niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-10-24 21:21 UTC Эх: https://niitlelch.mn/%d0%bd%d0%b8%d0%b9%d0%b3%d1%8d%d0%bc/safety-leadership-forum-2016%e2% c37037c69247a284… ← niitlelch.mn руу буцах

“SAFETY LEADERSHIP FORUM 2016” зохион байгуулагдах гэж байна

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн менежментийн хүрээлэнгээс 3 дах жилдээ “SAFETY LEADERSHIP FORUM 2016” арга хэмжээг 2016 оны 12 сарын 08-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ жилийн форум “Эрүүл аюулгүй ажлын байр-Эмэгтэй ажил олгогчдын нэгдсэн форум” сэдвийн хүрээнд  хийгдэж буйгаараа онцлогтой юм.

Форумын зорилго нь: Бизнес эрхлэгч, ажил олгогч эмэгтэйчүүдэд зориулан эрүүл, аюулгүй ажлын байрыг хэрхэн бий болгох, сайжруулах талаар мэдээлэл өгөх, салбарын шилдэг туршлагыг солилцох, тэднээр ХАБЭА-н салбарын манлайллыг түүчээлэх байх ажээ.