин гэж хор худалдаж аваад баяжчихна. Малын эмч нар нь хорио цээрийн багт нь орох гэж алаан болдог гээд байгаа юм даа. Энэ бол цэвэр мафийн ажиллагаа луйвар. Соц үед бол аль эрт дээлээ нөмөрсөөн гэж.