niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-23 05:34 UTC Эх: https://news.mn/r/2879232/ 13757f4773faf6ad… ← niitlelch.mn руу буцах

Төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар сонгон шалгаруулна

Төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар сонгон шалгаруулна

Төрийн орон сууцанд хамрагдах иргэдийг цахимаар сонгон шалгаруулна

Монгол Улсын Засгийн газар БНСУ-аас авсан зээлээр орон сууцны "Солонго-1, 2" төслийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Төслийг Төрийн орон сууц санхүүжилтийн корпораци /ТОСК/ хариуцан  хэрэгжүүлж байгаа бөгөөд эхний ээлжийн 2048 айлын орон сууцыг энэ оны наймдугаар сарын дундуур ашиглалтад оруулна.

Үндсэндээ 42-52 ам метр талбайтай, хоёр болон гурван өрөө орон сууцууд баригдсан.

Харин БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн Ногоон нуур орчмын 1008 айлын орон сууц нь газрыг орон сууцаар солих зориулалттай төсөл тул түрээслэх болон түрээслээд өмчлөх хөтөлбөрт хамаарахгүй болохыг холбогдох албаны хүн мэдээлэв. Төрийн өмчийн орон сууцыг өмчлүүлэх журам 2026 оны гуравдугаар сарын 11-нд батлагдсан. Уг журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтыг наймдугаар сарын эхээр эхлүүлэхээр бэлтгэж байгаа. Иргэдийн хүсэлтийг tosk.gov.mn цахим сайтаар хүлээн авна. Одоогоор анкетын систем бүрэн нээгдээгүй байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.

Сонгон шалгаруулалтад оролцох иргэдээс цаасан материал шаардахгүй. Бүх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна. Иргэд хүсэлт илгээхдээ дараах дарааллаар бүртгүүлнэ. Үүнд:

  • Нэгдүгээрт, хэрэгжиж буй төслөөс сонгоно
  • Хоёрдугаарт, авахыг хүсэж буй орон сууцны талбайн хэмжээг сонгоно
  • Гуравдугаарт, өөрийн хамаарах бүлгийг сонгоно
  • Дөрөвдүгээрт, регистрийн дугаар, утасны дугаар, цахим шуудангийн хаяг зэрэг мэдээллээ оруулна

Иргэн системд өөрийгөө баталгаажуулах шаардлагатай. Мэдээллийг ХУР системээр дамжуулан шалгаж, үнэлгээ хийх юм. Сонгон шалгаруулалтаар зөвхөн тухайн иргэнийг бус тухайн өрхийн нөхцөл байдлыг үнэлэх зарчим баримтална. Иргэний мэдээллийг холбогдох системүүдээс авч, тухайн өрхийн орлого, нийгмийн нөхцөл байдалд үнэлгээ хийнэ. Сонгон шалгаруулалтад дараах бүлгийн иргэд хамрагдана. Үүнд:

  • Төрийн албан хаагч
  • Хувиараа бизнес эрхлэгч
  • Залуу гэр бүл
  • Ахмад настан
  • Дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
  • Өрх толгойлсон иргэн
  • Байгалийн гамшгийн улмаас орон гэргүй болсон өрх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг багтаж байна.

Орлогын шалгуурын хувьд иргэний үүргээ биелүүлдэг буюу татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг иргэдийг хамруулахад анхаарч байгаа аж. Үнэлгээг хийхдээ:

  • Нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээлэл
  • Татварын цэнхэр дэвтэр болон холбогдох татварын мэдээлэлд үндэслэн тухайн өрхийн нөхцөлийг дүгнэнэ.

Сүүлийн үед төрийн орон сууцны нэрийг ашиглан иргэдийг залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байгаа тул зөвхөн албан ёсны мэдээллийн сувгийг ашиглахыг анхаарууллаа. Сонгон шалгаруулалтын систем бүрэн ашиглалтад орсны дараа албан ёсны хэвлэлийн хурлаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

Togoo 2026-07-27 43.242.243.31

социализмд тавтай морил

Avatar

Нэргүй 2026-07-27 202.9.40.20

монголд үүрлсн хужааманжууд бөх сэргш шаачин дуучин сэргээш шаачиннамтөргэгчд сэргш шаачин нөгөөдүндопинг шааж ажллг гяяяххх гяяяяха. хужааманж пздагжжд нэмлт юм хиймл юм шааж бж тэгж шахдг ажлдг тэгхгүй бол манжхужаагуудн явхгүй бүтэхгүйлаларуул.данда хиймэл юмнуул нэмлт хиымл юмнууд.

Avatar

Нэргүй 2026-07-27 202.9.40.20

хужааманжууд эзлцнхужааманжнамтөриын иймтиымюмгжгаргжхулгайчхужааманжуудгргснюмндхэдн итгхвэдэхужааманжуудхужааманжюмгргцншаадгийнтгээд сохроор итлгээдбжюпбхюмгнээ хужааманжуудурвуулаад шаацнгаргсн л бл итгхёстоыюшг.урвуулжэнүрдцн.гаэигхуэааманжууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж