niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 05:33 UTC Эх: https://news.mn/r/2879270/ c752a7f31a0bb4dc… ← niitlelch.mn руу буцах

Европын холбооны хоригт орсон Чингис хаан банкны улс төрийн хамаарал

Европын холбооны хоригт орсон Чингис хаан банкны улс төрийн хамаарал

Европын холбооны хоригт орсон Чингис хаан банкны улс төрийн хамаарал

Монголбанк удтал чандлан нууцалсны эцэст арилжааны Чингис хаан банк Украины дайныг санхүүжүүлж буй сүлжээнд оролцсон байж болзошгүй гэдэг үндэслэлээр Европын холбооны хориг хязгаарлалтад орсон гэдгийг зарлав.

Энэ талаар мэдээлэл анх зургаадугаар сард олон улсын хэвлэлд гарсан. Агуулга нь Европын холбооноос ОХУ-ын эсрэг хэрэгжүүлэхээр зэхэж буй хориг арга хэмжээний 21 дэх багц арга хэмжээнд Монгол Улсын нэр бүхий банкууд багтсан тухай байсан. Тодруулбал, Украины дайнтай холбоотойгоор олон улсын хоригт орсон Оросын иргэд, компаниудад үйлчилгээ үзүүлсэн эсвэл хоригийг тойрч гарахад нь тусалсан гэх үндэслэлээр Киргиз, Монгол, Энэтхэг улсын нийт дөрвөн банк, Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын газрын тосны таван компани, Беларус, Гүрж, Нигери, Панам, АНЭУ, Маршаллын арлуудад бүртгэлтэй крипто арилжааны 11 платформуудыг мөнгө угаах, замаар дайны санхүүжилтэд оролцсон гэж үзсэн байж болзошгүй. Ингэхдээ Монгол Улсын арилжааны хоёр банкны асуудал байх магадлалтайг хөндсөн юм.

АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын чуулганы хуралдааны үеэр энэ асуудлыг хөндсөн. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт “Мөнгө угаах, дайныг санхүүжүүлэх асуудал маш ноцтой. Төв банк зохицуулагчийн үүднээс дүрэм, журмыг чанад мөрдүүлэх чиглэлийг арилжааны банкнуудад өгч ажиллаж байгаа. Би Ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш хоёр удаа албан мэдэгдэл, чиглэл өгч, хатуу зарчим барьж ажиллах шаардлага хүргүүлсэн. Таны ярианд дурдсан хоёр банкны талаар албан ёсны захидал, мэдэгдэл ирээгүй. Бид мэдээ гарсан даруйд Европын холбооноос тодруулсан. Хариулт нь, танай банкнуудын 2022 оноос хийгдсэн гадаад гүйлгээ тэр дундаа ОХУ-тай хоригийг тойрч оролцсон байж магадгүй гүйлгээнд хяналт тавьж ажиллаж байгаа. Нэг банкны асуудал яригдаж байна. Банк, санхүүгийн системд чинь нөлөө үзүүлэх үр дагаваргүй тул бид албан бичиг, мэдэгдэл хүргүүлээгүй гэсэн” хэмээн тайлбар хийгээд байсан юм.

Тэгвэл энэ удаад Монголбанкнаас Чингис хаан банкны талаар албан ёсны мэдэгдэл гаргаад буй. Энэхүү хориг хязгаарлалт нь зөвхөн Чингис хаан банканд хамаарах бөгөөд Монгол Улс, банкны систем, санхүүгийн салбарт бүхэлд нь чиглэсэн арга хэмжээ биш болохыг Европын Холбооны эрх бүхий байгууллага албан ёсоор мэдэгдсэн гэдгийг дурджээ.

Чингис хаан банк ч өөрийн албан ёсны цахим хуудастаа "ОХУ-ын ОАО Россельхоз банк, ТрансКапитал банк, Сбербанк, зэрэг банкуудтай гадаад төлбөр тооцоо, худалдааны санхүүжилт, валютын арилжаа, банк хоорондын зээл, хадгаламж зэрэг чиглэлээр түншийн харилцаатай ажиллаж рубль, долларын арилжааг тогтмол хийсээр ирсэн" гэдгээ дурдсан байна.

ЧИНГИС ХААН БАНК ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН СОНИРХЛЫГ ТАТСАН

Ямартай ч энэхүү үйл явдлаар Монголын хяналтын байгууллагууд зарлаж чадахгүй байсан асуудалтай арилжааны банкуудын нөхцөл байдал Евро комиссын хязгаарлалтын арга хэмжээгээр ил болж байна.

Уг нь Чингис хаан банкны санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн нь аль 2018 онд Хөгжлийн банк, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын сангийн мөнгө сох дутсанаар ил болсон. Үүнийг Эрүүл мэнд, Нийгмийн хамгаалал, Сангийн сайд нар гэрчилдэг. Тухайлбал, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар 2021 онд анх “Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жилд мөнгөө авч чадахгүй байна" гэх ноцтой мэдэгдлийг хийж байлаа.

Үүнтэй зэрэгцэн Монголбанк Чингис хаан банкны эрсдэлийг үнэлсэн. Улмаар дампуурах эрсдэлд орсон гэж үзэн, тогтворжуулах арга хэмжээ авч эхэлсэн. Зарим эх сурвалжууд шууд дампуурлыг зарлуулж, Төв банкнаас Банкны эрх хүлээн авагч томилох ёстой байсан гэж шүүмжилдэг.

Өөрөөр хэлбэл, тэр өдрөөс эхлэн Чингис хаан банк шууд Төв банкны хяналтад орсон гэж ойлгогдсон. Харин энэ хугацаанд Монголбанк Чингис хаан банкны санхүүг хянаж чадсан гэдэг нь эргэлзээ төрүүлж байна.

Чингис хаан банкны НДС, ЭМДС, төрийн өмчит компаниудад нийт 130 тэрбум төгрөг төлөх ёстой. Өр төлбөрөө үл хөдлөх хөрөнгүүдээр бартердах маягаар бага багаар төлж байгаа гэх. Энэ удаагийн санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулахаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж эхэлсэн байдаг. Тухайлбал, 2023 онд Өвөрмонголын уул уурхайн тоног төхөөрөмжийн компани Чингис хаан банканд хөрөнгө оруулах саналаа илэрхийлж, хэлцэл хийж эхэлсэн гэдгийг Төв банкныхан мэдээлж байлаа.

УЛС ТӨРИЙН  ХАМААРАЛ

Нэр бүхий улстөрчийг тус банктай хамаарал бүхий гэж үздэг. Энэ талаарх мэдээлэл  Чингис хаан банкны эзэд Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын сан, улсын төсөв, төрийн өмчит хуулийн этгээдээс 140 орчим тэрбум төгрөг завшсан асуудал ил болсноор гарч ирсэн. Хөгжлийн банкны хулгай илрэх үед УИХ-ын түр хорооны гишүүн Ц.Даваасүрэн хэдхэн сарын өмнө мөн тус банкийг хүндрэлд оруулсан гол буруутнуудын нэрийг зарласан байдаг. Үүнтэй зэрэгцэн Хөгжлийн банкнаас авсан зээлээ огт төлөөгүй компаниудын дотор Чингис хаан банк байгааг дахин зарласан. Чингис хаан банкны Хөгжлийн банкнаас авсан зээл 49.7 тэрбум төгрөгт хүрч, чанаргүй ангилалд багтаад удаж байгаа. Зээл авсан цагаасаа хойш эргэн төлөлт огт хийгээгүй гэдгээрээ зартай. Тиймээс Сангийн сайдыг Хөгжлийн банкны өрөндөө Засгийн газраас баталгаа гаргуулах асуудлыг Монгол Улсын 2023 оны төсвийн төслийн хамт оруулж ирлээ гэдгийг Ц.Даваасүрэн мэдэгдэж байсан юм.

Төв банкнаас Чингис хаан банкийг төлбөрийн чадваргүй болж, дампуурах эрсдэлд орсныг анх 2020 оны эхэнд зарласан. Тэгвэл Чингис хаан банкны үйл ажиллагаа түүнээс хавьгүй өмнө буюу 2018 оноос доголдож эхэлснийг харилцагчид нь гэрчилдэг. Гэвч Хөгжлийн банк 2019 онд төлбөрийн чадваргүй болсон Чингис хаан банканд 25 тэрбум төгрөгийн зээл олгосон.

Ийнхүү дампуурах эрсдэлд орсон Чингис хаан банканд олон тэрбумын зээл олгосон асуудлыг Сангийн сайд асан Б.Жавхлангийн эхнэр А.Соёлмаатай холбон үздэг. Харин Сангийн сайд асан Б.Жавхлан дээрх хамаарлыг үгүйсгэдэг.

Үүнээс гадна банкны өөр нэг хувь эзэмшигч Ш.Бүтэд нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдон албан тушаалаа өгсөн Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэнгийн төрсөн эгч. Тухайн үед МАН-ын генсек, одоогийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан Ш.Лхамсүрэнг Хөгжлийн банкнаас “Мондулаан трейд” компаниараа дамжуулан 17.8 тэрбум төгрөгийн зээл авсан гэдэг шалтгаанаар албан тушаалаас нь шахсан байдаг. Тэр дуулианы ард нэр бүхий улстөрчийн эхнэр  Чингис хаан банктай хамааралтай гэдэг асуудал дарагдаад өнгөрсөн. Энэ нь Хөгжлийн банкнаас анх 2022 оны нэгдүгээр сард чанаргүй зээлдэгчдийг зарлахад болсон явдал.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
БурууБуруу
8
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-07-28 103.229.120.118

Энэ үнэн мэдээ юу? Оросын эсрэг мангар монголчууд юу ч мэдээлж мэднэ. Монголчууд аа, та нар АНУ-аас ногоон карт авах чинь будаа болсон, сайн дураараа АНУ-д буян хийх гээд байх юм.

Avatar

Нэргүй 2026-07-28 66.181.160.86

учрал бол сохор

Avatar

Нэргүй 2026-07-28 66.181.161.253

Ene neg medee ch yumuu hardlaga ch yumuu heden jil yavj bn tged yag iim bodit hamaaral bga yumuudaa

Avatar

Хулгайч 2026-07-28 202.9.46.225

МАН-ын хулгайч, Орос дээрэмчингүүдийн хамтарсан банк!!!

Avatar

Нэргүй 2026-07-28 66.181.164.23

МАН аа сонгоод л бай МАЛнуудаа их юм үзнээ

Avatar

Нэргүй 2026-07-28 202.126.88.109

жавхланг сайн ухвал!!!

Avatar

Нэргүй 2026-07-28 103.229.120.117

Энэ банкаар дамжуулж мөнгө угааж сонгуулийг МАН худалдаж авдаг болохоор энэ банк дампуурсан ч татан буугдахгүй байгаа юм

Avatar

Нэргүй 2026-07-28 202.55.188.115

shaaldaa badmaa

Avatar

Нэргүй 2026-07-28 66.181.160.47

Төрийн албан тушаалтнууд, ялангуяа МАН-ын томчууд авлигад битүү орооцолджээ!!! Ялангуяа Оюун-Эрдэнэ гэгч ойж буусан сагсуу бандийн үед эх захаа алджээ!!! "Чингисхаан" банкны эзэн нь оросын олигарх хулгайчийн хүү Сергей Громов гэгч этгээд байсан!!!

Avatar

Нэргүй 2026-07-28 202.126.91.15

хориг лай л байна л***р сайт аа

Avatar

Irgen 2026-07-28 202.21.96.212

Хуулийн дагуу бол ЧИНГИС ХААН банк аль 5-н жилийн өмнө ДАМПУУРЧИХСАН банк…Монголбанк яагаад дампууруулахгүй байгаагийг учрийг ойлгохгүй л байна.

Avatar

Sainaa 2026-07-28 202.55.188.115

Chinggis haana bankiig shalgaj ya san hunii huvid helehed Javkhlant yamar ch holboo hamaatalgui shy!

Avatar

Нэргүй 2026-07-28 203.91.112.242

shoron shoron

Avatar

Нэргүй 2026-07-28 103.57.93.13

мэдэхгүй юмаа бүү чалч хө

Avatar

Нэргүй 2026-07-28 103.57.93.13

Түй ч холбоогүй юм билээ. Өмнө нилээн ухсан даа

Avatar

Demii 2026-07-28 66.181.161.235

huurhii duu Javkhlang harluulah gej ij yzeh um daa

Avatar

Намшир 2026-07-28 103.57.93.13

Жавхлан огт хамаагүй шүү хө

Avatar

1 2026-07-28 202.21.115.165

Javkhlan sain uhval ih yum garnaa, Huuk-n duu bizdee

Avatar

Нэргүй 2026-07-28 103.57.93.13

yostoi yag shde hahaha

Avatar

News check 2026-07-28 66.181.168.8

Сэтгүүлч ямар ч баримтгүй худлаа юм бичсэн байна. Мөнгө угаасан, дайн санхүүжүүлсэн гэх мэт мэдээлэл, баримтаа гаргаад тавиач? ЕХ-ны шийдвэр чинь ил байгаа биздээ?

Avatar

Нэргүй 2026-07-28 192.82.92.41

Зүгээр гээд л байсан , худлаа яриад байсан юм уу

Avatar

Нэргүй 2026-07-28 103.57.93.13

хамаагүй

Avatar

Нэргүй 2026-07-28 43.242.240.136

ene bank yun dain xaxa 2020 onoos bvh guilgeen ywahaa bolitson eroosoo iim ym baihgui estoi jihene shaaldaa xaxaxa

Avatar

Иргэн 2026-07-28 160.250.66.5

Жавхланг сайн шалга. Эргүүлэн тат. Хариуцлага хүлээлгэ. Маш муу сангийн сайд байсан. Шимэгч шүү дээ.

Avatar

Цамба 2026-07-28 103.57.93.13

зөндөө шалгаад хамаагүй гэж гарсан шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж